Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
Хэргийн индекс | 135/2016/00889/И |
Дугаар | 305 |
Огноо | 2016-06-07 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 305
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2016/00889/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** дугаар баг, ****** дугаар хороолол, ****** дүгээр байр, ****** тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* / регистрийн дугаар *******, утас *******, *******/-ын хүсэлттэй,
Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
...Миний бие 1956 оны 07 дугаар сарын 05-нд ******* аймгийн ******* суманд төрсөн. Бүрэн дунд боловсролтой. 1973 онд Ахуй үйлчилгээнд ажилчнаар орж ажилласан. Тус байгууллагад 1973 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 18 жил 0 сар 20 хоног ажилласан. Миний тэтгэвэрт гарах хугацаа болсон тул ажилласан жилийг тогтоож өгнө үү. гэв
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.*******ын гаргасан ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч Д.******* нь Ахуй үйлчилгээний комбинатад гутал засварчнаар 1973 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1977 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүртэл, мөн тус байгууллагад гутал засварчнаар 1980 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1993 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл, ББХКомпанид гурталчнаар 1993 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тус тус ажиллаж байсан болох нь хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар, нийгмийн даатгалын дэвтэр, баярын бичиг, ажлын байран дээр авахуулсан фото зураг, гэрч *******, нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Д Д.******* нь Ахуй үйлчилгээний комбинатад гутал засварчнаар 1973 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1977 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүртэл, мөн тус байгууллагад гутал засварчнаар 1980 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1993 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл, ББХКомпанид гурталчнаар 1993 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА