Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 18

 

 Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ганбат   би 

Нэхэмжлэгч: М.Болд
Хариуцагч: Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс 
Гуравдагч этгээд: М.Болорцэцэг, М.Насантогтох, Н.Оргил
Нэхэмжлэлийн шаардлага: “Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн Шинэбулаг хорооллын 2-111 тоот хаягт байршилтай хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр М.Болорцэцэг /РД:АД89063004/, М.Насантогтох /РД:АД89100817/, Н.Оргил /РД:АД13311434/ нарыг /улсын бүртгэлийн Y-0105000210 дугаарт/ бүртгэсэн бүртгэл болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000429873 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах тухай” тухай нэхэмжлэлийн шаардлагуудтай хэргийн нэхэмжлэгч М.Болдын “нэхэмжлэлээсээ татгалзах тухай” хүсэлтийг 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Болд шүүхэд гаргасан хүсэлтдээ: Гуравдагч этгээд М.Насантогтох нь өөрийн өмчлөлийн 651000197 нэгж талбарын дугаартай, улсын бүртгэлийн Г-0105000308 дугаартай Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн Шинэбулаг хорооллын 2-111 хаягт байршилтай 637м2 талбайтай газрыг ах М.Болдын өмчлөлд шилжүүлэх, ах М.Болд нь өөрийн өмчлөлийн 651000198 нэгж талбарын дугаартай, улсын бүртгэлийн Г-0105000301 дугаартай Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн Шинэбулаг хорооллын 2-113 хаягт байршилтай 636м2 талбайтай газрыг өөрийн дүү М.Насантогтохын өмчлөлд тус тус харилцан шилжүүлэхээр тохиролцов. Уг газруудын газар өмчлөх эрхийн гэрчилгээнүүд улсын бүртгэлийн газраас олгогдсоны дараа М.Насантогтох нь өөрийн газар өмчлөх эрх, улсын бүртгэлийн гэрчилгээг хүү Н.Оргилын хүүхдийн тэтгэлэгт тооцож өмчлөх эрхээ хүү Н.Оргил, М.Болорцэцэг нарын өмчлөлд шилжүүлнэ.
Дээрх байдлаар газрын гэрчилгээнүүд гарч ирсэний дараа Архангай аймгийн Улсын бүртгэлийн газартай тохиролцсоноор уг газрууд дээр байрлах байшингуудын өмчлөх эрхийн гэрчилгээг зөвтгөн гаргуулж авахаар тус тус тохиролцсон.
Иймд нэхэмжлэгч М.Болд миний нэхэмжпэлтэй Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох Машбатын Болорцэцэг, Машбатын Насантогтох, Насантогтохын Оргил нарын өмчөөр улсын бүртгэлийн Ү-0105000210 дугаар бүртгэж, 000429873 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжпэлийн шаардлагаасаа болон нэмэгдүүлсэн шаардлага болох Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн Шинэбулаг хорооллын 2-111 тоотод байрлах байшинг Машбатын Болорцэцэг, Машбатын Насантогтох, Насантогтохын Оргил нарын өмчөөр улсын бүртгэлийн Ү-0105000210 дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулахыг хүссэн бүх шаардлагаасаа татгалзаж байна. 
Иймд нэхэмжлэгч М.Болд миний бие нэхэмжпэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
    Иргэн М.Болдоос Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан  “М.Болорцэцэг, М.Насантогтох, Н.Оргил нарын өмчөөр улсын бүртгэлийн Y-0105000210 дугаар бүртгэж, 000429873 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргасныг тус шүүх 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэж ажиллагаа явуулсан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М.Болд “Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн Шинэбулаг хорооллын 2-111 тоотод байрлах байшинг М.Болорцэцэг, М.Насантогтох, Н.Оргил нарын өмчөөр улсын бүртгэлийн Y-0105000210 дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ. 
Нэхэмжлэгч М.Болд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаадлагуудаасаа бүрэн хэмжээгээр татгалзаж байгаа талаарх хүсэлтээ 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд ирүүлжээ. 
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1.“... нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах...”, 66 дугаар зүйлийн 66.1-д “...нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах болно...”, 66.2.-т “...Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх…” гэж заасны дагуу нэхэмжлэгч М.Болд нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлсэн байна.
Иймд нэхэмжлэгч М.Болдыг “Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн Шинэбулаг хорооллын 2-111 тоот хаягт байршилтай хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр М.Болорцэцэг /РД:АД89063004/, М.Насантогтох /РД:АД89100817/, Н.Оргил /РД:АД13311434/ нарыг /улсын бүртгэлийн Y-0105000210 дугаарт/ бүртгэсэн бүртгэл болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000429873 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах”  тухай нэхэмжлэлийн шаардлагуудаасаа татгалзсаныг баталж, иргэн М.Болдын нэхэмжлэлтэй Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.  
Нэхэмжлэгч М.Болдод Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйл, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь заалтыг танилцуулж, шүүгчийн захирамжийн үр дагаврыг тайлбарлаж, баримт үйлдсэнийг дурьдвал зохино.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.-д зааснаар нэхэмжлэгч М.Болдыг “Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн Шинэбулаг хорооллын 2-111 тоот хаягт байршилтай хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр М.Болорцэцэг /РД:АД89063004/, М.Насантогтох /РД:АД89100817/, Н.Оргил /РД:АД13311434/ нарыг /улсын бүртгэлийн Y-0105000210 дугаарт/ бүртгэсэн бүртгэл болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000429873 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагуудаасаа татгалзсаныг баталж, иргэн М.Болдын нэхэмжлэлтэй Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1., 47 дугаар зүйлийн 47.5.-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2.-т зааснаар хэргийн оролцогчид нь энэ захирамжинд гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.


ШҮҮГЧ                                           С.ГАНБАТ