Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 839

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс 135/2016/00604/и

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** дүгээр баг, ****** дугаар хороолол, ****** тоотод байрлах, ******* ******* ХХК /утас *******, *******, *******/-ий нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ****** дүгээр хороолол, ****** дугаар байр, ****** тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /регистрийн дугаар , утас /,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ****** дүгээр хороолол, ****** дугаар байр, ****** тоотод оршин суух, овогт ийн /регистрийн дугаар , утас , / нарт холбогдох,

2,180,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэргийг үүсгэн

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

...Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,180,000 төгрөгийг 1,687,000 төгрөг болгон багасгаж, хариуцагч А.*******, Б. нар нэхэмжлэлийн шаардлагын багасгасан үнийн дүн болох 1,687,000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 15-ны дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байгаа тул иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү . гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч А.*******, Б. нарт холбогдуулан 2,180,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээндээ нэхэмжлэгч ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, хариуцагч А.*******, Б. нар багасгасан нэхэмжлэлийн шаардлага болох 1,687,000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 15-ны дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон нь иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* ******* ХХК-ий нэхэмжлэлтэй, А.*******, Б. нарт холбогдох иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр тушаасан 49,830 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 24,915 төгрөгийг хариуцагч А.*******, Б. нараас гаргуулж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 24,915 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                             З.ТУНГАЛАГМАА