Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
Хэргийн индекс | 135/2016/00851/и |
Дугаар | 856 |
Огноо | 2016-05-30 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 856
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:135/2016/00851/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** дугаар баг, ******* хөтөл ****** дүгээр гудамж, ****** тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар *******, утас *******/-ын хүсэлттэй,
“Баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.******* нь шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“...нэгт: ******* регистрийн дугаартай *******ын *******аа гэдгийг ******* регистрийн дугаартай болгож өөрчлөх хүсэлттэй байна. Мөн Олон хүүхдийн хөнгөлтөөр 50 настай тэтгэвэрт гарах болсон чинь хүүхдүүдийн эхийн нэр, *******ын *******аа гэж төрсний гэрчилгээний лавлагаа дээр бичигдсэн байгаа учир ******* болгож өөрчилж өгнө үү.
Охин ******* /РД: /,
Охин /РД: /,
Охин /РД: /,
Хүү /РД: /, гэрлэлтийн баталгаа зэрэг нь ын хандынх юм аа гэдгийг тогтоож өгнө үү ” гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.*******ын гаргасан баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
******* овогт *******ын ******* /регистрийн дугаар *******/ -ийг 1988 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин *******ийн дугаартай төрсний гэрчилгээ, 1996 оны 05 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин ийн төрсний гэрчилгээ, 1994 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн охин ийн төрсний гэрчилгээ, 1993 оны 05 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү ийн төрсний гэрчилгээнүүдэд ******* регистрийн дугаартай *******ын *******аа гэж регистрийн дугаар, нэрийг алдаатай бичсэн, мөн 21 дугаартай гэрлэлтийн гэрчилгээнд *******ын *******аа гэж нэрийг алдаатай бичиж олгосон болох нь хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, тэтгэмжийн дэвтэрийн хуулбар, “алдарт эх” 2 дугаар одонгийн хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа, Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд дээрх хүүхдүүдийн төрсний гэрчилгээнүүд болон гэрлэлтийн гэрчилгээнд бичигдсэн *******ын *******аа гэдэг нь *******ын ******* болохыг тогтоох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар *******аа гэж алдаатай бичигдэж олгогдсон “1988 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин *******ийн дугаартай төрсний гэрчилгээ, 1996 оны 05 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин ийн төрсний гэрчилгээ, 1994 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн охин ийн төрсний гэрчилгээ, 1993 онй 05 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү ийн төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ” зэрэг бичиг баримтын эзэмшигч нь регистрийн дугаар ******* дугаартай ******* овогт *******ын ******* мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.4, 32 дугаар зүйлийн 32.2.3-д заасныг баримтлан дээрх бичиг баримтанд зохих өөрчлөлтийг оруулж, дахин олгохыг тус аймгийн Иргэний бүртгэлийн байгууллагад даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57,1-д зааснаар хүсэлт гаргагч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА