Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 857

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2016/00852/и

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** дугаар баг, *******ын ****** дугаар гудамж, ****** тоотод оршин суух, ******* ******* овогт *******ын ******* /РД: *******, утас *******/-гийн хүсэлттэй,

     “*******гийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ц.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ц.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“... овогт Долгорсүрэн нь миний төрсөн ээж бөгөөд 2003 оны 08 дугаар сарын 01-нд нас барсан. Ээж *******г аймгийн сумын “ ” нэгдэлд 1972 оны 03 дугаар сараас 1982 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл тасралтгүй малчинаар ажилласан  10 жил 09 сарын хугацааг сэргээн тогтоож өгнө үү.” гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ц.******* нь ээж *******гийн ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

Хэрэгт авагдсан Г-37 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар Ц.******* нь *******гийн төрсөн охин болох нь тогтоогдож байгаа бөгөөд Ц.******* нь дээрх хүсэлтийг гаргах эрхтэй байна.

ийн Долгорсүрэн нь аймгийн сумын “ ” нэгдэлд малчинаар 1972 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр хүртэл ажилласан  байсан болох нь аймгийн Архивын тасаг 2016 оны 02 дугаар сарын 29-ны өдрийн 129 тоот лавлагаа, аймгийн сумын нэгдлийн 1976 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 2 дугаартай,  1978 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 6 дугаартай, 1986 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 35 дугаартай тус тус зөвлөлийн тэрүүлэгчдийн хурлын тогтоол, аймгийн сумын 4 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт, нас барсны бүртгэлийн лавлагаа, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.       

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:                       

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* нь аймгийн сумын “ ” нэгдэлд малчинаар 1972 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч Ц.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай

 

                                   

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     З.ТУНГАЛАГМАА