Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
Хэргийн индекс | 135/2016/00721/и |
Дугаар | 831 |
Огноо | 2016-05-23 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 831
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс 135/2016/00721/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, ****** дүгээр хороо, ****** айл /******/, Их *******-****** дугаар давхарт байрлах ******* ХХК /регистрийн дугаар *******, утас *******, /-ий нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** дугаар баг, ******* ХХК-ий ****** айлын орон сууцны байр, ****** дугаар давхарт байрлах ******* ******* ХХК /регистрийн дугаар , утас , /-нд холбогдох,
11,751,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Зохигчид шүүх хуралдаан дээр байгуулласан эвлэрлийн гэрээндээ:
...******* ХХК нь дараах нөхцлөөр ******* ******* ХХК-тай харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна. Үүнд:
Нэхэмжлэгч нь үндсэн төлбөр 7,834,000 төгрөг, алданги 3,917,000 төгрөг нийт 11,751,000 төгрөгийг нэхэмжилсэнээс алданги 3,917,000 төгрөгөөсөө татгалзаж үндсэн төлбөр болох 7,834,000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч ******* ******* ХХК-аар төлүүлэхээр тохиролцов. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ******* ХХК-нд холбогдуулан 11,751,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хуралдаан дээр зохигч талууд эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч нь үндсэн төлбөр 7,834,000 төгрөг, алданги 3,917,000 төгрөг нийт 11,751,000 төгрөгийг нэхэмжилсэнээс алданги 3,917,000 төгрөгөөсөө татгалзаж үндсэн төлбөр болох 7,834,000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч ******* ******* ХХК-аар төлүүлэхээр тохиролцож иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар ******* ХХК-ий нэхэмжлэлтэй, ******* ******* ХХК-нд холбогдох иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр тушаасан 202,966 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 140,294 төгрөгийг хариуцагч оос гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА