Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 938

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

Хэргийн индекс: 135/2016/00725/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, альфа таун 3-52 тоотод оршин суух Гавъяатынхан овгийн Гансүхийн Гантөмөр /РД: ПА97012112, утас: 8695 9555/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 13 дугаар баг, 1 дүгээр хороолол, 22-105 тоотод оршин суух Хад овгийн Жамбалсамжидын Бадмаанямбуу /РД: ЙЗ97072511, утас: 8595 5868/-д холбогдох

 

1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа хийгээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

... 1,500,000 төгрөгөөс 1,000,000 төгрөгийг нэхэмжлэлээсээ хасаж үлдсэн 500,000 төгрөгийг 340202250444 тоот дансанд 2016 оны 07 дугаар сарын 01-ний дотор бүрэн төлж барагдуулахаар тохиролцов гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Гантөмөр нь хариуцагч Ж.Бадмаанямбуугаас 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаарзүйлийн 26.2, 26.3-т заасан нэхэмжлэлийншаардлагын талаар эвлэрэх эрхийн дагуу ... 1,500,000 төгрөгөөс 1,000,000 төгрөгийг нэхэмжлэлээсээ хасаж үлдсэн 500,000 төгрөгийг 340202250444 тоот дансанд 2016 оны 07 дугаар сарын 01-ний дотор бүрэн төлж барагдуулахаар тохиролцов ... гэж эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Дээрхи эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч хариуцагч нар гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Гантөмөрийн нэхэмжлэлийн шаардлагын талаар зохигчид ... 1,500,000 төгрөгөөс 1,000,000 төгрөгийг нэхэмжлэлээсээ хасаж үлдсэн 500,000 төгрөгийг 340202250444 тоот дансанд 2016 оны 07 дугаар сарын 01-ний дотор бүрэн төлж барагдуулахаар тохиролцов ... гэж эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрэн хэлэлцсэнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Гантөмөрийн 2016 оны04 дүгээр сарын 29-ний өдөр Төрийн банк төрийн сан 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 38,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 19,475 төгрөгийг төрийн сангийн орлогоос, тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 19,475 төгрөгийг хариуцагч Ж.Бадмаанямбуугаас тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.Гантөмөрт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэнд адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ