Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
Хэргийн индекс | 135/2016/00805/И |
Дугаар | 949 |
Огноо | 2016-06-23 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 949
Хэргийг хялбаршуулсан журмаар
хянан шийдвэрлэх тухай
Хэргийн индекс:135/2016/00805/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ****** дугаар хороо, партизаны гудамж, **************ын байр ************** ББСБ /утас: 9634 0013/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* сум, ******* баг, ****** айл гудамж ****** тоотод оршин суух ******* овгийн *******ийн ******* /РД: , утас: 9954 4539/
Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* сум, ******* баг, ****** айл гудамж ****** тоотод оршин суух ******* овгийн ын ******* /РД: , утас: 9904 7680/
Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* сум, ******* баг, ****** айл гудамж ****** тоотод оршин суух овгийн ын /РД: , утас: 9964 4375/ нарт холбогдох
"7,907,496 төгрөг гаргуулах" тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Зохигчид шүүх хуралдаанд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ нь 7,907,496 төгрөгийг хариуцагч О.*******, Э., Н.******* нарааснэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч бид харилцан тохиролцоод 7,907,496 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ нь хариуцагч О.*******, Э., Н.******* нараас 7 907 496 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26, 106 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэн хэлэлцэж ... Нэхэмжлэгч ******* *******
ББСБ нь 7,907,496 төгрөгийг хариуцагч О.*******, Э., Н.******* нараас нэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч бид харилцан тохиролцоод 7,907,496 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцов ... гэж эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрэн хэлэлцсэн байна.
Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуулинд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул зохигчидын эвлэрлийг батлан хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг баримтлан ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ББСБ нь хариуцагч О.*******, Э., Н.******* нарт холбогдуулан 7,907,496 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг зохигчид ... Нэхэмжлэгч ******* ******* ББСБ нь 7,907,496 төгрөгийг хариуцагч О.*******, Э., Н.******* нараас нэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч бид харилцан тохиролцоод 7,907,496 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцов ... гэж эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн 2016 оны 05дугаар сарын 09-ний өдөр Голомт банк төрийн сан 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 141,270, 200 төгрөгийгтус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 70,735 төгрөгийгтөрийн сангийн орлогоос, тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 70,735 төгрөгийг хариуцагч О.*******, Э., Н.******* нараас тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ