Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 205/МА2023/00027

 

 

Л.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Ариунбаяр даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Завхан аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 141/ШШ2023/00102 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Л.*******ийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн ******* сумын Засаг даргад холбогдох Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/33 тоот захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Завхан аймгийн ******* сумын ерөнхий боловсролын 2 дугаар ийн ын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд төлүүлэх тухай иргэний хэргийг 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал, нэхэмжлэгч Л.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, хариуцагчийн өмгөөлөгч Л.******* /цахимаар/ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/33 тоот захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Завхан аймгийн ******* сумын ерөнхий боловсролын 2 дугаар ийн ын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Уг захирамж нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн, хууль бус захирамж гарсан. Завхан аймгийн Засаг даргын дэргэдэх санхүүгийн хяналт, дотоод аудитын албанаас манай ьд 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 19-ний өдрийн хооронд ажиллаад 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр аудитын акт тавиад явсан. Уг аудитын акт нь манай ийн нягтлан бодогч, нярав нартай холбоотой Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заагдсан анхан шатны баримтыг дутуу бүрдүүлсэн, хоолны ордер зөрүүлсэн, илүү дутуу тусгасан гэсэн зөрчлүүд байсан. Би тухайн актыг үндэслээд ийн нягтлан бодогч, нярав нарт сануулах арга хэмжээ авсан.

Миний хувьд аудитын актад дурдсан асуудлаар ажлаас халах хэмжээний үндэслэл биш байна... Тухайн аудитын акт нь ажлаас халах арга хэмжээ авах шаардлагагүй, хууль эрх зүйн хувьд болохгүй юм байна гэж хэлсэн

Мөн ажлаас чөлөөлсөн захирамждаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн хэд дэх хэсэгт заасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа талаар тусгаагүй. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт Зөрчил гарснаас хойш 6 сар, зөрчил илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл оногдуулна гэж заасан байдаг. Зөрчил илэрсэн нь 09 дүгээр сарын 19-ний өдөр байгаа. Засаг дарга хэн байхаас хамаараад зөрчлийг хэзээ мэдэж илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл оногдуулахаар хуульчилсан байхад энэ хугацаан хэтрүүлж ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан. Иймд Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/33 тоот захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Завхан аймгийн ******* сумын ерөнхий боловсролын 2 дугаар ийн ын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд төлүүлж өгнө үү... гэжээ.

2. Хариуцагчийн хариу татгалзал, тайлбарын агуулга:

...Тус сумын Ерөнхий боловсролын 2 дугаар ийн захирал Л.*******ийг Завхан аймгийн Дотоод аудитын дүгнэлтийг үндэслэн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс эхэлж үүрэгт ажлаас чөлөөлсөн. Чөлөөлсөн тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас чөлөөлсөн шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэлийг нотлох баримт бүхий тайлбараар хүргүүлж байна. Үүнд:

1. Тэрээр албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилтыг биелүүлэхийг чармайхын оронд өмнө гаргасан зөрчлөө дахин давтаж санхүүгийн зөрчил удаа дараа гаргасан байна. Тухайлбал: Завхан аймгийн Санхүүгийн хяналт, Аудитын албаны 2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 11 дугаартай хяналт шалгалтын тэмдэглэлд ...тушаалаас илүү дүнгээр урамшуулал олгосон, хүүхдийн хоолыг нормоос илүү зарцуулсан, төсвийн зориулалт бус зардал гаргасан 464,300 төгрөгийн нөхөн төлбөрийн акт тогтоосныг барагдуулсан, авлага дансны үлдэгдэл 77,776.3 мянган төгрөгийн хэмнэгдсэн зардлыг аж ахуйн нэгж рүү шилжүүлсэн, амралт цалин 2 давхардуулан олгосон 645.5 зөрчилд нөхөн төлбөр тогтоож, батлагдсан орон тооноос 5 орон тоо илүү ажилласан 12103.6 мянган төгрөгийн зөрчилд албан тушаалын шаардлага хүргүүлэн ажилласан байна..., гэж дурдаад шалгалтаар илэрсэн дутагдалд ААН-тэй ажил гүйцэтгүүлэх болон худалдан авах гэрээ хийхдээ үнийн дүн, бараа бүтээгдэхүүний иж бүрэн байдал, бүтээгдэхүүн нийлүүлэх болон ажил хэрэгжүүлэх хугацаа, гэрээний бусад нөхцөлийн талаар тусгадаггүй, хичээл цахим хэлбэрээр байх хугацаанд илүү цагийн цалин олгосон, алба хаагч нарт хөдөлмөрийн хөлсийг илүү, дутуу олгосон, анхан шатны баримтын бүрдэлгүй ажил гүйлгээг бүртгэл тайланд тусгахгүй байх, дотуур байрны хүүхдийн хоолны махны үлдэгдлийг худалдан борлуулж няравын дансаар дамжуулан анхан шатны баримтын бүрдэлгүй, ажил гүйлгээг бүртгэл тайланд тусгаагүй хөрөнгө зарцуулсан, дотуур байранд амьдрах нэг хүүхдийн хоногийн хоолны зардлыг дутуу олгосон /3409 төгрөгөөр/, тогоочийн захиалгын ордерын дүнг хүнсний зарцуулалтын тайланд илүү дүнгээр тусгасан, хэмнэгдсэн цалингийн зардлыг багш ажилтан нарт жилийн эцсийн үр дүнгийн урамшуулал болгон олгосон нь Төсвийн тухай хуулийн 6-р зүйлийн 6.4.1-д зааснаар төсвийг үр ашигтай хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 5 дугаар тогтоолын 3-р заалтыг зөрчсөн байна. Дээрх зөрчилтэй холбоотой 1737.9 мянган төгрөгийн нөхөн төлбөрийн акт, 182.6 мянган төгрөгийг ажилтанд олгуулахаар шийдвэрлэв. Дүгнэлтэд санхүүгийн үйл ажиллагааны үнэлгээ цалин хөлс болон бусад зардлуудтай холбогдуулан гарч байгаа тушаалын хэрэгжилтэд хяналтыг тавьж ажиллах, албан тушаалтны үйл ажиллагааны үнэлгээ дотоод хяналтын нэгж байгуулсан боловч санхүүгийн үйл ажиллагаанд хяналт үнэлгээ хийлгэж эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээлэл өгч чадаагүй, хэмнэгдсэн зардлыг хууль эрх зүйн хүрээнд зарцуулах тушаалын үндэслэлээ үнэн зөв тодорхойлдог байх, төсвийг зориулалтын дагуу зарцуулж хэвших, актын төлбөрийг хугацаанд нь барагдуулах, шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг ахин давтахгүй байх шалгалтын мөрөөр авч хэрэгжүүлсэн ажлын тайланг санхүүгийн хяналт аудитын албанд ирүүлэх гэж дурдсан байх бөгөөд нэхэмжлэгч тэмдэглэлтэй танилцаж, гарын үсэг зурсан байна. Иймд нэхэмжлэлийг хангахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгоно уу... гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Л. *******ийг Завхан аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын 2 дугаар ийн ын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Л.*******ид ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 12,181,800 төгрөгийг Завхан аймгийн ******* сумын Засаг даргаас гаргуулан олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт зааснаар  Л.*******ийн ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор нийт 12,181,800 төгрөгөөс түүний нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Завхан аймгийн ******* сумын Засаг даргад даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Завхан аймгийн ******* сумын Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамжид 209,859 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга, тайлбар:

1. Шүүх хариуцагчийн зүгээс гаргаж хэрэгт хавсаргуулсан нотлох баримтуудыг үнэлэхдээ Нэхэмжлэгчийн гаргасан зөрчлүүд нь түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болсон ноцтой зөрчил гаргасны нотлох баримт байхад үүнийг зүй ёсоор үнэлэлгүй "нэхэмжлэлийг хангах-аар шийдвэрлэсэн нь Шийдвэр нь "хууль зүйн үндэслэлтэй", "анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн" байх хуулийн шаардлагыг хангаагүйг илтгэж байна. Тухайлбал,

1.1. Шүүх шийдвэр гаргахдаа нэхэмжлэгч хариуцагчийн тайлбар. Төрийн Аудитын байгууллагын дүгнэлтэд дурдсан зөрчлүүдийг гаргасан нь хариуцагч түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогч буюу хариуцагчийн санаачилгаар цуцалж, түүнийг ажлаас халах үндэслэл болсон байдлыг зүй ёсоор үнэлж, эрх зүйн дүгнэлт хийгээгүй нь Шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсэгт

2. Нэхэмжлэгч Л.*******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь 1999 онд батлагдсан хөдөлмөрийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байх үед үүссэн ажлаас үндэслэлгүй халагдсантай холбоотой хөдөлмөрийн маргаан байх үед үүссэн, хөдөлмөрийн маргаан байх тул шүүх 1999 оны хуулийг баримталж иргэний хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно" гэсэн байна. (Шийдвэрийн 8-р хуудаст)

Хариуцагчийн хувьд үүнтэй санал нэг байна. Тийм ч учраас Нэхэмжлэгчийг ажлаас халах тухай Захирамжаа зөвтгөн "ноцтой зөрчлийн улмаас Л. *******ийг ажлаас халах тохиолдолд баримтлах Хөдөлмөрийн хуулийн холбогдох зүйл, заалтыг Захирамжид тусган зохих өөрчлөлтийг оруулсан.

Гэтэл шүүх энэ байдалд зохих дүгнэлт хийгээгүй нь Шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсгийн 5-д: "... Учир нь Ажил олгогч ажилтныг ажлаас чөлөөлсөн тухай тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, ажлаас чөлөөлсөн тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь "ажилтны гаргасан зөрчил буюу ажлаас чөлөөлөх болсон үндэслэлтэй тохирсон, хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байх учиртай юм.

Гэтэл Завхан аймгийн ******* сумын засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/33 дугаартай "Л. *******ийг ажлаас халах тухай" захирамж нь Хөдөлмөрийн хуульд нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталж, ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлээ тодорхой зааж, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримтлан тушаал /захирамж, тогтоол/ гаргах ёстой атал хариуцагч Завхан аймгийн ******* сумын засаг дарга нь 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/33 дугаартай захирамжаар Л. *******ийг ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахдаа хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдээс баримтлаагүй нь хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчсөн байна" гэж дурдсанаас харагдаж байна. Шүүхийн шийдвэрийн нэг үндэслэл болсон энэ заалт буруу гэдэг нь дараах байдлаар нотлогдно. Үүнд:

1. "Хөдөлмөрийн тухай 1999 оны хуульд зааснаар Ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоход Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийг баримтлах бөгөөд энд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийг, 40 дүгээр зүйлийн холбогдох хэсгийн заалттай хамт баримтлах шаардлагагүй байтал Шүүх шийдвэртээ "Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталж, ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлээ тодорхой зааж.." гэж бичсэн нь буруу байна.

Шүүх шийдвэр гаргахдаа анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэхэд хэлэлцсэн нотлох баримтад үндэслэн "бодит үнэнийг тогтоох үүргээ биелүүлэх"-ийн оронд Захирамжийн хэлбэрт дүгнэлт хийсэн нь дээр дурдсан байдлаас илт байгаагийн зэрэгцээ доор дурдах байдлуудад ч илэрч байгаа нь шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй, анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэх шаардлага хангаагүйг илтгэж байна. Тухайлбал,

Шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсгийн 6-д ... захирал Л. ******* нь 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр сумын засаг даргатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.3.7-д заасан "байгууллагын төсвийн эд хөрөнгийг үр ашиггүйгээр зарцуулсан, үрэгдүүлсэн, эрх мэдлээ хэтрүүлсэн нь холбогдох байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон бол ажил олгогчийн санаачилгаар гэрээг цуцалж ажлаас хална" гэж заасан ноцтой зөрчил гаргасан болох нь аудитын 11 тоот дүгнэлтээр нотлогдсон тул ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан... гэж тайлбарлах боловч Завхан аймгийн ******* сумын засаг дарга нь 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/33 тоот захирамждаа"

хөдөлмөрийн гэрээний хэдийн хэд дэх хэсэгт заасан зөрчлийг гаргасан талаарх үндэслэлийг зааж баримтлаагүй байна" гэсэн нь шүүхийн шийдвэр анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн үед хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байх шаардлагад нийцээгүй байгааг, мөн шүүх зохигчийн мэдүүлэг нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх ёстойг заасан хуулийн зохицуулалт, мөн зохигчийн мэдүүлэг

Дотоод аудитын болон Төрийн аудитын газруудын удаа дараагийн шалгалтын үед хариуцагчийн хариу тайлбарт болон нэхэмжлэгчийг ажлаас халах тухай захирамжид дурдсан зөрчил гаргасан явдалд дүгнэлт хийгээгүйг илтгэж байна.

2. Шүүх ҮНДЭСЛЭХ хэсгийн 6-д мөн Завхан аймгийн ******* сумын ерөнхий боловсролын 2 дугаар ийн захирал Л. ******* нь 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр сумын засаг даргатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.3.7-д заасан байгууллагын төсвийн эд хөрөнгийг үр ашиггүйгээр зарцуулсан, үрэгдүүлсэн, эрх мэдлээ хэтрүүлсэн нь болохыг холбогдох ямар байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон болох нь тодорхойгүй байна" гэсэн нь анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд хариуцагчийн хариу тайлбарт дурдагдсан, мөн хэрэгт нотлох баримтаар хавсаргагдсан баримтуудтай танилцаж, зохих дүгнэлт хийгээгүй учир шийдвэр анхан шатны шүүхэд хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслээгүйг бас давхар илтгэж байна.

3. Учир нь: Нэхэмжлэгчийн гаргасан санхүүгийн зөрчил Дотоод аудитын болон Төрийн аудитын хоёр ч удаагийн шалгалтаар тогтоогдож, тус тус төлбөрийн акт тавигдсаныг нэхэмжлэгч төлж барагдуулсан баримт хавтаст хэрэгт авагдсан. Үүний зэрэгцээ нэхэмжлэгч зөрчил гаргасан үйлдэлдээ дүгнэлт хийхийн оронд шүүх хуралдаан дээр иймэрхүү зөрчил бүхий л төрийн байгууллагад илэрдгийн нэг адил манайд илэрсэн, гэхдээ үүний төлөө ажлаас халах хэмжээний зөрчил биш..." гэж шүүхийн хэлэлцүүлгийн шатанд ЗӨРЧИЛ ГАРГАСНАА хүлээн зөвшөөрч мэдүүлсэн байдаг. Ийм байхад шүүх шийдвэртээ "...хаанахын ямар байгууллагын шийдвэрээр тогтоогдсон болох нь тодорхойгүй байна..." гэсэн нь шийдвэр гаргасан нь ИХШХШ тухай хуульд заасан хэргийн бодит үнэнийг тогтоох..." үүргээ зохих ёсоор биелүүлээгүйг илтгэж байгаа.

Шүүх шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсгийн 7-д ... хууль тогтоомжид заасан бол тухайн нутаг дэвсгэр дэх төсвийн байгууллагын ажилтанг холбогдох дээд байгууллагын удирдлагатай зөвшилцөн томилох, чөлөөлөх" гэсэн заалтыг иш татжээ." Гэтэл Завхан аймгийн ******* сумын ерөнхий боловсролын 2 дугаар ийн захирал Л. *******ийг ажлаас чөлөөлөхдөө холбогдох ямар дээд байгууллагатай хэрхэн яаж зөвшилцөж байж ажлаас нь чөлөөлсөн нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож байгаа. Тухайлбал, Л.******* нь 2015-2021 онд НҮБ-аас хэрэгжүүлсэн ийн анги, дотуур байрыг тохижуулах төсөл хөтөлбөрийн дагуу орж ирсэн мөнгөний багахан хэсгийг ьд зарцуулаад дийлэнх хэсгийг хувьдаа авсан талаар хамт олон нь хэл ам хийж, энэ асуудлыг АТГ өгч шалгуулах хэмжээний асуудал яригдах болсон. Иймээс эдгээр гаргасан зөрчлүүдийг нь нэгтгэн дүгнэж үзэхэд түүнийг ийн ын ажилд тэнцэхгүй учир ажлаас нь чөлөөлөхдөө хуульд заасны дагуу аймгийн Боловсрол, соёлын газартай зөвшилцөхөөр санаа дарга эрх хэмжээнийхээ хүрээнд шийд" гэсэн хариу өгсөн зөвшилцлийн нэг хэлбэр юм.

Зөвшилцөх гэдгийн гол агуулга нь харилцан санал солилцох явдал байдаг байтал шүүгч Боловсрол, соёлын газраас ирсэн хариуг зөвшилцсөн гэж үзэхгүй гэж шийдвэртээ бичсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна

Үүний дараа Төрийн Аудитын байгууллага, Нэхэмжлэгч ******* сумын Ерөнхий боловсролын 2-р 10 жилийн ийн аар ажиллаж байхдаа "7.4 сая төгрөгийн төлбөр тавигдах хэмжээний зөрчил гаргасан нь илэрч, Аудитын байгууллага төлбөр төлүүлэх Акт тавьсан байдаг. Гэтэл шүүх шийдвэртээ 2022 оны 02 сарын 22-ны өдрийн 1305 дугаартай акт, Завхан аймаг дахь төрийн аудитын газрын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 372 дугаартай аудитын санал, дүгнэлтийг нотлох баримтаар хэрэгт хавсаргасныг дурдсан атлаа "уг акт, санал, дүгнэлтийг ажлаас халсан шийдвэрийн үндэслэл болгон тайлбарлаж байгаа нь цаг хугацааны хувьд болон хууль зүйн үндэслэлгүй байна... гэсэн нь шүүх мөн л захирамжийн хэлбэр хөөсөн явдал бөгөөд хэргийн бодит үнэнийг тогтоох үүргээ биелүүлээгүйг илтгэж байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг ажлаас халах шийдвэрийн үндэслэл болсон нэхэмжлэгчийн гаргасан зөрчлүүдийг шийдвэрийнхээ ҮНДЭСЛЭХ хэсгийн 10-т нэг бүрчлэн дурдсан атлаа эдгээр зөрчлүүд нь нэхэмжлэгч ажлаасаа халагдсаны дараа илэрсэн учир түүнийг ажлаас халсан шийдвэрт хамааралгүй" гэх агуулгатай дүгнэлт хийсэн нь буруу бөгөөд шүүх шийдвэр гаргахдаа бас л "тушаал, захирамжийн хэлбэр хөөсөн асуудал гаргасныг илтгэж байгаа болохоос биш, хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ зохих ёсоор биелүүлж, аудитын байгууллагуудын 2 удаагийн шалгалтаар илэрсэн ийм олон төрлийн зөрчлүүд гаргасан нь зөрчил гаргагчийг Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас нь халах үндэслэл болох эсэхэд дүгнэлт хийгээгүй байна.

Үүнээс гадна шийдвэрийнхээ ҮНДЭСЛЭХ хэсгийн 10-т: Нэхэмжлэгч ажлаа хийж байхдаа гаргасан олон тооны зөрчлүүд нь түүнийг ажлаас халсан шийдвэр гарсны дараа ч гэсэн илэрсэн нь"...нэхэмжлэгч өмнөх ажлын байрандаа ажиллах боломжгүй, тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангахгүйг нотолж байгаагийн зэрэгцээ бөгөөд нэхэмжлэгч, хариуцагчтай байгуулсан "Хөдөлмөрийн гэрээ"-г ноцтой зөрчсөн үндэслэлээр түүнийг ажлаас халах үндэслэл болох тухай шүүхийн шийдвэрт тусгаагүй нь буруу юм. Шүүх Аудитын газрын 2022 оны 02 сарын 22-ны өдрийн 1305 дугаартай акт, Завхан аймаг дахь төрийн аудитын газрын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 372 дугаартай аудитын санал, дүгнэлтийг нотлох баримтаар үнэлээгүй болно..." гэсэн нь шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэх, хэргийн бодит үнэнийг тогтоох чиг үүргээ биелүүлээгүй. Түүнээс гадна шүүх шийдвэр гаргахдаа нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг арилгуулахаар тавигдсан 7.4 сая төгрөгийн төлбөрийн акт" зэрэг хэрэгт авагдсан байгаа нотлох баримтуудад эрх зүйн дүгнэлт өгөөгүй. Иймд Завхан аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 19-ны өдрийн 141/ШШ2022/00102 дугаартай шийдвэрийг ИХШХШ тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсгийн 168.1.3-т заасан "хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн" үндэслэлээр хүчингүй болгож, мөн зүйлийн 168.3-т зааснаар тухайн хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч талын давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч: Миний хувьд 2021 оны 12 дугаар сараас хойш ажилгүй байгаа, энэ хугацааныхаа цалин хөлсийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Яагаад ийм нэхэмжлэл гаргасан юм бэ гэхээр аудитын дүгнэлт аудитыг актыг үндэслээд намайг ажлаас чөлөөлсөн. Аудитын шалгалт нь 2021 оны 9 сард манай сумд очсон. Ингэж шалгалт хийхдээ манай сумын бүх байгууллагуудыг хамруулж шалгасан. Бүх байгууллагуудад акт тогтоолгосон. Гэтэл зөвхөн манай байгууллага буюу намайг дутагдал гаргасан байна гэж үзэж намайг ажлаас чөлөөлсөнд би гомдолтой байдаг. Бусад байгууллагууд маань мөн адил акт тогтоолгосон. Гэтэл бусад байгууллагын дарга нарыг нэг ч удаа дуудаж уулзсан зүйл Засаг даргын хувьд байдаггүй юм байна лээ. Өмнөх Засаг дарга ******* актын талаар надад танилцуулж хэлж байсан. Энэ актын дагуу таныг улс төрийн шалтгаанаар ажлаас чөлөөлөх даалгавар ирсэн. Ийм учраас би энэ аудитын актаар таныг ажлаас чөлөөлөх юм бол би хууль зөрчих юм байгаа учраас би таныг ажлаас чөлөөлөх боломжгүй гэдэг тайлбарыг өгч байсан. Гэтэл шинээр томилогдсон Засаг дарга ******* ажилд авсан өдрөөсөө эхэлж намайг өрөөндөө дуудаж энэ актын дагуу ажлаас чөлөөлнө, эсхүл өөрөө өргөдлөө өгчих гэдэг шахалт дарамтыг олон удаа өгч байсан. Энэ талаараа би нэхэмжлэл дээрээ бичсэн байгаа. Актын төлбөрт гарсан 1.735.038 төгрөг гэж байгаа, энэ төлбөрийг би задлаад ямар ямар алдаа гаргасан юм бэ гэдэг талаар нягтлан бодогч, няравтайгаа ярилцаж ийн удирдах зөвлөл хуралдаад шийдвэр гаргасан. Нягтлан бодогч, нярав нарын алдаанаас цалин мөнгөний зөрүү, хүүхдийн хоолны зөрүү гарсан байна гэдгийг тогтоогоод ын зөвлөлийн хурлаар шийдвэрлээд нягтлан бодогч няравтаа арга хэмжээ авсан тогтоол шийдвэрийг нь гаргаж өгсөн. Миний хувьд нэг төгрөг авч идсэн, завшсан зүйл байхгүй гэдгээ хамт олны хурал дээрээ хэлж байсан. Дараагийн нэг яриад байгаа зүйл юу вэ гэхээр намайг Авлигатай тэмцэх газар өгсөн, цагдаагаар шалгуулж байгаа гэж өнгөрсөн жилээс хойш дарамт юм уу, шахалт юм уу ийм зүйлийг ярьж байгаа. Гэтэл дээрх албан байгууллагуудаас намайг шалгаж байгаа гэсэн нэг ч албан бичиг ирээгүй, намайг нэг ч удаа дуудаж уулзаагүй гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Монгол улсын Засаг захиргаа, түүний удирдлагын тухай хуульд хууль бус захирамжийг өөрөө хүсвэл дээд шатны албан тушаалтанд буюу аймгийн Засаг дарга хүчингүй болгох эрхтэй. Хүчингүй болгох заалтыг аваад өөрчилсөн байна гэж тайлбарласан Миний зүгээс үүнийг юу гэж үзэж байгаа юм бэ гэхээр хуучин Хөдөлмөрийн тухай хууль буюу 1999 оны Хөдөлмөрийн хуулийн 40.1 дүгээр зүйлд заасан аль нөхцөл байдал тодорхойгүй, ямар үндэслэлээр цуцалж байгаа нь тодорхойгүй хөдөлмөрийн харилцааг цуцалсан байсан. Тэгээд бүтэн нэг жилийн хугацаанд шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад явагдаж байгаа хэрэг дээр захирамжид өөрчлөлт оруулсан. Энэ бол боломжгүй. Тухайн үедээ үнэхээр зөв шийдвэр гарсан уу, буруу шийдвэр гарсан уу гэдгийг шүүхээр тогтоолгох гэж байгаа. Гэтэл шүүхийн хэлэлцүүлгийн үед гаргаж өсгөн шинэ нотлох баримт буюу ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш гарсан аудитын санал дүгнэлтийг өгсөн. Энэ асуудал дээр дүгнэлт өгөөгүй байна гэж давж заалдах шатны шүүхээс буцаасан болохоос биш хариуцагчийн өмгөөлөгчийн ярьж байгаа шиг буцаасан зүйл байхгүй. Анхан шатны шүүхэд хэрэг маргаан явж байх хооронд захирамжид өөрчлөлт оруулсан. Өөрчлөлт оруулахдаа ямар алдаа гаргасан бэ гэхээр хүчингүй болсон хуулийг сэргээж хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл энэ нь 2023 онд буюу 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар ноцтой зөрчлийн талаар заасан. Ноцтой зөрчлийг шинэ Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 80.1.6 дахь хэсэг хүртэл зохицуулсан зохицуулалт байгаа. Гэтэл хүчингүй болгосон буюу 1999 оноос үйлчлээд 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүчингүй болсон хуулийг дахин сэргээж захирамжид оруулж 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байдлаар захирамж гарсан. Ингэж хүчингүй болсон хуулийг дураараа хэрэглэх боломжгүй. Хэрвээ 1999 оны хүчингүй болсон Хөдөлмөрийн хуулийг хэрэглэж байгаа нь өмнө гарсан захирамж дээр өөрчлөлт оруулж байна л гэсэн үг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөөд ажлыг нь хүлээж аваад энгийн иргэн болсны дараа буюу 2, 3 жилийн дараа ажлаас халсан захирамжид өөрчлөлт оруулж байгаа нь ямар учиртай юм бэ, энэ чинь өөрөө эрх зүйн үр дагавар үүсээд ажилгүйдлийн тэтгэмж гараад тэр тушаал шийдвэр нь нийгмийн даатгалын байгууллага дээр очоод нийгмийн даатгалын байгууллага дээр ажилгүйдлийн тэтгэмжийн эрх үүссэн нөхцөл байдал байгаа. Тийм учраас ажлаас халсан захирамжид өөрчлөлт оруулах ямар боломжгүй гэж үзэж байна.

Хариуцагч талаас нотлох баримтад эрх зүйн дүгнэлт хийгээгүй гэдэг дүгнэлтийг гаргаж байна. Миний хувьд анхан шатны шүүхээс тал бүрээс нь дүгнэлт хийсэн гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн харилцааг цуцалсан шийдвэр гаргахдаа Улсын Дээд Шүүхийн 2006 оны 33-р Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйлийг тайлбарласан тогтоол дээр хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дүгээр зүйлд заасан аль нэг заалтыг заавал баримтална гэж заасан байгаа. Гэтэл Улсын Дээд Шүүхийн энэ тогтоолыг зөрчсөн. Үүнийг зөрчсөнөөр ямар үр дагавар үүсэж байна вэ гэхээр ажлаас чөлөөлөгдөж байгаа хүн ямар үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөж байгаа нь мэдэхгүй болчхоод байгаа. Орон тооны цомхотголоор юм уу, тэтгэвэрт гарах үндэслэлээр юм уу гээд маш олон өөр харилцааг зохицуулсан зохицуулалт байгаа. Зөрчил давтан гаргасан юм уу, эсхүл ноцтой зөрчил гаргасан юм уу гэдгийг ч тогтоогоогүй. Ийм нөхцөл байдалд юу болж байгаа вэ гэхээр ажилтан өөрөө ямар үндэслэлээр ажлаас халагдаж байгаагаа мэдэхгүй байна. Энэ нь өөрөө хууль бус байна, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчоос цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийг зөв хэрэглэх зохицуулалтыг зөрчсөн гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн нь зөв.

Сургуулийн ын албан тушаал бол онцлогтой албан тушаал. Монгол улсын Засаг захиргаа түүний удирдлагын тухай хуулиар засаг даргад ямар бүрэн эрх олгосон бэ гэхээр холбогдох дээд шатны байгууллага буюу засаг даргатай зөвшилцөж ажлаас чөлөөлөх бүрэн эрх олгосон. Мөн Боловсролын тухай хуульд Боловсролын газраас санал авч ажлаас чөлөөлж болно гэсэн хуулийн зохицуулалттай. Гэтэл дээрх 2 зохицуулалтын аль алийг нь алгассан. Энэ асуудал дээр Боловсролын газраас дүгнэлт ирсэн. Тэр дүгнэлт дээр юу гэж байгаа юм бэ гэхээр манайх энэ хүнийг ажлаас чөлөөлөх асуудал дээр ямар нэгэн дүгнэлт хийх боломжгүй гэсэн байдаг. Үүнийг анхан шатны шүүх юу гэж дүгнэсэн бэ гэхээр Боловсролын газар санал өгсөн мэтээр явж байгаа нь хууль бус байна гэж үзсэн. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-д заасан заалтын дагуу хэзээ маргаад байгаа юм бэ гэхээр шүүхийн шатанд ирж маргаад байгаа. Ажлаас чөлөөлсөн тушаал дээрээ энэ талаар зааж тусгаагүй, түүнтэй холбоотой нөхцөл байдлыг тухайлан заагаагүй байж шүүхийн шатанд нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т зааснаас ажлаас чөлөөлсөн гээд маргаад байгаа. Гэтэл ажлаас чөлөөлсөн энэ захирамж дээр энэ талаар огт байхгүй нөхцөл байдал байгаа. Хариуцагч тал Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх заалтыг юу гэж тайлбарлаж байгаа вэ гэхээр ноцтой зөрчил гаргасан байна, энэ нь аудитын дүгнэлтээр тогтоогдсон байна гэдэг. Гэтэл хавтаст хэрэгт аудитын дүгнэлт нь байхгүй. Аудитын тухай хуульд заасан аудиторын дүгнэлт, тэмдэглэл гэдэг нь 2 өөр үр дагавартай 2 өөр эрх зүйн баримт бичиг. Гэтэл аудитын дүгнэлт гээд байгаа зүйл нь хавтаст хэрэгт тэмдэглэлээр авагдсан байгаа. Тэмдэглэл гэдэг нь эрх зүйн үр дагавар үүсгэхээр баримт бичиг мөн үү, үгүй юу, гэтэд энэ тэмдэглэл 11-р дүгнэлтээр тогтоогдсон гээд хөдөлмөрийн гэрээндээ нийцүүлж маргаад байгаа. Ингэж маргах ямар ч боломжгүй. Аудитын дүгнэлтээр нэхэмжлэгчийг зөрчил гаргасан байна гээд гарч ирсэн бол хамаа алга боломжтой гэж үзэж болно. Гэтэл тэмдэглэлээр тогтоогдсон гээд байгааг хүлээн авах боломжгүй.

Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийг дүгнэлт хийгээгүй байна гэж үзээд байна. Гэтэл анхан шатны шүүх нийт 14 дүгнэлт хийсэн. 14 дүгнэлтийг хийхдээ бүх талаас нь гаргасан. Ингэхдээ хууль зүйн үндэслэлтэй гаргасан. Нотлох баримтыг үнэлэхдээ үнэлэх боломжтой, боломжгүй гэдийг шүүхийн шийдвэр дээрээ зааж өгсөн. Юу гэж заасан бэ гэхээр ноцтой зөрчил гаргасан нь дүгнэлтээр тогтоогдсон гэх боловч дүгнэлт нь хавтаст хэрэгт авагдаагүй байна гэж үзсэн. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Давж заалдах шатны шүүхээс хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан байна, тэр зөрчлийг аудитын дүгнэлтээр тогтоосон байна гэж үзэх юм бол Хөдөлмөрийн тухай хуульд заасан ноцтой зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа яригдаж байгаа. Ноцтой зөрчлийг 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлд юу гэж тайлбарлаж байгаа вэ гэхээр сахилгын зөрчлийг ажил олгогч илрүүлснээс хойш 1 сарын дотор ноцтой зөрчил гаргасан гэж үзнэ гэж заасан байдаг. Гэтэл энэ зохицуулалт өнгөрсөн байгаа. Яагаад гэвэл аудитын тэмдэглэл нь 9 дүгээр сарын 19-ний өдөр гарсан. Өмнөх Засаг дарга нэхэмжлэгчийг дуудаад та дээр ийм акт гарсан байна, гэхдээ энэ бол ажлаас шууд халах зохицуулалт биш байна, гээд актыг танилцуулаад явуулсан байдаг. Тэгээд 1 сар өнгөрсний дараа шинэ Засаг дарга ирээд нэхэмжлэгчийг дуудсан байдаг. Үүнийг юу гэж тайлбарлаж байгаа вэ гэхээр Засаг дарга хэн байхаас үл шалтгаалаад Завхан аймгийн ******* сумын Засаг дарга гэдэг албан тушаалтын манай тал хариуцагчаар татаж байгаа. Хариуцагч нь ******* байна уу, ******* нь байна уу хамаагүй Засаг даргыг төлөөлж байгаа бол энэ нь ажил олгогч зайлшгүй явах ёстой. Тийм учраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан асуудал байна. Гэхдээ манайх үүнийг юу гэж тайлбарлаж байна вэ гэхээр маргаан нь Хөдөлмөрийн тухай хуульд заагдсан захирамж нь үндэслэлтэй байна, Хөдөлмөрийн тухай зүйл заалтыг зөв хэрэглэсэн байна, хуульд нийцсэн байна, Улсын Дээд Шүүхийн тогтоолтой нийцсэн байна, үйл баримт нь зөрчил гаргасанд тооцохоор байна гэсэн тохиолдолд хөөн хэлэлцэх асуудал яригдана.

Мөн хариуцагч тал өмнөх давж заалдах шатны шүүхийн магадлал дээр ач холбогдол өгч байна. Хариуцагч талаас шүүх хуралдааны өмнө нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш он гараад буюу 2021 онд ажлаас чөлөөлөгдсөн хүн дээр 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдөр гарсан аудитын санал дүгнэлт гэдгийг шүүх хуралдааны өмнө гаргаж өгсөн учраас энэ баримт дээр нь анхан шатны шүүх дүгнэлт өгөөгүй учраас давж заалдах шатны шүүх энэ баримт дээр дүгнэлт хийгээч гэдэг байдлаар буцаасан. Анхан шатны 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн шийдвэр дээрээ энэ талаар хангалттай дурдсан. Юу гэж дурдсан бэ гэхээр энэ баримт нь ажилтныг ажлаас чөлөөлснөөс хойш гарсан баримт байна. Энэ нь энэ хэрэгт ямар ч хамааралгүй баримт гэж үзсэн. Ажлаас чөлөөлөх захирамж гарахаас өмнөх үйл баримт дээр дүгнэлт хийх ёстой. Энэ бол ямар ч хамааралгүй баримт байна гээд дүгнэлтээ хийсэн. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүхээс процессын алдаатай байна гэж үзсэн дүгнэлтээ бүрэн засаж дүгнэлт хийсэн. Тийм учраас хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч Завхан аймгийн ******* сумын Засаг даргад холбогдуулан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих санд нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Л.*******ийг Завхан аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын 2 дугаар ийн аар ажиллаж байхад нь Завхан аймгийн ******* сумын засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/33 дугаартай захирамжаар ...Л.******* нь цалинг илүү дутуу олгосон, нярвын дансаар дамжуулан анхан шатны баримт бүрдэлгүй ажил гүйлгээг бүртгэл тайланд тусгаагүй зарцуулсан, дотуур байранд амьдрах нэг хүүхдийн хоногийн хоолны мөнгийг дутуу олгосон, тогоочийн захиалгын ордерийн дүнг хүнсний зарцуулалтын тайланд илүү дүнгээр тусгасан зэрэг зөрчлүүд нь Завхан аймгийн санхүүгийн дотоод хяналт, аудитын 11 тоот дүгнэлтээр нотлогдсон тул хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гэж үзэн ажлаас чөлөөлжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Л.*******ийг Завхан аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын 2 дугаар ийн ын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 26.907.900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Л.******* нь Завхан аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын 2 дугаар ийн аар ажиллахаар, ажил олгогчтой харилцан тохиролцож, 2020 оны 07 дугаар сарын 01-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна.

Тус гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар шууд цуцлах зөрчлүүдийг нэрлэн тоочиж, уг зөрчлийг гаргасан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан ноцтой зөрчилд тооцож ажлаас шууд чөлөөлөхөөр талууд харилцан тохиролцжээ.

Гэрээний 9 дүгээр зүйлийн 9.3.7 дахь хэсэгт байгууллагын төсөв, эд хөрөнгийг үр ашиггүйгээр зарцуулсан, үрэгдүүлсэн, ажил олгогчоос олгосон эрх мэдлээ хэтрүүлсэн нь холбогдох байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахаар тусгасан байна.

Нэхэмжлэгч Л.******* нь тус ийн аар ажиллаж байхдаа хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан нь Завхан аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны хяналт шалгалтын 2021 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн 11 тоот тэмдэглэл, уг тэмдэглэлд тулгуурлаж гаргасан Завхан аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2021 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн 64, 65, 66 дугаартай актуудаар тогтоогдсон байна.

Завхан аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны хяналт шалгалтын 2021 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн 11 тоот тэмдэглэлд аж ахуйн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийж гүйцэтгэхэд илэрсэн зөрчил дутагдлуудыг нэг бүрчлэн дурдаж, дээрх зөрчилтэй холбоотой 1.737.900 төгрөгийн нөхөн төлбөрийн акт тогтоож, 182.600 төгрөгийг ажилтанд олгуулахаар шийдвэрлэжээ.

Завхан аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны хяналт шалгалтын 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 64, 65, 66 дугаартай актуудаар Баримт бүрдэлгүй ажил гүйлгээг бүртгэл тайланд тусгаагүй зарцуулсан, дотуур байранд амьдрах нэг хүүхдийн хоногийн хоолны мөнгийг дутуу олгосон, тогоочийн захиалгын ордерийн дүнг хүнсний зарцуулалтын тайланд илүү дүнгээр тусгасан зэрэг зөрчлүүд илэрч ******* сумын Ерөнхий боловсролын ьд 448.200, 495.925, 793.823 төгрөгний нийт 1.737.948 төгрөгийн төлбөрийн акт тавигдсан байна.

Дээрх Завхан аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны хяналт шалгалтын 2021 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн 11 тоот тэмдэглэл, түүнд тулгуурлан гарсан зөрчлийн 64, 65, 66 актууд нь зөрчлийн шинж чанар, хир хэмжээг тогтоож, нөхөн төлбөр ногдуулсан нөхөн төлбөрийг төлүүлж, хохиролгүй болгохыг зохих этгээдүүдэд даалгасан, дүгнэсэн шинжтэй баримтууд байгаа учир ажил олгогч эрх бүхий байгууллагын дүгнэлт гэж үнэлснийг буруутгах боломжгүй байна.

Мөн Хөдөлмөрийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.3.7 дахь хэсгийн агуулгаас харахад ажилтан төсвийн хөрөнгийг үр ашиггүйгээр зарцуулсан, үрэгдүүлсэн, ажил олгогчоос олгосон эрх мэдлээ хэтрүүлсэн зөрчил гаргасан нь төрийн санхүү, төсөв, нийтийн өмчийг зохистой төлөвлөх, хуваарилах, ашиглах, зарцуулахад хяналт тавих ажлыг хэрэгжүүлэх зэрэг эрх бүхий байгууллагын шалгалтаар тогтоогдсон тохиолдолд сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэхээр зохицуулсан байх бөгөөд холбогдох байгууллагаас заавал дүгнэлт гаргасан тохиолдолд сахилгын ноцтой зөрчил гаргасанд тооцно гэж тайлбарлах нь хэт явцуу, хөдөлмөрийн гэрээний уг зохицуулалтын агуулга, зорилгын ач холбогдлыг алдагдуулахаар байна.

Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болохоор зохицуулжээ.

Ажил олгогч ажлаас чөлөөлсөн тушаалдаа 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг баримтлаагүй ч ажилтны гаргасан зөрчлийг нэг бүрчлэн тоочиж, ноцтой зөрчил гаргасан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон гэж дүгнэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтын агуулгыг тушаалдаа тусгасан байх тул хуулийн заалт баримтлаагүй гэсэн үндэслэлээр тушаалыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Түүнчлэн ажил олгогч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажилтан Л.*******ийг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл, агуулгыг өөрчлөхгүйгээр тушаалд хууль хэрэглээний хувьд зөвтгөн өөрчлөлт оруулж, энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж мэтгэлцсэнийг буруутгах боломжгүй байна.

Ажил олгогч нь ажилтныг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасныг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр мэдсэн болох нь хэрэгт авагдсан Завхан аймгийн Ерөнхий боловсролын ийн ын зөвлөлийн хурлын тэмдэглэлээр тогтоогдож байх тул ажилтанд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт заасан хугацааг хэтрүүлээгүй гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүх ажилтныг ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж дүгнэхдээ хэрэгт цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ бүрэн биелүүлээгүй, үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 140/ШШ2023/00102 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Л.*******ийн Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/33 тоот захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Завхан аймгийн ******* сумын ерөнхий боловсролын 2 дугаар ийн ын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд төлүүлэх тухай нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******ийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3 дахь хэсгүүдэд зааснаар ...зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР

Б.НАМХАЙДОРЖ