| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/0129/Э |
| Дугаар | 211 |
| Огноо | 2019-01-30 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | Б.Ганбулган |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 211
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Ч.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
Иргэдийн төлөөлөгч Т.Адъяасүрэн,
Улсын яллагч Б.Ганбулган,
Хохирогч Д.Б,
Гэрч Н.Баттогтох, Т.Сүхбаатар,
Шүүгдэгч Э.Т, түүний өмгөөлөгч Д.Батсүх /ҮД:0250/, Ж.Баяржавхлан /ҮД:0726/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Тод холбогдох 1806 00000 1826 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Мандалговь суманд 1984 оны 05 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Их Шижир Баялаг” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Эмнэлгийн ажилчидын байрны 4 дүгээр байрны 16 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигин овогт Энхжаргалын Т /РД:........../,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Э.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 20 цагиин орчимд Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Эмнэлгийн ажилчидын 4 дүгээр байрны 16 тоотод иргэн Д.Батсайхантай муудалцан, улмаар түүний цээжин тус газар нь 1 удаа хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Тын өгсөн: “... 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 14 цагийн орчим би эмнэлэг дээр Н.Баттогтох, талийгаач нартай таарсан. Н.Баттогтох, талийгаач нар гэр лүүгээ таксигаар явна гэхээр нь би охиныхоо хамт дайгдсан. Харин замдаа Н.Баттогтох “манай эхнэр төрөх гэж байгаа учир би догдлоод байна” гэж хэлсэн. Шархадны эцсийн буудал дээр очиж, бид гурав ярилцаад дэлгүүрээс нэг шил 0.33 литрийн архи авсан. Би Н.Баттогтохын гэрт охиноо үлдээхдээ хоол хийхээр тэдний гэрээс халуун сав авсан. Гэр лүүгээ явах замаараа эцсээр дайрч, Н.Баттогтох, талийгаач хоёртой авсан архиа хувааж уусан. Талийгаач “дахиж архи уугаад нэг мөр салъя” гэж хэлсэн. Н.Баттогтох гарч дэлгүүрээс 0.5 литрийн “Хараа” нэртэй архи авч, хувааж уусан. Би үлдсэн архийг гэр лүүгээ авч явахдаа “та хоёр ажлаа бод, би гэртээ харьж хоолоо хийгээд араас чинь очъё” гэж хэлсэн. Тухайн үед 16 цаг болж байсан. Н.Баттогтох надад “манай хүүхдийн сургууль 17 цагт тарна, чи очоод авч ирээрэй” гэж хэлсэн. Намайг гэртээ ороход 16 цаг 40 минут өнгөрч байхаар нь хөргөгчнөөс мах гаргаад, Н.Баттогтохын хүүхдийг авах гээд сургууль руу явсан. Би сургууль орж, Н.Баттогтохын охиныг аваад таксинд суулгаж өгөхөд 17 цаг 20 минут болж байсан. Гэртээ буцаж ирээд махаа татаж дуусгасны дараа эхнэр болон Т.Сүхбаатар, Н.Баттогтох нартай утсаар ярьсан. Тэгээд би будаа агшаагчинд шөл хийж байснаа унтсан байсан. Нэг мэдсэн миний хоолой ам бачуураад сэрэхэд талийгаач миний хоолойг цамцаар боосон байсан. Би босох гэхэд надад тэнхэл байгаагүй. Би “чи яаж байгаа юм бэ” гэж хэлээд талийгаачийг барьж авахад бид хоёрыг Н.Баттогтох салгасан. Би талийгаачаас зугтаж, арын сандал дээр суусан. Би “чи яагаад намайг боож байгаа юм бэ” гэж асуухад талийгаач өөдөөс “чи юу гээд байгаа пизда вэ” гэж хэлээд намайг дахин боосон. Тухайн үед би сэхэл авч чадалгүй, газарт унасан. Намайг талийгаач дараад авсан, би сарвалзаж байгаад босч, хоолойгоо бариад зогсож байх үед Н.Баттогтох “чи хүн хутгалчихлаа” гэж хэлсэн. Би өндийгөөд талийгаачийг харахад гэрийн үүд рүү толгой нь харсан байрлалтай хэвтэж байсан. Би куртикээр талийгаачийг хучаад “эмнэлэг дуудаарай” гэж хэлсэн. Намайг гэрээс гарах үед түргэн дуудлагын эмч зөрөөд орж ирсэн. Намайг цагдаа ирж, түр саатуулах байр луу авч явсан. Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Бы өгсөн: “... 2018 оны 10 дугаар сарын 25-ны оройн 22 цагийн орчим Баттогтох ах над руу залгаж “Батсайхан ах чинь хүнд хутгалуулчихлаа, одоо эмнэлэгт ухаангүй байна, яаралтай ир” гэж хэлсэн. Би Багануур дүүргээс 23 цагийн үед гараад цэргийн эмнэлэг дээр 24 цагийн орчим ирсэн. Би тэнд байсан хүмүүсээс асуухад надад хэн ч юу ч хэлээгүй. Би эмнэлгийн 9 давхарт гарахад хүн байгаагүй. Шатаар доошоо бууж байх үед ахын цогцосыг тэргэн дээр түрээд явж байсан. Би эмчээс “ахынхаа царайг нэг удаа харъя” гэж гуйхад надад талийгаачийн царайг харуулсан. Шүүхээс гэм буруутай хүнийг зөв тогтоож өгөхийг хүсч байна. Байцаагч хохирлын баримтаа авч ирж өгөөрэй гэж хэлсэн учир би эгчтэйгээ явж баримтыг цуглуулсан. 1,837,000 төгрөгийг нэхэмжилсэн. Надад нэмж нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүгдэгч “амьдардаг гэрээ өгнө” гэхээр нь би “танай хүүхдийг гудамжид амьдруулахгүй” гэж хэлээд гэрийг аваагүй. “Буян” компанийн зардлыг бүгдийг төлсөн. Үүнээс хойш гарсан зардлын дүнг би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Н.Баттогтохын өгсөн: “... Талийгаач Батсайхан, бид хоёр лагер дээр ажил хийж байгаад манай эхнэр төрөх гээд эмнэлэг явсан. Талийгаач Батсайхан, бид хоёр лагераас ирэх замдаа 2 шил архи хувааж уусан. Эмнэлэг дээр Ттой уулзаж, бид гурав гэр лүү харих замдаа 1 шил архи уусан. Тэгээд талийгаач Батсайхан, бид хоёр Тыг гэрт нь үлдээгээд эмнэлэг явсан. Эмнэлэг дээр байж байгаад Тын гэрт буцаж очсон. Нэг мэдсэн зодоон, нүдээн болсон байсан. Би тухайн үед согтуу байсан учир болсон асуудлыг сайн санахгүй байна. Тухайн үед миний биед гэмтэл учраагүй. Т талийгаачийг хутгалсны дараа зугтаасан зүйл байхгүй. Т, талийгаач нар хоорондоо барилцсан байсан. Талийгаач Тыг цамцаар нь боосон байсан. Би Тын гэрт ирсэнээ санахгүй байна. Ноцолдож байх үеэс санаж байна. Талийгаач Батсайхан Тыг өөрийнх нь цамцаар боосон байсан. Нэг мэдсэн хутгалсан байсан. Т, талийгаач хоёрыг ноцолдож байх үед Тын гар талийгаачийн хаана байхыг би хараагүй. Тыг хутга хаанаас авсаныг хараагүй. Тод өөрт нь хутга байгаагүй. Би Тын гэрээс хоол авч явах ёстой байсан. Гэтэл эмнэлэг дээрээс хоол авч өгсөн. Би Тын гэрт “хоол хэрэггүй” гэж хэлэхээр очсон. Тын хашааны хаалга түгжээтэй байсан эсэхийг санахгүй байна. Т тухайн үед сэрүүн байсан уу? унтаж байсан уу? гэдгийг санахгүй байна. Би талийлгаачтай 2 шил архи уусан. Ттой уулзаж таксинд 0.33 литрийн нэг шил архи уусан. Дараа нь 1 шил архины талыг уусан. Т үлдсэн архийг гэр лүүгээ авч явсан. Тын авч явсан тал шил архи гэрт нь байгаагүй, уусан байсан. Би болсон асуудлыг санахгүй байна. Хутгалчихлаа гэснээс хойш ухаан орсон. Би талийгаач Батсайхан, Тын хоолойг боож байх үеийг эхний мэдүүлэг өгөхдөө санасан. Би ширээн дээр хутга байсныг бүдэг санаж байсан. Талийгаач “хутгалчихлаа” гэж хэлсэн. Ширээн дээр мах байсан эсэхийг бараг санахгүй байна. Тухайн үед миний ухаан орон гаран байсан. Би Т, талийгаач нар яаж ноцолдсоныг санахгүй байна. Харин боож байсныг санаж байна. Би ухаан ороод хоолой боох үйлдэлээс өмнө нь Т, талийгаач хоёрыг салгасан. Маргааш нь миний биед ямар нэгэн зовиур байгаагүй. Талийгаач “хутгалчихлаа” гэж хэлэх үед би ухаан орсон. Өмнө нь бид гурав хамт архи уудаггүй байсан. Манай эхнэр төрөх гэж байгаа учир Би талийгаач Батсайхантай лагераас орж ирэх замдаа 2 шил архи уусан. Шүүгдэгч, талийгаач хоёр өмнө нь муудалцаж байгаагүй. Би болсон асуудлыг санахгүй байна. “Цамцаар боосон”, “хутга бариад цохих шиг болсон” гэдгийг хэргийн дараа бодож байж санасан. Би зодоонд оролцсон бол миний биед шарх үүсэх байсан. Би зодоонд оролцоогүй. Ширээ гэрийн баруун хойно буюу гол хавьд байсан. Гэрийн зүүн талд шүүгээ байсан. Мах хэрчдэг мод, мах хоёр хаана байсныг би сайн санахгүй байна. Тын хоолойг талийлгаач гэрийн зүүн доод талд боосон. Тын гэр том таван ханатай гэр...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Т.Сүхбаатарын өгсөн: “... 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Н.Баттогтох, талийгаач Батсайхан, бид гурав эмнэлгээс гарч офицеруудын ордоны буудлаас автобусанд сууж Шархадны эцсийн буудал дээр буусан. Тын гэрт ороход орон дээр унтаж байсан. Талийгаач Батсайхан, Батогтох нар Тыг сэрээх гэж татаж, чангаахад сэрэхгүй байсан. Тэр хоёр нэлээн удаан татаж чангаасан. Гэтэл Т сэрээд, Баттогтох, талийгаач Батсайхан нарыг цохиж, тэр гурав хоорондоо зодолдож эхэлсэн. Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тын хашааны хаалга түгжээгүй байсан. Баттогтох, талийгаач Батсайхан хоёр Тын гэр лүү явахаар нь би дагаад явсан. Шөл хийж байгаа сураг байсан. Бид гурав шөл өгсөн учир шөлний хэрэггүй байсан. Би Тын гэрт 18 цаг өнгөрч байхад очсон. Намайг эмнэлэг дээр байхад Т надтай “би шөл хийгээд эмнэлэг явах гэхэд эхнэр согтуу байж яах гээд байгаа юм гэж хэллээ” гэж ярьсан. Тыг унтаж байхад Баттогтох, талийгаач Батсайхан нар цохисон, боохыг хараагүй. Энэ гурав гэрийн хоёр тал руу ноцолдоод байсан. Би мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээ одоо санахгүй байна. Т гал тогооны шүүгээний хоёр шургуулгыг татахад дотор нь юу ч байхгүй байсан. Тухайн асуудал 18 цагийн үед болсон байх гэж санаж байна. Би тухайн үед охиноо төртөл Баттогтохын гэрт амьдарч байсан юм. Баттогтох надад “шүүгээний дотор ариун цэврийн хэрэглэл байгаа, та аваад ир” гэж хэлсэн. Би Баттогтох, талийгаач Батсайхан нартай эмнэлгийн арын хаалганы хажууд таарсан. Ттой гэрт нь таарсан. Т эмнэлэг дээр ирээгүй. Намайг эмнэлэг дээр очиход Баттогтох, талийгаач Батсайхан нар согтуу байсан. Гэхдээ өөрсдийгөө удирдан жолоодох чадвартай байсан. Намайг Тын гэрт ороход Т орон дээр унтаж байсан. Тыг сэрээд ямар үйлдэл хийснийг би хараагүй. Харин Баттогтох, Т, талийгаач Батсайхан нар нэлээн удаан ноцолдож, зодолдсон. Би Тыг талийгаач Батсайхан боохыг хараагүй. Баттогтох, Т, талийгаач Батсайхан нарын хэн нь хэнийгээ түрүүлж цохисоныг анзаараагүй. Ямар ч байсан ноцолдоод байсан. Тухайн үед Тыг нойроо харамласанаас болж зодоон үүссэн гэж бодсон. Баттогтох, талийгаач Батсайхан нар унтаж байсан хүн рүү дайрч, хоолойг боосон үйлдэл гаргаагүй. Баттогтох, талийгаач Батсайхан нар Тыг сэрээх гээд хоёр талаас нь татаж, цохиод байсан. Гэтэл Т босч ирээд, гурвуулаа хоорондоо зодолдсон. Би тухайн үед гэрт юу болсон талаарх үйл явдлыг мэдэж байна. Би талийгаачийг хутгалахыг хараагүй. Би Баттогтох, Т, талийгаач нарыг зодолдож байх үед “зодооноо боль” гэж хэлэхэд миний үгэнд ороогүй. Би сүүлдээ хараад суусан. Т ямар зорилготой шүүгээний шургуулгыг татсаныг би мэдэхгүй. Шүүгээний хоёр шургуулгыг татаж үзээд сэгсэрээд байсан. Миний бодлоор Баттогтох, талийгаач нар зодооныг эхэлсэн. Миний “Баттогтох, талийгаач Батсайхан нарын Тыг сэрээхээр татах үед Т сэрээд тэр хоёр луу дайрсан” гэж мэдүүлсэн мэдүүлэг үнэн. Талийгаач сандал дээр цээжээ дарсан байдалтай сууж байсан. Би талийгаачийг ядраад жаахан завсарлаж байна гэж бодсон. Зодоон 30 орчим минут үргэлжилсэн. Тухайн үед Баттогтох, талийгаач хоёр нэг тал болсон. Т дайрч байсан. Баттогтох, талийгаач, Т нар гэрийн баруун талд зодолдож байсан. Гараараа нэг нэгийгээ цохиж байсан. Гэмт хэрэг гарах хэмжээний хүчтэй цохиж нүдсэн зүйл болоогүй. Т пийшингийн хөл рүү хүчтэй жийсэн. Т гал тогооны шүүгээний шургуулга ухсан нь үнэн. Ширээн дээр ямар ч эд зүйлс байгаагүй. Гэрийн зүүн талд шүүгээ, гэрийн голд ширээ байсан...” гэх мэдүүлэг,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6-10/,
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.11-18/,
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.19-23/,
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.27-29/,
Хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.30-35/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх.39/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Бы 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр өгсөн: “... 2018 оны 10 сарын 25-ны өдөр Багануур дүүрэгт гэртээ байж байхад миний төрсөн ах талийгаач Д.Батсайханы 80205412 дугаараас талийгаач ахын баз болох Баттогтох миний 89530135 дугаар луу 22 цагийн үед залгаад “Ах чинь хүнд хутгалуулаад ухаан орохгүй ухаангүй байна. Чи хурдан ир” гэхээр нь би эхнэртэйгээ хамт Багануураас өөрийнхөө машинтай гараад 23 цаг өнгөрч байхад Цэргийн госпитал дээр ирэхэд талийгаачийн эхнэр Ууганцэцэг болон үл таних 3-4 хүн байсан. Манай гэр бүлийн талаас ямар нэг хүн байгаагүй. Ингээд юу болсон талаар асуухад дээшээ 9 давхар луу гарсан, дээшээ гар гэхээр нь би лифтээр 9 давхарт гараад очтол нэг эмч намайг доошоо буу гэхээр нь буцаад явган шатаар 1 давхар луу буугаад иртэл ах маань нас барчихсан носилкан дээр хэвтүүлээд лифтээр буулгаж ирсэн. Тэгээд би эмчтэй нь уүлзахад “Хүнд хутгалуулсан байдалтай ухаангүй, цус их алдсан, судас тасарсан амь нас аврагдах боломжгүй байдалтай манай эмнэлэгт ирсэн” гэж хэлсэн. Ингээд тэр шөнөө цагдаагийн хэлтэс дээр ирэхэд Баттогтох байж байсан. Би Баттогтохтой уулзахад ахыг баз болох Т нь хутгалчихсан гэж хэлсэн. Надад хэргийн талаар өөр мэдэх зүйл байхгүй. Би эхээс 8-уулаа айлын бага нь байгаа юм. Дээрээ 2 эгч, 5 ахтай. Талийгаач ах маань айлын 6 дахь хүүхэд дээрээ 2 эгч, 3 ахтай, доороо 2 эрэгтэй дүүтэй юм. Талийгаач Дорнод аймгийн Баян-Уул суманд 1981 онд төрсөн. Бага насаа Дорнод аймгийн Баян-Уул суманд эцэг, эх, эгч, ах, дүү нарын хамт мал маллаж өнгөрүүлээд 1989 онд Дорнод аймгийн Баян-Уүл сүмын дунд сургуульд элсэн орж суралцаж байгаад 5 дугаар ангиасаа сургуулиас гарч хөдөө мал маллах болсон. 2000 онд Дорнод аимгийн Халхгол суманд Хилийн цэргийн 0198 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж 2001 онд цэргээс халагдаж байсан. Ах маань 2005 онд Улаанбаатар хот орж ирсэн ба ерөнхийдөө Улаанбаатарт суурьшиж, 2006 онд байхаа, одоо он сарыг нь сайн санахгүй байна, Ууганцэцэгтэй гэр бүлд хамтран амьдарч эхэлсэн. Ах маань Улаанбаатар хотод тогтсон ажил эрхэлж байгаагүй, өөрийн олдсон ажлыг л хийдэг байсан. Ихэвчлэн барилга, байшингийн ажил хийдэг байсан. Улсаас авсан ял шийтгэл, гавьяа шагналгүй. Ах маань хүнд тусархуу, ажилсаг, хийе гэсэн ажлаа дуусгадаг, үг дуу цөөтэй, хүнтэй эвсэг найртай хүн байсан. Хааяа нэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ямар нэг муу зан, агсан согтуу авир гаргаж байгаагүй. Ах дүү нараасаа талийгаач бид 2 арай ойр байж хэн нэг нь ажил олох юм бол нэгнийгээ дуудаж хамт ажилладаг байсан. Манай ах эгч нараас Улаанбаатар хотод амьдардаг хүн байхгүй. Бүгд Дорнод аймгийн Баян-Уул сумандаа амьдарч байгаа. Ирэх боломжтой хүн байхгүй... Талийгаач маань хааяа нэг зүрх өвдөөд байна гэдэг байснаас өөр өвчин ярьж байгаагүй. Эмнэлгээр явж байгаагүй. Тэгээд ч өөрөө өвдсөн ч өвдлөө гэж хүнд хэлэхгүй, гүжир талын хүн байсан... Талийгаачийн оршуулгын зардал буюу Буян компанийн зардалыг Э.Тын талаас гаргасан ба манай талаас буяны ажлын мах, гурил, ногоо, хоол хүнсэнд зарцуулагдсан бүх зүйлүүдийг гаргасан. Мөн Дорнод аймгаас манай ах дүү нар зардал гарган ирж буяны ажилд оролцсон замын зардал, бензин тосны зардалууд байна, дээрх гаргасан зардалуудын баримтыг гаргаж өгье. Ингээд баримтаар гаргаж өгсөн буюу манай ах дүү нараас гаргасан зардалыг нэхэмжилж байна... Би шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 2376 дугаартай дүгнэлттэй танилцлаа. Дүгнэлттэй холбогдуулан гаргах ямар нэг санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хх.41-42/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Бат-Эрдэнийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: “... 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 26-ны өдөр хүртэл жижүүрийн ахлах эмчээр ажиллан хонож байсан юм. 21 цаг 56 минутын орчимд би хагалгаатай байхад жижүүрээс залгаад зүрхний орчим хутгалуулсан, цус нэлээн алдалттай хүн хүрээд ирлээ, яаралтай мэс засалд оруулах шаардлагатай юм шиг байна гэж хэлэхээр нь хагалгаагаа туслах эмч нарт хэлээд шууд 9 давхарт гарахад өвчтөнийг унтуулчихсан байсан. Ороод үзэхэд өвчтөн дээш харсан байдалтаи, зүүн талын 3, 4 дүгээр хавирганы завсраар өвчүүний хажуугаар орсон хутганы шархтай, хар хүрэн өнгийн цус гарсан байдалтай байсан. Ингээд хутганы шархыг өргөсгөж 3, 4 дүгээр хавирганы завсраар зүслэгийг хийн шалгахад зүүн талын уушигны дээд дэлбэн 1-с 4 сегменттэй /хэлтэнцэр/ нэвт хатгагдсан шархтай байсан. Цээжний хөндийг соруулахад 4 литр хар хүрэн өнгийн цус байлаа. Нэвт хатгагдсан шархыг оёгч багажаар оёход, оёод дахин шалгахад уушгины дээд дэлбэнгийн уг руу чиглэлтэй бас нэвт хатгагдсан байсныг утасны тусламжтай оёдол тавих явцад өвчтөн зүрх судасны хурц дутагдалын улмаас зүрх зогссон. Зүрхний шууд массаж дэмжлэг үзүүлэн цээжний хөндийг 28-н прангетийн гуурсыг байрлуулан шархыг хаан эрчимт эмчилгээний эмч нартай хамтран сэхээн амьдруулах эмчилгээг хийсэн боловч өвчтөн нас барсан... хагалгаанд бэлдээд унтуулчихсан ариун даавуугаар бүтээсэн байсан учир бусад шарх гэмтэл биеийн хэсгийг харах боломжгүй байсан. Цээжний хөндийгөөс шууд 4 литр цус соруулж авсан, энэ бол маш хүнд цус алдалт юм. Цус хичнээн нөхөн хийж байгаа боловч гэмтэл бас хүнд байсан. Амь аврах боломж бараг байхгүй...” гэх мэдүүлэг /хх.43-45/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Сүхбаатарын 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: “... Ингээд 18 цагийн үед болов уу, Тын гэрт очиход Т гэртээ ганцаараа согтуу унтаж байсан. Тэгээд Батсайхан, Баттогтох 2 Тыг дуудаад татаж босгоход Т босож ирээд Батсайхан, Баттогтох 2 руу дайраад шууд хоорондоо зодолдоод эхэлсэн юм. Би салгах гэж дундуур нь ороод дийлэхгүй байсан. Гэтэл Баттогтох хутгалчихлаа шүү дээ, түргэн дууд гэхэд Батсайханы цээжний зүүн хэсгээс маш их цус гарч байсан. Тэгээд Баттогтох Батсайханы 80205412 гэсэн дугаараар түргэн лүү залгаж дуудсан. Тэгээд 5 минут орчимын дараа би өөрийнхөө 88785412 дугаараас дахин түргэн лүү залгаж, хүн хутгалчихлаа яаралтай ирээрэй гэж хэлсэн. Баттогтох мөн цагдаа дуудсан ба цагдаа түргэнээс түрүүлж ирээд Тыг аваад явсан ба түргэн цаг орчимын дараа ирсэн. Түргэн иртэл Батсайхан гэрийнхээ үүдэнд босгоны хажууд газар шалан дээр 2 хөл нь тийчлээд босож чадахгүй хэвтээд байсан. Ингээд түргэн ирээд Батсайханыг шууд аваад машин дотроо дусал тариа хийгээд Цэргийн госпиталь дээр хүргэж өгсөн. Цэргийн госпиталь дээр очоод шууд хагалгаанд оруулна гээд 9 давхар луу аваад явсан ба удалгүй бүх арга хэмжээгээ авсан боловч болсонгүй нас барсан гэж хэлсэн... Тын гэрт Батсайхан, Баттогтох бид 3 очиход Т гэртээ ганцаараа унтаж байсан ба өөр ямар нэг хүн байгаагүй. Батсайхан, Баттогтох, Т 3 зодолдож байхад Т гал тогооны шүүгээ ухаад юм хайгаад байсан. Гэхдээ гал тогооны шүүгээнээс ямар нэг зүйл аваагүй, шүүгээ нь хоосон байсан. Тэгээд л нэг мэдсэн чинь Батсайхан хутгалуулсан. Би Батсайханыг хутгалуулсаны дараа харахад Тын хэвтэж байсан дэвсгэрийн хажууд шар иштэй жижиг хутга хэвтэж байсан. Би хутга хаанаас авсаныг нь мэдээгүй... Батсайхан, Баттогтох 2 Тыг бос гэсэн чинь Т босохгүй хэвтээд байсан юм. Тэгээд Батсайхан, Баттогтох 2 татаад босгосон чинь Т өөдөөс нь дайраад л шууд ноцолдоод хамаг тавилга зуухаа татаж унагаагаад байсан. Батсайхан, Баттогтох 2 Тоос нэг нэгнийгээ өмөөрөөд дайраад байсан. Хоорондоо маргалдан муудалцаж хэрүүл болоогүй... Тын хувьд нэлээн согтуу байсан. Өөрийгөө удирдан жолоодох чадвартай байсан. Батсайхан, Баттогтох 2 бас үнэртүүлэх төдий архи уучихсан байсан...” гэх мэдүүлэг /хх.46-47/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Баттогтохын 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: “... Эмнэлэг дээр очоод эхнэр арай төрөх болоогүй байсан учир хадам аавыг аваад буцаад Тынд очиход Т хоол хийж байсан шиг санагдаж байна, би бас сайн санахгүй байна. Яагаад гэхээр бага багаар архи уугаад яваад байсан учраас нэлээн согтсон байсан. Тэгсэн Т, Батсайхан хоёр гэрийн зүүн урд хэсэгт зуухны зүүн доохон талд өөд өөдөөсөө хараад зогсчихсон, хоорондоо маргалдаад Батсайхан Тыг цамцаар нь боогоод байсан, юунаас болсоныг нь мэдэхгүй байна, ямар ч байсан л маргалдаад байсан. Би гэрийн баруун хэсэгт хадам аавын хамт сандал дээр сууж байсан, тэгсэн л гэнэт хутга шөвөг болоод Т хаанаас ч юм хутга аваад Батсайханыг цохих шиг болсон. Батсайхан газар уначихаар нь би очоод Батсайханы цамцыг сөхөөд үзэхэд подвалка нь нэвчээд цус болчихсон ам нь ангалзаад байхаар нь би Тыг чи пизда хүн алчихлаа гээд нүүр хавьд нь гараараа хоёр удаа цохиод хэнийх нь ч утсаар билээ, аав бид хоёрын аль нэг нь цагдаа, түргэн лүү залгаж дуудлага өгсөн тэгээд цагдаа түргэн ирэхгүй их удах шиг болсон. Батсайхан унасан газраасаа хөдлөөгүй ам нь ангалзаад гэрийн үүдэнд хэвтээд байхаар нь би өөрөө эцэс рүү гараад хартал нэг цагдаа явж байсан, би тэр цагдаа дээр очоод дуудлагаар ирж байна уу гэж асуусан чинь ямар дуудлага гэхээр нь би хүн хутгалуулсан дуудлага гэж хэлээд тэр цагдааг дагуулаад Тынд очиход нөгөө цагдаа юу болсон яасан гээд юм асуун тэмдэглэж байгаад Тыг аваад гарсан. Тэрний дараа 103 ирээд Батсайхан, хадам аав бид гурав эмнэлгийн машинтай цэргийн эмнэлэг дээр ирээд Батсайханыг цааш нь аваад орсон. Хадам аав бид хоёр наана нь үлдсэн. Би Батсайханы дүү Батчулуун руу утсаар ярьж ах чинь хутгалуулсан бие нь хүнд байна гэж хэлсэн чинь дүү нь юу болсон юм бэ хэн хутгалчихаваа гэж асуухаар нь би мэдэж байгаа ирэхээр чинь ярья гэсэн. Тэгээд байж байхад Батсайханы эхнэр охинтой ирчихлээ гэхээр нь би өмнөөс нь гараад тосоход Батсайханы эхнэр Ууганцэцэг гүйж ирээд над руу дайрч чи муу архичин хүн алчихлаа чиний хүүхэд олигтой төрөхгүй гэх мэтээр харааж загнахаар нь би өмнөөс нь хэрэлдчихээд яваад өгсөн. Тэгээд эцэс дээр ирээд 0,33 хараа архи аваад талыг нь уучихаад гэртээ ороод унтсан. Нэг сэрэхэд цагдаа дээр сэрсэн... Яг юунаас болж маргалдсаныг нь би мэдэхгүй байгаа, яагаад гэхээр архи их уугаад их согтуу байсан учраас мэдэхгүй байгаа. Т Батсайхан хоёр хоорондоо зүгээр л харьцаатай. Энэ хоёрыг урьд өмнө маргалдан муудалцаж байсныг нь би лав мэдэхгүй өс хонзон өр авлага байхгүй. Батсайхан ер нь бол их томоотой залуу, хүнтэй нэг их хэрэлдэж маргалдаад байдаггүй. Хэрэг үйлдэгдэх үед манай хадам аав Сүхбаатар, Т Батсайхан бид 4 байсан. Өөр хүн байгаагүй. Хадам аав бол архи дарс уугаагүй эрүүл байсан учраас юу болсоныг сайн мэдэж байгаа байх. Бусад нь бол согтуу баисан... Батсайхан бол хүнтэй дүугараад байдаггүй томоотой залуу, архи уухаараа хүнтэй хэрүүл хийх гээд байдаг зантай. Зодоон нүдээн бол хийдэггүй... Т бол архи дарс уугаагүй үедээ бол хүнд тусархаг зан чанартай. Архи уухаараа гэр орондоо агсан согтуу тавьдаг юм шиг байна лээ. Эхнэр нь цагдаа дуудаад л өгчихдөг байсан. Өөр сайн мэдэхгүй... Т, Батсайхан хоёр гэрийн зүүн урд хэсэгт зуухны зүүн доохон талд өөд өөдөөсөө хараад зогсчихсон маргалдаад Батсайхан Тыг цамцаар нь боогоод байсан, юунаас болсоныг нь мэдэхгүй байна. Тэгсэн л гэнэт хутга шөвөг болоод Т хаанаас ч юм хутга аваад Батсайханыг цохих шиг болсон. Батсайхан газар уначихлаар нь би очоод Батсайханы цамцыг сөхөөд үзэхэд подволка нь нэвчээд цус болчихсон, ам нь ангалзаад байсан. Тыг хутга хаанаас авсаныг анзаарч хараагүй тэр хоёр хоолны шүүгээний урд л маргалдаад зогсоод байсан. Миний хувьд санаж байгаа зүйлээ бүгдийг нь л үнэн зөв ярилаа...” гэх мэдүүлэг /хх.49-51/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д Дамдинсүрэнгийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: “... Би 2018 оны 10 сарын 25-ны өдөр 24 цагийн нэмэгдэл жижүүрийн жолооч цагдаагаар үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 20 цаг 10 минутын үед “Манай найзыг хүн цээжин тус газар хутгалчихлаа гэх дуудлагаар хэлтэсийн ерөнхий эргүүл цагдаагийн ахмад Одонтуяагийн хамт Баянзүрх дүүрэг 9 дүүрэг хороо, Шархадны эцсийн буудал дээр Баттогтох гэх дуудлага өгсөн залуу согтуу тосож аваад манай найз айлд байгаа, тэр айлын залуу хутгалаад зугатчихлаа гээд Шархадны эцсиин эмнэлгийн ажилчидын байранд хэрэг учрал болсон гэх газар луу явах үедээ хэд орчим насны ямар хүн байгаа юм бэ гэхэд нэг айлын базууд байгаа юм, ноосон цамцтай явж байгаа гээд хөдлөөд явж байтал Т гэх залуу гудамжиндаа алхаад явж байхад нь барьж аваад гэр лүү нь ороход талийгч болох Батсайхан гэрийн дотор үүдэнд ёолоод дээшээ хараад бараан өнгийн куртик нөмөрчихсөн хэвтэж байсан. Сүхбаатар гэх хүн хажууд нь зогсож байсан. Өөр хүн байгаагүй. Би гаднаас Т, Батогтох 2-ыг дагуулж орсон. Тэгээд би куртикийг нь сөхөөд харахад хэвлийн цээжин хэсэг нь нэлэнхийдээ цус болсон байсан. Тэгээд юу болсон талаар асуухад Т харин тиймээ, өөрөө намайг боосон юм. Тэгээд би боолтод ороод хоол хийж байсан ширээн дээр байсан хутгаар хутгалчихсан юм. Ийм зүйл болчихлоо гэж хэлсэн. Ингээд Тыг машиндаа суулгаж хэргийн газрыг хамгаалалтад авсан. Тэгээд түргэн дуудсан уу гэхэд дуудсан гэж хэлсэн ба би ахмад Одонтуягийн 99025319 дугаарын утсаар 103 руу залгаж дуудлагыг шаардахад наад дуудлага чинь орж ирээгүй одоо бүртгэж авч байна гэж хэлсэн. Ингээд түргэнийг удаа дараа шаардан байж 20 минут орчимын дараа 103-ын эмч Март ирсэн ба Батсайханыг аваад явсан. Хэргийн газрыг жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэж өгөөд Тыг Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эрүүлжүүлэх байранд саатуулсан... Гэр дотор гэрийн зүүн талын орны урд газар шалан дээр цустай хутга хэвтэж байсан... Т нэлээн согтолттой биеэ авч явах чадвартай байсан. Баттогтох мөн адил согтуу биеэ авч явж өөрийгөө удирдан жолоодох чадвартай байсан... Тын биед хүзүү улайж зулгарсан, цамц нь урагдсан байдалтай байсан. Баттогтохын биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй...” гэх мэдүүлэг /хх.52/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Тын 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гэрчээр өгсөн: “... 2018 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө эхнэр Оюунцэцэгийн бие нь өвдөөд үүрээр 06 цагийн орчим түргэн тусламж дуудаж Амгалан амаржих газар луу явуулсан. Өглөө 10 цагийн орчим эхнэр над руу залгаад хэвтэх гэж байна хөнжил гудас аваад ир гэхээр нь гэрээс цуглуулаад Амгалан амаржих-д 11 цагийн орчим аваачиж өгсөн. Би очиж уулзахад эмнэлгийн онош нь тогтоогдохгүи байна, 3 хоног харна, хагалгаа хийх эсэх нь тэгээд шийдэгдэнэ гэж хэлсэн. Шинжилгээний хариу гараагүй байна гэхээр нь Өргөө амаржих газрын хүлээн авах дээр охиныхоо хамтаар хүлээгээд сууж байхад эхнэр Оюунцэцэгийн төрсөн дүү Мөнхцэцэг жирэмсэн төрөх болчихлоо гээд хэвтэх гээд явж байсан. Мөнхцэцэг шууд хэвтэхээр болохоор нь хувцас хунарыг нь авч үлдээд эхнэрийнхээ шинжилгээний хариуг гартал юу ч гэсэн хүлээж байя гээд сууж байхад Мөнхцэцэгийн нөхөр Баттогтох, эхнэрийн том эгч Ууганцэцэгийн нөхөр Батсайхан хоёр гаднаас жоохон уучихсан согтуу орж ирсэн. Би тэр хоёрыг орж ирэхээс өмнө хадам аав Сүхбаатар луу залгаад Мөнхцэцэг хэвтэхээр болчихлоо, та хувцасыг нь бэлдээрэй гээд хэлчихсэн байсан бөгөөд Батсайхан Баттогтох хоёр орж ирсэнээ аав зарим хувцасыг нь олохгүй байх шиг байна, гэр лүү такси бариад явъя гэж хэлэхээр нь би хамт явахаар болсон. Би охиноо аваад бид дөрөв гэр лүү нь явж байхад Баттогтох дэлгүүр лүү орж 0,33 граммын Хараа архи авсан. Баттогтохын гэрт бид дөрөв очиход Батсайхан энгэрээсээ 0,5 граммын шилтэй Нутаг нэртэй архи гаргаж ирсэн бөгөөд тэр архи нь бараг 100 грамм үлдсэн байсныг надад хийж өгөхөөр нь би уусан. Баттогтохын гэрт би охиноо үлдээчихээд Батсайхан, Баттогтох бид гурав буцаад эмнэлэг явна гээд такси бариад явах замдаа түрүүний авсан 0,33 граммын Хараа архийг гурвуулаа хувааж уусан. Бид гурав явах замдаа Шар хадны эцэс дээр зогсоход Баттогтох дэлгүүр ороод дахиад 0,5 граммын Хараа архи авсан бөгөөд тэр авсан архинаас Баттогтох 2 удаа, Батсайхан 2, би 2 удаа уусны дараа талаас доогуур архи үлдсэн бөгөөд би тэр хоёрт хандан “та хоёр эмнэлэг рүүгээ яв би танай эхнэрийн хоолыг өөрийнхөө эхнэрийн хоолтой хамт хийчихээд яваад очъё” гэж хэлээд Батсайхан, Баттогтох хоёрыг 16 цагийн орчим явуулсан. Би гэрт ороод эхлээд махаа гаргаад гэсгээсэн бөгөөд энэ хугацаандаа 17 цагт тарах ёстой Баттогтохын хүү Батмөнхийг сургуулиас нь аваад таксинд суулгаад гэр лүү нь явуулсан. Шар хадны эцсийн 76 дугаар сургуулиас гэр лүүгээ буцаж очоод эхнэрийнхээ хоолны махыг гэрийн баруун талын хоёр ширхэг буйдангийн сандалны голд байрлах ширээн дээр махаа татаж эхэлсэн. Тухайн үед би өлөн дээрээ архи уучихсан байсан учраас согтоод байсан бөгөөд тиймээс эхлээд өөртөө хоол хийж идье гээд будаа агшаагчинд шөл хийгээд залгасан. Хоол болж байх хооронд гээд үлдсэн 0,5 граммын шилтэй архины дундуураас доошихоос 1 байна уу 2 татсан. Би архи уусны дараа унтчихсан байна лээ өөрийгөө унтсанаа санахгүй байгаа юм. Би гэрийн баруун талын сандал дээр унтчихсан байсан юм шиг байна лээ, нэг сэрсэн чинь гэрийн баруун талын хэсэгт ширээний хажуу талд би газар уначихсан, дээрээс Батсайхан хоёр гараараа багалзуурдаад хоолой боочихсон байсныг Баттогтох хажуу талаас салгасан. Би өндийгөөд баруун талд байрлах хоёр сандалын хойд талын сандал дээр суусан. Ингээд суугаад байж байхад удалгүй дахиад Батсайхан муудалцаад хүрч ирээд дахиад багалзуурдаад авахаар нь ухаан балартаад хурдхан салгахын түүс болоод гэрийн баруун талын хоёр буйдангийн голд мах хөшиглөж байсан шар өнгийн иштэй хутгыг аваад хутгалсан /би тэгэхдээ яг хаана нь хутгалсан гэдгийг санахгүй байна/. Би амьсгаа аваад гайгүй болсон чинь Баттогтох намайг чи хүн хутгалчихлаа шүү дээ гээд хэлэх үед би сэргээд толгойг нь өргөөд дээгүүр нь өөрийнхөө куртикээр хучаад түргэн дуудаач ээ гэж хэлсэн. Ингээд удалгүй цагдаагийн газраас хүн ирээд шууд намайг эрүүлжүүлэх байранд хийсэн ба би гэрээс гарч явах үед түргэн тусламж ирж байсан. Надтай Батсайхан ноцолдох үед хадам аав байсан эсэхийг ёстой мэдэхгүй байна, Батсайхан хутгалуулсаны дараа харахад ямар ч байсан гэрт байсан... Намайг боох үед л би сэргэсэн ямар утгатай зүйл ярьж байсан талаар мэдэхгүй байна. Арай гайгүй болоод сууж байхад дахиад намайг боосон юм. Батсайхан бид хоёр юунаас болж маргалдсан талаар санахгүй байна... Гэрийн баруун талын хэсэгт нэг л удаа хутгалсан, тэгэхдээ би яг хаана нь гэдгийг мэдэхгүй байна. Би баруун талын гартаа хутга барьж байсан... Батсайхан, Баттогтох хоёр надаас салах үед согтуу байсан, орой манай гэрт ирэх үед ямар байсан талаар мэдэхгүй байна. Өдөр бид гурвын дунд маргалдсан зүйл болоогүй, харин Батсайхан ярихдаа намайг энэ халх, бид хоёр буриад гэж яриад байсан. Миний хоолой хөндүүрлээд байна, зүүн гар талын хэсэг рүү далийчихсан юм шиг санагдаад байна. Хүзүүгээр жоохон жоохон самардуулсан шарх үүссэн байна. Шүүх эмнэлэгт үзүүлнэ... Бид хоёрын дунд ямар нэгэн зүйл байхгүй ээ, тэгэхдээ би энэ жил 8 дугаар сард өөрийнхөө унаж байсан Верна аксент маркийн машиныг Баттогтоход өгсөн, тэгсэн Батсайхан надад өгөхгүй байсан юм уу л гэж хэлж байсан өөрөөр ямар нэгэн зүйл болоогүй... Хадам аав Сүхбаатар, Батсайхан, Батсайханы эхнэр Ууганцэцэг болон тэдний гэрийнхэн хамт амьдардаг юм. Хэрэг болох үед Батсайханы эхнэр Ууганцэцэг гэртээ байсан...” гэх мэдүүлэг /хх.53-54/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Ууганцэцэгийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: “... Өнөөдрийн болсон хэргийн талаар надад мэдэх зүйл юу ч алга байна. Би өөрөө ажилтай байсан учир хэрэг болох цаг мөчид байгаагүй. Талийгаач Дамдиндорж овогтой Батсайхан бол миний нөхөр бид хоёр 2007 оноос хойш хамт амьдарч байгаа. Одоогоор албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй. Т миний дүү Оюунцэцэгийн нөхөр нь байгаа юм. 2018 оны 10 сарын 25-ны өдөр 21-22 цагийн орчим миний бага дүү Мөнхцэцэг над руу залгаад Тын гэрт цагдаа ирчихсэн бөөн юм болчихсон байна. Т, Баттогтох, манай нөхөр талийгаач Батсайхан нарыг хоорондоо муудалцсан байна. Батсайханыг эмнэлэгт хэвтчихсэн байна гэж хэлсэн. Тэгээд би ажлаасаа шууд нөхрийнхөө хэвтсэн эмнэлэг дээр буюу цэргийн эмнэлэгт ирэхэд талийгаач ямар ч ухаан байхгүй уулзаж чадаагүй хагалгааны өрөөнд байхад нь хөлийг нь л харсан өөр биеийг нь харж чадаагүй. Эмч нар нь надад талийгаачийг ухаангүй ирсэн гээд баахан л юм яриад байсан миний оюун ухаан сайн төвлөрч чадахгүй байсан учир зарим юу яриад байгааг нь ойлгоогүй... Урьд өмнө талийгаач, Ттой маргалдаж муудалцаж байгаагүй. Ямар нэг өс хонзон байхгүй... Талийгаач бид хоёр гэрлэлтээ батлуулж амжаагүй байсан. Уул нь батлуулна гэж ярьдаг л байсан. Бид хоёр дундаасаа хүүхэд байхгүй. Би өөрөө бие муутай болохоор хүүхэд гаргах боломжгүй. Миний өөрийн хүүхэд бол байгаа, 23 настай бид хоёртой цуг амьдардаг. Талийгаачийн ах дүү нар нь хотод байдаггүй, талийгаачийн хамгийн бага дүү Батчулуун нь Багануур хотод ажиллаж амьдардаг, яг доод талынх нь дүү Зоригоо Баян-Уул сумандаа амьдардаг, ах Батжаргал нь Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд байдаг, ээж нь бага дүүтэй нь цуг Багануур хотод байгаа. Ах, эгч хоёр нь өөд болсон. Аав нь аль дээр өөд болсон гэж ярьдаг байсан... Т миний дүүтэй гэр бүл болоод 4-5 жил болж байгаа. Нэг охинтой, одоо гурван настай, би Т болон Оюунцэцэг нартай ойр дотно байдаггүй. Оюунцэцэг миний аавтай суусан хүний дагавар хүүхэд учраас тийм ойр дотно байдаггүй, хол хөндий өссөн. Тыг авир муутай хэрцгий гэж сонсож байсан. Шорон орон ярьсан, ална хядна гэсэн л юм ярьдаг хүн гэж сонсож байсан...” гэх мэдүүлэг /хх.57-58/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Оюунцэцэгийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр өгсөн: “... Энхжаргалын Т нь миний нөхөр байгаа юм. Бид гэрлэлтийн баталгаагүй, хамтран амьдарч байгаа, дундаасаа 1 хүүхэдтэй, миний дагавар нэг хүүхэд байдаг юм... Би Э.Ттой 2012 оны 08 сарын 30-ны өдрөөс хойш хамтран амьдарч байгаа. Т нь даруу төлөв зантай, үг дуу цөөтэй, хүний үгэнд маш их оромтгой, ажилсаг, хааяа нэг архи уучихдаг, архи уусан үедээ ямар нэг агсан согтуу зангүй, бага зэрэг яриа л болчихдог юм. Т эхээс 4-үүлээ айлын 2 дахь хүүхэд ба дээрээ нэг ахтай, доороо 2 дүүтэй. Бага байхдаа аавынхаа эгчид өргүүлж эгч дээрээ өссөн. Т нь урьд өмнө цагдаа хуулийн байгууллагад шалгагдаж байгаагүй... Тухайн үед буюу 2018 оны 10 сарын 25-ны өглөө үүрээр 06 цагийн үед би 3 дугаар төрөх буюу Амгалан амаржих газарт хэвтсэн юм. Т охин 2 гэртээ үлдсэн. Тэр өдрийн орой хэрэг болсон байсан би гэртээ байгаагүй учраас яг юу болсоныг сайн мэдэхгүй байна. Талийгаач Д Батсайхан нь миний хойд аав Сүхбаатарын дагавар охин, миний эгч Ууганцэцэгийн нөхөр байгаа юм. Би талийгаачийн оршуулгын зардалд Буян компанийн буяны зардал 1,500,000 /нэг сая таван зуу/ төлсөнөөс гадна бусад урсгал зардалуудыг хувиасаа төлж өгсөн. Миний тооцоогоор баримттай, баримтгүй нийлээд 2,000,000 /хоёр сая/ гаран төгрөг төлсөн... Э.Т, Д.Батсайхан нар хоорондоо энгийн харьцаатай байсан. Талийгаач Д.Батсайхан хааяа нэг манай гэрээр орж гардаг байсан. Эдний хооронд ямар нэг өс хонзон өр авлагын асуудал байгаагүй. Талийгаач Д.Батсайханы ээж, аав, ах, дүү, төрөл төрөгсөд нь Багануур дүүрэгт амьдардаг юм. Э.Т сүүлийн 2 жил талийгаачийг ээж, аав, ах, дүү нартай золгуулахаар өөрийн автомашинаар авч явж баисан. Т, Д.Батсайхан нар урьд өмнө хэрэлдэж маргалдаж байсан удаа байхгүй...” гэх мэдүүлэг /хх.59/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Г.Ханхүүгийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2376 дугаартай:
“... 1. Талийгаач Д.Батсайханы цогцост хийсэн шинжилгээгээр цээжний хөндийд нэвтэрч зүүн уушиг гэмтээсэн гүн шархны улмаас цус алдаж нас баржээ.
2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдэх шинэ гэмтэл байна.
3. Цогцост хийсэн шинжилгээгээр үхэлд хүргэх архаг өвчин тогтоогдсонгүй.
4. Талийгаач нь 2 дугаар бүлгийн цустай байна.
5. Талийгаачийн цусанд 3,3%, ходоодны шингэнд 3,4%, шээсэнд 3,3% спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.62-66/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын биологийн ахлах шинжээч Ж.Оюунаагийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 11589 дугаартай:
“... 1 .Шинжилгээнд ирүүлсэн хохирогчийн гэх оймсон дээр цус илрээгүй.
2. Бусад хувцаснууд дээр цус илэрсэн. АВО системийн А/2/ бүлгийн харьяалалтай хүний цус байна...” гэх дүгнэлт /хх.74/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын биологийн ахлах шинжээч Ж.Оюунаагийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 11383 дугаартай: “... Шинжилгээнд ирүүлсэн Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлсэн 2 ширхэг толбон дээр цус илэрсэн. АВО системийн А/2/ бүлгийн харьяалалтай хүний цус байна...” гэх дүгнэлт /хх.75/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн газрын криминалистик шинжээч Г.Ганцэцэгийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 6243 дугаартай:
“... 1. Шинжилгээнд саарал өнгийн цамцанд зүсэгдэлт, бор шаргал цамцанд зүсэгдэлт, гогдол гарсан байна... Шинжилгээнд ирүүлсэн бусад хувцас гэмтэлгүй байна.
2. Зүсэгдэлт, гогдолт шинээр гарсан байна. Зүсэгдэлт зүүн налалттай гарсан байна.
3. Хэрэг үйлдэгдэх үед гарсан эсэхийг тогтоох боломжгүй...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.79-82/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн газрын криминалистик шинжээч Б.Мөнхбатын 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 6253 дугаартай:
“1. Шинжилгээнд ирүүлсэн Н.Баттогтох, Э.Тын гарын дарын дардас шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд ирүүлсэн хутганаас гарын мөр илрээгүй.
3. Шинжилгээнд ирүүлсэн Н.Баттогтох, Э.Тын гарын дардас Папилон системийн нэгдсэн санд байгаа гарын мөрнүүдтэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирохгүй байна.
4. Папилон системийн нэгдсэн санд Н.Баттогтохын гарын дардасыг 2655652 дугаараар 1удаа, Э.Тын гарын дардэс MN000110007671, MN120002128, MN000120002129 дугааруудаар тус тус 3 удаа бүртгэгдсэн байна” гэх дүгнэлт /хх.86/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч С.Чулуунсүхийн 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 13067 дугаартай:
“... 1. Э.Тын биед зүүн шуу, цээж, хэвлий, хүзүү, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтэлийн зэрэгт хамаарахгүй.
4. Дээрх гэмтэл нь 2018.10.25-ны өдөр үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх.94/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын ДНХ-ийн лабораторын ахлах шинжээч Ш.Пүрэвдуламын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 12375 дугаартай: “... Шинжилгээнд ирүүлсэн куртик, цамц, фудболка зэргээс илэрсэн цус нь ДНХ-ийн тогтолцоогоор эрэгтэй хүний цус байна...” гэх дүгнэлт /хх.170-171/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Тын 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр яллагдагчаар өгсөн: “... Би 2018 оны 10 сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн Прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан мөрдөн байцаалтын 1806000001826 дугаартай тогтоолыг уншиж танилцлаа. Тогтоолтой холбогдуулан гаргах санал хүсэлт байхгүй. Би прокурорын тогтоолд дурдагдсан үйлдлийг хүлээн зөвшөөрч байна... Би Баттогтох, Батсайхан 2-оос салахдаа би хоол хийгээд араас чинь танай эхнэрийн хоолыг өөрийнхөө эхнэрийн хоолтой хамт хийгээд аваад очъё гэж хэлээд үлдсэн юм. Бид 16 цагийн орчимд Шархадны эцэс дээр салаад би гэр лүүгээ орж хөргөгчөөс хөлдүү мах гаргаж ирээд махаа хэрчиж дуусаад, бага 79 дүгээр сургуулиас 17 цагийн үед аваад таксинд суулгаад гэр лүү нь явуулсан... Тэгээд би буцаж гэртээ ороод өөрөө огт хоол идээгүй байсан учраас будаа агшаагчиндаа жоохон шөл хийгээд уучихъя гэж бодоод шөл хийгээд залгасан. Хоол болж байх хооронд би гаднаас авч орж ирсэн тал шил архинаасаа өөртөө хийж уусан. Би тэгээд хэсэг зуур унтчихсан байна лээ, өөрийгөө унтсанаа санахгүй байна. Тэгтэл нэг мэдсэн чинь миний хоолой ам боогдоод байхаар нь хартал Батсайхан миний хоолойг 2 гараараа багалзуурдаад боочихсон байсныг Баттогтох хажуу талаас салгасан. Би өндийгөөд баруун талд байрлах хоёр сандалын хойд талын сандал дээр суусан. Ингээд суугаад байтал дахиад Батсайхан над руу дайраад муу пизда минь чамайг алнаа гээд л байсан. Батсайхан намайг барьж аваад дахиад хоолой боогоод багалзуурдахад ухаан балартаад хурдхан салгахын түүс болоод би гэрийн баруун ширээн дээр мах хэрчиж байсан, манай гэрийн шар өнгийн иштэй хутгыг аваад Батсайханы цээж орчимд нь 1 удаа хутгалсан /би тэгэхдээ яг хаана нь хутгалсан гэдгийг санахгүй байна/. Би өөрөө ухаан балартаад яг ухаан алдах гэж байсан. Тэгээд би нэг амьсгаа автал Баттогтох надад чи хүн хутгалчихлаа шүү дээ гээд хэлэх үед би сэргэхэд Батсайхан гэрийн үүдэнд босгоны хажууд гэр дотор хэвтэж байхаар нь хар өнгийн куртикээр хучаад түргэн дуудаач ээ гэж хэлсэн. Түргэн цагдааг хэн дуудсаныг мэдэхгүй байна. Миний бодлоор Баттогтох дуудсан байх. Ингээд эхлээд манай гэрт 2 цагдаа ирээд намайг барьж машиндаа суулгасан ба дараа нь түргэн ирсэн. Би эрүүлжүүлэхэд хонсон. Шөнө юу болсоныг мэдээгүй. Өнөөдөр цагдаа дээр ирээд болсон асуудлыг цагдаа нараас сонссон... Би баруун ширээн дээр байсан шар өнгийн иштэй хутгыг баруун гартаа барьж байгаад миний өөдөөс харсан байдалтай намайг боож байсан Батсайханы цээжин тус газар нь 1 удаа хутгалсан... Баттогтох, Батсайхан бид 2-ын маргаан дундуур ороогүй. Баттогтох намайг Батсайханыг хутгалсаны дараа чи хүн хутгалчихлаа шүү дээ гээд нэг удаа шанаа руу цохисон өөрөөр гар хүрээгүй... Миний хоолой хөндүүрлээд байна, хүзүүгээр жоохон жоохон самардуулсан шарх үүссэн байна. Хүзүү хоолойд учирсан шарх гэмтэлийг бүгдийг нь Батсайхан учруулсан. Шүүх эмнэлэгт үзүүлнэ... Урьд өмнө гэртээ агсан тавьсан гээд цагдаад эрүүлжүүлэгдэж байсан. Манай эхнэр надтай цагдаа дуудаад өгчихдөг байсан юм. Тэрнээс биш өөр цагдаа хуулийн байгууллагад шалгагдсан зүйл байхгүй. Би урьд өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй... Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх.119-120/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Сүхбаатарын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр өгсөн: “Батсайхан, Баттогтох бид 3-ыг Э.Тын гэрт очиход хашаа гэрийн хаалга нь түгжээгүй онгорхой байсан ба бид 3 шууд Э.Тын гэрт ороход Э.Т гэрийн хойморт газар шалан дээр гудсан дээр унтаж байсан. Тэгээд Батсайхан, Баттогтох 2 ээлжлээд л нэг нэгээрээ Э.Тыг татаж сэрээчээ босооч гээд байсан. Гэхдээ нэгнийгээ зүхэж хараасан зүйл хэлээгүй. Тэгтэл Э.Т босч ирээд шууд Д.Батсайхан, Баттогтох 2 руу уурлаад тэр 3 хоорондоо барилцаж аваад ноцолдоод эхэлсэн. Би дундуур нь ороод салгаж чадахгүй учраас дундуур нь ороогүй. Харин боль салцгаа гээд орилж байсан. Миний үгийг ч сонсохгүй байсан. Тэгээд л нэг мэдсэн чинь Д.Батсайхан цээжээ дараад л баруун хойд талын сандал дээр сууж байгаад босоод гэрийн дотор үүдэнд уначихсан. Тэгээд цагдаа түргэн ирсэн. Цагдаа ирээд хутга нь энэ байна гар хүрч болохгүй шүү гэхэд л гэрийн зүүн талын орны хажууд жижиг шар иштэй хутга хэвтэж байсан. Э.Тынд ороход орны өмнө хутга байгаагүй. Тэгээд цагдаа нар Э.Тыг аваад гэрээс гарсан юм. Би яг нэг нэгнийгээ боож цохиж байгааг хараагүй. Тэр 3 л хоорондоо зууралдаад л ноцолдоод л байснаас нэг нэгнийгээ цохиод зодоод байсан зүйл болоогүй. Тэгээд л Батсайхан Ттой ноцолдохоор Баттогтох Батсайханыг өмөөрөөд тэгсэн чинь Т зөрүүлээд Баттогтох руу дайрахаар Батсайхан Баттогтохыгоо өмрөөрөөд ноцолдоод байсан. Гэхдээ нэг нэгнийгээ боосон байхыг үгүйсгэхгүй. Учир нь 3 том биетэй залуучууд ноцолдоод надад харагдаагүй байж болно. 10 минут бол ноцолдсон. Энэ хооронд миний нүдэнд харагдахгүй үйлдлүүд хийсэн байж болно. Миний ойлгосноор хоол цайнаас болоогүй. Баттогтох, Батсайхан бид 3 эмнэлэг дээр байхдаа гуанзнаас 2 эхнэрт нь цай шөл аваад өгчихсөн байсан. Э.Т л унтаж байгаад сэрээлээ гээд нойроо харамлаад Батсайхан, Баттогтох 2 луу дайраад уурласан байх. Ноцолдож байхдаа нэг ч юм яриагүй. Чи би гэж ярьсан зүйл байхгүй. Хутганы талаар би ёстой мэдээгүй. Тэгээд цагдаа ирээд энэ хутга байна гэхэд л хутгыг анх харсан. Э.Т, Батсайхан, Баттогтох нар гэрийн хоймор хэсгээр л гэрийн баруун талд нэг очоод зүүн талд нэг очоод л байснаас гэр дотроо тойроод ноцолдоод яваад байсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх.154/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Баттогтохын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр өгсөн: “Би сайн санахгүй байна. Тухайн өдөр Э.Т гэртээ хоол хийж байя гэж үлдсэн юм. Тэгээд би урьд өгсөн мэдүүлэгтээ Тыг гэртээ хоол хийж байсан шиг санаж байна гэж хэлсэн. Тэрнээс би Тыг яг юу хийж байсныг санахгүй байна. Унтаж байсан эсэхийг нь мэдэхгүй байна. Хадам аав Т.Сүхбаатараас асуухад Т унтаж байсан гэж хэлсэн. Миний хувьд Батсайхан, Тыг цамцаар нь боочихсон зууралдаад зогсож байсныг л бүдэг санаж байна. Би эмнэлэг дээр байж байгаад гараад явах замдаа нилээн муудаад ухаан санаа орж гараад эхэлсэн юм. Юунаас болсоныг нь мэдэхгүй байна. Т, Батсайхан нар хоорондоо юу ярьсаныг нь мэдэхгүй байна. Хэн хаанаас хутга авсаныг нь мэдээгүй. Нэг мэдсэн чинь Батсайхан цээжээ бариад уначихсан байсан. Гэрийн хойд хэсгээр байсан юм болов уу сайн мэдэхгүй байна. Манай аав л сайн мэдэж байх ёстой. Миний хувьд ухаан санаа орон гаран бараг тасарчихсан байсан юм...” гэх мэдүүлэг /хх.155/,
Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх.122/,
Хохирол төлсөн талаарх баримт /хх.129/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчийн өмгөөлөгч Д.Батсүхийн гаргасан хүсэлт /хх.177/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Э.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 20 цагиин орчимд Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Эмнэлгийн ажилчидын 4 дүгээр байрны 16 тоотод иргэн Д.Батсайхантай муудалцан, улмаар түүний цээжин тус газар нь 1 удаа хутгалж алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6-10/,
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.11-18/,
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.19-23/,
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.27-29/,
Хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.30-35/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх.39/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Бы 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр өгсөн: “... Би Баттогтохтой уулзахад ахыг баз болох Т нь хутгалчихсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.41-42/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Бат-Эрдэнийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: “... Ороод үзэхэд өвчтөн дээш харсан байдалтай, зүүн талын 3, 4 дүгээр хавирганы завсраар өвчүүний хажуугаар орсон хутганы шархтай, хар хүрэн өнгийн цус гарсан байдалтай байсан. Ингээд хутганы шархыг өргөсгөж 3, 4 дүгээр хавирганы завсараар зүслэгийг хийн шалгахад зүүн талын уушигны дээд дэлбэн 1-с 4 сегменттэй /хэлтэнцэр/ нэвт хатгагдсан шархтай байсан. Цээжний хөндийг соруулахад 4 литр хар хүрэн өнгийн цус байлаа. Нэвт хатгагдсан шархыг оёгч багажаар оёход, оёод дахин шалгахад уушгины дээд дэлбэнгийн уг руу чиглэлтэй бас нэвт хатгагдсан байсныг утасны тусламжтай оёдол тавих явцад өвчтөн зүрх судасны хурц дутагдалын улмаас зүрх зогссон. Цээжний хөндийгөөс шууд 4 литр цус соруулж авсан, энэ бол маш хүнд цус алдалт юм. Цус хичнээн нөхөн хийж байгаа боловч гэмтэл бас хүнд байсан. Амь аврах боломж бараг байхгүй...” гэх мэдүүлэг /хх.43-45/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Сүхбаатарын 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: “... Ингээд 18 цагийн үед болов уу, Тын гэрт очиход Т гэртээ ганцаараа согтуу унтаж байсан. Тэгээд Батсайхан, Баттогтох 2 Тыг дуудаад татаж босгоход Т босож ирээд Батсайхан, Баттогтох 2 руу дайраад шууд хоорондоо зодолдоод эхэлсэн юм. Би салгах гэж дундуур нь ороод дийлэхгүй байсан. Гэтэл Баттогтох хутгалчихлаа шүү дээ, түргэн дууд гэхэд Батсайханы цээжний зүүн хэсгээс маш их цус гарч байсан... Тын гэрт Батсайхан, Баттогтох бид 3 очиход Т гэртээ ганцаараа унтаж байсан ба өөр ямар нэг хүн байгаагүй. Батсайхан, Баттогтох, Т 3 зодолдож байхад Т гал тогооны шүүгээ ухаад юм хайгаад байсан. Гэхдээ гал тогооны шүүгээнээс ямар нэг зүйл аваагүй, шүүгээ нь хоосон байсан. Тэгээд л нэг мэдсэн чинь Батсайхан хутгалуулсан. Би Батсайханыг хутгалуулсаны дараа харахад Тын хэвтэж байсан дэвсгэрийн хажууд шар иштэй жижиг хутга хэвтэж байсан. Би хутга хаанаас авсаныг нь мэдээгүй... Батсайхан, Баттогтох 2 Тыг бос гэсэн чинь Т босохгүй хэвтээд байсан юм. Тэгээд Батсайхан, Баттогтох 2 татаад босгосон чинь Т өөдөөс нь дайраад л шууд ноцолдоод хамаг тавилга зуухаа татаж унагаагаад байсан. Батсайхан, Баттогтох 2 Тоос нэг нэгнийгээ өмөөрөөд дайраад байсан. Хоорондоо маргалдан муудалцаж хэрүүл болоогүй... Тын хувьд нэлээн согтуу байсан. Өөрийгөө удирдан жолоодох чадвартай байсан. Батсайхан, Баттогтох 2 бас үнэртүүлэх төдий архи уучихсан байсан...” гэх мэдүүлэг /хх.46-47/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Баттогтохын 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: “... Тэгсэн Т, Батсайхан хоёр гэрийн зүүн урд хэсэгт зуухны зүүн доохон талд өөд өөдөөсөө хараад зогсчихсон, хоорондоо маргалдаад Батсайхан Тыг цамцаар нь боогоод байсан, юунаас болсоныг нь мэдэхгүй байна, ямар ч байсан л маргалдаад байсан. Би гэрийн баруун хэсэгт хадам аавын хамт сандал дээр сууж байсан, тэгсэн л гэнэт хутга шөвөг болоод Т хаанаас ч юм хутга аваад Батсайханыг цохих шиг болсон... Т, Батсайхан хоёр гэрийн зүүн урд хэсэгт зуухны зүүн доохон талд өөд өөдөөсөө хараад зогсчихсон маргалдаад Батсайхан Тыг цамцаар нь боогоод байсан, юунаас болсоныг нь мэдэхгүй байна. Тэгсэн л гэнэт хутга шөвөг болоод Т хаанаас ч юм хутга аваад Батсайханыг цохих шиг болсон. Батсайхан газар уначихлаар нь би очоод Батсайханы цамцыг сөхөөд үзэхэд подволка нь нэвчээд цус болчихсон, ам нь ангалзаад байсан. Тыг хутга хаанаас авсаныг анзаарч хараагүй тэр хоёр хоолны шүүгээний урд л маргалдаад зогсоод байсан...” гэх мэдүүлэг /хх.49-51/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д Дамдинсүрэнгийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: “... Т гэх залуу гудамжиндаа алхаад явж байхад нь барьж аваад гэр лүү нь ороход талийгч болох Батсайхан гэрийн дотор үүдэнд ёолоод дээшээ хараад бараан өнгийн куртик нөмөрчихсөн хэвтэж байсан. Сүхбаатар гэх хүн хажууд нь зогсож байсан. Өөр хүн байгаагүй. Би гаднаас Т, Батогтох 2-ыг дагуулж орсон. Тэгээд би куртикийг нь сөхөөд харахад хэвлийн цээжин хэсэг нь нэлэнхийдээ цус болсон байсан. Тэгээд юу болсон талаар асуухад Т харин тиймээ, өөрөө намайг боосон юм. Тэгээд би боолтод ороод хоол хийж байсан ширээн дээр байсан хутгаар хутгалчихсан юм. Ийм зүйл болчихлоо гэж хэлсэн... Тын биед хүзүү улайж зулгарсан, цамц нь урагдсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх.52/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Тын 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гэрчээр өгсөн: “... Би гэрийн баруун талын сандал дээр унтчихсан байсан юм шиг байна лээ, нэг сэрсэн чинь гэрийн баруун талын хэсэгт ширээний хажуу талд би газар уначихсан, дээрээс Батсайхан хоёр гараараа багалзуурдаад хоолой боочихсон байсныг Баттогтох хажуу талаас салгасан. Би өндийгөөд баруун талд байрлах хоёр сандалын хойд талын сандал дээр суусан. Ингээд суугаад байж байхад удалгүй дахиад Батсайхан муудалцаад хүрч ирээд дахиад багалзуурдаад авахаар нь ухаан балартаад хурдхан салгахын түүс болоод гэрийн баруун талын хоёр буйдангийн голд мах хөшиглөж байсан шар өнгийн иштэй хутгыг аваад хутгалсан... Намайг боох үед л би сэргэсэн ямар утгатай зүйл ярьж байсан талаар мэдэхгүй байна. Арай гайгүй болоод сууж байхад дахиад намайг боосон юм. Батсайхан бид хоёр юунаас болж маргалдсан талаар санахгүй байна... Гэрийн баруун талын хэсэгт нэг л удаа хутгалсан, тэгэхдээ би яг хаана нь гэдгийг мэдэхгүй байна. Би баруун талын гартаа хутга барьж байсан...” гэх мэдүүлэг /хх.53-54/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Г.Ханхүүгийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2376 дугаартай:
“... 1. Талийгаач Д.Батсайханы цогцост хийсэн шинжилгээгээр цээжний хөндийд нэвтэрч зүүн уушиг гэмтээсэн гүн шархны улмаас цус алдаж нас баржээ.
2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдэх шинэ гэмтэл байна.
3. Цогцост хийсэн шинжилгээгээр үхэлд хүргэх архаг өвчин тогтоогдсонгүй.
4. Талийгаач нь 2 дугаар бүлгийн цустай байна.
5. Талийгаачийн цусанд 3,3%, ходоодны шингэнд 3,4%, шээсэнд 3,3% спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.62-66/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын биологийн ахлах шинжээч Ж.Оюунаагийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 11589 дугаартай:
“... 1 .Шинжилгээнд ирүүлсэн хохирогчийн гэх оймсон дээр цус илрээгүй.
2. Бусад хувцаснууд дээр цус илэрсэн. АВО системийн А/2/ бүлгийн харьяалалтай хүний цус байна...” гэх дүгнэлт /хх.74/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын биологийн ахлах шинжээч Ж.Оюунаагийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 11383 дугаартай: “... Шинжилгээнд ирүүлсэн Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлсэн 2 ширхэг толбон дээр цус илэрсэн. АВО системийн А/2/ бүлгийн харьяалалтай хүний цус байна...” гэх дүгнэлт /хх.75/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн газрын криминалистик шинжээч Г.Ганцэцэгийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 6243 дугаартай:
“... 1. Шинжилгээнд саарал өнгийн цамцанд зүсэгдэлт, бор шаргал цамцанд зүсэгдэлт, гогдол гарсан байна... Шинжилгээнд ирүүлсэн бусад хувцас гэмтэлгүй байна.
2. Зүсэгдэлт, гогдолт шинээр гарсан байна. Зүсэгдэлт зүүн налалттай гарсан байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.79-82/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч С.Чулуунсүхийн 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 13067 дугаартай:
“... 1. Э.Тын биед зүүн шуу, цээж, хэвлий, хүзүү, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтэлийн зэрэгт хамаарахгүй.
4. Дээрх гэмтэл нь 2018.10.25-ны өдөр үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх.94/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын ДНХ-ийн лабораторын ахлах шинжээч Ш.Пүрэвдуламын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 12375 дугаартай: “... Шинжилгээнд ирүүлсэн куртик, цамц, фудболка зэргээс илэрсэн цус нь ДНХ-ийн тогтолцоогоор эрэгтэй хүний цус байна...” гэх дүгнэлт /хх.170-171/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Тын 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр яллагдагчаар өгсөн: “... Би тэгээд хэсэг зуур унтчихсан байна лээ, өөрийгөө унтсанаа санахгүй байна. Тэгтэл нэг мэдсэн чинь миний хоолой ам боогдоод байхаар нь хартал Батсайхан миний хоолойг 2 гараараа багалзуурдаад боочихсон байсныг Баттогтох хажуу талаас салгасан. Би өндийгөөд баруун талд байрлах хоёр сандалын хойд талын сандал дээр суусан. Ингээд суугаад байтал дахиад Батсайхан над руу дайраад муу пизда минь чамайг алнаа гээд л байсан... Би баруун ширээн дээр байсан шар өнгийн иштэй хутгыг баруун гартаа барьж байгаад миний өөдөөс харсан байдалтай намайг боож байсан Батсайханы цээжин тус газар нь 1 удаа хутгалсан... Миний хоолой хөндүүрлээд байна, хүзүүгээр жоохон жоохон самардуулсан шарх үүссэн байна. Хүзүү хоолойд учирсан шарх гэмтэлийг бүгдийг нь Батсайхан учруулсан...” гэх мэдүүлэг /хх.119-120/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Сүхбаатарын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр өгсөн: “Батсайхан, Баттогтох бид 3-ыг Э.Тын гэрт очиход хашаа гэрийн хаалга нь түгжээгүй онгорхой байсан ба бид 3 шууд Э.Тын гэрт ороход Э.Т гэрийн хойморт газар шалан дээр гудсан дээр унтаж байсан. Тэгээд Батсайхан, Баттогтох 2 ээлжлээд л нэг нэгээрээ Э.Тыг татаж сэрээчээ босооч гээд байсан. Гэхдээ нэгнийгээ зүхэж хараасан зүйл хэлээгүй. Тэгтэл Э.Т босч ирээд шууд Д.Батсайхан, Баттогтох 2 руу уурлаад тэр 3 хоорондоо барилцаж аваад ноцолдоод эхэлсэн... Тэгээд л нэг мэдсэн чинь Д.Батсайхан цээжээ дараад л баруун хойд талын сандал дээр сууж байгаад босоод гэрийн дотор үүдэнд уначихсан... Э.Тынд ороход орны өмнө хутга байгаагүй... Би яг нэг нэгнийгээ боож цохиж байгааг хараагүй. Тэр 3 л хоорондоо зууралдаад л ноцолдоод л байснаас нэг нэгнийгээ цохиод зодоод байсан зүйл болоогүй. Тэгээд л Батсайхан Ттой ноцолдохоор Баттогтох Батсайханыг өмөөрөөд тэгсэн чинь Т зөрүүлээд Баттогтох руу дайрахаар Батсайхан Баттогтохыгоо өмрөөрөөд ноцолдоод байсан... 10 минут бол ноцолдсон... Миний ойлгосноор хоол цайнаас болоогүй. Баттогтох, Батсайхан бид 3 эмнэлэг дээр байхдаа гуанзнаас 2 эхнэрт нь цай шөл аваад өгчихсөн байсан. Э.Т л унтаж байгаад сэрээлээ гээд нойроо харамлаад Батсайхан, Баттогтох 2 луу дайраад уурласан байх. Ноцолдож байхдаа нэг ч юм яриагүй. Чи би гэж ярьсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх.154/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Баттогтохын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр өгсөн: “... Миний хувьд Батсайхан, Тыг цамцаар нь боочихсон зууралдаад зогсож байсныг л бүдэг санаж байна... Хэн хаанаас хутга авсаныг нь мэдээгүй. Нэг мэдсэн чинь Батсайхан цээжээ бариад уначихсан байсан...” гэх мэдүүлэг /хх.155/,
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Т.Сүхбаатарын өгсөн: “... Талийгаач Батсайхан, Батогтох нар Тыг сэрээх гэж татаж, чангаахад сэрэхгүй байсан. Тэр хоёр нэлээн удаан татаж чангаасан. Гэтэл Т сэрээд, Баттогтох, талийгаач Батсайхан нарыг цохиж, тэр гурав хоорондоо зодолдож эхэлсэн... Тыг унтаж байхад Баттогтох, талийгаач Батсайхан нар цохисон, боохыг хараагүй... Т гал тогооны шүүгээний хоёр шургуулгыг татахад дотор нь юу ч байхгүй байсан... Би Тыг талийгаач Батсайхан боохыг хараагүй... Тухайн үед Тыг нойроо харамласанаас болж зодоон үүссэн гэж бодсон. Баттогтох, талийгаач Батсайхан нар унтаж байсан хүн рүү дайрч, хоолойг боосон үйлдэл гаргаагүй... Би тухайн үед гэрт юу болсон талаарх үйл явдлыг мэдэж байна... Т ямар зорилготой шүүгээний шургуулгыг татсаныг би мэдэхгүй. Шүүгээний хоёр шургуулгыг татаж үзээд сэгсэрээд байсан... Миний “Баттогтох, талийгаач Батсайхан нарын Тыг сэрээхээр татах үед Т сэрээд тэр хоёр луу дайрсан” гэж мэдүүлсэн мэдүүлэг үнэн. Талийгаач сандал дээр цээжээ дарсан байдалтай сууж байсан... Зодоон 30 орчим минут үргэлжилсэн... Баттогтох, талийгаач, Т нар гэрийн баруун талд зодолдож байсан... Гэмт хэрэг гарах хэмжээний хүчтэй цохиж нүдсэн зүйл болоогүй... Гэрийн зүүн талд шүүгээ, гэрийн голд ширээ байсан...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Н.Баттогтохын өгсөн: “... Талийгаач Батсайхан Тыг өөрийнх нь цамцаар боосон байсан. Нэг мэдсэн хутгалсан байсан...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Э.Тын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт Э.Тын өгсөн “... нэг сэрсэн чинь гэрийн баруун талын хэсэгт ширээний хажуу талд би газар уначихсан, дээрээс Батсайхан хоёр гараараа багалзуурдаад хоолой боочихсон... удалгүй дахиад Батсайхан муудалцаад хүрч ирээд багалзуурдаад авахаар нь ухаан балартаад хурдхан салгахын түүс болоод гэрийн баруун талын хоёр буйдангийн голд мах хөшиглөж байсан шар өнгийн иштэй хутгыг аваад хутгалсан... сүүлд дахин дайрахдаа ч гэсэн Батсайхан хоёр гараараа багалзуурдаад хоолой боочихсон...” гэх мэдүүлгүүд нь:
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.27-29/,
Хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.30-35/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Баттогтохын 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: “... Т, Батсайхан хоёр гэрийн зүүн урд хэсэгт зуухны зүүн доохон талд өөд өөдөөсөө хараад зогсчихсон маргалдаад Батсайхан Тыг цамцаар нь боогоод байсан, юунаас болсоныг нь мэдэхгүй байна. Тэгсэн л гэнэт хутга шөвөг болоод Т хаанаас ч юм хутга аваад Батсайханыг цохих шиг болсон. Тыг хутга хаанаас авсаныг анзаарч хараагүй тэр хоёр хоолны шүүгээний урд л маргалдаад зогсоод байсан...” гэх мэдүүлэг /хх.49-51/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д Дамдинсүрэнгийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: “... Тэгээд юу болсон талаар асуухад Т харин тиймээ, өөрөө намайг боосон юм. Тэгээд би боолтод ороод хоол хийж байсан ширээн дээр байсан хутгаар хутгалчихсан юм. Ийм зүйл болчихлоо гэж хэлсэн... Тын биед хүзүү улайж зулгарсан, цамц нь урагдсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх.52/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч С.Чулуунсүхийн 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 13067 дугаартай:
“... 1. Э.Тын биед зүүн шуу, цээж, хэвлий, хүзүү, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтэлийн зэрэгт хамаарахгүй.
4. Дээрх гэмтэл нь 2018.10.25-ны өдөр үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх.94/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Сүхбаатарын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр өгсөн: “... Тэгээд л Батсайхан Ттой ноцолдохоор Баттогтох Батсайханыг өмөөрөөд тэгсэн чинь Т зөрүүлээд Баттогтох руу дайрахаар Батсайхан Баттогтохыгоо өмрөөрөөд ноцолдоод байсан. Гэхдээ нэг нэгнийгээ боосон байхыг үгүйсгэхгүй. Учир нь 3 том биетэй залуучууд ноцолдоод надад харагдаагүй байж болно. 10 минут бол ноцолдсон. Энэ хооронд миний нүдэнд харагдахгүй үйлдэлүүд хийсэн байж болно...” гэх мэдүүлэг /хх.154/,
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Н.Баттогтохын өгсөн: “... Талийгаач Батсайхан Тыг өөрийнх нь цамцаар боосон байсан. Нэг мэдсэн хутгалсан байсан... Би талийгаач Батсайхан, Тын хоолойг боож байх үеийг эхний мэдүүлэг өгөхдөө санасан. Би ширээн дээр хутга байсныг бүдэг санаж байсан. Талийгаач “хутгалчихлаа” гэж хэлсэн... “Цамцаар боосон”, “хутга бариад цохих шиг болсон” гэдгийг хэргийн дараа бодож байж санасан... Тын хоолойг талийлгаач гэрийн зүүн доод талд боосон...” гэх мэдүүлэг зэрэг бусад нотлох баримтаар давхар нотлогдож байгаа, мөн дээрх нотлох баримтуудаас үзэхэд Э.Т нь Д.Батсайханыг хүч хэрэглэн амь насанд нь аюул учруулсан үйлдэл хийхэд санаа сэтгэл нь гэнэт цочрон давчидсаны улмаас алсан болох нь тогтоогдсон, харин тэрээр хүнийг зориуд алсан гэдэг нь эргэлзээтэй учир түүнд ашигтайгаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай дүгнэлтийг шүүгдэгчийн өмгөөлөгч нар гаргасан болно.
Гэвч мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт Э.Тын өгсөн “... нэг сэрсэн чинь гэрийн баруун талын хэсэгт ширээний хажуу талд би газар уначихсан, дээрээс Батсайхан хоёр гараараа багалзуурдаад хоолой боочихсон... удалгүй дахиад Батсайхан муудалцаад хүрч ирээд багалзуурдаад авахаар нь ухаан балартаад хурдхан салгахын түүс болоод гэрийн баруун талын хоёр буйдангийн голд мах хөшиглөж байсан шар өнгийн иштэй хутгыг аваад хутгалсан... сүүлд дахин дайрахдаа ч гэсэн Батсайхан хоёр гараараа багалзуурдаад хоолой боочихсон...” гэх мэдүүлэг нь,
мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Баттогтохын өгсөн: “... Т, Батсайхан хоёр гэрийн зүүн урд хэсэгт зуухны зүүн доохон талд өөд өөдөөсөө хараад зогсчихсон маргалдаад Батсайхан Тыг цамцаар нь боогоод байсан, юунаас болсоныг нь мэдэхгүй байна. Тэгсэн л гэнэт хутга шөвөг болоод Т хаанаас ч юм хутга аваад Батсайханыг цохих шиг болсон. Тыг хутга хаанаас авсаныг анзаарч хараагүй тэр хоёр хоолны шүүгээний урд л маргалдаад зогсоод байсан...” гэх мэдүүлгээс, Д.Батсайханыг хутгалах үед Тын хоолой боогдсон байсан гэх нөхцөл байдал болон хутгалсан газрын буюу монгол гэр дэх байршилын хувьд илт зөрүүтэй, түүнчлэн гэрч Т.Сүхбаатарын сүүлд өгсөн мэдүүлэгт Д.Батсайхан Тын хоолойг боосон гэх талаар тодорхойгүй, мөн гэрч Д Дамдинсүрэнгийн мэдүүлэг нь Тын хэлсэн үгнээс дамжмал шинжтэй байх бөгөөд хэрэг үйлдэгдэх үед Э.Тын биеийн зүүн шуу, цээж, хэвлий, хүзүү, зүүн хацарт учирсан зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтэлийн зэрэгт хамаарахгүй буюу учрах үедээ амь насанд аюулгүй байсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.
Харин мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Сүхбаатарын “... Тын гэрт очиход Т гэртээ ганцаараа согтуу унтаж байсан. Тэгээд Батсайхан, Баттогтох 2 Тыг дуудаад татаж босгоход Т босч ирээд Батсайхан, Баттогтох 2 руу дайраад шууд хоорондоо зодолдоод эхэлсэн юм... Гэтэл Баттогтох хутгалчихлаа шүү дээ, түргэн дууд гэхэд Батсайханы цээжний зүүн хэсгээс маш их цус гарч байсан... Батсайхан, Баттогтох, Т 3 зодолдож байхад Т гал тогооны шүүгээ ухаад юм хайгаад байсан. Гэхдээ гал тогооны шүүгээнээс ямар нэг зүйл аваагүй, шүүгээ нь хоосон байсан. Тэгээд л нэг мэдсэн чинь Батсайхан хутгалуулсан. Би Батсайханыг хутгалуулсаны дараа харахад Тын хэвтэж байсан дэвсгэрийн хажууд шар иштэй жижиг хутга хэвтэж байсан. Би хутга хаанаас авсаныг нь мэдээгүй... Батсайхан, Баттогтох 2 Тыг бос гэсэн чинь Т босохгүй хэвтээд байсан юм. Тэгээд Батсайхан, Баттогтох 2 татаад босгосон чинь Т өөдөөс нь дайраад л шууд ноцолдоод хамаг тавилга зуухаа татаж унагаагаад байсан. Батсайхан, Баттогтох 2 Тоос нэг нэгнийгээ өмөөрөөд дайраад байсан. Хоорондоо маргалдан муудалцаж хэрүүл болоогүй... Тын хувьд нэлээн согтуу байсан. Өөрийгөө удирдан жолоодох чадвартай байсан...” гэх мэдүүлэг /хх.46-47/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Баттогтохын 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: “... Эмнэлэг дээр очоод эхнэр арай төрөх болоогүй байсан учир хадам аавыг аваад буцаад Тынд очиход Т хоол хийж байсан шиг санагдаж байна, би бас сайн санахгүй байна. Яагаад гэхээр бага багаар архи уугаад яваад байсан учраас нэлээн согтсон байсан... Яг юунаас болж маргалдсаныг нь би мэдэхгүй байгаа, яагаад гэхээр архи их уугаад их согтуу байсан учраас мэдэхгүй байгаа... Хэрэг үйлдэгдэх үед манай хадам аав Сүхбаатар, Т Батсайхан бид 4 байсан. Өөр хүн байгаагүй. Хадам аав бол архи дарс уугаагүй эрүүл байсан учраас юу болсоныг сайн мэдэж байгаа байх...” гэх мэдүүлэг /хх.49-51/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Сүхбаатарын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр өгсөн: “... Тэгээд Батсайхан, Баттогтох 2 ээлжлээд л нэг нэгээрээ Э.Тыг татаж сэрээчээ босооч гээд байсан. Гэхдээ нэгнийгээ зүхэж хараасан зүйл хэлээгүй. Тэгтэл Э.Т босч ирээд шууд Д.Батсайхан, Баттогтох 2 руу уурлаад тэр 3 хоорондоо барилцаж аваад ноцолдоод эхэлсэн... Тэгээд л нэг мэдсэн чинь Д.Батсайхан цээжээ дараад л баруун хойд талын сандал дээр сууж байгаад босоод гэрийн дотор үүдэнд уначихсан... Би яг нэг нэгнийгээ боож цохиж байгааг хараагүй. Тэр 3 л хоорондоо зууралдаад л ноцолдоод л байснаас нэг нэгнийгээ цохиод зодоод байсан зүйл болоогүй. Тэгээд л Батсайхан Ттой ноцолдохоор Баттогтох Батсайханыг өмөөрөөд тэгсэн чинь Т зөрүүлээд Баттогтох руу дайрахаар Батсайхан Баттогтохыгоо өмрөөрөөд ноцолдоод байсан... 10 минут бол ноцолдсон. Миний ойлгосноор хоол цайнаас болоогүй. Баттогтох, Батсайхан бид 3 эмэнэлэг дээр байхдаа гуанзнаас 2 эхнэрт нь цай шөл аваад өгчихсөн байсан. Э.Т л унтаж байгаад сэрээлээ гээд нойроо харамлаад Батсайхан, Баттогтох 2 луу дайраад уурласан байх. Ноцолдож байхдаа нэг ч юм яриагүй. Чи би гэж ярьсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх.154/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Баттогтохын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр өгсөн: “Би сайн санахгүй байна. Тухайн өдөр Э.Т гэртээ хоол хийж байя гэж үлдсэн юм. Тэгээд би урьд өгсөн мэдүүлэгтээ Тыг гэртээ хоол хийж байсан шиг санаж байна гэж хэлсэн. Тэрнээс би Тыг яг юу хийж байсныг санахгүй байна. Унтаж байсан эсэхийг нь мэдэхгүй байна. Хадам аав Т.Сүхбаатараас асуухад Т унтаж байсан гэж хэлсэн. Миний хувьд Батсайхан, Тыг цамцаар нь боочихсон зууралдаад зогсож байсныг л бүдэг санаж байна. Би эмнэлэг дээр байж байгаад гараад явах замдаа нилээн муудаад ухаан санаа орж гараад эхэлсэн юм. Юунаас болсоныг нь мэдэхгүй байна. Т, Батсайхан нар хоорондоо юу ярьсаныг нь мэдэхгүй байна. Хэн хаанаас хутга авсаныг нь мэдээгүй. Нэг мэдсэн чинь Батсайхан цээжээ бариад уначихсан байсан. Гэрийн хойд хэсгээр байсан юм болов уу сайн мэдэхгүй байна. Манай аав л сайн мэдэж байх ёстой. Миний хувьд ухаан санаа орон гаран бараг тасарчихсан байсан юм...” гэх мэдүүлэг /хх.155/,
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Н.Баттогтохын өгсөн: “... Нэг мэдсэн зодоон, нүдээн болсон байсан. Би тухайн үед согтуу байсан учир болсон асуудлыг сайн санахгүй байна... Төрбод, талийгаач нар хоорондоо барилцсан байсан. Талийгаач Тыг цамцаар нь боосон байсан. Би Тын гэрт ирсэнээ санахгүй байна. Ноцолдож байх үеэс санаж байна. Талийгаач Батсайхан Тыг өөрийнх нь цамцаар боосон байсан. Нэг мэдсэн хутгалсан байсан... Тыг хутга хаанаас авсаныг хараагүй. Тод өөрт нь хутга байгаагүй... Би болсон асуудлыг санахгүй байна. Хутгалчихлаа гэснээс хойш ухаан орсон. Би талийгаач Батсайхан, Тын хоолойг боож байх үеийг эхний мэдүүлэг өгөхдөө санасан. Би ширээн дээр хутга байсныг бүдэг санаж байсан... Ширээн дээр мах байсан эсэхийг бараг санахгүй байна. Тухайн үед миний ухаан орон гаран байсан. Би Т, талийгаач нар яаж ноцолдсоныг санахгүй байна. Харин боож байсныг санаж байна. Би ухаан ороод хоолой боох үйлдэлээс өмнө нь Т, талийгаач хоёрыг салгасан... Талийгаач “хутгалчихлаа” гэж хэлэх үед би ухаан орсон... Би болсон асуудлыг санахгүй байна. “Цамцаар боосон”, “хутга бариад цохих шиг болсон” гэдгийг хэргийн дараа бодож байж санасан... Ширээ гэрийн баруун хойно буюу гол хавьд байсан. Гэрийн зүүн талд шүүгээ байсан. Мах хэрчдэг мод, мах хоёр хаана байсныг би сайн санахгүй байна. Тын хоолойг талийлгаач гэрийн зүүн доод талд боосон. Тын гэр том таван ханатай гэр...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Т.Сүхбаатарын өгсөн: “... Талийгаач Батсайхан, Батогтох нар Тыг сэрээх гэж татаж, чангаахад сэрэхгүй байсан. Тэр хоёр нэлээн удаан татаж чангаасан. Гэтэл Т сэрээд, Баттогтох, талийгаач Батсайхан нарыг цохиж, тэр гурав хоорондоо зодолдож эхэлсэн... Тыг унтаж байхад Баттогтох, талийгаач Батсайхан нар цохисон, боохыг хараагүй... Т гал тогооны шүүгээний хоёр шургуулгыг татахад дотор нь юу ч байхгүй байсан... Би Тыг талийгаач Батсайхан боохыг хараагүй... Тухайн үед Тыг нойроо харамласанаас болж зодоон үүссэн гэж бодсон. Баттогтох, талийгаач Батсайхан нар унтаж байсан хүн рүү дайрч, хоолойг боосон үйлдэл гаргаагүй... Би тухайн үед гэрт юу болсон талаарх үйл явдлыг мэдэж байна... Т ямар зорилготой шүүгээний шургуулгыг татсаныг би мэдэхгүй. Шүүгээний хоёр шургуулгыг татаж үзээд сэгсэрээд байсан... Миний “Баттогтох, талийгаач Батсайхан нарын Тыг сэрээхээр татах үед Т сэрээд тэр хоёр луу дайрсан” гэж мэдүүлсэн мэдүүлэг үнэн. Талийгаач сандал дээр цээжээ дарсан байдалтай сууж байсан... Зодоон 30 орчим минут үргэлжилсэн... Баттогтох, талийгаач, Т нар гэрийн баруун талд зодолдож байсан... Гэмт хэрэг гарах хэмжээний хүчтэй цохиж нүдсэн зүйл болоогүй... Гэрийн зүүн талд шүүгээ, гэрийн голд ширээ байсан...” гэх мэдүүлэг,
зэрэг нотлох баримтаас үзэхэд хэрэг үйлдэгдэх үед талийгаач, шүүгдэгч 2-оос гадна гэрт байсан 2 хүний нэг, ганцаараа эрүүл саруул байсан гэрч Т.Сүхбаатар нь “... Тэгээд Батсайхан, Баттогтох 2 ээлжлээд л нэг нэгээрээ Э.Тыг татаж сэрээчээ босооч гээд байсан. Гэхдээ нэгнийгээ зүхэж хараасан зүйл хэлээгүй. Тэгтэл Э.Т босч ирээд шууд Д.Батсайхан, Баттогтох 2 руу уурлаад тэр 3 хоорондоо барилцаж аваад ноцолдоод эхэлсэн... Тэгээд л нэг мэдсэн чинь Д.Батсайхан цээжээ дараад л баруун хойд талын сандал дээр сууж байгаад босоод гэрийн дотор үүдэнд уначихсан... Би яг нэг нэгнийгээ боож цохиж байгааг хараагүй. Тэр 3 л хоорондоо зууралдаад л ноцолдоод л байснаас нэг нэгнийгээ цохиод зодоод байсан зүйл болоогүй. Тэгээд л Батсайхан Ттой ноцолдохоор Баттогтох, Батсайханыг өмөөрөөд тэгсэн чинь Т зөрүүлээд Баттогтох руу дайрахаар Батсайхан, Баттогтохыгоо өмөөрөөд ноцолдоод байсан... 10 минут бол ноцолдсон... Э.Т л унтаж байгаад сэрээлээ гээд нойроо харамлаад Батсайхан, Баттогтох 2 луу дайраад уурласан байх. Ноцолдож байхдаа нэг ч юм яриагүй. Чи би гэж ярьсан зүйл байхгүй...” гэх зэргээр хэргийн шалтгаан, нөхцөл байдлын талаар тодорхой бөгөөд тогтвортой өгсөн мэдүүлэг нь тэр үед их хэмжээний согтолттой байсан, хэргийн талаар тодорхой санахгүй байгаа гэрч Н.Баттогтохын мэдүүлгээс илүү үнэмшилтэй, ач холбогдолтой юм.
Ийнхүү хэргийн бүхий л үйл баримтыг харьцуулан дүгнэхэд Э.Т нь өөрийн эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн аргагүй хамгаалалтын шинжтэй үйлдэл зэрэг гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн өөрт нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, хүндээр доромжлогдсон, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн зүй бус үйлдэлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүнийг алсан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Тыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хүнийг алах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.
Талийгаач Д.Батсайханы буяны ажилд зарцуулсан зардал 1,837,000 төгрөг гэх бөгөөд шүүгдэгч Э.Тын эхнэр Б.Оюунцэцэг буяны ажилд 1,802,905 төгрөг зарцуулсан, хохирогч Д.Б нь нэхэмжлэх зүйлгүй, харин шүүгдэгчээс монгол гэр болон 2 сая төгрөг аваагүй гэжээ.
Хохирогч Д.Б нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн зардалыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Э.Тоос жич нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Э.Тод нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Э.Тын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 10 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Э.Тыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан бодит хохирлыг нөхөн төлсөн гэж түүнд хүлээлгэхээр Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр, эсхүл хуульд зааснаас доогуур хорих ял оногдуулахыг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар хүсч байх боловч шүүгдэгчийг гэм буруугаа бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрсөн, мөн хүн амины гэмт хэргийн хохирол, хор уршиг бүрэн арилсан гэж үзэх боломжгүй юм.
Шүүгдэгч Э.Тод эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Э.Тын 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс цагдан хоригдсон 96 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.
Хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн цагаан өнгийн ямар ч бичиггүй СД 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж, шар өнгийн хуванцар иштэй хутга 1 ширхэг, хуванцар ундааны сав 1 ширхэг, Хараа нэртэй архиний шил 1 ширхэг, талийгаачийн 10 хурууны хумс, талийгаачийн өмсөж явсан хар хөх өнгийн хүрэм 1 ширхэг, Саарал өнгийн цамц 1 ширхэг, цагаан саарал өнгийн цамц 1 ширхэг, хар хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэг, хар өнгийн өмд 1 ширхэг, бор цэнхэр өнгийн дотоож 1 ширхэг, хар өнгийн хагас түрийтэй хос гутал, улаан хүрэн өнгийн хос оймс, цагаан саарал төмөр аралтай бор шаргал өнгийн тэлээ 1 ширхэг, яллагдагчийн өмсөж явсан ногоон судалтай цамц 1 ширхэг зэрэг эд зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Б овогт Э-ын Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тод 10 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Э.Тод оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Э.Тодын 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс цагдан хоригдсон 96 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,2, 1.4 дэх заалтыг тус тус баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн цагаан өнгийн ямар ч бичиггүй СД 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж, шар өнгийн хуванцар иштэй хутга 1 ширхэг, хуванцар ундааны сав 1 ширхэг, Хараа нэртэй архиний шил 1 ширхэг, талийгаачийн 10 хурууны хумс, талийгаачийн өмсөж явсан хар хөх өнгийн хүрэм 1 ширхэг, Саарал өнгийн цамц 1 ширхэг, цагаан саарал өнгийн цамц 1 ширхэг, хар хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэг, хар өнгийн өмд 1 ширхэг, бор цэнхэр өнгийн дотоож 1 ширхэг, хар өнгийн хагас түрийтэй хос гутал, улаан хүрэн өнгийн хос оймс, цагаан саарал төмөр аралтай бор шаргал өнгийн тэлээ 1 ширхэг, яллагдагчийн өмсөж явсан ногоон судалтай цамц 1 ширхэг зэрэг эд зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.
7. Хохирогч Д.Б нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн зардалыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Э.Тоос жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.Тод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧИД Б.АРИУНХИШИГ
Ч.АЛТАНЦЭЦЭГ