Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
Хэргийн индекс | 137/2016/0164/И |
Дугаар | 207 |
Огноо | 2016-07-08 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 207
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Л.Батжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг 3 дугаар хэсэг 35 дугаар байрны 04 тоотод оршин суудаг, Лувсандорж овогт Дондовын Ганбилэг /РД: ЕО62072767/-ийн нэхэмжлэлтэй
Бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр болон ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансүх, нэхэмжлэгч Д.Ганбилэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Ганбилэг шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Ганбилэг миний бие нь 1983 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Дорноговь аймгийн Хөдөө аж ахуйн удирах газрын даргын тушаалаар Дорноговь аймгийн Сүмбэр сангийн аж ахуйд /Одоогийн Говьсүмбэр аймгийн/ механикчаар томилогдон ажилласан юм. Тухайн үед тушаал гаргахдаа миний овгийг “Базаррагчаа” гэж буруу бичиж тушаал гаргасан байсан бөгөөд Сүмбэр сангийн аж ахуйд ажиллахаар очиход уг сангийн аж ахуйн дарга 1983 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн дахин тушаал гаргаж, намайг тоо бүртгэгчээр томилосон. Ингэхдээ мөн миний овгийг “Банзрагч” гэж буруу бичиж тушаал гаргасан тул уг тушаалуудаар тэтгэвэр тогтоолгох боломжгүй байна. Иймд дээрх тушаалуудын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү. Миний аав бол Дондов гэж хүн байсан бөгөөд аав нас бараад миний ээж сүүлд Базаррагчаа гэж хүнтэй суусан бөгөөд сургуульд орох үедээ Базаррагчаа гэсэн овгоор овоглож явдаг байсан бөгөөд иргэний үнэмлэх авах үед төрсний бүртгэлийн лавлагааг үндэслэн аав Дондовоор овоглож иргэний үнэмлэх авсан юм. Би 1983 оны 07 дугаар сарын 01-нээс Дорноговь аймгийн Сүмбэр сангийн аж ахуйд хөдөө аж ахуйд тоо бүтгэгчээр томилогдон ажиллаж байгаад1985 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр тоо бүртгэгчийн ажлаас чөлөөлөгдөж, ХАА-н механикаар 1985 оны 12 сарыг дуустал хугацаанд ажилласан юм. Одоо тэтгэврээ тогтоолгох гэхээр дээрх байгууллагуудад ажиллаж байсан үеийн ажилд томилогдсон зарим нэг тушаалын овог зөрүүтэй, мөн ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй байгаад байна. Иймд Дорноговь аймгийн Сүмбэр сангийн аж ахуйд 1983 оны 07 сарын 01-нээс 1985 оны 04 сарын 28-ны хүртэл тоо бүртгэгчээр, 1985 оны 04 сарын 28-наас 1985 оны 12 сарын дуустал хугацаанд ХАА-н механикаар, Хөдөө аж ахуйн яамны харъяа Арьс ширний үйлдвэрийн нэгдлийн Шеврерт үйлдвэрт 1986 оны 02 сарын 06-наас 1990 оны 05 сарын 05-ныг хүртэл усан будгийн шүршигчээр ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Ганбилэг нь бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр болон 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл тоо бүртгэгчээр, 1985 оны 04 дүгээр сарын 28-наас 1985 оны 12 дугаар сарыг дуустал Дорноговь аймгийн Сүмбэр сумын сангийн аж ахуйд хөдөө аж ахуйн механикаар, 1986 оны 02 дугаар сарын 06-наас 1990 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүртэл Улаанбаатар хотод Хөдөө аж ахуйн яамны харъяа Арьс ширний үйлдвэрийн нэгдлийн Шевретийн үйлдвэрт усан будгийн шүршигчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Д.Ганбилэг нь Дорноговь аймгийн Сүмбэр сангийн аж ахуйд тоо бүртгэгчээр ажилд орохдоо Дондовын Ганбилэг нэртэй байсныг нь гэрч Р.Чулуун, Б.Бавуу, Е.Цэцэгээ нарын мэдүүлэг, Д.Ганбилэгийн иргэний үнэмлэхний хуулбар зэргээр тогтоогдож байна. Иймд Банзрагчийн Ганбилэг нэрээр гарсан Дорноговь аймгийн Сүмбэр сангийн аж ахуйн даргын 1983 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн тушаал, Дорноговь аймгийн Хөдөө аж ахуйн удирдах газрын даргын 1983 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дунд боловсролтой мэргэжилтнүүдийг ажилд томилох тухай тушаал, Сүмбэр сангийн аж ахуй сан хөмрөгийн цалингийн тодорхойлолт зэргийн жинхэнэ эзэмшигч нь Дондовын Ганбилэг мөн болох нь тогтоогдож байна.
Дондовын Ганбилэг нь 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл Дорноговь аймгийн Сүмбэр сангийн аж ахуйд тоо бүртгэгчээр, 1985 оны 04 дүгээр сарын 28-наас 1985 оны 12 сарыг дуустал механикаар ажиллаж байсан нь 1985 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай 55 тоот тушаал, Дорноговь аймгийн Хөдөө аж ахуйн удирдах газрын даргын 1983 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дунд боловсролтой мэргэжилтнүүдийг ажилд томилох тухай 75 тоот тушаал, Дорноговь аймгийн Сүмбэр сангийн аж ахуйн даргын 1983 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ажилд томилох, тэтгэмж олгох тухай 135 тоот тушаал, 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Говьсүмбэр аймгийн Архивын тасгийн тодорхойлолт болон цалингийн тодорхойлолт, гэрч Ц.Өршөөлт, Ц.Гэндэндорж нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Дондовын Ганбилэг нь 1986 оны 02 дугаар сарын 06-наас 1990 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүртэл Хөдөө аж ахуй яамны харъя Арьс ширний үйлдвэрийн нэгдлийн Шевретийн үйлдвэрт усан будгийн шүршигчээр ажиллаж байсан нь Арьс ширний үйлдвэрийн нэгдлийн Шевретийн үйлдвэрийн захиргааны 1986 оны 09 дүгээр сарын 15-н өдрийн 222 тоот тушаал, ХҮ яамны харъяа Шевретийн үйлдвэрийн 1990 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн жилийн ажлын үр дүнгийн шагнал олгох тухай 34 тоот тушаал, хавсралт болон гэрч Б.Бавуу, Е.Цэцэгээ нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Иймд Банзрагчийн Ганбилэг нэрээр гарсан 1983 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 75 тоот дунд боловсролтой мэргэжилтнүүдийг ажилд томилох тухай тушаал, 1983 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ажилд томилох, тэтгэмж олгох тухай 135 тоот тушаал, Говьсүмбэр аймгийн Архивын тасгийн 1983-1985 онуудын цалингийн цэсийн жинэхэнэ эзэмшигч нь Дондовын Ганбилэг болохыг, мөн Д.Ганбилэг нь 1983 оны 07 дугаар сарын 01-нээс 1985 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл Дорноговь аймгийн Сүмбэр сангийн аж ахуйд тоо бүртгэгчээр, 1985 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 1985 оны 12 сарыг дуустал хөдөө аж ахуйн механикаар, Хөдөө аж ахуйн яамны харъяа Арьс ширний үйлдвэрийн нэгдлийн Шевретийн үйлдвэрт 1986 оны 02 дугаар сарын 06-наас 1990 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүртэл усан будгийн шүршигчээр тус тус ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Базаррагчаагийн Ганбилэг гэсэн нэрээр гарсан 1983 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дунд боловсролтой мэргэжилтнүүдийг ажилд томилох тухай тушаал, Сүмбэр аймгийн Архивын тасгийн 1983-1985 онуудын цалингийн цэсийн тодорхойлолт, Банзрагчийн Ганбилэг гэсэн нэрээр гарсан Дорноговь аймгийн Сүмбэр сангийн аж ахуйн даргын 1983 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ажилд томилох, тэтгэмж олгох тухай 135 тоот тушаал зэргийн жинхэнэ эзэмшигч нь Дондовын Ганбилэг мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Дондовын Ганбилэгийг 1983 оны 07 дугаар сарын 01-нээс 1985 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл Дорноговь аймгийн Сүмбэр сангийн аж ахуйд тоо бүртгэгчээр, 1985 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 1985 оны 12 сарыг дуустал хөдөө аж ахуйн механикаар, Хөдөө аж ахуйн яамны харъяа Арьс ширний үйлдвэрийн нэгдлийн Шевретийн үйлдвэрт 1986 оны 02 дугаар сарын 06-наас 1990 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүртэл усан будгийн шүршигчээр тус тус ажиллаж байсныг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.3-т зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрмөгц зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ