Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 848

 

 Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

  Хэргийн индекс 135/2016/00594/и

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.маа би,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ****** дүгээр хороолол, ****** дугаар байр, ****** тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар *******, утас *******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** дүгээр баг, ****** дүгээр байрны ****** тоотод оршин суух, ******* ******* овогт *******ийн /регистрийн дугаар , утас /-д холбогдох

“ гэм хорын хохирол 230,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянаад   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.******* нь шүүхэд гаргасан хүсэлтэндээ:

“...Миний бие Ш.******* нь хариуцагч Б.аас гэм хорын хохирол болох 230,000 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Б.тай 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр харилцан тохиролцсоны үндсэн дээр надад 200,000 төгрөгийг өгч хохирол барагдуулсан тул тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна .” гэжээ

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.******* нь Б.д холбогдуулан “гэм хорын хохирол 230,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ш.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж хариуцагч Б. багасгасан нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулсан байна.

Иймд нэхэмжлэгч Ш.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Ш.******* нэхэмжлэлтэй, Б.т холбогдуулан “гэм хорын хохирол болох 230,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэрэгт нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.*******гийн 2016 оны 04 дугаар сарын 05-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,600 төгрөгийг Төрийн сангийн 190000941 дугаартай данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч Ш.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                              З.ТУНГАЛАГМАА