Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 0283

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж 

нарийн бичгийн дарга : Д.Амуундарь

улсын яллагч: Ч.Алтансүх

шүүгдэгч нар өөрсдийгөө  өмгөөлж оролцов.

шүүгдэгч: Б.Т, Ө.Л нарыг  оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д овогт Б Т, Б овогт Ө Л нарт тус бүр  холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806087870261 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 12-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д овогт Б Т, 19  оны 4 дүгээр  сарын 12-ны  өдөр Хэнтий аймгийн Баянхутаг суманд  төрсөн,  настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, оюутан гэх, Баянзүрх дүүргийн  дугаар хороо  дүгээр байрны  тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,РД: ,

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Ө Л, 19  оны 5 дугаар  сарын 21-ний өдөр Өмнөгновь аймгийн Цогт-Овоо  суманд  төрсөн,  настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, УСҮГ-т мэргэжилтэн ажилтай, Баянзүрх дүүргийн  дугаар хороо  дүгээр байрны  тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,РД: ,

 

Холбогдсон хэргийн талаар:

            Б.Т, Ө.Л нар нь 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 71 дүгээр байрны зогсоол дээр машинаа байрлуулахаас үүдэн маргалдаж улмаар харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

          Шүүгдэгч, хохирогч  Б.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв

          Шүүгдэгч,хохирогч Ө.Л  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хүлээн зөвшөөрч байгаа тул мэдүүлэг өгөхгүй гэв.

         Шүүгдэгч, хохирогч  Б.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 19.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 71 дүгээр байрны гадаа зогсоол дээр Гранд марк-2 маркын машин дотроо нөхөртэйээ цуг байж байтал нэг машинтай эмэгтэй ирээд наад машинаа зайлуул би гармаар байна гэхээр нь зогсоол алга удахгүй гарна та энүүгээр нь тойроод гарчих гэтэл чамаар заалгахгүй гэж хэлээд машинаасаа бууж ирээд намайг түлхэж унагаах шахсан. Би жирэмсэн гэхэд чамайг юу тээж явааг яаж мэдхийн гээд гэдэс рүү 2 удаа өшиглөсөн. Би тэр эмэгтэйг машин руу нь түлхсэн. Тэгээд манай нөхөр ирж бид хоёрыг салгасан. Би тухайн үед 3 сартай жирэмсэн байсан гэжээ. /хх-н 14-18/

          Шүүгдэгч, хохирогч  Ө.Л мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 10 дугаар сарын 17-ний өдөр 19.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн  дугаар хороо  дүгээр байрны гадаа тойрог дээр машин давхардаад ар талын гупер байхгүй марк-2 маркын машин зогсож байхаар нь миний дүү машинаа зайлуулахгүй бол түгжрэл үүсээд байна гэж хэлэхэд чи намайг машинаа зайлуул гэж хэллээ гээд ийм зайгаар машинаа гаргаж чадахгүй бол хохино муу авгай минь гэж хэлсэн. Тэгээд авгай минь гээд доромжлоод байхаар нь би машинаасаа буутал миний дэргэд ирээд миний хөл рүү өшиглөсөн. Тэгэхээр нь би зүүн мөр лүү нь зүүн гараараа түлхсэн. Гэтэл намайг дахиад өшиглөсөн. Тэгэхээр нь би зөрүүлээд өшиглөсөн. Тэгснээ намайг машиндаа тулгаад түлхтэл би машиных нь онгорхой хаалгаар хойшоогоо унасан. Тэгж байтал нөхөр нь ирээд намайг боосон гэжээ.  /хх-н 19-22/

            Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 23/

           Хүний биед хийгдсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 12600 тоот шинжээчийн дүгнэлт:

1.Б.Т биед зүүн хацарт шалбаралттай гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно.

4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй гэжээ.  /хх-н 25/

           Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл/ хх-н 26-27/

           Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 28/

          Хүний биед хийгдсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 12601 тоот шинжээчийн дүгнэлт:

1.Ө.Л биед хоолой, цээжинд цус хуралттай гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно.

4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй гэжээ.   /хх-н 29/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 30-31/

          Нэмэлт шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 33/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн нэмэлт шинжилгээний 119 тоот шинжээчийн дүгнэлт:

1. 1.Б.Т биед зүүн хацарт шалбаралттай гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно.

4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй гэжээ.  /хх-н 35/

         Б.Т иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 38/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан  эсэхийг шалгах хуудас /хх-н 37 /,

          Ө.Л иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 43/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан  эсэхийг шалгах хуудас /хх-н 42/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 60-61/

           Ө.Л хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоол /хх-н 66/,

          Ө.Л, Б.Т нарт Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 54/, прокурорын тогтоол /хх-н 55-56/, яллагдагч Б.Тс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 57-59/, прокурорын тогтоол /хх-н 61-62/, яллагдагч Ө.Лс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 63-65/

          Б.Тд Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 44/, прокурорын тогтоол /хх-н 45-46/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 48-50/ зэрэг болно.

          Б.Т, Ө.Л нар нь 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 71 дүгээр байрны зогсоол дээр машинаа байрлуулахаас үүдэн маргалдаж улмаар харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Үүнд:

           Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн нэмэлт шинжилгээний 119 тоот шинжээчийн дүгнэлтээр Б.Тн биед зүүн хацарт шалбаралттай гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй гэж тогтоосон байна.  /хх-н 35/

          Хүний биед хийгдсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 12601 тоот шинжээчийн дүгнэлтээр Ө.Л биед хоолой, цээжинд цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй гэжээ.  /хх-н 29/

         Шүүгдэгч, хохирогч  Б.Тн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... нэг машинтай эмэгтэй ирээд наад машинаа зайлуул би гармаар байна гэхээр нь зогсоол алга удахгүй гарна та энүүгээр нь тойроод гарчих гэтэл чамаар заалгахгүй гэж хэлээд машинаасаа бууж ирээд намайг түлхэж унагаах шахсан. Би жирэмсэн гэхэд чамайг юу тээж явааг яаж мэдхийн гээд гэдэс рүү 2 удаа өшиглөсөн гэсэн мэдүүлэг /хх-н 14-18/

          Шүүгдэгч, хохирогч Ө.Лн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... миний дүү машинаа зайлуулахгүй бол түгжрэл үүсээд байна гэж хэлэхэд чи намайг машинаа зайлуул гэж хэллээ гээд ийм зайгаар машинаа гаргаж чадахгүй бол хохино муу авгай минь гэж хэлсэн. Тэгээд авгай минь гээд доромжлоод байхаар нь би машинаасаа буутал миний дэргэд ирээд миний хөл рүү өшиглөсөн. Тэгэхээр нь би зүүн мөр лүү нь зүүн гараараа түлхсэн. Гэтэл намайг дахиад өшиглөсөн. Тэгэхээр нь би зөрүүлээд өшиглөсөн. Тэгснээ намайг машиндаа тулгаад түлхтэл би машиных нь онгорхой хаалгаар хойшоогоо унасан гэсэн мэдүүлэг  /хх-н 19-22/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

          Б.Т машинтайгаа зогсож байхад нь Ө.Л машинаа гаргах гээд багтаж гарч чадахгүй байсан учраас машинаа зайлуулахгүй бол түгжрэл үүсээд байна гэж хэлэхэд нь өөдөөс нь  тойроод гарчих гэж хэлсэнээс болж маргаан үүсэж улмаар бие биенээ харилцан цохилцсоноос эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуур тогтоогдож байна. Иймд Б.Т, Ө.Л нарыг тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

          Б.Т, Ө.Л нар нь бие биендээ нэхэмжлэл гаргахгүй гэснийг тэмдэглэх нь зүйтэй. 

          Б.Т, Ө.Л нар энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоногүй болно. 

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

         Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн  хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж тухайн зүйл хэсэгт заасан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

        Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Д овогт Б Т  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, Б овогт Ө Л Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг  тус тус тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө.Л500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгох ялаар  тус тус  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Т, Ө.Л нар нь торгох ялыг 3 сарын дотор нэг сард 166.667 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Т, Ө.Л нар нь шүүхээс тогтоосан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. Б.Т, Ө.Л  нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Т, Ө.Л нар нь  хохирол нэхэмжлээгүй  болохыг тус тус дурьдсугай.

7. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол  Б.Т, Ө.Л  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН