Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 729

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 135/2016/00318/и

          Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, шүүгч Д.Алтантуяа, Ж.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум ****** дугаар баг Баян-Идэр худалдааны төвийн байранд байрлах******* ******* ХХК-ний Дархан-Уул эм хангамж ХХК / утас *******/-ий нэхэмжлэлтэй,

       Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** дүгээр баг, ****** байрны ****** тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар *******, утас*******, *******/,

        Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** дүгээр баг, ****** дүгээр байрны ****** тоотод оршин суух, овогт ын /регистрийн дугаар , утас /

       Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сумын ****** дугаар баг ****** тоотод оршин суух ын нарт холбогдох

        Гэм хорын хохирол 27,020,745 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч А.*******, Г., иргэдийн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Дархан-Уул эм хангамж ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

         ...Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч нь бараа материал дутаасан, завшсан гэх үндэслэлээр тус салбарын захирлаар ажиллаж байсан Г., эд хариуцагч Г., А.******* нар******* Улсын Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан юм. Харин тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор нь А.******* 13 160 637 төгрөгийн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн мэдүүлсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2-т заасан гэмт хэрэг нь хүндэвтэр гэмт хэрэг гэж үзэн******* улсын анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар түүнд холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2015 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн 376 А дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгожээ.

          Мөн хяналтын прокурор нь Г. 5 373 952 төгрөгийн эм, барааны дутагдал гаргаж харилцагчдаас авсан 758 300 төгрөгийг хувьдаа завшсан, Г. 719 301 төгрөгийн дутагдал гаргасан Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.1-д заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэрэг үйлдэгдснээс хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн гэж үзэн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 116 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгосон байна.

       Гэвч А.*******, Г., Г. нар компанид учруулсан дээрх дурдсан хохирлоо сайн дураар төлөхгүй байгаа тул бид иргэний хэргийн журмаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

     Мөн тэдний гаргасан дутагдал, хохирлыг судлан тогтоох, цагдаа, прокурорын байгууллагатай харилцах зорилгоор манай толгой компани болох******* эм импэкс компанийн эрх бүхий ажилтнууд Дархан-Уул аймагт удаа дараа ирж ажиллах, холбогдох нотлох баримтуудыг нотариатаар гэрчлүүлэх, аудитын дүгнэлт гаргуулах зэрэгт одоогийн байдлаар 7 008 556 төгрөгийн зардал гарч хохирол учирсанг бид А.*******, Г., Г. нараар хувь тэнцүүлэн төлүүлэхээр нэхэмжилж байна.

     Иймд хариуцагч А.*******аар 15 496 822 төгрөг, хариуцагч Г.гаар 8 468 437 төгрөг, хариуцагч Г. 3 055 486 төгрөг, бүгд 27 020 745 төгрөгийг эдгээр хариуцагчдаар төлүүлж өгнө үү... гэв.

         Хариуцагч А.******* нь шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

     ...А.******* би******* ******* ХХК-д 2014 оны 05 дугаар сарын 01-ээс 2014 оны 08 дугаар сарын 01 хүртэл борлуулалтын менежер, 2014 оны 08 дугаар сарын 01-ээс 2014 оны 08 дугаар сарын 31 хүртэл хугацаанд аар ажилласан.************** ХХК-ны дотоод журамд зааснаар би ын хувьд зөвхөн эм барааг хариуцагч нарт тоо ёсоор нь хүлээлгэж өгөх үүрэгтэй боловч эмийн захиалга авна, харилцагч нэмж борлуулалт өсгөнө, харилцагч эмийн сангуудад эм хүргэлт хийнэ, төвөөс эм бараа хүргэж ирсэн вагон, машинаас шөнө орой харгалзахгүй ачааны машинаар зөөж хүлээж авна, дандаа илүү цагаар ажилладаг байснаас болж дутуу төрж, доошоо цус алдаж ажлаа хийх чадваргүй болсон. Тийм учраас ажлаа хүлээлгэж өгөх хүсэлт гаргасан боловч энэ үеэр тухайн үеийн захирал , одоогийн захирал нар ажлаа хүлээлцэж байсан. Тооллого хийхээс хэд хоногийн өмнө надаас агуулахын түлхүүр авч агуулахад байсан миний бичиг баримт /нийгмийн даатгалын дэвтэр/ буюу бусад зүйлийг минь авсан байсан. Эм бараанаас аваагүй гэх үндэслэлгүй. Тооллого хийх явцад захирал , нягтлан бодогч нарыг байлцуулаагүй. 2 дугаар тооллогын хуудсаа 2 хувь үйлдье гэсэн миний саналыг хүлээж авалгүй, би өөрөө бичнэ гээд бичсэн. Төд удалгүй 6 цаг болж ажлын цаг дууслаа гээд ямар ч эмнэлэгийн мэдэгдэхүүнгүй, ганц эмийн нэр ч зөв бичиж мэдэхгүй Уламбаяр нягтлан бодогчид өгөөд гараад явсан. Андуурагдахаар ойролцоо нэртэй эм бараа их байдаг. Уг тооллогыг маргааш тооцоо хийхээр очтол нягтлан бодогч Уламбаярыг компьютерээ аваад Улаанбаатар явуулна, очоод бодоод ирнэ гээд бодоогүй.

          Мөн эхний үлдэгдэл бодогдоогүй гэх шалтгаанаар хойшлуулсаар сарын дараа 15 000 000 төгрөгийн дутагдал гарлаа, ирцгээ гэж бүгдийг нь дуудсан. Бид аваад идсэн биш гээд анхандаа айдаггүй байсан. Очих болгонд өмнөх тооцоогоо бодоод өдөржин шөнөжин болно. Ингэсээр байгаад хэдэн сар болсон. Дахиад гэнэтхэн 82 000 000 төгрөгийн дутагдал гарлаа, цагдаа дээр ир гэсэн. Гэтэл цагдаа нотлох баримтгүйгээр гэм бурууг чинь яаж мэдэх юм бэ? баримт тооцоогооо дахиад бод гэсэн. Бид энэ зунжингаа л хоолтой, хоолгүй энэ тэрүүгээр явж тооцоо хийсэн. Тооцоо бодсон баримтаар тухайн үеийн орон нутаг хариуцсан хяналтын нягтлан бодогч нь бараа мтериалын тооцоо бодсон баримтаар 453 504.55 төгрөгийн дутагдал гаргаж гарын үсэг зурсан.

         Бэлэн мөнгөний тооцооны актаар эзэд нь байхгүй, мөн холын /Хөтөл, Зүүнхараа/ эмийн сангуудын тооцоог над уруу хаасан 5 331 218.93 төгрөг дээр хэлцэл хийсэн. Үүнд дээрх тооцоог холбогдох эмийн сангуудтай сарын дотор тооцоо нийлж, зөрүү дутагдал гарвал би хариуцна гэсэн болохоос энэ мөнгийг би авсан, би хариуцаж нөхөн төлнө гэсэн юм байхгүй.

        Ингээд 1 сарын хугацаанд дээрх эмийн сангуудтай тооцоогоо дуусгахаар анхан шатны баримтуудаа авах гэхэд чи мөнгөө өгч байж ав гээд надад баримтуудыг гаргаж өгөөгүй.

      2.******* ******* ХХК нь дахин гомдол гаргаж Бест Фора аудитын компаний дүгнэлтээр надад хамааралгүй эмийн сангуудын авлагын тооцоо 10 672 668.14 төгрөг, бараа материалын тооцоо 2 487 969.55 төгрөгийн дутагдал нийт 13 160 637 төгрөгийн дуталдал гаргаж ирсэн. Энэ үед мөн анхан шатны баримт авах хүсэлт дахин тавьсан боловч шинээр орсон хяналтын нягтлан бодогч Шоовдор нь надад мөнгө өгч байж баримтаа ав гэж надаас 500 000-2 500 000 төгрөг нэхсэн. Энэ мөнгийг өгөх юм бол чамайг тооцоогүй болгоод өгье гэсэн. Одоо тэд миний лиценз, диплом, нийгмийн даатгалын дэвтрийг авчихаад өгөхгүй байгаа. Үүнээс болоод би мөн л ажилгүй, бүтэн жил орох оронгүй, байрны түрээс ч төлж чадахгүй хөөгдөж, гэнэт өвдөж төрөөд айлаар дамжиж амьдарсаар 2 сар гаран боллоо.

        Иймд 1 дүгээрт Энэ компаниас бичиг баримтаа авмаар байна, 2 дугаарт хүүхдээ 2 нас хүртэл******* ******* ХХК-тай ахин орооцолдмооргүй байна.

            Би дутагдлаар гарсан 453 504.55 төгрөгөө танайд цэвэрлэгч хийгээд хамаагүй төлье гэхэд хэлээд үзье гээд таг болсон. Тийм учраас би хүүхдээ хоёр нас хүрэхээр нь хаа нэг газарт ажилд орж байгаад төлж барагдуулна.

            3. 13 160 637 төгрөгийг төлнө гэх мэдүүлгийн хувьд баримтгүй учраас тийм шийдэлд хүрсэн, мөн Өршөөлийн хуулиар хэрэгсэхгүй болох юм байна гэж ойлгоод мөн төрх дөхсөн байсан учрааас хурдан салахын тулд тийм мэдүүлэг өгсөн.

Аудитын газрын дүгнэлтийн авлагын тооцооны тайлбар

  1. -1044930 давхардсан падаан.
  2. -400900 тооцооны актаар аваагүй.
  3. -1005393 тооцоо нийлээгүй.
  4. -804404 бараа солилцоо, надад хамаагүй
  5. -127000 акт харилцаж үзээгүй энэ мэт надад өгт хамаагүй байгууллагуудын анхан шатны баримтуудыг******* ******* ХХК-аас гаргуулж хасуулмаар байна.

       Мөн эхний байцаалтын мэдүүлэгт дурьдсан 5 000 000 төгрөгийн хувьд гар падаан нь алга болсон ба компьютерт шивсэн гарын үсэггүй падааныг харилцагч нар нь далимдуулж би аваагүй гэх мэт тайлбар тавьж над уруу энэ мөнгөнүүдийг хаасан. Гар падааны хувь компьютер нь дандаа гацаж эвдэрдгийн улмаас падаан шивэх боломжгүй болж, падаанаа 2 хувь гараар бичих хэрэг гардаг байсан ба энэ нь алга болох магадлал маш өндөр, мөн дээрээс ирсэн хүмүүс хоол авахуулж иднэ, энэ мөнгө нь компаний мөнгө байдаг байсан ба энэ асуудлаа эргээд шийдэж өгдөггүй, мөн хугацаа дууссан эмээ бидэн рүү шахдаг. Ингээд энэ нь бидэнд өр болдог бас хямдрал урамшуууллынхаа үнийн зөрүүг шийдэж өгдөггүй ийм л компани.

         Ийм учраас******* ******* ХХК-ний өөрсдийнх нь замбараагүй байдлаас болж ийм их хэмжээний өрөнд оруулчихаад жирэмсэн, нялх хүүхэдтэй намайг шүүх цагдаагийн байгууллагаар явуулж байгаад гомдолтой байна. Хэрэв тухайн компани тооллого хийсэн даруйдаа тооцоогоо хийгээд явдаг байсан бол ийм их хэмжээний дутагдал гарахгүй байсан. С1 буюу эхний үйлдэгдэл гараагүй гэх шалтгаанаар тооцоогоо огт хийдэггүй байсан зэргийг шүүх харгалзан үзэхийг хүсч байна... гэв.

Хариуцагч Г. нь шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

...Г. би******* ******* ХХК-д 2013 оны 06 дугаар сарын 04-ний өдөр ын ажлыг хүлээн авч ажиллаад 2014 оны 02 дугаар сарын 07-нд ажлаа хүлээлгэж өгсөн.

         Ажиллах хугацаандаа өр дутагдал огт гаргаагүй бөгөөд тооцоо дуусган ажлаасаа чөлөөлөгдсөн. 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр ахин ажилдаа орсон. Намайг ажилд орох үед захирал ын ажлыг давхар хийж байсан бөгөөд гаас ажил хүлээж авсан. Хүлээн авсан тооллогоор эм барааны үлдэгдэл 142 000 000 төгрөгийн эм бараа хүлээн авч 3 сар ажиллаад тус 2014 оны 08 дугаар сарын 18-нд А.*******д ажлаа хүлээлгэж өгсөн. Эм барааны үлдэгдэл 184 000 000 төгрөгийг эм бараа хүлээлгэн өгсөн. Би огт өр дутагдал гаргаагүй нь үнэн бөгөөд авлаганаас дутсан 750 000 төгрөгийн хувьд 2013 оны үлдэгдэл бөгөөд тэр үед дарга хийж байсан Болдбаатартай холбоотой байгууллагын зардал байсныг шийдэж өгөөгүй өдий хүрсэн. Жишээ нь:

  1. 2013 онд******* ******* ХХК-ний 90 жилийн ой болоод миний бэлэн мөнгөнөөс шагнал 70 000 төгрөг
  2. Ус алдаж сангийн засварын мөнгө 80 000 төгрөг,
  3. Хотоос ирсэн удирдлагуудын хоолны мөнгө 60 000 төгрөг,
  4. Сүлжээний алдаа янзлуулсан ийн 63 000 төгрөг
  5. Хотоос эм бараа ирсэн вагон тээшний болон тендерийн машинаар ирсэн тендерийн эмийн яаралтай хүргэлт болон унааны зардлууд болох 2013 оны 136 000 төгрөг, 2014 оны 60 000 төгрөг,
  6. 2013 оны төсвийн эдийн засаг Мөнхбатын зөвшөөрлөөр бэлэн эм бараа авдаг болон байнгын харилцагч /, , / нарт өгсөн урамшууллын эм барааны 156,000-168 000 төгрөг,

      2014 оны 08 дугаар сарын 14-нд Нэгдсэн эмнэлгийн доторт салбар эмийн санд жор баригчаас ажилласан. 2015 оны 01 дүгээр сарын 08 хүртэл ажилласан. 12 дугаар сарын бүтэн цалин, амралтын мөнгө гаргуулж аваагүй болно.

       Монгол ******* ХХК-ны Дархан дахь салбар болох Дархан-Уул эм хангамж ХХК-д ажиллаж байсан бүх хүмүүс өртэй гардаг, байгууллагын дотоод ажил, санхүүгийн зардлаа шийдэж өгдөггүй бэлэн мөнгөтэй ажилчдаас авч хэрэглэдэг байсан. Тооцоо тооцлогоо цаг тухайд нь боддоггүй хариуцлагагүй компани юм. Дефектар зөвхөн эм барааг харилцагч нарт тоо ёсоор хүлээлгэж өгөх үүрэг хариуцлагатай боловч эм барааныхаа зарлагыг шивээд авлага, тооцоогоо хүртэл авдаг буруу тогтолцоотой ажиллуулдаг нь маш их ачаалал өгдөг. Мөн тендерийн эмийг их тасалдуулж ирдэг учраас эм бараа солих эрх өгсөн боловч шийдэж өгдөггүй байсан. Би энэ байгууллагын нэхэмжилж мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй, миний төлөх мөнгө биш юм.

           Мөн нэхэмжлэлд дурдсан 7 008 556 төгрөгийг хувь тэнцүүлсэн төлөх үндэслэл байхгүй. Миний хувьд******* улсын эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.1-т зааснаар эрүүгийн хэрэг үйлдэн шалгагдаж байгаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Прокурорын байгууллага хүний гэм бурууг тогтоодог байгууллага биш учраас би энэ мөнгийг төлөх үндэслэлгүй юм. гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч Дархан-Уул эм хангамж импекс ХХК нь хариуцагч А.*******, Г., Г. нарт холбогдуулан гэм хорын хохирол 27,020,745 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

        Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал Г.гаас гэм хорын хохирол 8,468,437 төгрөг гаргуулах тухай шаардлагаа татан авч, хариуцагч А.*******аас хохирол төлбөрт 15,496,822 төгрөг, хариуцагч Г.эс 3,055486 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно.

         Хариуцагч А.*******, Г. нар нь******* эм импэкс ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь салбар болох Дархан эм хангамж ХХК-нд дефактороор /эд хариуцагч/ ажиллаж байх хугацаандаа тус байгууллагад А.******* нь 13,160,637 төгрөгийн хохирлыг, Г. нь 719,301 төгрөгийн хохирлыг тус тус учруулсан болох нь хэрэгт авагдсан

           Дархан-Уул аймгийн Прокурорын газрын прокурорын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 376а дугаартай Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор ...А.******* нь******* эм импэкс ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь салбар болох Дархан эм хангамж ХХК-ийн дефактороор /эд хариуцагч/ 2014 оны 08 дугаар сарын 01-ээс 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд ажиллаж байх үед 2,487,969 төгрөгийн эм барааны дутагдал харилцагчдаас авсан 10,672,668 төгрөгийн авлагыг компанид тушаалгүй хувьдаа завшиж нийт 13,160,637 төгрөгийн хохирлыг учруулсан болох нь ...хэрэгт цугларсан баримтаар тогтоогдож байна.

           Яллагдагч А.******* нь гэм буруугаа хүлээн мэдүүлсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хүндэвтэр хэрэг бөгөөд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль-нд хамрагдаж байх тул эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол /хх-7/,

        Дархан-Уул аймгийн Прокурорын газрын прокуороын 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 116 дугаартай Зарим сэжигтэн, яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор ... Г. нь******* эм импекс ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Дархан эм хангамж ХХК-ний дефактороор 2014 оны 05 дугаар саын 02-ноос 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд ажиллаж байх үед 719,301 төгрөгийн эм барааны дутагдал гаргаж хохирол учруулсан болох нь ...хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байна.

         ...Г.Сэлэнгийн 719,301 төгрөг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29 дүгээр зүйлд заасан хохирлын үлэмж хэмжээнд хүрэхгүй байна. ...Г.Сэлэнгийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг бөгөөд уг гэмт хэрэг үйлдэгдснээс хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасан 6 сарын хугацаа буюу эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн байх тул ...Г.д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол /хх-40/,

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 234 дугаартай шинжээчийн Г. аар 2014 оны05 дугаар сарын 02-ны өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд ажиллаж байх үед 719,301 төгрөгийн эм барааны дутагдал, А.*******ийг аар 2014 оны 08 дугаар сарын 01-ны өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд ажиллаж байх үед 2,487,969 төгрөгийн дутагдал, харилцагчаас авсан 10,672,668 төгрөгийн авлагыг компанидаа тушаагаагүй зөрчил дутагдал гаргасан байна... гэсэн дүгнэлт /хх-16-17/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. /хх-40/

        Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасны дагуу хариуцагч А.*******аас 13,160,637 төгрөгийг хариуцагч Г.эс 719,301 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч******* ******* ХХК-ний Дархан-Уул эм хангамж ХХК-нд олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч******* ******* ХХК-ийн Дархан-Уул эм хангамж ХХК нь байцаан шийтгэх ажиллагааны зардалд ажилтан Х.ын томилтын зардал буудлын төлбөр, замын зардал зэргийг тооцон нийт 7,008,556 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснээс хариуцагч Г., А.******* нараас тус бүр 2,336,185 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.1-д хохирогч, түүний төлөөлөгч, гэрч, хөндлөнгийн гэрч, мэргэжилтэн, шинжээч, орчуулагч, хэлмэрчид олгох тээвэр, байр, хоолны зардлыг улсын төсвөөс санхүүждэг байгууллагад мөрдөж байгаа албан томилолтын зардлын хэмжээгээр, мэдүүлэг өгөхөөр шүүхэд дуудагдсан хугацаанд хохирогч, шинжээч, гэрч, хөндлөнгийн гэрч хөдөлмөрийн хөлсөөр хохирсон бол энэ хугацааны цалин, хөлсний дундаж хэмжээгээр байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлсон байх боловч дээрх ажилтан Х. нь Дархан-Уул аймагт ямар ажлаар ирсэн зорилго /байгууллагын ажлаар уу эсхүл байцаан шийтгэх ажлын шаардлагаар ирсэн эсэх/ нь тодорхойгүй, энэ талаар хэрэгт нотлох баримт байхгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иймд хариуцагч А.*******аас 13,160,637 төгрөгийг, хариуцагч Г.эс 719,301 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх шаардлага 4,672,370 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Г.д холбогдох хохирол 6,132,252 төгрөг, байцаан шийтгэх ажиллагааны зардал 2,336,186 төгрөг, нийт 8,468,438 төгрөг гаргуулах тухай шаардлагаа татан авсан болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь

            1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч А.*******аас 13,160,637 төгрөгийг, хариуцагч Г.эс 719,301 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Дархан-Уул эм хангамж ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх шаардлага 4,672,370 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д зааснаар нэхэмжлэгч Дархан-Уул эм хангамж ХХК нь Г.д холбогдох хохирол 6,132,252 төгрөг, байцаан шийтгэх ажиллагааны зардал 2,336,186 төгрөг, нийт 8,468,438 төгрөг гаргуулах тухай шаардлагаа татан авсан болохыг дурдсугай.

             3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 127,087 төгрөгөөс Г.тай холбоотой шаардлагыг татан авсан учир 52,328 төгрөгийг буцаан гаргуулан, үлдэх 74,759 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 223,753 төгрөгийг, Г.эс улсын тэмдэгтийн хураамжид 21,813 төгрөгийг тус тус гаргуулан төрийн сангийн орлогод хэвээр оруулсугай.

             4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, аймгийн давж заалдах шатны иргэний хэргийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      З.ТУНГАЛАГМАА

                        ШҮҮГЧИД                                                       Д.АЛТАНТУЯА

                                                                                                Ж.ЛХАГВАСҮРЭН