| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 172/2019/0025/Э |
| Дугаар | 23 |
| Огноо | 2019-02-04 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 23
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо,
Улсын яллагч: Т.Нансалмаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Баярмаа,
Шүүгдэгч: Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овгийн Л.Б д холбогдох 1828001250167 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, Өмнөговь аймгийн Хүрмэн суманд 1963 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 1 дүгээр баг, .................. тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Тайж овгийн Л.Б , регистрийн дугаар ..........................,
Тодорхойлох нь:
Шүүгдэгч Л.Б нь 2018 оны 07 сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн Ноён сумын Цоохонтойн гэх газарт 74-96 ӨМҮ улсын дугаартай УАЗ фургон маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “...жолооч хөдөлгөөнд саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдын хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэх заалтыг зөрчин зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Д.М ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Л.Б г яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.М э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... 2018 оны 07 сарын 05-ны орой УАЗ фургон маркийн цагаан өнгийн автомашинд сууж явсан. Тэгээд Шивээхүрэн хилийн боомтоос гараад би унтчихсан байсан. Гэнэт машин осолд орж машины арын хаалга нь дээшээ хараад онхолдсон байсан. Осол болсны дараа машин дотор сууж явсан хүмүүс гарсан. Би тухайн үед осолд ороод биедээ гэмтэл авснаа мэдэхгүй байсан. Машинаас гараад хэсэг хугацааны дараа амьсгаа авч чадахгүй өвдөөд эхэлсэн. Тэгээд хавирга гэмтчихлээ гэдгийг мэдсэн. Тухайн үед харанхуй шөнө болсон байсан ба 22 цагийн үед л осолд орсон байх. Бид нарыг осол болсон газарт байж байхад хоосон фургон машин ирсэн. Тэр машинаар Баяндалай сум орж эмнэлэгт үзүүлж анхны тусламж авсан. Маргааш нь хот руу орсон. Надад одоо гомдол санал байхгүй.
Л.Б гэх хүн миний эмчилгээний бүх зардлыг бүрэн төлж барагдуулсан учир надад тэр хүнээс нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 25-26-р хуудас/
Иргэний нэхэмжлэгч Х.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... Би эмчилгээний зардалдаа нийт 375.000 төгрөгийг нэхэмжилж байна. Би 2018 оны 07-р сарын 06-нд Улаанбаатар хотод Гэмтлийн эмнэлгийн хажууд байдаг “Мед-трима” нэртэй хувийн эмнэлэгт очиж толгой болон хүзүүний зургаа авахуулсан юм. Мөн эмчилгээний эм тарианд 137.700 төгрөг зарцуулсан. Тэгээд нийт эмчилгээний зардал 375.000 төгрөг болж байна. /хх-ийн 28-29-р хуудас/
Гэрч Б.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... Тус УАЗ-Фургон маркийн 74-96 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг манай нөхөр болох Лувсанжамц овогтой Л.Б нь 2006 онд Улаанбаатар хотоос худалдаж авахад миний нэр дээр бүртгүүлж гэрчилгээ авч байсан. Үүнээс хойш тус тээврийн хэрэгслийг ахуйн хэрэгцээнд унаж хэрэглэдэг байсан. Гэвч сүүлд 2018 оны 07 сарын 05-наас 06-нд шилжих шөнө үл таних хүн миний утас руу залгаад “та Ц гэдэг хүн мөн үү, танай нөхөр чинь унаж явсан машинтайгаа зам тээврийн осолд орсон байна, яаралтай цагдаа, эмнэлэгт мэдэгдэж хүн ачих тээврийн хэрэгсэл ол, Баяндалай сумаас баруун тийш 80 км байна” гэж хэлсэн /хх-ийн 34-р хуудас/
Гэрч Б.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... 2018 оны 07-р сарын 05-наас 06-нд шилжих шөнө 03 цагийн үед намайг Өмнөговь аймгийн Баяндалай сумын эмнэлэг дээр жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Гурвантэс сумаас Улаанбаатар хот руу явж байсан фургон машинтай хүмүүс Ноён сумын нутагт осолд орсон гэсэн байдалтай 12 том хүн, нэг 15 настай эрэгтэй хүүхэд ирсэн. Би тэр хүмүүсийн биеийг үзэхэд эхний хүн болох Д.М ийн биеийн байдал тогтвортой сайн, баруун мөрөндөө зүсэгдсэн шархтай хөндүүртэй байсан. Уг шархыг цэвэрлээд боолт хийж өгч, өвчин намдаах болон цус тогтоох тариа хийсэн. Дараагийн хүн Ш.Б ы биеийн байдал мөн тогтвортой байсан, баруун хөмсөгний хавьд цус гарсан байдалтай байсан. Би гарсан цусыг цэвэрлэж, цус тогтоох болон өвчин намдаах тариа хийж өгсөн. Мөн П.Ц гэх 54 настай эмэгтэйн биеийг үзэхэд толгой өвдөнө, ууц нуруугаар өвдөнө гэсэн зовиуртай байсан. Биеийг нь үзэхэд амин үзүүлэлт нь хэвийн, даралт жаахан өндөр байсан. Өөр биед гэмтэл шарх сорви байгаагүй тул даралт бууруулах тариа хийж, өвчин намдаах эм өгсөн юм. Дараагийн хүн болох Т.Т ын биеийг үзэхэд ямар нэгэн гэмтэл, шарх сорви байгаагүй, толгой өвдөнө гэсэн зовиуртай байсан тул эрүүл мэндийн зөвлөгөө өгсөн. Мөн Б.Н гэдэг эрэгтэй хүний биеийг үзэхэд толгой өвдөнө, дотор муухайрна гэсэн зовиуртай байсан. Биеийг нь үзэхэд ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй тул даралт бууруулах эм өгсөн. Бусад 8 хүний биеийг үзэж даралтыг нь үзэхэд энэ 8 хүн дотор ямар нэгэн зовиур шаналгаа хэлсэн хүн байхгүй, энэ хүмүүст ямар нэгэн гэмтэл шарх сорви байгаагүй. Биеийн байдал нь хэвийн байсан тул эмчийн зөвлөгөө өгсөн. Д.М э баруун мөрөндөө зүсэгдсэн шарх сорвитой, цээжээр хөндүүрлэж өвдөнө гэсэн зовиуртай байсан. Ш.Б ы баруун хөмсөгний доод талдаа бага зэрэг урагдсан шархтай байсан. Бусад хүмүүст нь ямар нэгэн гэмтэл, ил харагдах шарх сорви байгаагүй. Цэцгээгийн биед ил харагдах шарх сорви огт байгаагүй, ууц нуруу болон толгой өвдөнө гэсэн зовиуртай ирсэн. /хх-ийн 36-37-р хуудас/
Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... Би 2018 оны 07 сарын 02-ны өдөр Шивээхүрэн боомт руу машины “С” зөвшөөрөл авахаар ганцаараа явсан. Ажлаа амжуулчихаад буцаад 2018 оны 07 сарын 05-ны өдөр 17-18 цагийн үед Шивээхүрэн боомтоос хот руу хүн тээвэрлэж явдаг фургон маркийн автомашинд суусан. Уг автомашин нь 14-15 хүнтэй Шивээхүрэн боомтоос гарсан. Тэгээд 150 орчим километр явж байгаад хээр шороон зам дээр замын сул шороонд жолооч талын урд дугуй шигдэж ороод фургон машин зүүн тал руугаа хажуу бөөрөөрөө унаж 1 удаа өнхрөөд хажуу талаараа унасан. Тэгээд хүмүүс лук, цонх, хойд багажны хаалга зэргээр гарцгаасан. Хажуу талд нүүрсний том машинууд зогсож фургоныг татаж босгоод шилийг нь авч, сандал, ачаагаа янзалж фургоноо асаагаад хөдлөөд явж байтал 5 километр орчим явсны дараа машины ус халаад байхаар нь зогсоод бүгд буухад баруун хойд талын дугуй хагарсан байсан. Тэгээд зогсож байтал хүрэн өнгөтэй фургон машин Шивээхүрэн рүү явж байхаар нь тэрийг зогсоож Өмнөговь аймаг руу тэр фургоноор хүргүүлсэн. Нөгөө осолдсон фургоны жолооч машин дээрээ ганцаараа үлдсэн. Өмнөговь аймгаасаа бид нар өөр машинд сууж хот руу орж ирсэн. Л.Б согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. /хх-ийн 109-110-р хуудас/
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 368 дугаартай Шинжээчийн дүгнэлтэд:”...Д.М ийн биед зүүн талын 10-11-р хавирганы далд зөрүүтэй хугарал, уушгины эдийн гэмтэл зэрэг гэмтэл тогтоогдлоо. Уушги гэмтсэний улмаас цээжний хөндийн цус, хий хуралдалт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12 заалтаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлтээс хамаарна /хх-ийн 42-р хуудас/
Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 39 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Өмнөговь аймгийн Ноён сумаас зүүн урагш 74-96 ӨМҮ улсын дугаартай уаз фургон маркийн автомашиныг жолоодож явсан жолооч Лувсанжамц овогтой Л.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсэгт заасан “...жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтыг зөрчсөн. Жолооч Лувсанжамц овогтой Л.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсгийг зөрчиж тээврийн хэрэгслээ зогсоож чадаагүй гэж үзэж байна. Лувсанжамц овогтой Л.Б .................. регистрийн дугаараар Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн сүлжээнээс шүүж үзэхэд BCDE ангиллын 95398 дугаарын жолооны үнэмлэхтэй, хүчинтэй төлөвт байв. /хх-ийн 46-р хуудас/
“Ашид билгүүн” ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 219 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: техникийн эвдрэл хохирлын үнэлгээ 1.237.000 төгрөг /хх-ийн 55-р хуудас/
Шүүгдэгч Л.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”... Би 2018 оны 07-р сарын 05-ны орой Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг болох Шивээхүрэн хилийн боомтоос Өмнөговь аймаг руу өөрийн эзэмшлийн 74-96 ӨМҮ улсын дугаартай фургон автомашинаар явах гэж Шивээхүрэн боомтын гаалийн хашааны үүдэн дээр очиход тэнд хэсэг танихгүй хүмүүс Улаанбаатар хот явах гэсэн юм, унаа байдаггүй, намайг Өмнөговь аймаг явах гэж байгаа бол бид нарыг авч яваад Өмнөговь аймаг дээр хүргээд өгөх үү гэж хэлэхээр нь тэнд байсан 12 том хүн нэг 10 гаруй настай хүүхэд байсан. Тэгээд тэр хүмүүсийг машиндаа суулгаж аваад Ноён сумын сайжруулсан шороон замаас гараад зүүн урагшаа шороон замаар явж байгаад Ноён сумаас 30 гаруй км явж байгаад Цоохондойн талд явж байхад фургон автомашины буруу талын хойд талын дугуй гэнэт хагараад машин нэг удаа хөрвөөгөөд зөв талаараа газар уначихсан. Тэгээд унасан машинаасаа хүмүүсээ гаргаад унасан машинаа том тэргээр татаж босгоод байж байхад нэг фургон автомашин ирэхээр нь зогсооход Болд гэдэг хүн явж байхаар нь би машинаа унагачихлаа чи энэ хэдэн хүнийг Өмнөговь аймаг руу хүргээд өгөөч гэж хэлэхэд Болд тэгье гэж хэлээд миний машинд сууж явсан 13 хүнийг аваад явсан. Би тухайн үед яваагүй, машиндаа үлдсэн. Тэгээд хүмүүсээ явуулчихаад машинаа асаагаад зөөлхөн явсаар байгаад Баяндалай сумын нутаг руу ороод бензин нь дууссан. Тэгээд би эхнэр Цолмончимэг рүү утсаар залгаад болсон зүйлийг хэлсэн. Тэгэхэд миний машинд сууж явсан хүмүүс Өмнөговь аймгаас унаа олоод Улаанбаатар хот руу явсан гэж байсан. Би тэр хүмүүсийг бүгдийг нь эмнэлэгт үзүүлээрэй гээд явуулсан. Д.М эд учирсан хохирол болох 390.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. /хх-ийн 63-64-р хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 09-р хуудас/
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-р хуудас/
Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-17-р хуудас/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 18-21-р хуудас/
Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 130-135-р хуудас/
Хохирол төлбөрийн талаарх баримтууд /хх-ийн 128-р хуудас/
Хохирол төлбөр төлсөн талаарх баримтууд /хх-ийн 156-160-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Б нь 2018 оны 07 сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн Ноён сумын Цоохонтойн гэх газарт 74-96 ӨМҮ улсын дугаартай УАЗ фургон маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “...жолооч хөдөлгөөнд саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдын хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэх заалтыг зөрчин зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Д.М ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.М ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 368 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:”...Д.М ийн биед зүүн талын 10-11-р хавирганы далд зөрүүтэй хугарал, уушгины эдийн гэмтэл зэрэг гэмтэл тогтоогдлоо. Уушги гэмтсэний улмаас цээжний хөндийн цус, хий хуралдалт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12 заалтаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ” /хх-ийн 42-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Л.Б нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт хохирогч Д.М эд 390.000 төгрөг төлсөн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирол төлбөр төлсөн /хх-ийн 156-р хуудас/ баримтаар, иргэний нэхэмжлэгч Х.Ц д гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 375.000 төгрөг төлсөн болох нь шүүгдэгчийн тайлбар, мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирол төлбөр төлсөн /хх-ийн 159-160-р хуудас/ баримтуудаар тус тус тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас түүний эхнэр Ц.Цолмончимэгийн эзэмшлийн Уаз-фургон маркийн автомашинд нийт 1.237.000 төгрөгийн хохирол учирсан болох нь Ашид билгүүн ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 219 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: техникийн эвдрэл хохирлын үнэлгээ 1.237.000 төгрөг /хх-ийн 55-р хуудас/ гэснээр тогтоогдож байх бөгөөд Ц.Цолмончимэг мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэгтээ:”...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгчийн хувийн байдал буюу тухайлбал үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж, гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд учруулсан хохирол, хор уршгийг сайн дураараа нөхөн төлсөн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Улсын яллагч шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд заасан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэх нь зүйтэй гэх дүгнэлт гаргаж байх боловч энэхүү албадлагын арга хэмжээг хэрэглэх зайлшгүй шаардлага байгаа эсэх талаар дүгнэлт гаргаагүй, эдгээр арга хэмжээнээс чухам ямар албадлагын арга хэмжээг шүүгдэгчид хэрэглэх нь зохистой байгаа талаар нотлох баримтад тулгуурлан тайлбарлаагүй төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангах шаардлагад үндэслэсэн хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Иймд шүүх энэ талаарх улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасны дагуу шүүгдэгч Л.Б гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн тул №95398 дугаартай жолоочийн үнэмлэхийг Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА