Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 203

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч А.Цэрэнханд би нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК-ний эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Чинзоригт холбогдох зээлийн гэрээний үүрэг 8,412,598.13 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 сарын 30-ны өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК-ний эрх хүлээн авагч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Зээлдэгч Б.Чинзориг нь Хадгаламж банктай 2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн No1726/212 тоот цалингийн гэрээг, 2013 оны 06 дуаар сарын 13-ны өдрийн No1726/212 тоот хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулж 15,000,000.00 /Арван таван сая/ төгрөгийг сарын 1.6 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатайгаар зээлийг авч ашигласан. Зээлийн барьцаанд Говьсүмбэр аймаг, Шивээговь сумын 21 дүгээр зөрлөг 12 тоотод орших зурагт /48 инч/, хөргөгч /2 хаалгатай/, компьютер зөөврийн /Notebook hasse/, хивс /2ш эрдэнэт/ зэрэг гэрийн бусад тавилга бүх эд хөрөнгүүд болон Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 02 дугаар хороо, хангай 13 дугаар гудамж 04 тоотод хаягт орших 6466 УБB улсын дугаартай, арлын GХ1000121792 дугаартай, 2001 онд үйлдвэрлэсэн хар ногоон өнгөтэй Тoyota chaser маркын суудлын автомашиныг бүхэлд нь барьцаалсан болно. Зээлдэгч нь зээлийг авч ашигласнаас хойш үндсэн зээлийн төлбөрт 8,526,891.10 төгрөг, зээлийн үндсэн хүүнд 4,336,931.35  төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүнд 280,966.34 төгрөг нийт 13,144,788.79 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч Б.Чинзориг нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд зээлийг буцаан төлөх хуваарийн дагуу төлж барагдуулаагүй, зээлийг бүрэн төлж барагдуулах хугацаа дууссан. Банкны зүгээс зээлийг төлөх талаар удаа дараа шаардлагыг тавьж боломжит хугацааг өгсөн боловч өдийг хүртэл зээлийн өр төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй зээлийг төлөхөөс санаатайгаар зайлсхийж зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, банкыг хохироож байгаа тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. Зээлдэгчийн үндсэн зээл болон зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар дараах үлдэгдэлтэй байна. Үүнд: Үндсэн зээлийн үлдэгдэл: 6,473,108.90 төгрөг; Зээлийн үндсэн хүүний үлдэгдэл: 1,661,005.74  төгрөг; Нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл: 278,483.49 төгрөг, нийт зээл, хүүний үлдэгдэл: 8,412,598.13 төгрөгийг тус тус үлдэгдэлтэй байна. 1. Хариуцагч Б.Чинзоригоос зээлийн нийт төлбөрт 8,412,598.13 /Найман сая Дөрвөн зуун арван хоёр мянга таван зуун ерэн найман төгрөг арван гурван мөнгөЛ төгрөгийг гаргуулж, зээлийн барьцаа хөрөнгийн жагсаалтанд дурьдсан эд хөрөнгүүдээс болон бусад хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө, тэдгээрийн эрхүүд, санхүүгийн эх үүсвэрээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шийдвэрт тусгайлан зааж өгнө үү. 2. Монгол Улсын “Тэмдэгтийн хураамжийн” тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т төлбөрийн чадваргүй болсон банкинд томилогдсон банкны бүрэн эрхт төлөөлөгч, банкны эрх хүлээн авагч нарын гаргасан нэхэмжлэлийг хураамжаас чөлөөлнө гэсэн заалтын дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Дорноговь аймгийн Эрдэнэ  сумын 5-р баг, Улаан-Уул аман усны гудамж 41-1 тоотод  оршин суух Цэвээн овогт Батбаярын Чинзориг /РД: ЙС84120817 шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...нэхэмжлэгч О.Үүрцайхаас 5,000,000 төгрөг зээлж авсан нь үнэн. Нэхэмжлэгч О.Үүрцайхын нэхэмжилж байгаа 7,500,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгчийн төлбөрийг бүрэн төлж хохиролгүй болгоно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК-ний эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Чинзоригт холбогдох зээлийн гэрээний үүрэг 8,412,598.13 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч Б.Чинзориг нь нэхэмжлэгч Хадгаламж банкнаас 2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн No1726/212 тоот цалингийн гэрээг, 2013 оны 06 дуаар сарын 13-ны өдрийн No1726/212 тоот хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулж 15,000,000.00 /Арван таван сая/ төгрөгийг сарын 1.6 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатайгаар зээлийг авч Зээлийн барьцаанд Говьсүмбэр аймаг, Шивээговь сумын 21 дүгээр зөрлөг 12 тоотод орших зурагт /48 инч/, хөргөгч /2 хаалгатай/, компьютер зөөврийн /Notebook hasse/, хивс /2ш эрдэнэт/ зэрэг гэрийн бусад тавилга бүх эд хөрөнгүүд болон Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 02 дугаар хороо, хангай 13 дугаар гудамж 04 тоотод хаягт орших 6466 УБB улсын дугаартай, арлын GХ1000121792 дугаартай, 2001 онд үйлдвэрлэсэн хар ногоон өнгөтэй Тoyota chaser маркын суудлын автомашиныг бүхэлд нь барьцаалсан байна. Зээлдэгч нь зээлийг авч ашигласнаас хойш үндсэн зээлийн төлбөрт 8,526,891.10 төгрөг, зээлийн үндсэн хүүнд 4,336,931.35  төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүнд 280,966.34 төгрөг нийт 13,144,788.79 төгрөгийг төлөөд, үндсэн зээлийн үлдэгдэл 6,473,108.90 төгрөг, зээлийн үндсэн хүүний үлдэгдэл 1,661,005.74  төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 278,483.49 төгрөг, нийт 8,412,598.13 төгрөгийг аваад  төлж барагдуулаагүй болох нь нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, зээлийн гэрээ зэргээр тогтоогдож байна

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Чинзориг нь нэхэмжлэлийн шаардлага  үндсэн зээлийн үлдэгдэл 6,473,108.90 төгрөг, зээлийн үндсэн хүүний үлдэгдэл 1,661,005.74  төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 278,483.49 төгрөг, нийт 8,412,598.13 төгрөгийг төлж барагдуулахаар тайлбар ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК-ний эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Чинзоригт холбогдох зээлийн гэрээний үүрэг 8,412,598.13 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Чинзориг нь нэхэмжлэлийн шаардлага болох 8,412,598.13 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай

2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурьдаж,  8,412,598 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь 12,370 төгрөгийг хариуцагч Б.Чинзоригоос гаргуулж улсын орлого  болгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ   А.ЦЭРЭНХАНД