| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2019/0252/э |
| Дугаар | 0261 |
| Огноо | 2019-02-14 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Ганбулган |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 0261
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж
нарийн бичгийн дарга: А.Номин-Эрдэнэ
улсын яллагч: Б.Ганбулган
шүүгдэгч нарын өмгөөлөгч: Б.Чинбат
хохирогчийн өмгөөлөгч: Г.Б
шүүгдэгч: Б.М, Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Н овогт Б М, Н овогт Б Э нарт тус бүр холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 19060030020219 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Н овогт Б Э,19 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, настай, эмэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, банк тооцооны төвд ахлах теллер ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Х хотхоны тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД: ,
2.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, овогт Б М,19 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн И суманд төрсөн, настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн дугаар хороо Ихдарь-Эхийн дугаар гудамжны тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй,РД: ,
Холбогдсон хэргийн талаар:
Б.Э, Б.М нар нь бүлэглэн 2018 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн дугаар хороо Х хотхоны тоотод Б.А зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Эл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 04 дүгээр сарын 30-ны шөнийн 01.00 цагийн үед намайг гэртээ ирэхэд нөхөр ирээгүй байсан. Манай нөхөр байнга хохирогч А гэрт очдог болсоныг би мэдсэн учир шууд хохирогч А гэр лүү явсан. Хохирогч 1 давхарт амьдардаг учир цонхон дээр нь очиж, нөхрөө байгаа эсэхийг харахад, хохирогч манай нөхрийн өвөр дээр суугаад инээлдэж, тэр хоёр тамхи татаж, пиво ууж байсан. Хохирогчийн гэрийн хаалгыг тогшсон. Хохирогч хаалгаа тайлахаар нь “манай нөхөр Бн танай гэрт байна уу” гэж асуухад хохирогч “байхгүй” гэж хэлсэн. Манай дүү хохирогчийг үсдэж аваад цохисон. Би тухайн үед нөхөртэйгээ барилцсан байсан болохоор хохирогчийн хөл рүү 1-2 удаа өшиглөсөн. Өөр үйлдэл хийгээгүй. Би хохирогч Ан аавыг дуудаж “манай нөхөр, танай охины гэрт байнга ордог” гэж болсон асуудлыг хэлсэн гэв.
Шүүгдэгч Б.Мл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Эгч, бид хоёр хохирогч Ан цонхон дээр очиж, тэр хоёрыг харж байгаад, хохирогч Ан гэрт ороод хүргэн ах Бг асуухад “байхгүй” гээд эгч, бид хоёрыг гэрээсээ хөөсөн. Хохирогч миний хамар луу гар утсаараа цохисон. Тэгээд хохирогч бид хоёр үсдэлцсэн. Бн ах намайг барьсан үед хохирогч энд тэндээс намайг цохиод байхаар нь би “та болиоч, хэл амаараа ойлголцъё” гэж хэлсэн. Хохирогч архи уусан, согтуу байсан болоод ч тэр юм уу, өөдөөс дайраад байсан. Би хохирогчоос биеэ хамгаалах гэж 2-3 удаа гараараа нүүр лүү нь цохисон. Миний үснээс зулгааж тавихгүй байсан. Би хохирогчийн үсийг тавьбал миний нүүр лүү маажих гээд байсан гэв.
Шүүгдэгч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:2018 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр би 10 дугаар хороололд дүүгийндээ очоод орой 21.00 цагийн орчимд гэртээ ирэхэд манай нөхөр Бн гэртээ ирээгүй байхаар нь манайд байдаг дүүгийнхээ хүүхдээс ах нь хаачсан юм бэ гэхэд таныг авна гээд гараад явсан. Яваад 2 цаг орчим болж байна гэсэн. Тэгээд би хадам Гн утсаар Бн утас руу залгахад би ажлыхантайгаа ууж байна гэсэн. Дахиад залгахад утсаа авахгүй сүүлдээ утсаа унтраачихсан. Тэгэхээр нь би дүү Мй хамт гэрээсээ гараад А гэрийн цонхон дээр очоод хөшигний завсараар нь хараад 30 орчим минут болоод тэр хоёрын хийж байгаа үйлдлийг харчихаад гэрийх нь үүдийг тогшиход хэн бэ гэж хэлээд манай дүү нэрээ хэлсэн чинь тайлж өгсөн. Гэрт ороод манай дүү М та нар юу хийж байгаа юм та нарын юу хийж байгааг харлаа гэхэд юу хийсэн юм гээд байсан. Тэр хооронд би нөхөрлүүгээ орилж чарлаад чи юу хийж байгаа юм гээд байж байтал нөгөө хоёр үсдэлцээд авчихсан байж байсан. Тэгээд манай дүү А нэг удаа алгадсан. Тухайн үед манай нөхөр А бид хоёроос хамгаалаад зогсоод байсан. Манай нөхөр А хоёрыг холбоотой гэдгийг би мэдэж байсан. А нөхөрийг нас барахаас өмнө холбоотой байсан юм шиг байсан. Нэг удаа А жирэмсэн байхад гэдсийг нь илж байсан гэж надад хэлсэн. Бид Б ухаад хамт ажилладаг, тэд нар шалганд би банкинд ажилладаг юм. Манай дүү А нэг удаа алгадаад хөл рүү нь 2 удаа өшиглөсөн. Би дүүтэйгээ нийлж А зодоогүй харин нөхрийгөө бол хэд хэдэн удаа цохисон. Бид бие биенийгээ мэддэг болоод 2 жил орчим болж байна гэжээ. /хх-ийн 34/
Шүүгдэгч Б.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр манай төрсөн эгч Э нөхөртэйгээ муудалцаад манай гэрт очиж хонох гэж байснаа 22.00 цагийн орчимд манай гэрт ирээд хүнгүй байхаар нь над руу залгаад хаана байна гэхээр нь би надад гэрийн түлхүүр байхгүй гэсэн. Тэгээд би эгчийн гэрт эгчтэй хамт ирсэн. Тухайн үед Б ах тэмцээн уралдаан гээд гадуур яваад байсан юм шиг байсан. Эгч гэртээ орж ирээд гэрт байсан дүүгээс нөхрөө асуутал таныг хайгаад түрүүн гарсан гэсэн. Гэтэл эгч нөгөө эмэгтэйгийхээ гэрт байж магадгүй гээд бид хоёр гэрээс гарсан. Тэгээд нөгөө эмэгтэйн цонхон дээр ирээд хартал ах нөгөө эмэгтэй хоёр тэврэлдээд хэвтэж байсан. Ингээд эгч бид хоёр гэрт ороод Б ахтай уулзсан. Ах согтуу байсан ба тэдний гэрт хоёулахнаа байсан. Эгч ороод л шууд ахтай маргалдсан. Чи наад хүүхнээсээ салаач хоёрын хоёр хүүхэдтэй болох гэж байж арай дэндүү юм биш үү гэсэн. Би ч гэсэн эгчийгээ өрөвдөөд та арай ч дээ гэж хэлээд нөгөө эмэгтэйд нь хүний амьдрал руу ороод яаж байгаа юм гэхэд өмнөөс юм хэлээд байсан. Би нөгөө хүүхнийг нь юу гэнээ гээд хоёр гарнаас нь бариад автал Бадам ах дундуур ороод салгасан. Гэтэл нөгөө хүүхэн намайг үсдээд авахаар нь би уурандаа хэд хэдэн удаа алгадсан. Тэгтэл намайг дахиад үсдээд хэл амаар доромжилсон. Тухайн үед би хөл гар луу нь өшиглөсөн. Б ах уг эмэгтэйг өмөөрөөд хоёр сартай эхнэрээ тоохгүй байхаар нь миний уур маш их хүрсэн. Тэгээд уг эмэгтэйг цохисон. Эгч Э ах руу аяга аваад шидээд хагалсан. Мөн ширээн дээр байсан усны савыг шидэж хагалсан. Уг эмэгтэй бид хоёр зууралдсан байхад зарим нэг зүйл унаж хагарсан байхаа. Эгч бид хоёр хаалга үүдийг нь түгжээд байсан явдал ерөөсөө байгаагүй гэжээ. /хх-ийн 35/
Хохирогч Б.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Тухайн өдөр манай ажлын газрын урлагын үзлэг болсон юм. Манай баг түрүүлээд бид нар уг арга хэмжээг тэмдэглээд тарцгаасан. Гэтэл Б танайд очиж ууя гээд байсан. Б угаасаа замд явж байхдаа л эхнэртэйгээ муудалцаад байсан юм. Гэрийн гаднаас О гэрлүүгээ явсан. Б мөн гэрлүүгээ явсан ба 20.30 цагийн орчим хаалга тогшсон чинь Б байсан. Тэрээр манайд орж ирээд пиво ууя гэхээр нь би мөнгө өгөөд пивонд явуулсан. Тэгээд бид хоёр пиво уугаад зургаа авахуулаад фейсбүүкт зурагаа тавиад байж байтал гаднаас Б эхнэр үл таних эмэгтэйн хамт орж ирсэн. Тэгээд Б асуухаар нь тэнд байна гэтэл хамт орж ирсэн эмэгтэй нь муу янхан минь гээд намайг өшиглөж үсдсэн. Гэтэл Б миний урдуур ортол эхнэр нь чи муу янхан хүүхнээ өмөөрлөө гээд тэр хоёр эмэгтэй нийлээд намайг зодсон. Манай нөхөр саяхан 2017 оны 11 дүгээр сард авто ослоор нас барсан. Тэгээд би нөхрөө нас барсан талаар хэлэхэд тоохгүй байсан. Сүүлдээ намайг зодоод гэрийн эд зүйлийг эвдэж юу ч үгүй хийсэн. Манай гэрийн хаалгыг дотроос нь түгжсэн байсан. Би Б аврал эрээд цагдаа дуудаач гэхэд тэрүүхнээрээ л яваад байсан. Тэгж байтал Б хадам аав нь орж ирээд салгах байх гэхэд аавыхаа хоёр талаас гарч ирээд л намайг цохиод байсан. Тэгээд тэд нар арай гэж явсан хойгуур нь би найзындаа очоод цагдаа дуудсан гэжээ. /хх-н 28-30/
Гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр манай байгууллагын урлагын үзлэг болсон. Тэгээд би эхнэртээ гэртээ очоод жаахан амарч байгаад ирэхгүй юу гэхэд уурлаад байсан. Урлагын үзлэг орой 17.00 цагийн орчимд тарсан. Манай хамт олон хоолонд ороод архи уусан. Тэгээд тараад би А машинд О хамт сууж явсан. Энэ хооронд манай эхнэр над руу ирж байна уу гээд утасдаад байсан. Тэгээд сүүлдээ би явлаа чи ирж хүүхдээ аваарай гэхээр нь би очиж байна гэхэд би ер нь хүүхдээ аваад явлаа чиний энэ байранд чинь амьдарч чадахгүй гээд уурлаад байхаар нь би чи тэгвэл хүүхэд үлдээгээд яваарай гэж хэлсэн. Тэгээд гэртээ иртэл хүн байхгүй байхаар нь хоол хийх гэж байтал манай эмэгтэй дүү ирсэн. Тэгээд эмэгтэй лүү би хоол хийж байя гэхээр нь би тэгвэл найзындаа орж пиво уулаа гээд гарсан. Би гэрээс гараад А яриад хоёулаа жаахан пиво ууж суухуу гэхэд тэгий гэсэн. Тэгэхээр нь би тэдний гэрт ороод түүнээс 10.000 төгрөг аваад дэлгүүр орж пиво авсан. Бид хоёр А бараг 3 орчим цаг суусан байх. Тэгээд би гэртээ ордог юм билүү гэж бодоод гарах гэж байтал А хаалгийг цохисон. А хаалгаа тайлтал манай эхнэр эмэгтэй дүүгийнхээ хамт орж ирсэн. Эхнэр шууд над руу чи яахаараа ингэж банзалдаж байдаг юм гээд дайрсан. Би тайлбарлаж хэлий гэтэл эмэгтэй дүү нь А дайраад тэр хоёр үсдэлцсэн. Би А эмэгтэй дүү хоёрыг салгах гэхэд манай эхнэр чи муу хүүхнээ өмөөрлөө гээд намайг цохиод байсан. Манай эхнэрийн дүү А үсдээд цохиод байсан. Би салгаж чадаагүй. Энхжаргал мөн адил А цохиод байсан. Тэгээд тэд нар бүр салахгүй болохоор нь би ширээн дээр байсан хутгыг аваад чи намайг ингээд хардаад янз бүр болоод байгаа юм бол би өөрийгөө алаад өгий гээд далайтал тэд нар жаахан тайвширсан. Тэгээд би аавыг дуудсан. А бид хоёр найз нөхдийн холбоотой хүмүүс юм. Бид хоёр 2013 оноос эхлэн нөхөрлөж байгаа юм гэжээ. /хх-н 38-39/
Гэрч Ч.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Тухайн өдрийн он сарыг сайн санахгүй байна. Орой 23.00 цагийн орчимд манай бэр Эл миний утас руу өөрийнхөө 86208008 дугаараас залгаад танай хүү чинь энд ажлыхаа газрын хүүхэнтэй хамт архи ууж байна та хүрээд ир гээд байрны хаягыг хэлэхээр нь би 81 тоотод очсон. Намайг очиход хаалга нь онгорхой байсан. Дотор нь манай хүү Б, бэр Э, Э дүү М гэдэг охин, өөр нэг танихгүй эмэгтэй байсан. Тэд хоорондоо зодолдсон бололтой үүдний гутлын тавиур унасан байдалтай байхаар нь би юу болоод байгаа юм гэж хэлээд бэр болон бэрийн дүүг дагуулаад гарсан. Танихгүй эмэгтэйн аль нэг хазарнаас цус гарсан сэгсийсэн юм байсан. Манай хүүгийн нүүр нь маажигдсан байдалтай байсан. Э тэр оройдоо манайхаас яваад ирээгүй. Тэд нар манайд байдаг юм. Э манайд бэр болоод жил болоогүй байна. Тухайн үед манай хүү танихгүй эмэгтэй хоёроос архи үнэртэж байсан гэжээ. /хх-н 40-41/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 42/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний шинжээчийн 5611 дүгнэлт:
1.Б.А биед зүүн нүдний ухархайн дотор болон доод ханын цөмөрсөн хугарал, дух, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, зүүн бугалга, зүүн шуу, зүүн дал, зүүн сарвуу, зүүн шагай, зүүн шилбэ, зүүн тавхайд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүн, эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-н 43/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 44-46/
Б.Э иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 47/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 61 /, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 48/
Б.М иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 49/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/ хх-н 60 /, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 50/
Б.Э хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоол /хх-н 69-70/,
Б.М хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоол /хх-н 71-72/,
Б.Э Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 62/, прокурорын тогтоол /хх-н 63-64/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 65/
Б.М Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 66-67/, прокурорын тогтоол /хх-н 63-64/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 68/ зэрэг болно.
Б.Э, Б.М нар нь бүлэглэн 2018 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Алтай хотхоны тоотод Б.А зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Үүнд:
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний шинжээчийн 5611 дүгнэлтээр Б.А биед зүүн нүдний ухархайн дотор болон доод ханын цөмөрсөн хугарал, дух, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, зүүн бугалга, зүүн шуу, зүүн дал, зүүн сарвуу, зүүн шагай, зүүн шилбэ, зүүн тавхайд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүн, эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-н 43/
Хохирогч Б.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... манайд орж ирээд пиво ууя гэхээр нь би мөнгө өгөөд пивонд явуулсан. Тэгээд бид хоёр пиво уугаад зургаа авахуулаад фейсбүүкт зурагаа тавиад байж байтал гаднаас Б эхнэр үл таних эмэгтэйн хамт орж ирсэн. Тэгээд Бг асуухаар нь тэнд байна гэтэл хамт орж ирсэн эмэгтэй нь муу янхан минь гээд намайг өшиглөж үсдсэн. Гэтэл Бн миний урдуур ортол эхнэр нь чи муу янхан хүүхнээ өмөөрлөө гээд тэр хоёр эмэгтэй нийлээд намайг зодсон. Манай нөхөр саяхан 2017 оны 11 дүгээр сард авто ослоор нас барсан. Тэгээд би нөхрөө нас барсан талаар хэлэхэд тоохгүй байсан. Сүүлдээ намайг зодоод гэрийн эд зүйлийг эвдэж юу ч үгүй хийсэн гэсэн мэдүүлэг /хх-н 28-30/
Гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...Би гэрээс гараад А яриад хоёулаа жаахан пиво ууж суухуу гэхэд тэгий гэсэн. Тэгэхээр нь би тэдний гэрт ороод түүнээс 10.000 төгрөг аваад дэлгүүр орж пиво авсан. Бид хоёр Ад бараг 3 орчим цаг суусан байх. Тэгээд би гэртээ ордог юм билүү гэж бодоод гарах гэж байтал А хаалгийг цохисон. А хаалгаа тайлтал манай эхнэр эмэгтэй дүүгийнхээ хамт орж ирсэн. Эхнэр шууд над руу чи яахаараа ингэж банзалдаж байдаг юм гээд дайрсан. Би тайлбарлаж хэлий гэтэл эмэгтэй дүү нь А дайраад тэр хоёр үсдэлцсэн. Би А эмэгтэй дүү хоёрыг салгах гэхэд манай эхнэр чи муу хүүхнээ өмөөрлөө гээд намайг цохиод байсан. Манай эхнэрийн дүү А үсдээд цохиод байсан гэсэн мэдүүлэг /хх-н 38-39/
Гэрч Ч.Г мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... манай бэр Э миний утас руу өөрийнхөө 86 дугаараас залгаад танай хүү чинь энд ажлыхаа газрын хүүхэнтэй хамт архи ууж байна та хүрээд ир гээд байрны хаягыг хэлэхээр нь би 81 тоотод очсон. Намайг очиход хаалга нь онгорхой байсан. Дотор нь манай хүү Бн, бэр Эл, Эн дүү Мй гэдэг охин, өөр нэг танихгүй эмэгтэй байсан. Тэд хоорондоо зодолдсон бололтой үүдний гутлын тавиур унасан байдалтай байхаар нь би юу болоод байгаа юм гэж хэлээд бэр болон бэрийн дүүг дагуулаад гарсан. Танихгүй эмэгтэйн аль нэг хазарнаас цус гарсан сэгсийсэн юм байсан. Манай хүүгийн нүүр нь маажигдсан байдалтай байсан гэсэн мэдүүлэг /хх-н 40-41/
Шүүгдэгч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны өгсөн ... үед би дүү М хамт гэрээсээ гараад А гэрийн цонхон дээр очоод хөшигний завсараар нь хараад 30 орчим минут болоод тэр хоёрын хийж байгаа үйлдлийг харчихаад гэрийх нь үүдийг тогшиход хэн бэ гэж хэлээд манай дүү нэрээ хэлсэн чинь тайлж өгсөн. Гэрт ороод манай дүү Мл та нар юу хийж байгаа юм та нарын юу хийж байгааг харлаа гэхэд юу хийсэн юм гээд байсан. Тэр хооронд би нөхөр лүүгээ орилж чарлаад чи юу хийж байгаа юм гээд байж байтал нөгөө хоёр үсдэлцээд авчихсан байж байсан. Тэгээд манай дүү Аг нэг удаа алгадсан. Манай дүү Аг нэг удаа алгадаад хөл рүү нь 2 удаа өшиглөсөн. Би дүүтэйгээ нийлж Аг зодоогүй харин нөхрийгөө бол хэд хэдэн удаа цохисон гэсэн мэдүүлэг /хх-ийн 34/
Шүүгдэгч Б.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... эгч нөгөө эмэгтэйгийхээ гэрт байж магадгүй гээд бид хоёр гэрээс гарсан. Тэгээд нөгөө эмэгтэйн цонхон дээр ирээд хартал ах нөгөө эмэгтэй хоёр тэврэлдээд хэвтэж байсан. Ингээд эгч бид хоёр гэрт ороод Бадамсүрэн ахтай уулзсан. Ах согтуу байсан ба тэдний гэрт хоёулахнаа байсан. Эгч ороод л шууд ахтай маргалдсан. Чи наад хүүхнээсээ салаач хоёрын хоёр хүүхэдтэй болох гэж байж арай дэндүү юм биш үү гэсэн. ..нөгөө хүүхэн намайг үсдээд авахаар нь би уурандаа хэд хэдэн удаа алгадсан. Тэгтэл намайг дахиад үсдээд хэл амаар доромжилсон. Тухайн үед би хөл гар луу нь өшиглөсөн. Б ах уг эмэгтэйг өмөөрөөд хоёр сартай эхнэрээ тоохгүй байхаар нь миний уур маш их хүрсэн. Тэгээд уг эмэгтэйг цохисон. Эгч Эл ах руу аяга аваад шидээд хагалсан. Мөн ширээн дээр байсан усны савыг шидэж хагалсан гэсэн мэдүүлэг/хх-ийн 35/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Б.Эл, Б.Мл нар нь Бг хохирогч Б.Ан гэрт байж байхад нь орж маргаан үүсгэж улмаар Б.Аг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Иймд Б.Эл, Б.Мл нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Б.Эл, Б.Мл нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.
Хохирогч Б.Аль нь эмчилгээний зардалд нэхэмжилсэн хамрын мэс засал хийлгэх зардал 1.700.000 төгрөг, КТГ-т харуулсаны 130.000 төгрөг, зэрэг нийт 1.830.000 төгрөгийг баримт нотлох баримтын шаардлага хангасан, шүүгдэгч нарын улмаас хохирогчид учирсан гэмтэл болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч нараас тэнцүү хувааж гаргуулан хохирогч Б.Ад олгох нь зүйтэй гэж үзэв.
Ээлтэй отог өрхийн эмнэлэгт бариа засал хийлгэсэн 315.000 төгрөгийн баримтан дээр хэн гэдэг хүн бариа засал хийлгэсэн нь тодорхойгүй тул шүүгдэгч нараас гаргуулах үндэслэлгүй гэж үзэв.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан, мөн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол зэргийг харгалзан үзэж ялыг ялгамжтай оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Н овогт Бн Эл, Н овогт Бн Мал нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Эг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Б.Мг 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Эл, Б.Мл нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
4. Б.Эл, Б.Мал нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Эл, Б.Мл нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас нэхэмжилсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Алтай хотхоны тоотод оршин суудаг /РД:/ Б.Эас 915.000 төгрөгийг, Баянзүрх дүүргийн дугаар хороо Ихдарь-Эхийн дугаар гудамжны тоотод оршин суудаг /РД:/ Б.М 915.000 төгрөгийг тус тус гаргуулж нийт 1.830.000 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо хотхон тоотод оршин суугч /РД: / Б.А олгосугай.
8. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ,тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Э, Б.Мл нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН