Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 850

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                                      

Хэргийн индекс 135/2016/00056/и

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** дугаар баг, ****** дугаар байр, ****** тоотод оршин суух, ******* овогт*******ын ******* /регистрийн дугаар *******, утас ******* /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** дугаар баг, Малчин багийн задгайд оршин суух, ******* овогт*******ын ******* /регистрийн дугаар *******, утас *******/,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** дугаар баг, Малчин багийн задгайд оршин суух, ******* овогт ын /регистрийн дугаар , утас *******/,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** дугаар баг, ****** дугаар хороолол, ****** дугаар байр, ****** тоотод оршин суух, ******* овогт *******гийн /регистрийн дугаар , утас /,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** дугаар баг, ****** дугаар хороолол, ****** дугаар байр, ****** тоотод оршин суух, овогт ий /регистрийн дугаар , утас / нарт холбогдох

Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч, хариуцагч Б.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагч Б., түүний өмгөөлөгч А.Эрдэнэбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:              

Зохигчид шүүх хуралдаан дээр байгуулласан эвлэрлийн гэрээндээ:

...Б.*******гийн нэхэмжлэлтэй, Б.*******, Б., Х., Б. нарт холбогдох худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай иргэний хэрэгт зохигчид дараах нөхцлөөр харилцан тохиролцож эвлэрч байна. Үүнд:

1. Хариуцагч Б.*******, Б., Х., Б. нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.

     2.Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.д 17,500,000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлнө.

3. Хариуцагч Б.*******, Б., Х. нар нь нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Б. нарын хоорондын хийсэн хэлцлийг хүлээн зөвшөөрч, Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** дугаар баг, ****** дугаар байр, ****** тоот 2 өрөө байрыг нэхэмжлэгч Б.*******гийн нэр дээр өмчлөх эрхийг нь шилжүүлэхийг хүлээн зөвшөөрч байна. Байрны өмчлөх эрхийг шилжүүлэхийг Б. мөн хүлээн зөвшөөрч байна.

4. Маргаан бүхий байрны өмчлөх эрхийн асуудлаар дахин маргаан үүсгэхгүй болохыг ойлгож байгаа ба энэ талаар баталгаа гаргаж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.*******, Б., Х., Б. нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдаан дээр зохигч талууд эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээндээ хариуцагч Б.*******, Б., Х., Б. нар нэхэмжлэлийн шаардлага болох орон сууц худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрч, Дархан-Уул аймаг, Дархан сум, ******дугаар баг, ****** дугаар байр, ****** тоот 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Б.*******гийн нэр дээр өмчлөх эрхийг нь шилжүүлэхийг, нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.д 17,500,000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр өгөхөөр тус тус тохиролцсон нь иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 307,950 төгрөг төлсөн бөгөөд 17,500,000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 245,450 төгрөгийг хасаж зөрүү 62,500 төгрөг ба хариуцагч Б.*******, Б., Х., Б. нараас тус тус 15,625 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчдын хариуцагч Б.*******, Б., Х., Б. нар нэхэмжлэлийн шаардлага болох орон сууц худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрч, Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** дугаар баг, ****** дугаар байр, ****** тоот 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Б.*******гийн нэр дээр өмчлөх эрхийг нь шилжүүлэхийг, нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.д 17,500,000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр өгөхөөр тус тус тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тус тус 15,625 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                            З.ТУНГАЛАГМАА