Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 829

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/2016/00798/и

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** дүгээр баг, ****** дугаар , ****** тоотод оршин суух ******* овоо овогт *******ын ******* / регистрийн дугаар *******, утас *******/-ын хүсэлттэй,

Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч А.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч А.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

...Миний бие ******* овогтой ******* нь 1970 онд Дархан хотод төрсөн 1978-1988 онд Дархан хотын 10-н жилийн 7-р дунд сургуулийг төгссөн. 1988 оноос 1990 он хүртэл ******* хотын сэргийлэх ерөнхий газрын *******-р ангид алба хааж Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт Харуулын *******гаар томилогдон ажилласан. Ингээд 1993 оны 09 сарын 01-ний өдрөөс эхлэн анд харуулын *******гаар томилогдож 2002 оны 9 сарын 23-ны өдөр хүртэл ажилласан болно.

Иймд цагдан анд ажилласан 9 жил 22 хоногийг сэргээн тогтоож өгнө үү. гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч А.*******ын гаргасан ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагч А.******* нь хуучнаар Дархан хотын Цагдаагийн газрын урьдчилан ны харуулын *******гаар 1993 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2002 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл ажиллаж байсан болох нь Цагдаагийн ерөнхий газрын төв архивын 2013 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн тоот лавлагаа, Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх *******гийн газрын 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 39 тоот даргын тушаал, гэрч , нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:                       

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч А.******* нь хуучнаар Дархан хотын Цагдаагийн газрын урьдчилан ны харуулын *******гаар, 1993 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2002 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч А.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай

                        

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 З.ТУНГАЛАГМАА