Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 13

 

 

 

 

 

 

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,                            

улсын яллагч Б.Чимгээ,

шүүгдэгч Д.Э/өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Д.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0037 42056 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Д.О 

 

Шүүгдэгч Д.Энь 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутагт байрлах "Сүмбэр орд" хотхоны автомашины зогсоолын талбайд машинаа буруу байрлуулснаас болж Ч.Отгонбаяртай хэрүүл маргаан үүсгэн, түүний толгой нүүр хэсэгт цохих, боох, хазах зэргээр хүч хэрэглэн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Д.Эшүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ”Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

Хохирогч Ч.Отгонбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гэртээ байж байсан чинь 12 цаг 34 минутанд 99181900 дугаарын утаснаас залгаад "машин гаргая" гэсэн. Би 2 минутын дотор граж руу буугаад очсон чинь нэг эрэгтэй хүн машинаа арчаад, сургуулийн насны бололтой нэг хүүхэдтэйгээ зогсож байсан. Миний машин тэр залуугийн машиныг хаагаагүй, харин миний ард тавьсан машин хаасан баихаар нь би машинаа хана руу нь шахаад тавьтал арын машинаа холдуул гэж хэлээч гэхээр нь очоод хартал ямар нэг утасны дугаар байгаагүй. Тэгэхээр нь утас нь алга гэтэл "тэгээд утасны дугаарыг нь олооч" гэхээр нь жижүүр дээр очоод утсаар нь залгуулсан. Тэгээд нөгөө залууд хэлтэл "чи яваад олж ирээч" гэхээр нь миний уур хүрээд чи өөрөө олж ирэхгүй юу гэтэл миний толгой руу цохиод би газар унаад арай гэж машин түшиж босч ирээд чи яагаад эмэгтэй хүн зодож байгаа юм гэхэд дахиж толгой руу цохиод 2 гуталны хоншоор дээр гишгэж түлхээд машины хамар дээр хэвтүүлж байгаад нэг гараараа хоолой боогоод нөгөө гараараа нүүр рүү арваад удаа цохисон. Би ухаан алдаад өмдөндөө бие засчихсан байсан. Хоолой боосон гарыг нь арай гэж тавиулаад туслаарай гээд орилоод байж байтал нэг хүүхдээ дагуулсан эмэгтэй ирээд "чи одоо болиочээ хүн аллаа ш дээ" гэхэд тэр залуу больсон. Тэгээд явах гэхээр нь би гарнаас нь бариад автал тэр залуу миний зүүн гарын ядам хуруунаас хазаад цус нь үсрээд тэр залуугийн хувцсанд хүрсэн. Тэгснээ авч явсан хүүхдийн дугуйгаараа цохих гэж нэг далайснаа лифтэнд суугаад яваад өгсөн. Миний дотор муухайрч бөөлжөөд жоохон гайгүй болохоор нь цагдаад дуудлага өгсөн. Гражид хяналтын камер байгаа боловч даанч намайг яаж зодож байгаа нь харагдахгүй байгаа юм. Би гомдолтой байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Миний гутал дээр гишгэж урсан. 2016 оны 9 дүгээр сард 980.000 төгрөгөөр худалдаж авч байсан Цаа бугын гутал байсан. Куртка бас урагдсан. Эмчилгээний зардлын баримтаа алга болгосон, баримт байхгүй байна. /хх-ийн 20-21, 31-32, 66-р хуудас/

 

Гэрч М.Сугаржавын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ”...Ээж Отгонбаярын утас руу машин гаргая гэж яриад ээж гараад явсан. Тэгтэл 20-30 минутын дараа ээж уйлчихсан нүүр нь шалбарсан, гар нь хазагдаад цус гарчихсан, өмдөндөө шээчихсэн орж ирсэн. Юу болсон талаар асуухад машин гаргах гэж байхад Энхцог гэж хүн боогоод хананд шахаад цохисон, болиулах гэхэд нь гарыг нь хазсан гэсэн. Тэгээд айгаад өмдөндөө шээчихсэн байсан. /хх-ийн 67-р хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №740 дугаартай дүгнэлт:

  1. Ч.Отгонбаярын биед зүүн гарын 4-р хурууны зөөлөн эдийн няцрал, хазагдсан шарх, баруун хацар, зүүн нүдний дээд зовхи, хүзүүний зулгаралт, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрхи гэмтлүүд нь мохоо болон мохоо ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /Хавтаст хэргийн 39 дүгээр хуудас/ Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-48/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-52/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

 

Шүүгдэгч Д.Энь 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутагт байрлах "Сүмбэр орд" хотхоны автомашины зогсоолын талбайд машинаа буруу байрлуулснаас болж Ч.Отгонбаяртай хэрүүл маргаан үүсгэн, түүний толгой нүүр хэсэгт цохих, боох, хазах зэргээр хүч хэрэглэн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Д.ЭЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Д.Энхцогийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Ч.Отгонбаяр нь эмчилгээний болон гэм хорын хохирлын талаарх нотлох баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй тул шүүх шийдвэрлэх боломжгүй байна.

Харин хохирогч Ч.Отгонбаяр нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

Шүүгдэгч Д.Энь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Д.О хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Д.О 500 (таван зуун ) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Д.Энь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

4. Хохирогч Х.Долгорсүрэн нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хо

хирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Д.Э хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР