Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 957

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

Хэргийн индекс: 135/2016/00828/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** дугаар баг, ******  тоотод оршин суух ******* овгийн *******ийн ******* /РД:*******, утас: 9400 2030/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** дугаар баг, ******  дугаар хороолол, ******  тоотод оршин суух ******* овгийн *******гийн ******* /РД: *******, утас: 9578 8836/-т холбогдох

9,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа хийгээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:

Б.*******аас 9,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

Ю.*******гийн нэхэмжлэлтэй Б.*******тад холбогдох 9,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Ю.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гэнэндулам бид дараах байдлаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав.

Нийт нэхэмжилсэн 9,000,000 төгрөгийн 4,900,000 төгрөгөөс татгалзаж үлдэгдэл 4,100,000 төгрөгийг хариуцагч Б.******* 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлөхийг зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ю.******* нь хариуцагч Б.*******аас 9 ,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаарзүйлийн 26.2, 26.3-т заасан нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэх эрхийн дагуу ... Ю.*******гийн нэхэмжлэлтэй Б.*******тад холбогдох 9,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Ю.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гэнэндулам бид дараах байдлаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав.

Нийт нэхэмжилсэн 9,000,000 төгрөгийн 4,900,000 төгрөгөөс татгалзаж үлдэгдэл 4,100,000 төгрөгийг хариуцагч Б.******* 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлөхийг зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулав... гэж эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Дээрхи эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч хариуцагч нар гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ю.*******гийн нэхэмжлэлийн шаардлагын талаар зохигчид ... Ю.*******гийн нэхэмжлэлтэй Б.*******тад холбогдох 9,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Ю.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гэнэндулам бид дараах байдлаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав.

Нийт нэхэмжилсэн 9,000,000 төгрөгийн 4,900,000 төгрөгөөс татгалзаж үлдэгдэл 4,100,000 төгрөгийг хариуцагч Б.******* 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлөхийг зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулав ... гэж эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрэн хэлэлцсэнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Ю.*******гийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Төрийн банк төрийн сан 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 158,950төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 79,475 төгрөгийг төрийн сангийн орлогоос, тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 79,475 төгрөгийг хариуцагч Б.*******аас тус тус гаргуулж нэхэмжлэгч Ю.*******д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэнд адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ