Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 820

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хэргийн индекс 135/2016/00631/и

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би

Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, ****** дүгээр хороо, ****** дугаар хороолол, ****** дугаар байр, ****** тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар *******, утас *******, *******/-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** дугаар баг, ширээ нуруу ****** дугаар гудамж ****** тоотод оршин суух, ******* овогт ы /регистрийн дугаар , утас /-д холбогдох,

8,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэргийг үүсгэн

ТОДОРХОЙЛОХ нь:

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

...Б. би нэхэмжлэгч Н.*******ы нэхэмжилсэн 8,400,000 төгрөгийг 6,000,000 төгрөг болгон багасгаж төлөхөөр тохиролцов. Уг 6,000,000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 10-наас эхлэн сар бүр 1,000,000 төгрөг өгч 2017 оны 1 дүгээр сар гэхэд төлж барагдуулна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Б.т холбогдуулан 8,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Н.******* нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, хариуцагчаас 6,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэнийг хариуцагч Б. нь 2016 оны 06 дугаар сарын 10-наас эхлэн сар бүр 1,000,000 төгрөг өгч 2017 оны 01 дүгээр сар гэхэд төлөхөөр зохицсон нь иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

        

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Н.*******ы нэхэмжлэлтэй, Б. холбогдох иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр тушаасан 117,350 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр тушаасан 32,000 төгрөг, нийт 149,350 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 74,675 төгрөгийг хариуцагч Б.аас гаргуулж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 74,675 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

ШҮҮГЧ                                З.ТУНГАЛАГМАА