Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 830

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2016/00818/и

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн ,танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ****** дугаар хороолол, ****** дугаар байрны ****** тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* / регистрийн дугаар *******, утас *******/-ийн хүсэлттэй

*******г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг нар оролцов.

                             ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн тайлбар болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

...******* надаас 500,000 төгрөгийг хүүтэй зээл өгөөч гэж гуйгаад байхаар нь би 500,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 1 сарын хугацаатайгаар зээлийн гэрээ байгуулан 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр нотариатын баталгаа хийлгэж *******д 500,000 төгрөгийг ******* тоотод дансанд мобель банкаар шилжүүлэн өгөөд түүнээс хойш хүү, мөнгө огт төлөөгүй. *******тай уулзахад 2-3 хоногийн дараа зээлээ, хүүтэй төлнө гээд алга болсон. овогтой нь Дархан сум ****** баг гийн ****** байрны ****** давхарт ******-ын өрөөнд оршин суудаг бөгөөд уг хаягаар шүүхэд нэхэмжлэл гаргахад хаяг дээрээ оршин суудаггүй гэх үндэслээр иргэний хэрэг үүсгэхээс татгалзсан. Иймд *******г эрэн сурвалжилж оршин суух хаягийг тогтоож өгнө үү. гэжээ.

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох овогт гийн /регистрийн дугаар / нь одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй, оршин суугаа хаяг нь тодорхойгүй болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт зэргээр тогтоогдож байна.

Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2-т заасны дагуу гаргасан хүсэлт гаргагч П.*******гийн гаргасан овогт гийн /регистрийн дугаар /-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар овогт гийн /регистрийн дугаар /-г эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар овогт гийн /регистрийн дугаар /-г эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоохыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар болон 9 дүгээр тойргийн Тахарын албанд даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. овогт гийн /регистрийн дугаар /-ын хаяг болон хаана байгааг нь тодруулсаны эцэст хүсэлт гаргагч П.******* /утас *******/-д утас болон хаягаар нь мэдэгдэхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар болон 9 дүгээр тойргийн Тахарын албанд даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      З.ТУНГАЛАГМАА