Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 829

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/2016/00798/и

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 9 дүгээр баг, 4/6 дугаар байр, 30 тоотод оршин суух Цагаан овоо овогт Аюурын Энхбаатар / регистрийн дугаар ТА70101556, утас 99372507/-ын хүсэлттэй,

Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч А.Энхбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч А.Энхбаатар нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

...Миний бие Аюур овогтой Энхбаатар нь 1970 онд Дархан хотод төрсөн 1978-1988 онд Дархан хотын 10-н жилийн 7-р дунд сургуулийг төгссөн. 1988 оноос 1990 он хүртэл Улаанбаатар хотын Цагдан сэргийлэх ерөнхий газрын 0230-р ангид алба хааж Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт Харуулын цагдаагаар томилогдон ажилласан. Ингээд 1993 оны 09 сарын 01-ний өдрөөс эхлэн Цагдан хорих байранд харуулын цагдаагаар томилогдож 2002 оны 9 сарын 23-ны өдөр хүртэл ажилласан болно.

Иймд цагдан хорих байранд ажилласан 9 жил 22 хоногийг сэргээн тогтоож өгнө үү. гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч А.Энхбаатарын гаргасан ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагч А.Энхбаатар нь хуучнаар Дархан хотын Цагдаагийн газрын урьдчилан хорих байрны харуулын цагдаагаар 1993 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2002 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл ажиллаж байсан болох нь Цагдаагийн ерөнхий газрын төв архивын 2013 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 3ж/2276 тоот лавлагаа, Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газрын 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 39 тоот даргын тушаал, гэрч Р.Отгонбаяр, З.Эрдэнэбилэг нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:                       

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч А.Энхбаатар нь хуучнаар Дархан хотын Цагдаагийн газрын урьдчилан хорих байрны харуулын цагдаагаар, 1993 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2002 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч А.Энхбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай

                        

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 З.ТУНГАЛАГМАА