Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
Хэргийн индекс | 135/2016/00760/и |
Дугаар | 801 |
Огноо | 2016-05-17 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 801
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2016/00760/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* хороолол, ****** дугаар хороолол, ****** дугаар байрны ****** тоотод оршин суух, ******* овогт *******ы ******* /регистрийн дугаар *******, утас *******/-ийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч А.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч А.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
...А.******* миний бие 1986 оны 07 дугаар сарын 21-нд цэрийн албанаас халагдаж ирээд Барилга, Барилгын Материалын Үйлдвэрийн Яамны харьяа Дархан дахь Барилгын 2 дугаар эд жолоочоор орж ажилласан. Энэ үед зил-130 маркийн машины жолоочоор орж 5 жил ажилласан юм. Үүнээс хойш 1991 оны 5 дугаар сараас эхлэн хүнд машин ийн жолоочоор ажиллаж 1992 оны 05 дугаар сарын 01-нд Нийгмийн Ахуй Барилга Угсралтын контор луу шилжин ажилласан. Миний ажиллаж байсан барилгын 2 дугаар задарч жижиг байгууллага болоход маркийн машинтайгаа шилжих тушаал гарч ажилласан. Нигээд *******онторт 2005 он хүртэл ажиллаж байгаад 2005 оны 01 дүгээр сарын 01-нээс ******* ХХК болж нэр нь өөрчлөгдсөн. Дараа нь тус байгууллага 2006 оны 5 дугаар сарын 8-нд Дархан ХХК болж нэр нь өөрчлөгдсөн. Ингэж явсаар 2011 оны 03 дугаар сарын 30-нд ажилгүй болж татан буугдаад би ажилгүй болсон.
Би дээрх бүх хугацаанд буюу анхны Зил-130 машиныг 5 жил барьснаас хойш 1991 оноос эхлэн 20 жил хүнд машин ын жолоочоор // тасралтгүй ажилласан билээ. Гэтэл манай байгууллагын шилжсэн, авсан бүх тушаалууд дээр зөвхөн авто машины жолооч гэж бичсэн хөдөлмөрийн дэвтэр дээр ч ингэж бичсэн байгаа нь Хүнд нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох эрхийг минь зөрчиж байна.
Мөн 2011 оны 03 дугаар сарын 30 нд ажлаас гарсан тушаал ч олдохгүй байна. Би анх цэргээс ирээд орсон байгууллагадаа тууштай ажилласнаар 3 жил болсон. Дээрх Барилга 2 дугаар нь задарч ******* болоод дараа нь ХХКомпани болсон болохоос нэг л байгууллагадаа тасралтгүй ажилласан юм.
Иймд миний дээрх хугацаанаас 20 жил нь хүнд маркийн машин барьж ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч А.*******ы гаргасан ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч А.******* нь ны барилгын 2 дугаар ийн авто машин ын ын жолоочоор 1986 оны 07 дугаар сарын 14-ны өдрөөс 1991 оны 05 дугаарр сарын 15-ны өдөр хүртэл, 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл, Дархан хотын ийн нэгдэл нийгэм ахуйн ын конторт /******* ХХК/ , маркийн машины жолоочоор 1992 оны 04 дүгээр сарын 01-нээс 2006 оны 05 дугаар сарын 08-ны өдөр / Дархан ХХК/ , маркийн машины жолоочоор 2006 оны 05 дугаар сарын 08-аас өдрөөс 2011 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэл тус тус ажиллаж байсан болох нь ны барилгын хоёр дугаар ийн авто машин ын ын ажилд томилох тухай тушаал, Дархан хотын ийн нэгдэл нийгэм ахуйн ын конторт ажилд авах тухай тушаал, Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 209 тоот архивын тасгийн тодорхойлолт, Дархан ХХК-ий ажлаас чөлөөлөх тухай тушаал, нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр, Дархан-Уул аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч А.******* нь ны барилгын хоёр дугаар ийн авто машин ын ын жолоочоор 1986 оны 07 дугаар сарын 14-ны өдрөөс 1991 оны 05 дугаарр сарын 15-ны өдөр хүртэл, 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл, Дархан хотын ийн нэгдэл нийгэм ахуйн ын конторт /******* ХХК/ , маркийн машины жолоочоор 1992 оны 04 дүгээр сарын 01-нээс 2006 оны 05 дугаар сарын 08-ны өдөр / Дархан ХХК/ , маркийн машины жолоочоор 2006 оны 05 дугаар сарын 08-аас өдрөөс 2011 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэл тус тусажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч А.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА