Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 44

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                          

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Одончимэг даргалж

Нарийн бичгийн дарга Ю.Ганцэцэг

Улсын яллагч Т.Төмөртулга

Шүүгдэгч Л.О-нарыг оролцуулан, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанаар

 

   Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Л.Л.О-т холбогдох эрүүгийн 1822000000042 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

    Шүүгдэгчийн биеийн байцаалт:

    Монгол Улсын иргэн, 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн Хулд сумын 3 дугаар баг “Шивээ” гэх газар оршин суух, Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 8 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг тус аймгийн давж заалдах шатны шүүхийн 2002 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 5 дугаартай магадлалаар мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж 6 сарын хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан, улсаас авсан гавьяа шагналгүй гэх Олгонууд овогт Л Л.О- /регистрийн дугаар ЗЮ86061517/

 

Яллах дүгнэлтэд дурдсанаар шүүгдэгч Л.О-нь 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр тус аймгийн Дэлгэрхангай сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн П.Лхагватай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Л.О-шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүгдэгч Л.О- яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: ...2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 9 цагийн үед Дэлгэрхангай сумын  4 дүгээр багийн нутаг “Ямаа даравгай” гэх худаг дээр О.Ганхөлөг, П.Эрдэнэбат нарын хамтаар мал услаад зогсож байсан чинь манай хадам ээжийн ах П.Лхагва, эхнэр Ж.Болормаагийн хамтаар малаа туугаад ирж яваа харагдсан...Би П.Лхагваас ямаа авах ёстой байсан учир түүнийгээ авъя гэж хэлтэл өгөхгүй чи надад мөнгөний өртэй гэж хэлээд уурласан. Тэгээд маргалдаж байгаад өгөх ёстой 2 тооны ямаагаа надад өгсөн. Тэр өдрийн 12 цаг болж байхад эхнэр Н.Шинэбаярын хамтаар Эрдэнэдалай сумын төв орсон... Манай эхнэр Н.Шинэбаяр эмээ Д.Дарьсүрэнгийн гэрт очиж чихэр, боов өгнө гээд очсон... Эмээ Д.Дарьсүрэнгийн гэрт ороход гэрийн зүүн хойд талд П.Лхагва сууж байхаар нь өглөөний маргалдсан асуудлаас болж уур хүрээд гэрийн баруун талаар очоод П.Лхагвын нүүр хэсэгт нэг удаа өшиглөөд, зүүн гараараа нэг удаа цохьсон. Цээж хэсэгт зүүн гараараа нэг удаа цохьтол Ууганаа, Зориг, манай эхнэр Н.Шинэбаяр нар намайг салгаж гэрээс авч гарсан... гэжээ. /хх-ийн 32-33/

 

Хохирогч П.Лхагвын: ...2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 9 цагийн болж байхад “Зүүн даравгай” гэх худаг дээр эхнэр Ш.Болормаатай хамт хонио услах гээд очиход.. манай нутгийн залуу П.Эрдэнэбат худаг дээр малаа услаад зогсож байсан... Мөн О.Ганхөлөг худаг дээр ирчихсэн портер машинд сууж байсан... Л.О-ирээд надад хандаж “ямаагаа авмаар байна, чи хүнд юм өгч чадах биш дээ” гэхэд нь би “ямаа чинь байгаа, чи надад мөнгөний өртэй мөнгөө өг” гэж хэлтэл Л.О-“өгөхгүй” гэж хэлсэн. Гэтэл намайг араас шилбүүрээр шавхарсан. Би “чи яаж байгаа юм бэ” гэж хэлтэл мотоциклиосоо буугаад худгийн дэрэн дээр гарч ирээд ямаа өгөх өгөхгүй гэж хэрэлдсэн. Тэгээд ямаагаа манай хониноос бариад О.Ганхөлөгийн машинд ачаад явсан. Би дүү Хонгор, эхнэр Ж.Болормаагийн хамтаар Эрдэнэдалай сум яваад 17 цагийн үед “Ямаа даравгай” гэх газарт байх ээж Д.Дарьсүрэнгийнд иртэл хонь хийчихсэн байсан. Би шөл уугаад сууж байтал Л.О-приүс 30 маркийн машинаараа эхнэр хүүхдийн хамт араас ирээд гэрт орж ирээд “П.Лхагва чи их болжээ” гээд гэрийн баруун талаар тойроод гэрийн зүүн хойд талд сууж байсан миний нүүррүү өшиглөсөн... Би Зоригоогоос татаад  босож ирэхэд намайг мөргөх шиг болсон. Тэгээд үргэлжлүүлэн нүүр болон цээж хэсгийн баруун талд нэг удаа цохьсон. Гэрт байсан хүмүүс Л.О- гэрээс гаргасан... гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/

 

Гэрч Б.Алимцэцэгийн: ... 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 16 цагийн үед ... П.Лхагва ах, П.Хонгорзул, эхнэр Ж.Болормаа нар машинтай Эрдэнэдалай сумаас ирсэн. Удалгүй Л.О-эхнэр Н.Шинэбаяр, хүүхдийн хамт гэрт орж ирсэн. П.Лхагва ах гэрийн зүүн хойд талд сууж байтал Л.О-гэрийн баруун талаар очоод “чи их баян болжээ” гээд заамдаад авах шиг болсон...Би гадагш гарчихаад орж иртэл П.Лхагва гэрийн зүүн орон дээр хамраас нь цус гарсан сууж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 15/

 

Гэрч Ж.Болормаагийн: ... 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 9 цагийн үед нөхөр П.Лхагватай мал услахаар худаг яваад замд нь хонио туугаад ард нь үлдсэн... Худаг дээр хүмүүс хэрэлдээд чанга дуу гарахаар нь хартал Л.О-манай нөхрийг түлхээд унагаж байгаа харагдсан...П.Лхагва над дээр алхаж ирээд “Л.О-сольсон малаа авна гээд нүүррүү шилбүүрээр шавхараад түлхэж унагалаа, хэрүүл амны гарз 2 ямааг нь хурдхан барьж өгье” гэж хэлсэн. О.Ганхөлөг портер машинтай ирээд Л.О-өөрөө барьж аваад явсан... 16 цагийн үед нөхөр П.Лхагвын хамт ээж Д.Дарьсүрэнгийнд ирээд хооллож байхад Л.О-эхнэр хүүхдийн хамт ирсэн. Л.О-гэрийн баруун талаар тойроод, зүүн хойно сууж байсан П.Лхагва дээр ирж “чи их болжээ” гээд нүүр хэсэгрүү нь 2 удаа цохиж, баруун хажуу талруу өшиглөх шиг болсон... Л.О- Зориг, Ууганаа, Отгонтөгс нар аваад гэрээс гарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/

 

Гэрч Д.Дарьсүрэнгийн: ...2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 16 цаг өнгөрч байхад манай хүү П.Лхагва эхнэр Ж.Болормаагийн хамтаар сумын төв ороод ирлээ гээд ирсэн. Тэгээд малын чанасан гэдэс идэх гээд сууж байтал араас нь миний зээ охин Н.Шинэбаяр, нөхөр Л.Л.О-,  хоёр настай хүүхдийн хамтаар ирсэн. Хүргэн Л.О-гэрийн баруун талаар орж ирээд зүүн хойд талд байсан П.Лхагвыг барьж аваад хамар хэсэгрүү нь 2 удаа цохиход П.Лхагвын хамраас цус гарсан... гэх мэдүүлэг /хх-ийн 18/

 

Гэрч П.Хонгорзулын: ... 2018 оны 4  дүгээр  сарын 23-ны өдөр ах П.Лхагва, түүний эхнэр

Ж.Болормаа нарын хамтаар өдрийн 13 цаг болж байхад Эрдэнэдалай сум хувийн ажлаар яваад 17 болж байхад “Ямаа даравгай” гэх газарт байх гэртээ ирсэн... Манай эгч Нарантуяагийн хүргэн Л.О-эхнэр, хүүхдийн хамтаар гэрт ирсэн. Л.О-гэрт орж ирээд гэрийн баруун талаар хойшоо яваад гэрийн зүүн хойд талд хоол идэж байсан П.Лхагва ахыг баруун  хөлөөрөө толгой хэсэг рүү нь өшиглөсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 24/

 

- Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 180200160 дугаартай дүгнэлтэд

“1. П.Лхагвын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамарт зулгарал цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна

4. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна” гэжээ. /хх-ийн 26/

 

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/

- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-6/

- Эмнэлгийн тодорхойлолт /хх-ийн 27/ 

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36/

- Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 41-42/

- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 47-52/ зэрэг болно.

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч Л.О-нь 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр тус аймгийн Дэлгэрхангай сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн П.Лхагватай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч, хохирогчийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудаар нотлогдож байна. 

 

Шүүгдэгч Л.О-гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокуророос түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял сонсгосныг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байх тул гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Л.Л.О-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн  хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

         Хохирогч П.Лхагва тус аймгийн Цагдаагийн газарт болон прокурорт гаргасан хүсэлтдээ “Л.О-миний хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” /хх-ийн 58, 60/ гэсэн байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж шүүх үзлээ.

 

         Шүүгдэгч Л.О- хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж чанар, прокурорын саналыг харгалзан  шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1-д заасан торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2,  3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

         1. Шүүгдэгч Олгонууд овогт Лэгшидцоодолын Л.О-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Л.Л.О-т 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Л.Л.О-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 3 /гурван/ сарын хугацаанд буюу тухайн сарын 25-ны өдрийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Л.О-шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг тайлбарласугай. 

 

         5. Шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлүүлсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

        

         6.  Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Л.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

        

 

                                       

 

                              ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ