Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 198

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Л.Батжаргал би

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 5 дугаар баг, Нартын хошуу зөрлөгт оршин суух Доржийн Ягаанцэцэг /РД:ЕН79073005//-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймаг, Эрдэнэ сумын 5 дугаар баг, Нартын хошуу зөрлөгт оршин суух, Бүрдэнэ овогт Цэрэнчимэдийн Оюунпүрэв РД:/ЕО90040573/,

Хариуцагч: Дорноговь аймаг, Эрдэнэ сумын 5 дугаар баг, Нартын хошуу зөрлөгт оршин суух, Монгол овогт Эрдэнэхуягийн Дашдулам РД:/ТА89072608/ нарт холбогдох

Зээлээр худалдсан барааны үнэ 440 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр  хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Ягаанцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Ягаанцэцэг миний бие нь тус шүүхэд Оюунпүрэв, Дашдулам нарт холбогдуулан 440 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд Оюунпүрэв, Дашдулам нар нь        200 000  төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр өгсөн. Үлдэгдэл 240 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.  

Хариуцагч Ц.Оюунпүрэв, Э.Дашдулам нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Дашдулам болон гэр бүлийн хүн болох Оюунпүрэв нар нь Ягаанцэцэгийн нэхэмжлэлтэй танилцлаа. Уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлд шаардсан 440 000 төгрөгнөөс 200 000 төгрөгийг нь өөрт нь бэлэн авчирч өгсөн. Үлдэгдэл мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Ягаанцэцэг нь хариуцагч Ц.Оюунпүрэв, Э.Дашдулам нарт холбогдуулан 440 000 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Оюунпүрэв, Э.Дашдулам  нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 440 000 төгрөгнөөс 200 000 төгрөгийг нь төлж барагдуулан үлдэгдэл 240 000 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 262 дүгээр зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Ягаанцэцэгийн 440 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 200 000 төгрөгийг  хариуцагч Ц.Оюунпүрэв, Э.Дашдулам нар төлж, үлдэгдэл 240 000 төгрөгийг төлөхийг  хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  төгрөгийн 50 хувь болох 13 850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын татварын тасгийн 061400995 тоот данснаас             6 925 төгрөгийг, хариуцагч Ц.Оюунпүрэв, Э.Дашдулам нараас 6 925 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Ягаанцэцэгт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар хариуцагч Ц.Оюунпүрэв, Э.Дашдулам нар нь захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

ШҮҮГЧ  Л.БАТЖАРГАЛ