Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 0002

 

Ц.Цэрэнбадамд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч С.Цэцэгмаа,  Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Прокурор: П.Итгэл,

           Яллагдагч: Ц.Цэрэнбадам, 

            Яллагдагчийн өмгөөлөгч: Л.Мөнхтөр,

Нарийн бичгийн дарга: Б.Оюунбилэг нарыг оролцуулан,

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 420 дугаар захирамжтай, Ц.Цэрэнбадамд холбогдох 201622000365 дугаартай эрүүгийн хэргийг улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн, 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1968 оны 8 дугаар сарын 07-нд  төрсөн, 48 настай, эмэгтэй, ял шийтгэлгүй, Ламаа овогт Цэнджавын Цэрэнбадам /Регистрийн дугаар РЮ68080760/,

Ц.Цэрэнбадам нь 2012 оны 12 дугаар сард Хєвсгєл аймаг дахь шїїхийн шийдвэр гїйцэтгэх албаны ахлах шийдвэр гїйцэтгэгчээр ажиллаж байхдаа Хєвсгєл аймгийн Сум дундын шїїхийн 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 174 дүгээр шийтгэх тогтоолоор 21 200 400 /хорин нэгэн сая хоёр зуун мянга дєрвєн зуу/ тєгрєгийн торгох ялаар шийтгїїлсэн Ч.Алтангадасаас 10 000 000 /арван сая/ төгрөг өгвөл торгуулийн ялыг шууд хаана гэж 10 000 000 тєгрєгийн хээл хахууль авсан, мєн давтан їйлдлээр 2013 оны 5 дугаар сард Хєвсгєл аймгийн Сум дундын шїїхийн 2012 оны 12 дугаар сарын 14-ний єдрийн 188 дугаартай шийтгэх тогтоолоор 7 300 800 /долоон сая гурван зуун мянга найман зуу/ тєгрєгийн торгох ялаар шийтгїїлсэн Д.Уламбаярыг хясан боогдуулах замаар Д.Уламбаярын эгч Д.Ундармаагаар зуучлуулан хадам эх Г.Баасанжаваас 4 800 000 /дєрвєн сая найман зуу мянга/ тєгрєгийн хээл хахууль авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 420 дугаартай захирамжаар Эрїїгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зїйлийн 230.1.2-т зааснаар Ц.Цэрэнбадамд холбогдох хэргийг нэмэлт мєрдєн байцаалтанд буцааж, Ц.Цэрэнбадамд урьд авсан бусдын батлан даалтад єгєх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр їргэлжлїїлэхээр шийдвэрлэжээ.

 

Улсын яллагч Ч.Бямбажаргал эсэргүүцэлдээ: ...Шүүгчийн 420 тоот захирамжид гэрч нарын мэдүүлгээс торгуулийн мөнгийг бэлнээр өгсөн гэж мэдүүлсэн боловч удаа дараагийн байцаалтад мэдүүлэг өгөхдөө бараа өгсөн гэж эрс зөрүүтэй мэдүүлэг өгсөн байтал мэдүүлгийн зөрүүг гаргаагүй гэжээ. Гэтэл Ц.Цэрэнбадамд мөнгө өгсөн, бараа өгсөн гэх талаар мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлэг өгсөн Г.Уламбаяр, Баасанжав, Д.Ундармаа, П.Уранчимэг, Ё.Мягмаржав, Х.Алтангадас, Д.Мягмаржав нарын мэдүүлэгт хоорондоо болон бараа, бэлэн мөнгө өгсөн талаар эрс зөрүүтэй мэдүүлэг өгсөн асуудал байхгүй, тухайн гэрчүүдийн мэдүүлэгт эргэлзээ бүхий нөхцөл байдал байхгүй болно. Шүүгчийн захирамжид хэн гэх гэрчүүдийн мэдүүлгүүд ямар байдлаар, хэрхэн яаж зөрчсөнийг тодорхойлж бичээгүй атлаа эрс зөрүүтэй гэж үзсэн нь ойлгомжгүй. Мөн хавтаст хэргийн хуудасны дугааруудыг 37-61, 63, 68-111 дүгээр хуудас гэж заасан бөгөөд дээрх заасан хуудсуудад уг хэргийн бүх гэрчүүдийн мэдүүлгүүд авагдсан байна. Захирамжийн дараах заалтын тухайд торгуулийн ял авсан хүмүүсийн шийтгэх тогтоол, гүйцэтгэх хуудас болон бусад нотлох баримтыг эх хувиар ирүүлэх, эсхүл хуулбараар ирүүлж байгаа бол нотариатаар баталгаажуулж ирүүлэх шаардлагыг хангаагүй нь шүүх хуралдаанаас нөхөн гүйцэтгэх боломжгүй байна гэж дурдсан байна. Торгох ялаар шийтгэгдсэн ялтнуудын хувийн хэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас албан бичгээр ирүүлсэн бөгөөд дээрх хувийн хэрэгт мөрдөн байцаагч Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу үзлэг хийж хуулбарлан авахдаа “Хуулбар үнэн” тэмдэг, дардас дарж хэрэгт хавсаргасан байна. Харин Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нотлох баримт, баримт, баримт мэдээлэл агуулсан бичиг баримтыг хуулбарлан авахдаа заавал эх хувийг авах, эсхүл нотариатаар гэрчлүүлэх талаар зохицуулсан заалт байхгүй байхад дээрх баримтуудыг нотариатаар гэрчлүүлэх шаардлага тавьж хэргийг буцаах үндэслэл болгож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 420 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурор эсэргүүцэл бичив гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Яллагдагч Ц.Цэрэнбадамд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаасан шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт авагдсан материалыг үндэслэн хяналаа.

Яллагдагч Ц.Цэрэнбадам нь Хөвсгөл аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа бусдаас хээл хахууль авсан гэмт хэрэгт холбогдож, аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  байх ба шүүх “гэрч нарын мэдүүлгээс торгуулийн мөнгийг бэлнээр өгсөн гэж мэдүүлсэн боловч удаа дараагийн байцаалтанд мэдүүлэг өгөхдөө бараа өгсөн гэж эрс зөрүүтэй мэдүүлэг өгсөн байтал мэдүүлгийн зөрүүг гаргаагүй /хх-ийн 37-61, 63, 68-111/ хуудас, торгуулийн ял авсан гэх хүмүүсийн шийтгэх тогтоол, гүйцэтгэх хуудас болон бусад нотлох баримтыг эх хувиар ирүүлэх эсхүл хуулбараар ирүүлж байгаа бол нотариатаар баталгаажуулж ирүүлэх шаардлагыг хангаагүйгээс шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй” гэсэн үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаасан нь үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Учир нь шүүх гэрчүүдийн мэдүүлгийн зөрүүг гаргаагүй гэсэн үндэслэл дурдсан байх боловч хэн, хэний мэдүүлэг хэрхэн зөрсөн талаар тодорхой заагаагүй, гэрчээр мэдүүлэг өгсөн хүмүүсийн мэдүүлэг байгаа бүх хуудсыг заасан нь ойлгомжгүй байна.

Мөн мөрдөн байцаалтын шатанд шийтгэх тогтоол, гүйцэтгэх хуудас зэрэг нотлох баримтад үзлэг хийж, хуульд заасан журмаар тэмдэглэл үйлдэж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 93 дугаар зүйлд зааснаар  нотлох баримтыг бэхжүүлсэн байх ба тэмдэглэл нь мөн хуулийн  89 дүгээр зүйлийн 89.1-д зааснаар нотлох баримтын эх сурвалж болох тул эдгээрийг үндэслэн хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзнэ.

Шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлд зааснаар шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор буюу хэрэгт цугларсан нотлох баримтыг  тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж нотлох баримтыг үнэлэн, яллагдагчийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэх боломжтой байх тул улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 325 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 420 дугаартай захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авсугай.

3. Яллагдагч Ц.Цэрэнбадамд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

4. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

         ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Б.СОСОРБАРАМ

         ШҮҮГЧИД                                                               С.ЦЭЦЭГМАА

                                                                                         Н.БАЯРХҮҮ