Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 333

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2016/00888/и

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, Дархан сумын Засаг даргын Тамгын газрын 1 дүгээр давхарт байрлах, Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газар / 70373105, 99007838/-ын хүсэлттэй

 

“Л.Цогтгэрэлийг эрэн сурвалжлуулах тухай ” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Навчгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж нар оролцов.

                                                      ТОДОРХОЙЛОХ  нь:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“... Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазны зөвлөх Б.Сүрмандахын 2015 оны 1305 тоот тогтоолын ТОГТООХ хэсгийн 4 дүгээрт “Иргэн Л.Цогтгэрэлийг дээрхи үйлдэлд Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу захиргааны арга хэмжээг тооцож, нөхөн төлүүлэх хохирлыг төлүүлэн, баримтыг ирүүлэхийг аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Ч.Навчгэрэлд даалгасугай” гэсний дагуу Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Ч.Навчгэрэл нь 2015 лгы 11 дүгээр сарын 26-ний өдөр иргэн Л.Цогтгэрэлд Ашигт малтмалын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.1 дэх заалтыг үндсэлэн 5760.0 мянган төгрөгийн шийтггэвэр ногдуулсаныг 2016 оны 05 дугаар сарын 09-ний байдлаар барагдуулаагүй байгаа тул улсын байцаагчийн 0028305 дугаартай шийтгэвэр болон 645,137 мянган төгрөгийг барагдуулахад иргэн Л.Цогтгэрэлийг эрэн сурвалжлуулах шаардлагатай байна.

Иймд Л.Цогтгэрэлийг эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг нь тогтоож өгнө үү.” гэв

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                ҮНДЭСЛЭХ  нь:

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигон овогт Лхагвадоржийн Цогтгэрэл /регистрийн дугаар ГН75101716/ нь одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй, оршин суугаа хаяг нь тодорхойгүй болох нь хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлт зэргээр тогтоогдож байна.

       Иймд иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2-т заасны дагуу гаргасан хүсэлт гаргагч Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын гаргасан Боржигон овогт Лхагвадоржийн Цогтгэрэл /регистрийн дугаар ГН75101716/-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь :

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Боржигон овогт Лхагвадоржийн Цогтгэрэл /регистрийн дугаар ГН75101716/-ийг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар Боржигон овогт Лхагвадоржийн Цогтгэрэл /регистрийн дугаар ГН75101716/-ийг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоохыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5-т зааснаар нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай. 

4. Боржигон овогт Лхагвадоржийн Цогтгэрэл /регистрийн дугаар ГН75101716/-ийн хаяг болон хаана байгааг нь тодруулсаны эцэст хүсэлт гаргагч Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газар /утас 70373105, 99007838/-т утас болон хаягаар нь мэдэгдэхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай. 

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            З.ТУНГАЛАГМАА