Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 204

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Л.Батжаргал би

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Борхойн баг, 18 дугаар гудамж 1-05 тоотод оршин суух Мэргэд овогт Жадамбын Чимгээ /РД:ЕЭ84082461/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймаг, Замын-Үүд сумын Сүлд баг, 4 дүгээр хэсэг 72-04 тоотод оршин суух, Боржигон овогт Цэенрэгзэнгийн  Аззаяа РД:/ЖЬ85013181/-д холбогдох

Зээл 1 240000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр  хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Чимгээ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Чимгээ миний бие  2014 оны 08 дугаар сард Ц.Аззаяад 1 000000 төгрөг зээлдүүлсэн. Мөн 2015 оны 08 дугаар сард монетон ээмэг болон 130 000 төгрөгийг зээлдүүлсэн боловч одоо болтол өгөөгүй. 1 000000 төгрөг болон монетон ээмэг /110 000 төгрөг/, 130 000 төгрөгийг төлөхгүй байгаа тул нийт 1 240000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.  

Хариуцагч Ц.Аззаяа нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь Ж.Чимгээгийн нэхэмжлэлтэй танилцлаа. Өөрийн боломж бололцоогоороо 1 240000 төгрөгийг төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Чимгээ нь хариуцагч Ц.Аззаяад холбогдуулан 1 240000 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Аззаяа нь нэхэмжлэлийн шаардлага болох 1 240000 төгрөгийг нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Чимгээгийн нэхэмжилсэн 1 240000 төгрөгийг  хариуцагч Ц.Аззаяа төлөхийг  хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35 750 төгрөгийн 50 хувь болох 17 875 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын татварын тасгийн 061400941 тоот данснаас   17 875 төгрөгийг, хариуцагч Ц.Аззаяагаас 17875 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ж.Чимгээд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар хариуцагч Ц.Аззаяа нь захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

ШҮҮГЧ  Л.БАТЖАРГАЛ