| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/1682/Э |
| Дугаар | 132 |
| Огноо | 2019-01-15 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | Ба.Эрдэнэбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 132
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Н.Анармаа,
улсын яллагч Ба.Эрдэнэбаатар,
гэрч С.Цэцэгмаа, Д.Даваасүрэн,
шүүгдэгч Н.Н, түүний өмгөөлөгч Б.Цолмон,
шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч О.Сайнгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулж Д.М-д, Мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Н-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0444 21430 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Н.Н, 1956 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 63 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт
Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулангийн цэргийн хотхон 5 дугаар хэсэг 1-13 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Шүүгдэгч Монгол улсын иргэн Д.М, 1984 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Эрхүүгийн гудамж 3-А-12 тоотод оршин суух хаягтай, урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 623 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хэргийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн, хэрэг хариуцах чадвартай,
Шүүгдэгч Н.Н нь 2018 оны 05 дугаар сарын 11-ний Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хужирбулангийн цэргийн хотхон 5 дугаар хэсэг 1-13 тоотод оршин суух өөрийн гэртээ иргэн Д.М-той маргалдсаны улмаас түүнийг зодож хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг,
Шүүгдэгч Д.М 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хужирбулангийн цэргийн хотхон 5 дугаар хэсэг 1-13 тоотод иргэн Н.Батбаатартай маргалдсаны улмаас түүнийг зодож Н.Батбаатарын зүүн гаран тус газар модоор цохиж богтос ясны далд хугарал буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, мөн зүүн гуян тус газар нь модоор цохиж шилбэний цус хуралт бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг,
Мөн 2018 оны 05 дугаар сарын 11-ний Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт нутаг дэвсгэр Хужирбулангийн цэргийн хотхон 5 дугаар хэсэг 1-13 тоотод иргэн Н.Н-той маргалдсаны улмаас түүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Н.Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Тухайн өдөр хүү бид 2 барилгын суурь бариад байж байсан. Энэ хүн гэнэт хашаа даваад орж ирэн эхнэртэй маргалдаад байж байсан. Манай эхнэр эвээр үг хэлээ ольё гэхэд энэ хүн чи хэдэн он бэ хэн бэ гээд янз бүрийн үгээр доромжлоод байсан. Би Мөнх-Оргилыг айлгах гээд тоосго шидэх гэж далайсан, шидээгүй. Дараагаар жижиг чулуу аваад шидэхэд хажуугаар нь өнгөрсөн. Гэтэл М ирээд миний хамар руу цохьсон. Бид нарыг ална гээд дайрсан. Би айсандаа гарт дайралдсан модоо аваад урдаас нь цохьсон. Аав гэх хүн нь бууж ирээд намайг цохиж аваад манай хүүг цохьсон. Аав хүү 2 нэгэн зэрэг цохиод байсан. Хажууд байсан хүмүүс авч хэлэлцээгүй, салгаагүй. Улсын яллагчийн зүйчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Би М-оос хохирол 120,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс сард 500,000 төгрөг төлсөн, 3 сарын хөлс болох 1,500,000 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.
Шүүгдэгч Д.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Тухайн өдөр 2018 оны 5 дугаар сарын 11-ны өглөө 11 цагийн үед хөрш айл манай хашааны нүхийг бөглөсөн байхаар нь хашаа даваад Цэцэгмаа эгчид хашааг бөглөж болохгүй гэж хэлсэн. Бид нарыг гэртээ байх үед хэлэхгүй яасан юм гэж хэлээд зогсож байтал нөхөр болох Норов гэдэг хүн хүүтэйгээ ирээд хараалын үг хэлж мэндийн зөрүү байхгүй хараал хэлсэн. Тухайн үед бороо орсон зүйл юу ч байхгүй байсан. Цас хайлаад цасны ус л орсон байсан. Хүү нь хэл амаар их доромжилсон. Аав нь над руу бүтэн тоосго аваад шидсэн. Дараагаар болокны хэлтэрхий аваад шидсэн. Дараагаар манай хашаанд орж ирж зодолдсон. Эхнэр болох Цэцэгмаа нь манай нөхөр зүрхний өвчтэй хүн байгаан болиоч чи гэж хэлж байсан. Энэ үед манай аав ирээд хэрүүл маргааныг салгах гэж байтал Н над руу мод далайж модоороо миний араас толгой руу цохьсон. Н-ыг манай аав барьсан байхад дахиад над руу дайр гэж хүүдээ зааж байсан. Тэгээд толгойноос цус гарсан байсан учир салаад явсан. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Н.Батбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр хоёр хүнд зодуулж биедээ олон гэмтэл авсан. Хашаанд аав бид хоёр ахуйн ажил хийгээд сууж байтал М ээжийг дээрэлхээд маргалдаад байсан. Энэ нүхээ яг одоо ухаж гарга гээд настай хүний өөдөөс дээрэнгүй янзтай харьцаж эхлэсэн. Би одоо болиоч гэхэд чи хэдэн оных вэ надтай зодолдох уу гээд шүлсээ үсчүүлэн зогсож байсан. Манай аав тоосго аваад шидсэн хажуугаар нь өнгөрсөн. Дараагаар чулуу аваад шидсэн. М бууж ирээд манай аавыг зодсон. Араас хөөж зодолдсон. Хэл амаар ойлголцох гэтэл М манай аав руу дайрч, миний хөл, гар луу модоор цохьсон. Ухаан алдаж унаад сэрэхэд М миний дээрээс модоор цохиод байж байсан. М цаашаа явахад хар хувцастай залуу ирээд энэ хоёрыг аваад явсан. Одоо хугалуулсан гараа хадуулах шаардлагатай, Мөнгөнгүүр эмнэлэгээс хагалгааны зардлын нэхэмжлэл бичүүлж авсан нийт 4.300.000 төгрөгийг нэхэмжилж байна. Надад өнөөдрийн хохирол төлбөрт шүүгдэгчээс 200,000 төгрөгийг өгсөн. Гомдолтой байна” гэв.
Гэрч С.Цэцэгмаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн өдөр танай хашаанд хүн явж байна гээд байхаар нь хартал М гэдэг хүн явж байсан. М “Та хашааны нүхийг тагласан байна, энэ хашаа миний өмч, миний хөрөнгөд халдсан байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь танайх эзгүй байсан учраас хашааны замын нүхийг бөглөсөн гэж хэлсэн. Та миний өмчинд халдсан гээд өөдөөс уцаартай хэлэхээр нь хөрш айлын хүмүүс хоорондоо эвээр ярилцья. Энэ амралтын өдөр хүүхдүүд ирнэ гэж хэлээд зогсож байтал нөхөр хүү хоёр ирээд хоорондоо маргалдаж зодолдсон” гэв.
Гэрч Д.Даваадорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн өдөр хашаан дээгүүр гэнэт тоосго орж ирсэн. Юу болсон талаар мэдэх гээд ортол манай хүүхэд айлын хүмүүстэй зодолдож байсан. Норовыг салгаад цааш авч яваад зодолдож болохгүй талаар ойлгуулж хэлэхэд “эхнэр нь манай нөхөр зүрхний өвчтэй гэж хэлж байсан” эргээд харахад гэнэт мод барьсан далайгаад явж байсан. Тэр хоорогд манай хүү М толгойгоо бариад толгойноос нь цус гарсан байдалтай байсан. Тэгээд дахиад мод авах гээд барих гэхээр нь би салгасан ийм л явдал болсон” гэв.
Яллагдагч Н.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 10 цагийн үед манай эхнэр Цэцэгмаа хашааны гадна хүнтэй уулзаад эрэгтэй хүний чанга ярих дуу чимээ гарахаар нь гэрээсээ гараад очсон. Тэгсэн чинь Мгэдэг залуу Цэцэгмааг загнаад манай өмчид халдлаа гэж байсан. Би юу болсон гэсэн чинь тэр залуу борооны ус зайлуулах нүх таглачихлаа гэж загнасан... Энэ асуудлаас болж маргалдаад М манай хашааг давж орж ирээд миний баруун нүд рүү гараараа 2 удаа цохихоор нь би уур хүрээд хашаан дотор байсан 1 метр урттай, прусс мод аваад зөрүүлээд толгой руу нь 1 удаа цохисон чинь М та хоёрыг ална гээд..." гэх мэдүүлэг /хх 25-26/;
“...2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр манай хажуу талын Д.М гэдэг залуу намайг чамайг ална гээд шууд миний баруун нүд рүү гараараа 2 удаа цохисон... Д.М намайг цохисноос болж тархи доргилт, хамар хугарч, баруун нүд гэмтсэн” гэх мэдүүлэг /хх 27/,
Хохирогч Н.Батбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “тэр залуу хүрч ирээд манай аав бид хоёр руу дайраад аавын хамар руу цохиод цус гаргаад, нүд рүү нь цохисон...”, “...тэгсэн тэр залуу аавыг хөөсөн чинь аав өөрийгөө хамгаалаад мод аваад тэр залуугийн толгой руу модоо цохисон, тэгсэн тэр залуугийн толгойноос цус гарсан чинь улам уурлаж дайрсан...”, “...Тэгсэн тэр залуугийн толгойноос цус гарсан чинь улам уурлаж дайрсан тэгэхээр нь би арга ядаад та нар боль хэл амаараа болъё гэсэн чинь дахиад тэр залуу миний шанаа руу нэг цохьсон. Тэгэхээр нь болиочээ гээд хэлсэн чинь дахиад тэр залуу миний шанаа руу цохьсон. Тухайн үед манараад газар унасан чинь тэр залуу нь мод аваад намайг цохьсон, тэгэхээр нь би гараараа хаасан дахиад цохихоор нь хөлөөрөө хаасан...Хохирлоо барагдуулах хүсэлтэй байна. 3.000.000 төгрөг нэхэмжилж байна... Ойролцоогоор тийм болох байх гэж бодож байна. Би компьютер дээр ажил хийдэг болохоор одоо гар эдгэртэл хийж чадахааргүй болсон...Харилцан тохиролцож чадаагүй учраас өргөдөл гаргаж байна.” Гэх мэдүүлэг /хх 20-21/,
“...Гэмтэл авсан өдрөө Гэмтлийн нэгдсэн эмнэлэгт очиж гараа гибсдүүлэхэд 1.500.000 төгрөгөөр хадуулна гэж хэлсэн. Харин хувийн эмнэлэгт бол 3.000.000 төгрөгөөр хадуулна гэсэн. Нэхэмжлэлийн талаар баримтуудыг гаргаж өгнө” гэх мэдүүлэг /хх 22/,
Яллагдагч Д.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би юу болсноо хэлээд байж байсан чинь Норов гуай тойрч хүрч ирээд миний толгой руу нөгөө модоороо цохиод миний толгойг хагалхаар нь би доошоо суусан... Тэгсэн Н гуай хүүгээ дахиад мод аваад дайр гэсэн чинь хүү нь мод аваад над руу дайраад цохих гэхээр нь би модноос нь бултаад модыг нь булааж аваад хүүг нь 1-2 удаа модоороо хөл гар руу нь цохисон... Тэр үед миний толгойноос цус гараад тогтохгүй байсан... Тэгээд цагдаа ррээд, түргэн дуудаад эмч надад оёдол тавиулах шаардлагатай юм байна гүн гэмтсэн байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх 30/,
“...Н гуай газраас тоосго аваад над руу шидсэн, намайг оноогүй...Н гуай чамайг алсан ч яадаг юм гээд чулуу аваад над руу шидэхээр нь би бултсан чинь манай аав Даваадоржийн хажуугаар чулуу нь гарсан... Тэгэхээр нь нь би өөрийнхөө хашаан дээрээс буугаад-Та хүний тархи толгой хагаллаа ш дээ гэсэн чинь Н гуай, хүүхэдтэйгээ хоёулаа надруу дайрсан... Тэгсэн Н гуай цаашаа гүйж ороод 1.50 метрийн урт мод барьж ирээд над руу далайсан, аав Даваадорж юу болж байгаа юм бол гээд хэрүүл хийсэн. Би аавын баруун гарнаас сугадаад эргэж хараад нэг алхтал Н гуай миний араас модоороо зүүн хэсэгт /духны зүүн талд/ 1 удаа цохиж толгой хагалсан. Тэгэнгүүт манай аав Даваадорж Н гуай дээр очоод модыг нь авсан. Тэгсэн Н гуайн хүүхэд над руу зодох гэж дайрахад Цэцэгмаа эгч надад-Оргилоо наадах чинь зүрхний өвчтэй, хол бай гэж хэлсэн. Манай аав Даваадож Норов гуайг бариад зогсож байсан чинь Норов гуай-дахиад мод аваад дайр гэсэн чинь хүүхэд нь 1.50 метрийн урттай мод аваад над руу цохих гэж дайрахаар нь би модыг булааж аваад хөл, гар руу нь модоор нэг нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх 31/,
“...хавтаст хэрэгт авагдсан 13 дугаар хуудсанд байгаа гэрэл зургийг би мөрдөгчид өгсөн. Энэ ямар учиртай мод вэ гэхээр Норов гуайн миний толгой руу цохисон мод юм. Би энэ модыг биетээр нь дараа аваад ирье... Тэр үед Н гуай, Батбаатар хоёр над руу дайрахад нь би нүүр рүү нь гараараа цохисон байхыг үгүйсгэхгүй. Норов гуайд учирсан гэмтлийг би учруулсан... Манай аав Даваадорж бол хэнийг ч цохиогүй...” гэх мэдүүлэг /хх 150/,
Гэрч С.Цэцэгмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...би нөхөр Н-т энэ хүн нүх тагаллаа гэж байна гэсэн чинь М тэгэлгүй яадаг юм бэ гэж маргалдаад Н руу шүлсээ нулимаад М нь Н-ын нүүр рүү хоёр удаа гараараа цохихоор нь би боль гээд болиулсан чинь М хашаан дээрээ гарссан чинь Н тоосго аваад М руу шидсэн оноогүй цаана нь буусан. Тэр үед манай хүү Батбаатар гараад ирчихсэн байсан М Батбаатарыг чи хэдэн настай, хэдэн оных юм бэ аав, ээжийнхээ араас гараад ир би 80 оных гэж байснаа М хашаанаас буугаад ирэхээр нь Н мод аваад М-ыг толгой руу цохихоор нь би та нар болил доо гэж хэлсэн... Би гэр рүүгээ ороод гараад ирсэн чинь Батбаатар газар унаад хэвтчихсэн М цохиод аав нь хажууд нь байж байсан..." гэх мэдүүлэг /хх 36/;
Гэрч Д.Даваадорж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... тэгээд тэр эмэгтэй хөөе хүүхэд аллаа гээд орилхоор нь би харсан чинь тэр хөгшин мод барьчихсан М-ыг шууд очоод толгой руу нь нэг удаа модоороо цохихоор нь бт гүйж очоод модноос нь зууралдаад модыг салгаж авах гэсэн чинь... тэгээд арай гэж салгаж аваад эргээд харсан чинь М толгойгоо барьчихсан цус нь гарчихсан зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх 33-34/,
“...миний хөлийн баруун өвдөг их өвдөж явж чадахгүй байсан. Одоо ч гэсэн миний хөл нугалархад өвдөж байна” гэх мэдүүлэг /хх 33/,
Гэрч Б.Золбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...хүмүүс хэрэлдээд шуугиад байхаар нь гараад хашаан дээрээс харсан чинь Даваадорж ах, М, тэгээд 30 орчим насны залуу, бас нэг 60 гаран насны ах дөрвүүлээ маргалдсан байдалтай М-ын толгойноос цус гарчихсан байж байсан. Тэгсэн нөгөө 30 орчим насны залуу мод аваад М-ын нуруу хавьцаа 2-3 удаа цохьсон чинь М модыг булаагаад авсан чинь тэр залуу хойшоо ухарч байгаад газар унасан чинь Мөнх-Оргил тэр залуугийн дээрээс нь цохисон чинь тэр залуу гараараа хаасан. Мтэр залууг 2-3 удаа модоор уохисон..." гэх мэдүүлэг /хх 35/;
“...М-ыг модыг булаагаад авсан чинь тэр залуу хойшоо ухарч байгаад газар унасан чинь Мөнх-Оргил тэр залуугийн дээрээс нь цохисон чинь тэр залуу гараараа хаасан. М тэр залууг 2-3 удаа модоор цохисон. Тэгэхээр нь би хашаа давж ороод салгасан...” гэх мэдүүлэг /хх 35/,
“...Батбаатар эхлээд М руу мод бариад нуруу нь цохиход нь Мөнх-Оргил модыг нь булааж авсан. Батбаатар гэх залуу хойшоо ухарч байгаад унахад нь М модоороо цохисон чинь тэр залуу зүүн гараараа хаасан ба М уг залуугийн зүүн талын хөл гуя руу модоор 2-3 удаа цохьсон. Би яг хараад байж байсан болохоор сайн мэдэж байна... Миний харснаар Даваадорж ах зодоонд ямар ч оролцоо байхгүй, харин ч салгах гэж байсан. Би ч бас зодоонд оролцоогүй...Даваадорж ах Батбаатарыг модоор цохиогүй, би яг харж байсан...” гэх мэдүүлэг /хх 155/,
Гэрч С.Алтантүлхүүр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...аав Сэмжидийн байшинг засварлаж байхад хойд талын айлын хашаанд 10-11 цагийн үед эмэгтэй хүний “Туслаарай” гэх орилох дуу чимээ сонсогдсон. Би чимээ сонсоод байшингийн 2 давхрын тагтан дээр гараад харахад 5-6 эрэгтэй хүмүүс байсан ба 1 залуу газар унасан байсан. Газар унасан залууг нэг залуу модоор цохиж байхаар нь би наад хүнээ салгаач ээ гэж орилсон. Би ойролцоогоор 40-50 метрийн цаанаас болсон асуудлыг харсан болохоор хүний царайг танихгүй. Тэгээд л зодохоо больсон. Удаа ч үгүй цагдаа ирсэн... юунаас болж муудалцсаныг мэдэхгүй, би анхнаас нь хараагүй, хажууд нь байгаагүй. Миний харснаар нэг залуу нь газар унасан залуугийн дээрээс модоор цохиж харагдсан, холоос харсан болохоор хаана нь цохисныг сайн хараагүй. Намайг харахаас өмнө ямар зодоон болсныг мэдэхгүй..." гэх мэдүүлэг /хх 82/;
Шинжээч эмч Н.Энхцолмон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...Хохирогч Н-ын тархи доргилт, хамар ясны хугарал, баруун нүдний дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны дотор салстад цус харвалт гэмтэл нь 1 удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл, уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй..." гэх мэдүүлэг /хх 56-57/;
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №6237 дугаартай дүгнэлт:
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №7826 дугаартай дүгнэлт:
байна гэсэн дүгнэлт /хх-184/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №6194 дугаартай дүгнэлт:
1. Н.Батбаатарын биед зүүн гарын богтос ясны далд хугарал, зүүн гуя, шилбэний цус хуралтгэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй.
байна гэсэн дүгнэлт /хх-43/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1098 дугаартай дүгнэлт:
1. Шинжээч эмч О.Болороогийн 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр гаргасан шүүх эмнэлгийн үзлэгийн 6194 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.
2. Н.Батбаатарын биед тогтоогдсон зүүн гуя, шилбэний цус хуралт гэмтэл ньШүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт /хх-160/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10243 дугаартай дүгнэлт:
Үзлэг ба шинжилгээ “Үзлэг” Шинжилгээнд объектыг ил задгай байдлаар ирүүлсэн байв. Д.Мөнх-Оргил, Н.Норов нар нь биеэр ирж цусаар өгөв, -125.5х4х8.5см хэмжээтэй модны үзүүр болон гол хэсэгт бүдэг хүрэн өнгийн үсэрхийлсэн толботой байв.
Шинжилгээ: Цус байгаа эсэхийг устөрөгчийн хэт ислээр шинжлэхэд модон дээр цусны урвал сул өгсөн тул цус илэрсэн гэж дүгнэлт өгөх үндэслэлболов.
Цусны бүлгийн харъяаллыг Ляттесын аргаар шинжлэхэд модон дээрх цусанд урвал явагдаагүй тул бүлгийн харъяаллыг тогтоох боломжгүй байна гэж дүгнэлт өгөх үндэслэл болов.
Шинжилгээнд ирүүлсэн Д.М, Н.Н нарын шингэн цуснаас дээж бүлгийн харъяаллыг агглютинацын аргаар шинжлэхэд А, В анти ийлдэстэй наалдац өгөөгүй тул АВО системээр О/I/ бүлгийн харъяалалтай байна гэж дүгнэлт өгөх үндэслэл болов.
3. Шинжилгээнд 125.5х4х8.5см хэмжээтэй модон дээр цус илэрсэн. Бүлгийн харъяаллыг тогтоох боломжгүй байна гэсэн дүгнэлт /хх-162/, хохирлын талаарх баримтууд /хх 120-121/, шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх 58-59, 63-64/, Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 60, 68/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Прокуророос шүүгдэгч Д.М-ыг 2018 оны 05 дугаар сарын 11-ний Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хужирбулангийн цэргийн хотхон 5 дугаар хэсэг 1-13 тоотод хохирогч Н.Батбаатарын бие махбодид хөнгөн, хүндэвтэр хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Тухайлбал хохирогч Н.Батбаатарын биед учирсан гэмтлийг хөнгөн, хүндэвтэр гэж тус тусд нь ялгаж зүйлчилж ирүүлсэн нь буруу гэж үзлээ. Учир нь шүүгдэгч Д.М нь нэг цаг хугацаанд нэг санаа зорилгоор нэгдмэл хор уршигт хүргэж буй гэм буруутай үйлдлийг тус тус нь зүйлчилэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл хохирогчийн бие махбодид өөр өөр цаг хугацаанд, өөр санаа зорилгоор тус тусдаа үйлдлээр гэмтэл учруулаагүй байна. Иймд шүүгдэгч Д.М-ын үйлдлийг Эрүүгийн хуульд заасан хүнд зүйл хэсгээр нь зүйлчлэх нь хуульд нийцнэ гэж шүүх дүгнэлээ.
Иймд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Харин шүүгдэгч Д.М нь хохирогч Н.Н-т хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй.
Шүүгдэгч Н.Н нь 2018 оны 05 дугаар сарын 11-ний Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хужирбулангийн цэргийн хотхон 5 дугаар хэсэг 1-13 тоотод оршин суух өөрийн гэртээ иргэн Д.М-той маргалдсаны улмаас түүнийг зодож хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №7826 дугаартай дүгнэлт,
Гэрч С.Цэцэгмаагийн: "...М хашаанаас буугаад ирэхээр нь Н мод аваад М-ыг толгой руу цохихоор нь би та нар болил доо гэж хэлсэн...” гэсэн мэдүүлгээр,
Шүүгдэгч Д.М 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хужирбулангийн цэргийн хотхон 5 дугаар хэсэг 1-13 тоотод иргэн Н.Батбаатартай маргалдсаны улмаас түүнийг зодож Н.Батбаатарын зүүн гаран тус газар модоор цохиж богтос ясны далд буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь
Хохирогч Н.Батбаатарын: “тэр залуу хүрч ирээд манай аав бид хоёр руу дайраад аавын хамар руу цохиод цус гаргаад, нүд рүү нь цохисон. ...Тэгэхээр нь болиочээ гээд хэлсэн чинь дахиад тэр залуу миний шанаа руу цохьсон. Тухайн үед манараад газар унасан чинь тэр залуу нь мод аваад намайг цохьсон, тэгэхээр нь би гараараа хаасан дахиад цохихоор нь хөлөөрөө хаасан...” гэсэн мэдүүлгээр,
Мөн 2018 оны 05 дугаар сарын 11-ний Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт нутаг дэвсгэр Хужирбулангийн цэргийн хотхон 5 дугаар хэсэг 1-13 тоотод иргэн Н.Н-той маргалдсаны улмаас түүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь
Хохирогч Н.Н-н “...2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр манай хажуу талын Д.М-т гэдэг залуу намайг чамайг ална гээд шууд миний баруун нүд рүү гараараа 2 удаа цохисон... Д.М намайг цохисноос болж тархи доргилт, хамар хугарч, баруун нүд гэмтсэн” гэсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Иймд шүүгдэгч Д.М-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг,
Мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг,
шүүгдэгч Н.Н-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Н.Н нь өмгөөлөгчийн зардалд 1,500,000 төгрөгийг төлсөн бөгөөд уг зардлыг шүүгдэгч Д.М-оос нэхэмжилснийг шүүх гэм буруутай этгээдээс гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэв. Хохирогчийн өөрийн эрх ашгийг хамгаалуулахаар авсан өмгөөлөгчийн зардал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал биш гэж шүүх үзсэн болно.
Шүүгдэгч Д.М-оос нь хохирогч Н.Н-ийн эмчилгээний зардалд 120.000 төгрөгийг гаргуулж олгох, шүүгдэгч Н.Н-оос хохирогч Д.М-д эмчилгээний зардалд 48.300 төгрөгийг гаргуулж олгох нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.М нь хохирогч Н.Батбаатарт эмчилгээний зардалд 200,000 төгрөгийг нөхөн төлсөн бөгөөд хохирогч Н.Батбаатарын цаашид гарах эмчилгээний зардалд нэхэмжилсэн 4,300,000 төгрөгийг шүүх гаргуулах үндэслэлгүй гэж үзлээ. Өөрөөр хэлбэл ирээдүйд гарах эмчилгээний зардлыг шүүх урьдчилан тооцох боломжгүй юм.
Харин хохирогч Н.Батбаатар нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хүндэвтэр гэмтлээ эмчлүүлэхэд гарсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.
Шүүх шүүгдэгч Д.М, Н.Н нарт ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзэж хуульд заасан торгох ял оногдуулж, оногдуулсан ялыг хуульд зааснаар нэмж нэгтгэн, торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1.25 метр урттай, 9 см өргөнтэй, 4 см зузаантай, доод ирмэгээс дээш 11 см зайд 9х2 см хэмжээтэй хүрэн бор өнгийн зүйлээр бохирлогдсон 1 ширхэг модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын хэлтэсийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэг, мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд шүүгдэгч нар нь торгуулийн ялыг төлөх нь зүйтэй гэж үзсэн учир шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Прокуророос Д.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2.Д.М-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг,
Мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг,
Н.Н-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.М-ыг 1500 (мянга таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 (нэг сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ял,
Мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Д.М-ыг 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял,
Мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Н-ыг 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял дээр,
Мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн Д.М-ийн бүгд биечлэн эдлэх торгуулын ялыг нийт 2.000 (хоёр мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 (хоёр сая) төгрөгөөр тогтоосугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1.25 метр урттай, 9 см өргөнтэй, 4 см зузаантай, доод ирмэгээс дээш 11 см зайд 9х2 см хэмжээтэй хүрэн бор өнгийн зүйлээр бохирлогдсон 1 ширхэг модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын хэлтэсийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.М, Н.Н нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.М-оос 120.000/ зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулж Н.Норовт, Н.Норовоос 48.300 /дөчин найман мянга гурван зуун/ төгрөгийг гаргуулж Д.М-д тус тус олгосугай.
7. Хохирогч Н.Батбаатар нь өөрт учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтуудаа хуульд заасны дагуу бүрдүүлж Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Д.М, Н.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР