Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 334

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2015/00919/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: газрын Дархан-Уул аймаг дахь Салбарын нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: Дархан-Уул аймаг, сум, ******  дүгээр багийн замчны ****** тоотод оршин суух, ******* овогт *******ийн *******, /регистрийн дугаар *******, утас *******, *******/-д холбогдох

 “7,187,265.82 төгрөг гаргуулах тухай”  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч Ц.*******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг нар оролцов.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч газрын Дархан-Уул аймаг дахь салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...******* овогтой ******* нь тус салбарын буудайн няраваар 2007 оноос 2014 он хүртэл ажилласан. Энэ хугацаандаа 2009 оны намрын ургацнаас хүлээн авсан 1.700 гаруй тн улаан буудайг хадгалж байгаад 2014 оны 08 дугаар сард “Таван нуур” ХХК, ******  ХХК, ******* ХХК-д ачуулахад 15,624 тн улаан буудайн дутагдал гаргасан.              Ц.*******ын дутагдуулсан 15,624 тн улаан буудай нь 1 тн  тутам нь 460,000 төгрөг буюу 7187265.82 төгрөг байна. Иймд Ц.*******аас 7,187,265.82 төгрөгийг нэхэмжилж байна” гэжээ.

Хариуцагч: Ц.******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Дархан-Уул аймгийн сумын иргэн Ц.******* миний бие 2007 оны хавраас 2014 оны өвөл хүртэлх хугацаанд тус салбарын дахь үрийн агуулахад буудайн няравын албан тушаал хашиж, төрд ажиллаж байсан. Энэ хугацаанд 2009 оны намрын ургацаас 1700 гаруй тн үрийн улаан буудайг агуулахад хүлээн авч хадаглаж байгаад жил бүр бага багаар гаргасаар байгаад үлдэгдэл 1000 тн буудайг 2014 оны 08 дугаар сард дээд газрын шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурьдсан байгаа 3 компанид уг үрийн буудайг ачуулахад дутсан нь үнэн. Намайг дутаасан гэж үзэж 15.6 тн үрийн буудайн үнэ болох 7,187,256.82 төгрөгийг надаас гаргуулахаар шүүхэд нэхэмжилснийг миний бие дараах үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлье.

  1. Уг улаан буудайг агуулахад хүлээн авах, агуулахаас гаргахад Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Н.Наранцацрал, шинжээч-лаборант н.Байгальмаа, газрын мэргэжилтэн Банзрагч, УНГ Дархан салбарын агрономч М.Сэрдамба, салбарын нягтлан бодогч Болдмаа, Энхчимэг болон тухайн үеийн 4 ээлжийн харуулууд цуг  байлцдаг байсан.
  2. Анх 2009 онд 1700 тн буудайг хүлээн авч агуулахад буулгаж байхад чийгийг хэмжихэд 13%-15% тай байсан бол 5 жил агуулахад хадгалаад 2014 онд гаргахад хэмжсэн буудайн чийг нь 10 % болж 3%-5% иар буурсан байсан. Энэ нь тухай бүрийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтээр гарна. Тэгэхээр тодорхой хэмжээнд чийгийн хорогдол гарсан байна.
  3. Тус салбарын суман дахь буудайн агуулахад нь намрын ургац хүлээн авах, хавар үр гаргах гэлтгүй жилийн туршид 4 ээжлийн цэргэжсэн буюу онцгой албаны дүрэмт хувцас өмсч, төрөөс цалин авч ажилладаг залуучууд ажилладаг бөгөөд салбарын даргын шийдвэрээр жилд ойролцоогоор 2 удаа бусад агуулахуудын харуулуудтай  объектын байршлыг сэлгэн ажиллуулж ирсэн. Харуулууд цоож, лацтай хаалгуудыг хүлээлцэн, авч жижүүрийн дэвтэртээ илтгэл бичдэг. Уг илтгэлийг удирдах албан тушаалын хүмүүс шалгаж үзэж танилцдаг.
  4. Дээрх хугацаанд халалтаас /чийгтэй буудай нь хадгалалтын явцад халж шатах буюу ялзарч өгөрших аюултай/ сэргийлж жилд 3-4 удаа, 15 удаа сэлгэн хөдөлгөсөн бөгөөд туузан болон шанагат туузан дамжлагын явцад бага боловч техникийн хорогдол, хаягдал гардаг. Тоос шороо, хөнгөн хальс , техникийн няралт гарна. Энэ хорогдол хаягдлыг огт тооцдоггүй байсан.
  5. Хавар, намар үрийн буудайг агуулахаас ачиж, буулгахад мөн адил туузан болон шанагат туузан дамжлагаар гүйцэтгэх бөгөөд энэ явцад хаягдал хорогдол гардаг. Энэ хорогдол хаягдлыг огт тооцдоггүй байсан. Ийнхүү буудайг ачих, буулгах, гүйлгэх бүхий л техник ажиллагаанд тодорхой хэмжээнд хорогдол гардаг. Үүнийг ямар ч тариаланч хэлдэг, мэддэг.
  6. Үрийн агуулах нь анх 1974 онд баригдсан цагаасаа хойш 1990 онд техникийн, 2000 онд агуулахын урсгал засвар хийгдсэнээс өөрөөр агуулах, техникийн их засвар хийгдээгүй, техник барилга нь хуучирч муудснаас дээврээс борооны дусаал их гоождог, бор шувуу маш ихээр үүрэлсэн жижиг нүх сүв ихтэй байдгаас буудай хорогдоход тодорхой хэмжээнд нөлөөлж байсан ба тухай бүрт нь  харуулуудтай хамт засаж янзалдаг байсан.
  7. Агуулахын буудайг 2014 онд гаргаж дуусахад Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтээр тогтоогдсон 4 тн гаруй хог хаягдал / тоос, шороо, буудайн хальс, няцарсан буудай, шувууны сангас гэх мэт/ агуулахаас гарч байсан. Үүнийг ч мөн хорогдолыг жилд 1 удаа хийх ёстой байдгийг сонслоо.
  8. Үрийн буудайг агуулахад хадгалаад гаргахдаа чийгийн хорогдол огт тооцдоггүй байсан. Мэргэжлийн хүний ярьснаар 0.07 хувийн хэвийн хорогдолыг жилд 1 удаа хийх ёстой байдгийг сонслоо.
  9. Миний бие Хөдөө аж ахуй яамын харъяа газрын дахь бие даасан салбар байхаас нь буюу 1988 оноос хойш ажиллан, хуучнаар ГХЕГ-ын харъяа УНГ –ын дахь салбар одоогийн ОБЕГ-ын харъяа УНГ-ын Дархан салбарын үрийн агуулахад 2014 оны 11 дүгээр сар хүртэл механикч, буудайн няравын ажлыг тухайн салбартаа буюу Төрийн албанд 26 жил, улсад 41 жил ажилласан. Жилд 5 мянгаас 10 мянган тн үрийн буудай намар хүлээн авч хавар нь  тариалалтад зориулан дээд газрын шийдвэрээр гаргадаг байсан. Тодорхой хэмжээний хорогдол гарч байсан бөгөөд үүнийг мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулж хорогдолын акт гаргаж тогтоодог байсан болно.

Иймд УНГ-ын Дархан салбараас төлбөр  гаргуулахаар надаас нэхэмжилсэн 15.6 тн үрийн буудайн үнэ болох 7.2 сая төгрөгийг миний бие төлөх үндэслэлгүй гэдгийг дээрх баримт, тайлбараар нотлон өгүүлж байна.

  Товчдоо: Буудай хүлээн авах, гаргахад хэмжсэн чийгийн зөрүүг хэмжиж гаргасан хэрнээ түүний улмаас үүсэх жингийн зөрүүг нь тооцож чийгийн хорогдол хийгээгүй, мөн халалтаас сэргийлж сэлгэлт хийхэд хорогдол гардагийг мэдсэн хэрнээ хорогдлыг зөрүүг тооцож гаргаагүй, Мэргэжлийн хяналтын газраас тогтоосон 4тн гаруй агуулахаас гарсан хог хаягдал / тоос, шороо, буудайн хальс, няцарсан буудай, шувууны сангас гэх мэт/-ыг хасаж тооцоогүй байна.

Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                          ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч газрын Дархан-Уул аймаг дахь салбар нь Ц.*******аас дутагдуулсан 15,624 тн улаан буудай нь 1 тн тутам нь 460,000 төгрөг буюу үнэ 7,187,265.82 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагч Ц.******* нь 2007 оноос 2014 он хүртэлх хугацаанд Ерөнхий газрын Дархан-Уул аймаг дахь салбарт буудайн нярваар ажиллаж байсан байна. Энэ хугацаанд буюу 2009 оны намрын ургацаас 1,700 гаруй тн улаан буудайг Дархан-Уул аймаг дахь салбар хүлээн авч, хадгалж байгаад 2014 оны 08 дугаар сард Таван нуур ХХК, Дархан миат ХХК, ******* ХХК-д ачуулахад 15,624 тн улаан буудайн дутагдал гарсан болох нь зохигч талуудын тайлбараар тогтоогдож байна.

Зохигч талууд 15,624 тн улаан буудай дутсан шалтгаан үндэслэлийн талаар маргадаг бөгөөд нэхэмжлэгч тал “...Ц.******* нь тус байгууллагад улаан буудайн няраваар ажиллаж байсан учир энэ хүнд агуулахын түлхүүр байдаг. Ц.******* тухайн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах тул түүнээс дутаасан будааны үнийг нэхэмжилж байна...” гэсэн тайлбарыг,

хариуцагч Ц.******* “...миний буруугаас болж буудай дутсан зүйл байхгүй. Буудай хүлээн авах, гаргахад хэмжсэн чийгийн зөрүүг хэмжиж гаргасан хэрнээ түүний улмаас үүсэх жингийн зөрүүг нь тооцож чийгийн хорогдол хийгээгүй, мөн халалтаас сэргийлж сэлгэлт хийхэд хорогдол гардагийг мэдсэн хэрнээ хорогдлыг зөрүүг тооцож гаргаагүй, Мэргэжлийн хяналтын газраас тогтоосон 4тн гаруй агуулахаас гарсан хог хаягдал / тоос, шороо, буудайн хальс, няцарсан буудай, шувууны сангас гэх мэт/-ыг хасаж тооцоогүй учир улаан буудай дутсан...” гэсэн тайлбарыг тус тус гаргасан болно.

Хэрэгт авагдсан баримтаар

Шинжээч ХААИСургуулийн Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн дүгнэлтэд “...Буудайн хадгалалтын хугацааны хорогдол нь орчны температор, харьцангуй чийгшил, үрийн чийг, хортон шавжийн бохирдол, тарианы хольцын хэмжээ, өвчлөлт зэрэг хүчин зүйлүүд нөлөөлнө. Тариаг хадгалахад хамгийн тохиромжтой температор нь +100С ба түүнээс доош байна. Энэ нөхцөлд тарианы амьсгалах идэвхи болон хортон шавж, бичил биетэн үржих нөхцөл бага байна. Түүнээс дээш байвал амьсгалалтын эрчим нэмэгдэж хуурай бодисын алдагдал үүснэ. Үр хөгцний мөөгөнцөрийн өвчин үүсгэгчээр халдварлагдсан тохиолдолд хорогдол эрс нэмэгдэнэ...

...Буудайг агуулахад хадгалах явцад хийгдсэн сэлгэн шилжүүлэлтийн улмаас хорогдол гарна. Үүнд: үр гэмтэх, хогт хольц, тоосжилт гэх мэт зүйлээс хамаарч 0,2 хувийн хорогдол тооцдог. Буудайн чийгийн үзүүлэлтээс хамаарч 5 жил хадгалсан буудайн жинд өөрчлөлт гарна. Үр бол бодисын солилцооны нарийн процессыг явуулж байдаг амьд организм. Үрийн чийг /16 хувиас дээш/ их үед амьсгалын эрчим нэмэгдэж хуурай бодисын алдагдалд орж өвчин хортон тархах нөхцөл бүрддэг. Гадны температор их үед тухайлбал 23-25 0С-д чийг ихтэй үр 550 С хүртэл халж өвчин хортонд нэрвэгдэн 10 хувь хүртэл хорогддог.

...2009-2014 оныг хүртэл агуулахад хадгалсан 1,700 т буудайн хэвийн хорогдол 7,5 тн байна...” гэжээ /хх-42-43/

2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн газрын харъяа Дархан-Уул аймаг дахь салбарын үрийн агуулахаас хаягдал устгасан тухай актад “Дархан-Уул аймаг дахь салбарын үрийн агуулахад 2009 оны намрын ургацаас 1700 тн гаруй үрийн улаан буудай авч 2010-2014 оны хаврын тариалалтаар 700 гаруй тн-ыг худалдан борлуулж үлдэгдэл 100 тн-ыг хадгалж байгаад 2014 оны 08 дугаар сард удирдах байгууллагын зохих зөвшөөрлийг үндэслэн ААН-үүдэд олгож, агуулахын цэвэрлэгээ үйлчилгээг бүрэн хийж гарсан хаягдал шороо, тоос , шороо тоосоор бохирлогдсон буудайн хаягдал, хөнгөн хальсыг...машинаар ачиж, пүүлж хэмжин 4,1 тн хаягдлыг хогийн цэгт хаяж устгав” гэжээ /хх-74/

Монгол Хүнс Хөдөө аж ахуйн сайдын 1994 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дугаартай “...Үрэнд хорогдол тооцох журмын тухай” тушаалд “ үрийн нөөцөд тушаасан үрийг нэг жилээс дээш хугацаагаар хадгалсан бол хэвийн хорогдлын нормыг дараачийн бүтэн жилд нь 0,07 хувиар тогтооно” гэжээ /хх-55/

зэрэг бичгийн нотлох баримтууд болон хариуцагч талын шүүх хуралдаан дээр гаргасан “...жилд 4 удаа буюу улиралд нэг удаа буудайг сэлгэн шилжүүлэлт хийдэг, буудайг сэлгэн шилжүүлэх тутамд хорогдол гардаг боловч Хүнс Хөдөө аж ахуйн сайдын тоот тушаалд заасны дагуу жилд 1 удаа ердийн хорогдлыг тооцдог...1700 тн буудайг 5 жилийн хугацаанд хадгалахад 0,35 хувийн хорогдол тооцно...” гэсэн тайлбар зэргээс үзэхэд

хариуцагч Дархан-Уул аймаг дахь салбар нь 1700 тн буудайг 2009 оноос 2014 оны 08 дугаар сар хүртэлх хугацаанд хадгалахад гарах хорогдлын хэмжээг бодитоор тооцоогүй болох нь дээрх баримтаар тогтоогдож байна.

      Хариуцагч Ц.******* нь уг байгууллагад нярваар ажиллаж байгаад 2014 онд тэтгэвэрт гарч, зохигч талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон боловч нэхэмжлэгч салбар нь Б.*******ыг тус байгууллагад ажиллаж байх хугацааны дутаасан 15,624 тн улаан буудайны үнийг нэхэмжилж байна гэж шаардлагын үндэслэлээ тайлбарласан болно.

      Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.4-т “Ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй бол түүнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй” гэж заажээ.

      Хариуцагч Ц.*******ыг салбарт ажиллаж байх үед ажил олгогчоос эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй, энэ талаар байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

      Мөн нэхэмжлэгч байгууллагын агуулахад  хадгалагдаж байсан 1700 тн улаан буудайнаас 15,624 тн улаан буудай дутсан явдал нь  хариуцагч Ц.*******ын үйлдэл эс үйлдэхүйтэй холбоотой болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчдын тайлбар зэргээр тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан улаан буудайны үнэ 7,187,265.82 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.      

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч газрын Дархан-Уул аймаг дахь салбарын хариуцагч Ц.*******аас 7,187,265 төгрөг 82 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч газрын Дархан-Уул аймаг дахь салбарыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг заасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  З.ТУНГАЛАГМАА