| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/1570/Э |
| Дугаар | 1700 |
| Огноо | 2018-12-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ганбулган |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 1700
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
улсын яллагч Б.Ганбулган,
хохирогч Б.Цэрэнбат, түүний өмгөөлөгч Г.Батбаяр, Л.Баттогтох,
шүүгдэгч Н.Б /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Н.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806085241867 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Захнай овогт Нармандахын Бат-Эрдэнэ, 1994 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, банкны эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, эгч нарын хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо 40-112 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,
Шүүгдэгч Н.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 07 дугаар сарын 02-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутагт орших Туул голын эрэг дээр иргэн Б.Цэрэнтогтохын нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Н.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр би гэртээ амарч байсан. Өдөр 1 цаг хүртэл гэртээ унтаж байсан. Тэгтэл талийгаач над руу залгаад гараад ир чамд мөнгө байна уу? гэж асуусан. Би 15.000 төгрөг л байна гэж хэлсан. Гэтэл зүгээрээ гараад ир хоёулаа уулзая Жуковт хүрээд ир гэсэн. Тэгээд би автобусанд суугаад кино үйлдвэр дээр буугаад хаана байна вэ? гэж асуусан чинь нэг паабад сууж байна гэсэн. Тэгээд би тэр газрыг нь сайн мэдэхгүй байсан чинь намайг гадаа тосоод хүлээж байсан. Тэгээд бид хоёр тэр паабад нь суугаад хүний 4 шил пиво уусан. Анх уулзахдаа ажлаасаа дэмий гарлаа гэсэн. Би яах гэж гарсан юм бэ? гэхэд бараг 3 сар ажилчхаад байхад миний цалин ийм бага байна. Ерөөсөө болохгүй байна. Одоо нэгэнт гарсан юм чинь уг нь байж байсан бол жинхлэх байсан юм гэж хэлсэн. Нутаг руугаа явчихаад ирээд өндөр цалинтай ажил олоод хийнэ. Хоёулаа Хаан банкинд өргөдөл хамт өгье. Нээлттэй ажлын байр зарласан байна гэж хэлсэн. Тэгж байснаа одоо ажил ярихгүйэ гэж хэлсэн. Тэгээд тэндээсээ гараад 13 дугаар хороолол руу автобусанд суугаад явсан. Тэгээд таньдаг хуурай ах руугаа залгаж мөнгө асуусан чинь нэг газар пиво уугаад сууж байна гэсэн. Бид хоёр очоод хамт пиво уугаад сууж байсан чинь миний утас дуугарсан. Тэгээд Золжаргал хаана байна гэхээр би Багант-Өргөөгийн урд байна гэж хэлсэн чинь утсаа тасалсан. Хэсэг хугаацааны дараа Отгонням, Түвшинтөр, Золжаргал гурав машинтай ирсэн. Тэгээд би гараад очсон чинь гол явъя гэсэн. Би мөнгө байхгүй гэтэл зүгээрээ гэж хэлсэн. Би Цэрэнтогтохыг чи яах бэ гэсэн чинь хамт явъя гэсэн. Тэндээсээ шууд хөдлөөд Оргил худалдааны төв орж архи, пиво авсан. Дэлгүүр орохоос өмнө Ганболд руу залгасан чинь ажлаасаа тараад явж байна гэж хэлсэн. Ганболдыг Оргил худалдааны өмнө хүрээд ир гэж хэлсэн. Ганболдыг хүлээгээд хэсэг зогссон. Ганболдыг ирэхээр нь шууд гол руу явсан. Бид нарыг гол дээр очиход бүрэнхий болсон байсан. Тэгсэн чинь Золжаргал, Цэрэнтогтох бид 3-ыг тэнд үлдээгээд бусад нь майханы гадас, скоч аваад ирнэ гээд явсан. Бид гурав үлдээд гал асаагаад хорхогны чулуу бэлдэнэ гээд хоёр талаас нь цаас, мод хийж байсан. Тэгээд асаахдаа гал асаахаас болж жаахан маргалдсан. Золжаргал гал руу утсаа унагасныг бид хоёр мэдээгүй юм. Тэгээд утсаа хаячлаа гээд байсан. Тэгээд утсыг нь хайж байсан чинь нөгөө хэд ирээд Ганболд галаас утсыг нь олсон.
Бид нар гал тойроод сууж байхад талийгаач надад хийгээд өг гээд уйлаад, уугаад байсан. Тэд нар яваад ирэх нэг цагийн хугацаанд нь зодолдсон байх. Тэрнээс хойш тэр хоёр шил архийг уусан. Тэгээд Золжаргал явснаас хойш нэг шил архийг нь уусан. Тэгээд би Золжаргалтай юм ярьж байгаад маргалдсан. Тэгээд бид хоёр хоорондоо ноцолдсон. Тэгээд босоод ирсэн намайг заамдаад тавихгүй байхаар нь би цохьсон. Тэгээд Золжаргал намайг авч яваад тайвшруулсан. Буцаж ирээд майхнаа барих гээд байж байсан чинь талийгаач бид хоёр нэмэр болохгүй байсан. Тэгээд нөгөө хэд бид хоёрыг цаанаа галын хажууд сууж бай гэж хэлсэн. Зарим нь бас майхан барьж чадахгүй бас галын хажууд ирээд суугаад хорхогоо хийнгээ архи тойруулж ууж байсан. Бид хоёр архи уугаад байж байснаа та хоёр наад галаас холд хөл гараа түлчих гээд байх юм гэсэн. Бид хоёр босоод алхаж байсан. Голын тэр хавьд очсон. Гол тэнд ойрхон байсныг мэдээгүй. Тэгсэн би хөл алдаад ус руу унасан. Би амь хохирогчийг ус руу унасныг хараагүй. Би усанд унаад амьсгалж чадахгүй байсан чинь Отгонням намайг түлхээд уснаас гаргасан. Хөл алдахаар ус байсан. Миний хөл газар хүрэхгүй байсан. Хэрэв хөл хүрсэн бол би өөрөө алхаад гарах байсан. Хөл хүрэхгүй ус залгиад байсан. Би Отгоннямыг намайг түлхэж гаргасныг мэдээгүй нөгөө хэд намайг голын эрэг дээрээс татаж гаргасан. Тэгсэн чинь Отгонням олдохгүй байна гэрэл тусга гээд орилоод байсан. Гэтэл олигтой гэрэл тусгачих юм байгаагүй. Тэгээд шууд гарч ирээд Отгонням цагдаа руу залга гэж хэлсэн. Тэгээд Хулан утсаа гаргаж ирээд цагдаа дуудсан. Бид нарыг байрнаасаа хөдөлж болохгүй шүү гэж байна гээд бид нар хүлээгээд гарч ирсэн байрандаа зогсож байсан. Тэгээд цагдаа нар ирсэн. Би талийгаачийн биед хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Б.Цэрэнбат шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Миний дүү айлын 4 хүүхдийн бага нь байсан. Багаасаа хөдөө өссөн. Миний дүү усанд живж үхнэ гэж би бодохгүй байгаа. Манай нутаг Тэрхийн цагаан нууртай, хоёр том голтой нутгийн хүүхэд усанд живнэ гэж бодохгүй байна. Миний зүгээс гадны нөлөө байгаа гэж үзэж байна. Миний дүү хөдөө гол дээр өссөн хүүхэд. Би сэлхийг дүүдээ зааж өгч байсан юм. Манай нутгийн гол Туул голыг бодоход хүчтэй урсгалтай гүнзгий гол. Тийм л голд сэлж өссөн хүүхэд. Живсэн гэдэг дээр эргэлзэж байна. Манай гэр бүлийн зүгээс гомдолтой байгаа. Манай дүүгийн хувьд миний нүдэнд архи ууж, тамхи татаж харагддаггүй. Томоотой хүнд дээрэлхүүлээд л яваад байна гэсэн сураг сонсогддог байсан. Би зодоон хийж, архи уудаг гэдгийг нь мэдэхгүй байна. Хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү, өмгөөлөгч нарын саналыг дэмжиж байна” гэв.
Хохирогч Б.Цэрэнбатын: "...Надад танилцуулсан эрх үүрэг ойлгомжтой байна асууж тодруулах зүйл алга. Би өөрийн өмгөөлөгчөөр н.Баттогтох өмгөөлөгчийг сонгосон өмгөөлөгч гадуур ажилтай учраас энэ удаагийн мэдүүлгийг өмгөөлөгчгүйгээр өгөхөд татгалзах зүйл алга..., Б.Цэрэнтогтох нь миний бага дүү маань байгаа юм..., Би өөрийн эрх үүрэгтэйгээ танилцсан, асууж тодруулах зүйл алга, би амь хохирогч төрсөн дүү Б.Цэрэнтогтохын талаар болон болсон явдлын талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөвөөр мэдүүлэхэд татгалзах зүйл алга..., Би шинжээчийн дүгнэлттэй танилцлаа, шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа. Учир нь хөнгөн зэргийн гэмтэл гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хохирогч миний болон ар гэрийнхний зүгээс эргэлзээтэй зүйлс байгаа хөнгөн гэмтэл гэдэгт санал нийлэхгүй байгаа Болсон явдлын хувьд бол надад мэдэх зүйл байхгүй..., Надад өөр нэмж хэлж ярих зүйл одоогоор алга, Санал хүсэлтийг өмгөөлөгчийн хамтаар прокурорын шатанд бичгээр гаргах болно..." гэх мэдүүлэг /96 дугаар хуудас/;
Гэрч Ц.Ганболдын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Отгонням, Түвшинтөр бид 3-ыг майхны гадас тогтоогч төмөрт яваад ирээд Золжаргал, Бат-Эрдэнэ Тоогий 3 нилээн халамцуу маргалдсан байдалтай байж байсан. Тэгээд биднийг очсоны дараа Золжаргал Бат-Эрдэнэ 2 бие биенийгээ ганц нэг цохиод барилцаад авахаар нь бид нар салгасан. Тэгтэл Б Тоогий 2 бас маргалдаад байсан. Яг юунаас болж маргаан үүссэн талаар мэдээгүй. Би хүнтэй маргалдаж муудалцаагүй. Салгах гэж байгаад дийлэхгүй болохоор орхичихсон...” гэх мэдүүлэг /хх-н 28 дугаар хуудас/
Гэрч Б.Отгонням мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Б-тэй маргалдсан юуны учир маргалдсаныг мэдэхгүй байна. Бат-Эрдэнэ Тоогий нар зодолдсон байх зодолдож байхыг нь хараагүй. Юу гэж хэлж маргалдаж байхыг нь би сонсоогүй. Голын усанд орохоос өмнө нь байх Бат-Эрдэнэ Тоогий нар маргалдсан тэгээд нэг хархад Тоогийгийн цагаан цамцны ханцуй нь цус болсон байсан хэнээс нь цус гарсныг би мэдэхгүй байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/;
"...Би сайн мэдэхгүй хэн нэгэн энэ гэмтлийг санаатай надад учруулсан зүйл байхгүй. Тухайн үед Б амь хохирогчтой л маргалдсан, амь хохирогчтой бараг л харьцаагүй шүү дээ. Б амь хохирогчтой юуны учир маргалдсан болохыг би мэдэхгүй байна. Б амь хохирогчтой яг зодолдсон эсэхийг би хараагүй, гэхдээ амь хохирогчийн цагаан цамцны зүүн гарын ханцуй хэсэг нь цус болсон байсан хамраас нь цус гарсан байна гэж би бодсон. Яг хэрхэн яаж цохисон талаар би мэдэхгүй байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/
Гэрч Л.Түвшинтөр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...Тэгээд гол дээр нөгөө гурав дээрээ очсон чинь тэр гурав хоорондоо гар утаснаас болж муудалцсан хоорондоо хэрэлдсэн байсан. Тэгээд Хархүү бид хоёр майхнаа барих гэсэн чинь барьж чадахгүй уяа нь байхгүй байсан болохоор майхнаа барьж чадаагүй. Тэгээд бөөнөөрөө сууж байхад Золоо харилаа гээд машиндаа суугаад явчихсан. Үлдсэн хэд нь тойроод сууж байгаад архиа тойруулж байхад Тоогий Б хоёр хоорондоо ноцолдоод байсан. Тэгж байгаад Б хүрч ирээд бид нарын хажууд суусан тэгээд юу болсныг мэдэхгүй хэсэг байж байхад голруу уначихлаа гээд Хулан хэлээд голруу орсон араас нь Хархүү шууд голруу орсон. Тэгээд Б-ийг гаргаж ирээд Тоогий нь олдохгүй байсан чинь бөөнөөрөө сандраад цагдаа дуудсан..., Эхлээд нэлээн согтуу байхдаа агсам тавьж байгаад сүүлд гайгүй болчихсон байсан. Ямар ч байсан хүүхдээ яриад уйлах гээд байсан..., Цамц нь цус болчихсон байсан. Биед нь ил харагдах гэмтэл шарх харагдахгүй байсан. Хар брюк өмдтэй, цагаан өнгийн срочкон цамцтай, хар өнгийн ботинктой байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/;
"...Би майхандаа яваад ирчихсэн байсан Отгонням бид 2 майхнаа барьж байсан бусад нь түүдэг галыг тойроод сууж байсан. Архиа тойруулан ууцгааж байсан. Тэгтэл амь хохирогч, Б нар тоглоомоор бие биенийгээ хүзүүдэж аваад ноцолдоод байсан юм. Тэгээд харанхуй байсан учраас майхнаа барьж чадалгүй буцаагаад нураасан. Тухайн үед Б, амь хохирогч нар тухайн үед бол цохилцож муудалцаагүй байсан, дараа майхнаа барихаа больсон тэгээд хорхог гаргаж байсан тэгэхэд Б миний хажууд ирж суусан тэгэхэд амь хохирогч бас хорхог тойроод сууж байсан. Энэ явдал майханд явж ирсний дараа буюу Бат-Эрдэнэ амь хохирогчтой маргалдсаны дараах үйл явдал байгаа юм. Ер нь бол маргалдаад эвлэрсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/; "...Тухайн үед Б амь хохирогчтой л маргалдсан. Юунаас яагаад маргалдсаныг би мэдэхгүй байна. Би хол байсан майхан янзлах гээд Отгоннямтай байж байсан. Б амь хохирогчтой маргалдсан тэгээд зодолдох гэхээр нь болиулж гал тойрон сууж байсан..., Б, амь хохирогч нар нэлээд согтсон бусад нь хир согтсон байсныг би мэдэхгүй байна..., Анх гол дээр очоод майхны төмөр мартсан тэгээд буцаад явах гээд байж байхад амь хохирогч би ажиллаасаа халагдчихлаа гээд Б-д гомдоллоод байсан ба Б чимээгүй бай гээд л амь хохирогч үг хаяад байсан тэгээд тэр 2 зууралдаж байхад Б амь хохирогчийг нэг удаа цохисон нүүрэн тус газар нь цохих шиг болж амь хохирогчийн хамраас нь цус гарсан. Б амь хохирогч 2-той анх уулзахад уучихсан байсан. Хаана уусныг би мэдэхгүй өөрсдөө 13 дугаар хороололд уусан гэж ярьж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/;
Гэрч Н.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...Тухайн өдөр буюу 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр намайг амарж байхад оюутан ангийн найз Цэрэнтогтох Голомт банкнаас хүсэлтээрээ гарчихсан байна чи Кино үйлдвэр дээр хүрээд ирээч гэхээр яасан гэтэл зүгээр хүрээд ирээ гэхээр нь надад мөнгө алга байна гэтэл мөнгө төгрөг хамаагүй хүрээд ир гээд замдаа утсаар заалгаад Кино үйлдвэрийн хажууд байдаг Паб-д орсон Цэрэгтогтох ганцаараа пиво уучихсан сууж байсан. Бид 2 тэндээ хүн бүр тусдаа 4 шил пиво уучхаад тэндээсээ гараад дахиж ууж гадуур явахаар болоод хуурай ах Энхтулга ахтай уулзаад тэндээсээ харина гэж бодож байгаад гэр лүүгээ Цэрэнтогтохын хамтаар явж байгаад замд Багын найз Золжаргал хаана байгаа гэхээр нь гэрийнхээ гадаа байна гэтэл Гол явъя гэсэн гэрийн хажууханд Золжаргал, Түвшинтөр, Отгонням нар ирсэн юм. Тэндээ уулзаж ярилцаж байгаад гол явахаар болоод Золжаргалын машинтай Оргил супер маркетаас хүнсний зүйл аваад замдаа Ганболд утсаар ярьж байгаад суусан юм. Бид хэд Товчооны гүүрэн доогуур нэлээн явж байгаад голын хажууханд буусан юм. Дэлгүүрээс хорхогны мах авсан байсан учраас голын ойр орчимоос чулуу түүхээр болоод хорхогны чулуу Золжаргал, Цэрэнтогтох, бид 3 чулуу халаахаар болоод Отгонням, Ганболд Түвшинтөр 3 дэлгүүр орж скоч авахаар явсан байсан. Тухайн үед Золжаргал Цэрэнтогтох нар чулуу халаах дээрээ тулаад ингэж халаахгүй тэгж халаана гээд маргалдаад байсан. Маргааныг салгах гээд дундуур нь ороод одоо болиоч дээ гэж хэлээд Золжаргал төрсөн ахын талаар /яг юу гэж ярьснаа санахгүй байна/ ярьтал Золжаргал миний яриаг гүйцэд сонсоогүй уурлаад надтай маргалдаад түүдэг галын цаанаас гэнэт босож ирээд над руу ухас хийх үед Цэрэгтогтох та 2 одоо болио гээд болиулсан юм. Золжаргал над руу ухас хийгээд өндийх үедээ түүдэг галд гар утсаа унагаасан байснаа мэдэхгүй бид нар ч анзаараагүй байсан. Түүний дараа скочинд явсан Отгонням, Ганболд Түвшинтөр нар Хулан, Хатансүйх нарын хамтаар ирсэн юм. Бид хэд хорхогоо гал дээр тавчихаад тэндээ суугаад архи уусан юм. Хэсэг хугацааны дараа Золжаргалтай би согтуу нэгнийхээ яриаг ойлгохгүй муудалцаад байхаар нь би дуугай байсан Золжаргал намайг сууж байсан газраас зайдуу дагуулж яваад ингэж болохгүй олон хүн байна гээд тайлбарлаад хэлэхэд нь би үгэнд нь орсон юм. Галын хажууд Цэрэногтох бид 2 ойрхон сууж байсан гэсэн тухайн үед бүгдээрээ та 2 галтай ойрхон суугаад байна хол суу гэхээр нь би сууж байсан газраасаа босоод хойшоо ухарч байгаад гол руу унасан юм. Тухайн үед би усанд унаад гарч чадахгүй амь тэмцээд цааш яг юу болсноо сайн санахгүй байна. Намайг Отгонням эрэг рүү түлхэж гаргасан гэсэн. Намайг гараад ирэхэд Цэрэнтогтох байхгүй гол руу надтай зэрэг шахуу унасан гэсэн гол руу гэрэл чийдэн дусаагаад олдохгүй хамт байсан улсууд хаана байна гэж хашхирч байгаад байгаа газраараа шууд 102 дугаарын утас руу болсон асуудлын талаар ярьсан..., Цэрэнтоггох нэлээн согтолттой байсан. Гол дээр 1 том пиво ууж байгаад нөгөө хэд ирсний дараа 750 гр Болор архи хувааж уугаад нэлээн согтсон байсан..., Цэрэнтогтох бид нартай маргалдсан асуудал байхгүй..., Өмнө гал асаасан байсан тулга дээр хорхогоо битүү чанагч дээр нь тавьсан байсан учраас хол ойрыг согтуудаа сайн анзаараагүй. Цэрэнтогтох бид 2 зэрэгцээд Цэрэнтогтох бид 2-ын хажууд хүн байгаагүй урдаас хараад зогсож байсан зарим нь машины хажууд тогтворгүй майхан сав барих гээд хөдөлж байсан..., Түвшинтөр Отгонням 2 майхны урт төмөр бариад хийх гээд зогсож байсан. Зарим нь майхны олснooc янзлаад скочдоод байцгааж байсан. Бид 2 голын хажууд суусан юм..., Би унаж байхыг хараагүй яагаад гэхээр би түрүүлээд унасан байсан. Тухайн үед бүгд ус руу орчих гээд байгаа харагдаад байна хол суу гээд бүгд хэлээд байсан. Би ус руу унахдаа ямар нэгэн хүнээс зуураад татсан зүйл байхгүй..., Отгонням бид хоёрын араас орсон гэж байсан. Намайг түрүүлж нуруунаас түлхээд эрэг рүү гарч ирэх үед Отгонням ганцаараа голд Цэрэнтогтохыг хайгаад гэрэл дусааж хэсэг хайсан..., Тийм зүйл байгаагүй. Голд нэг ч хүн хувцсаа тайлаад орох нь битгий хэл хөлөө дүрсэн асуудал байхгүй..., Тиймээ Золжаргалтай муудалцаад намайг тайвшруулж байхад Цэрэнтопгох орж ирээд намайг боль гээд түлхээд 2 гарнаас бариад авахаар нь холдож бай гэсэн Цэрэнтогтох намайг тавихгүй байхаар нь би нүүрэн тус газар нэг удаа цохиод газар түлхээд унагаасан чинь Цэрэнтопгох босож ирээд би чамайг нэг ч удаа цохиогүй байхад чи яагаад намайг цохиж байгаа гэхээр нь би тухайн үедээ уучлалт гуйсан нөгөө хэд ирээд ингэж болохгүй гээд намайг бас тайвшруулж байсан. Тухайн үед бид 2 майхан хамт барилцах гэсэн та 2 байж бай гэхээр нь галын хажууд сууцгаасан юм..., Айхтар зодолдоогүй нэг удаа цохисон учраас би нээх тоогоогүй хэлээгүй юм, тухайн үедээ ч намайг тайвшруулаад би уучлалт гуйсан байсан учраас нээх ач холбогдолгүй юм шиг санагдаад хэлээгүй..., Тухайн үед бүгд чанга яриад Цэрэнтогтох алга болчихлоо гэж яриад байсан учраас би сайн санаад байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 дугаар хуудас/;
Гэрч Б.Хатансүйхын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...Тэгээд Баянзүрхийн товчооноос зүүн тийшээ голын эрэг дээр очиход голын эрэг дээр Ганболд, Төрөө нартай хамт явж байгаа гээд 3 залуу байж байсан. Тэр гурав нэлээн согтсон нэгнийхээ гар утсыг галд хийгээд шатаачихсан гэсэн хоорондоо муудалцаад зодолдоод одоо алга болчхоод байгаа агсам согтуу тавиад байсан залуугийн цамц нь цус болчихсон байсан. Тэгээд голын эрэг дээр суугаад нэг шил Болор нэртэй архи тойруулаад сууж байхад алга болчхоод байгаа залуу нэг залуу руу нь агсам согтуу тавьж байгаад явуулчихсан. Тэгээд майхан барих гээд байж байхад алга болчхоод байгаа залуу агсам согтуу тавьж байгаад нэг залуугийнхаа нүдрүү нь өшиглөсөн тэгээд зодоон болоод алга болчихсон залуу агсраад байхаар нь майхан барихаа болиод майхнаа хураасан. Тэгээд сууж байгаад архинаас нь 3 татаад сууж байсан газраасаа холдоод бөөлжсөн. Буцаад нөгөө хэд дээрээ очихоор алхаж байхад голруу хүн уначихлаа гээд нэг нь орилсон. Тэгсэн Хулан тэнд байсан нэг найзтайгаа голруу орсон. Тэгээд нэг залууг нь гаргаж ирсэн. Тэгээд нэг залуу нь олдохгүй болохоор нь цагдаад дуудлага өгсөн..., Нэлээн согтуу байсан. Ямар шалтгаанаар агсам согтуу тавьсан гэдгийг нь мэдэхгүй байна. Намайг очиход л агсраад уурлаад байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 43 дугаар хуудас/;
"...Намайг Ганболд, Төвшинтөр, Отгонням нар майхангийн төмөр гадас авчхаад тэгээд Хулан бид 2-ыг ирж авсан. Тэгээд голын эрэг дээр ирсэн тэгэхэд ойролцоогоор 23 цаг өнгөрч байх шиг байсан би цагийг нь яг тодорхой санахгүй байна. Тэгээд бид нар ирэхэд Б, Золжаргал нар болон амь хохирогч 3-уулаа гал асаачихсан тойроод суусан суугаагаараа маргалдаж байсан. Тэр 3 нэгнийхээ гар утсыг шатаачихлаа гээд л маргалдсан байх шиг байсан. Хоорондоо зодолдож маргалдсан байсан эсэхийг бол би мэдэхгүй зодолдсон шинжтэй байх шиг байсан. Тэгээд л анх ирэхэд нэг хоорондоо маргалдсан согтсон байсан учраас би тэд нартай бараг юм яриагүй бага зэрэг зайгаа бариад л байсан. Тухайн үед амь хохирогчийн уруул нь хавдсан байсан хувцасны ханцуй нь цус болсон байсан. Хулан бид 2-ыг авсан Ганболд, Төвшинтөр, Отгонням нар эрүүл байсан. Миний хувьд их согтсон байсан учраас яаж усанд унасныг нь хараагүй Хулан бид 2 бие засахаар явсан тэгэхэд л унасан юм шиг байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/;
"...Автобусны буудал дээр ирэхэд Төвшинтөр, Ганболд, Отгонням нар Приус маркийн автомашинтай ирсэн байсан тэгээд бид нар машинд суугаад шууд Туул голын эрэг дээр нь очсон. Би туул голын хаана нь очсон талаар санахгүй байна очвол зааж өгч чадах эсэхээ мэдэхгүй байна. Тухайн үед гэрэл гэгээ тасарсан харанхуй болсон байсан. Төвшинтөр, Ганболд, Отгонням нар согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан ба харин голын эрэг дээр ирэхэд Б, Золжаргал, амь хохирогч нар гал түлчихсэн Пиво уугаад сууж байсан. Тэгээд зодолдсон шинжтэй байсан амь хохирогчийн цамцны ханцуй нь цус болсон байдалтай байсан ба өөр ямар нэгэн шинж тэмдэг байгаагүй. Тэгээд "Түвшинтөр, Ганболд, Отгонням, Хулан бид 5 ирээд нийт 8 уулаа болж Отгонням "Түвшинтөр нар майхнаа барих гэж байсан ба тэгээд майхангаа барихаа болиод хорхогоо идчихээд явъя гэж ярилцаад бүгдээрээ гал тойрон сууж архи тойруулсан тэгтэл Золжаргал машинаа унаад бид нарыг орхиод яваад өгсөн. Тэгээд тойрон сууж байгаад би Хулантай бие засахаар модруу явсан ба тэгээд би бие засаж Хулан намайг бага зэрэг зайнаас хараад зогсож байж байгаад хүн голруу уначихлаа гээд голруу гүйгээд явсан ба би араас нь гүйгээд очиход Отгонням голруу орчихсон байсан ба Хулан Отгоннямын араас нь гүйгээд орчихсон байсан Отгонням тэгэхэд Б-ийг гаргаж ирсэн Ганболд, Төвшинтөр бид 3 голын эрэг дээр зогсож байсан. Отгонням дээгүүрх хувцсаа тайлсан байсан бусад хувцсаа тайлсан байсан эсэхийг би мэдэхгүй байна. Тэгээд Отгонням, Б, Хулан 2-ыг гаргаж ирсэн амь хохирогчийг дахиж хайгаад олдоогүй тэгээд л цагдаагийн байгууллагад гар утсаар мэдэгдсэн. Бид амь хохирогчийг живж нас барсан талаар маргааш өглөө нь цагдаагийн байгууллага дээр ирснээр мэдсэн. Бид нарыг голын эрэг дээр ирэх үед Б, Золжаргал, амь хохирогч нарын хувцас нь хуурай байсан. Ирснээс хойш ч голын усанд орсон хүн байгаагүй..., Би Б, амь хохирогч нарыг голын усанд хэрхэн яаж орсныг нүдээр хараагүй, нэмэгдэхэд л ийм зүйл болчихсон. Голруу Б амь хохирогч нарын явж байгааг би мөн хараагүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 47 дугаар хуудас/;
Гэрч Х.Хулангийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...Тэгээд цуг товчоон дээр очоод гүүрнээс дээш голын эрэг дээр очсон чинь тэнд арван жилийн найз Золбоо, манай нөгөө ангийн Балдан билүү Болдоо гэх залуу мөн одоо усанд ороод алга болчхоод байгаа залуу гурав Золбоогийн гар утас алга болсон гээд жаахан маргаантай байж байсан. Тэгээд очоод тэр хэдтэй хамт нэг шил болор архи уугаад юм яриад сууж байхад алга болчхоод байгаа банди та нар намайг утас авчихсан гэж бодож байна уу гээд Золбоотой маргалдсан тэгж байгаад за за уучлаарай хөгшөөн гээд маргалдахаа больсон. Тэгээд хэсэг хугацааны дараа агсам согтуу тавьж манай ангийн Ганболдтой барилцаж аваад Ганболдыг нэг хоёр удаа цохисон. Тэгээд дараа нь манай нөгөө ангийн банди болох Балдан билүү Болдоотой маргалдаад эхлээд алга болсон залуу түрүүлж голруу ороод Балдан билүү Болдоогоо усруу татаж оруулсан. Тэгээд гол дагаад хоёулаа доошоо явчхаар нь манай ангийн Хархүү бид хоёр хувцсаа тайлаад тэр хоёрыг голоос гаргахаар усруу орсон. Тэгээд Хархүү нөгөө ангийн залуу болох Балдан билүү Болдоог үснээс чирч голоос гаргасан. Тэгээд гаргаж ирчхээд нөгөө залуу хайгаад гол дагуу доошоо жоохон явсан. Тэгээд голоос гарч ирээд эхлээд 102 дугаарын утас руу залгаад дуудлага өгсөн чинь 105-руу залгаж дуудлага өг гэсэн тэгээд 105 дугаарын утасруу залгаж дуудлага өгсөн..., Түлхсэн юм бол байхгүй. Яагаад гэхээр бид нар голын эрэгт ойрхон байж байсан. Алга болсон залуу манай нөгөө ангийн Балдан билүү Болдоо хоёр бид нарыг харж байхад голын эрэг дээр нь ойрхон зогсож байсан. Эхлээд алга болсон залуу усруу ороод манай нөгөө ангийн бандийн хүзүүнээс нь алга хэсгээрээ барьж татаад л усруу орчихсон..." гэх мэдүүлэг /хх-ийн 49 дүгээр хуудас/; "...Намайг Хатансүйхтэй хамт байж байхад Ганболд, Төвшинтөр, Отгонням нар ирж авсан. Тэгэхэд 23 цаг өнгөрч байсан. Тэгээд голын эрэг дээр ирсэн тэгэхэд Бат-Эрдэнэ, Золжаргал нар болон амь хохирогч 3-уулаа гал асаачихсан тойроод суучихсан, суугаагаар маргалдаж байсан. Тэр 3 нэгнийхээ гар утсыг шатаачихлаа гээд л маргалдсан байх шиг байсан. Хоорондоо маргалдаж зодолдсон байдалтай байх шиг байсан Бат-Эрдэнэ амь хохирогч нар биднийг ирэхэд дахин маргалдсан ба бид нар Б амь хохирогч нарыг салгасан тэгээд л Хатансүйх бид 2 бие засахаар явсан иргээд ирэхэд амь хохирогч Б нар унасан байсан энэ асуудал 01:50 цагт болсон 01:55 цагт дуудлага өгсөн юм. Биднийг ирэхэд амь хохирогчийн цамцны ханцуй нь цус болсон байсан, тэгээд биднийг ирсний дараа Б, амь охирогч нар маргалдаж Бат-Эрдэнэ амь хохирогчийг цохисон тэгээд амь хохирогчийн уруул нь хавдаж цус гарсан. Амь хохирогчтой өөр хэн нэгэн маргалдаагүй. Ганболд Б амь хохирогч нарыг салгах гэж байгаад амь хохирогчид нэг удаа цохиулж байгаа харагдсан. Амь хохирогч тэгэхэд би ажлаасаа өнөөдөр гарчихсан би 2 хүүхэдтэй гээд уйлаад байсан. Б амь хохирогч нар нэлээд согтсон байсан. Бусад нь гайгүй байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 51 дугээр хуудас/; "...Би Хатансүйхийн хамтаар бие засах гээд модтой хэсэг рүү явсан тэгээд буцаад явж байтал амь хохирогч, Б нар яг голын эрэг дээр өөд зөдөөсөө харсан байдалтай зогсож байсан ба амь хохирогч тэгэхэд би 2 хүүхэдтэй гээд уйлаад байсан тэгэхэд л Б чи манай найз нарын дэргэд намайг байдалд хийлээ гэх зэргээр хэлж маргалдаж байсан нь хальт сонсогдож байсан тэгээд л нэг хартал амь хохирогч голруу тэнцвэр алдан унахдаа Б-ийн энгэрээс зууран тэгээд л хамт голруу унасан, Тухайн үед бол ямар нэгэн байдлаар цохилцох түлхэлцэх үйлдэл Б, амь хохирогч нар хийгээгүй ба тэд өмнө нь маргалдан цохилцсон юм. Б, амь хохирогч нар намайг Ганболд, Отгонням, Төвшинтөр, Хатансүйх нарын хамтаар ирэхэд гар утас алга болсон шалтгаанаар маргалдаж байсан ба тэгснээ нэг нэгнийхээ шанаан тус газар хэд хэдэн удаа цохилцож амь хохирогчийн уруулаас нь цус гарсан амь хохирогчийн цамцны ханцуй цус болчихсон байсан тэгээд бид салгасан тэгээд амь хохирогч Б нар эвлэрсэн байсан. Тэгээд л майхан барих гээд больсон гал тойрон архи ууж хорхогоо идсэн ба тэгээд ийм зүйл болсон. Амь хохирогчийг голруу түлхсэн хүн байхгүй цохиж голд унагаасан хүн байхгүй. Яг тухайн амь хохирогчийн унасан ус бол их гүнзгий ус байсан намайг ороход миний хөл газарт хүрэхгүй байсан. Намайг хэрэг болсон газар анх ирхэд амь хохирогч, Б, Золжаргал нарын хувцас нь хуурай ямар нэгэн байдлаар голд ороогүй байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 53 дугаар хуудас/;
Гэрч Э.Золжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...Тэгээд хорхогоо хийж байхад Б амь хохирогчтой алга болчихсон байсан ба хайгаад хартал машины ард сууж байсан юм. Ажиглахад тэр 2 хоорондоо муудалцчихсан байсан. Тэгээд очоод босгож ирээд яагаад муудалцаад байгаа юм бэ гээд Б амь хохирогч нарыг газраас босгоход Б амь хохирогчийн нүүрэн тус газар гараа зангидаж байгаад 1 удаа хүчтэй цохисон тэгэхээр нь би голоор нь орж салгасан. Тэгээд Б хүмүүс рүү ална шүү гээд уурлаад байсан тэгэхээр нь би Б-ийг бусдаас хол авч яваад тайвшруулсан. Тэгээд буцаад бусад дээрээ ирэхэд Б бусдаасаа уучлал гуйсан ба тэгээд би хорхог гал дээр тавьчхаад яваад өгсөн юм. Б амь хохирогч нар хоорондоо оюутан цагийнхаа болсон явдлыг яриад маргалдаж байх шиг байсан. Б амь хохирогчийг цохиход амь хохирогч зодолдох гэхэд нь би дундуур нь орж салгасан юм. Өөр ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй. Тэгээд гэртээ ирээд хоночхоод 2 хоногийн дараа ийм зүйл болсныг мэдсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 дугаар хуудас/; "...Тэгээд байж байхад Б амь хохирогчтой өмнө ярьсан зүйлээ үргэлжлүүлэн ярьж дахин маргалдсан ба тэгээд Б амь хохирогчийн нүүрэн тус газар гараараа хүчтэй цохисон тэгэхэд амь хохирогч зөрүүлээд цохисон ба би дундуур нь ороход Отгонням боль гэхэд Б Отгоннямыг нэг удаа өшиглөсөн. Тэгээд би Б-ийг салган авч яваад тайвшруулж тэгээд буцаж бид нар гал тойрон суусан юм. Тэгээд муудалцаад онцгүй байгаад байхаар нь би дүүгээ дуудаж машинаа бариулаад тэгээд яваад өгсөн. Явлаа гэдгээ Төвшинтөрд л хэлсэн..., Б амь хохирогчийг цохиход амь хохирогчийн уруулаас цус нэлээд гарч байсан. Тухайн үед яг л гэрэл гэгээ тасарч байсан. Би Б-ийг салгаад тайвшруулж байгаад буцаад ирэхэд амь хохирогчийн цамцны энгэр хэсэг, ханцуй хэсэг нь цус болсон байсан. Намайг байх хугацаанд ийм л зүйл болсон..." гэх мэдүүлэг /хх-ийн 59 дүгээр хуудас/;
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 1485 дугаартай дүгнэлт:
1.2 Талийгаач Б.Цэрэнтогтохын цогцост уруулж няцарсан шарх, духанд зулгаралт, дух, баруун, зүүн хөмсөг, духны хуйхны дотор гадаргууд хуралт гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь үхэлд хүргэхгүй, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой
5. Үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
6. Талийгаач нь живэлт буюу амьсгалын дээд замд гадны биет /шингэн/ орсны улмаас амьсгалын хурц дутагдалд орж нас баржээ.
7. Талийгаачийн цус нь В /III/ бүлгийн харъяалалтай байна.
8. Талийгаачийн цусанд 3.2 промилли, ходоодны шингэнд 6.8 промилли, шээсэнд 2.0 промилли спиртийн агууламж илрэв. Цусанд 3.2 промилли спиртийн агууламж илэрсэн нь хүнд зэргийн согтолтод хамаарна. Гэсэн дүгнэлт /хх-ийн 68-68 дугаар хуудас/;
Шинжээч эмч Ц.Бадралын: "...Дээрх гэмтлүүд нь тухайн хэсэг газруудад нь
хүрч үйлчлэх олон удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. Дээрх гэмтлүүдээс
дух, шанаанд, 2 хөмсгөнд үүссэн зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн шүргэлцэх,
үрэгдэх үед үүссэн гэмтэл байна..., уруулд язарсан шарх гэмтэл нь дангаараа
гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт
хамаарна..." гэх мэдүүлэг/хх-ийн 71-73 дугаар хуудас/;
Яллагдагч Н.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...Надад танилцуулсан Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ганбулганы 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн яллагдагчаар татах тухай тогтоолоор ЭХТА-ийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял сонсгож яллагдагчаар татаж байгааг ойлголоо, надад асуух зүйл алга. Сонсгож байгаа ялыг би хүлээн зөвшөөрч байна..., Тухайн болсон явдал болдог өдрийн 13 цагийн орчим амь хохирогч надруу утсаар залгаж хаана байгаа юм бэ гэхэд нь би гэртээ байна гэсэн тэгтэл амь хохирогч мань ажлаа өгч байна уулзах уу гэсэн тэгэхээр нь би мөнгө байхгүй гэтэл хэд байна мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ гэсэн тэгээд би 15.000 төгрөг байгаагаа хэлсэн. Тэгтэл за хүрээд ир уулзъя гэсэн
тэгээд кино үйлдвэрийн орчим би амь хохирогчтой уулзсан. Тэгээд уулзахад
ганцаараа нэг пивоны газар пиво уугаад байж байсан тэгээд уулзаж бид пиво
уугаад гарсан тэгээд бид нар 13 дугаар хороолол руу чиглэн алхаж байгаад
Эрдэнэтолгой орвол мөнгө олох байх гээд тэгээд бид 2 автобусанд суугаад
Эрдэнэтолгой орчим ирсэн. Тэгээд би Энхтулга гэдэг ахруугаа утсаар ярьж
асуухад Алаг толгой орчим байна гэсэн тэгээд тэнд очиход пиво ууж байсан тэгээд
бид нар хамт пиво уугаад сууж байтал утсаар Отгонням надруу ярьж тэгээд байгаа газраа хэлсэн тэгээд тэгээд Отгонням, Түвшинтөр, Золжаргал нар ирж бид 5
нийлээд гол явсан юм. Би Золжаргалтай ам муруйж маргалдсан тэгтэл амь
хохирогч намайг заамдаж аваад байсан тэгээд тавихгүй байхаар нь нүүрэн тус
газар гараараа нэг удаа цохисон тэгтэл амь хохирогчийн уруулаас нь цус гарсан.
Тэгээд Золжаргал ирж салгасан. Амь хохирогч цамцаараа цусаа арчсан цамцны
ханцуй нь цус болсон байсан юм. Энэ болсон явдлыг тэнд байсан бүгд л харсан
байх..., Би бол согтсон байсан гэхдээ ухаанаа алдаагүй болсон явдлыг сайн санаж
байгаа, амь хохирогч нэлээн согтсон байсан. Бид голын эрэг дээр нэмж архи
ууцгаасан..." гэх мэдүүлэг /хх-ийн 107 дугаар хуудас/,
Эрүүгийн хэргийг тусгаарлах тухай прокурорын тогтоол /хх-1-2/, Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-82/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-83/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-84-90/, Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын 2018.10.24-ны өдрийн 4057 дугаартай тогтоол /хх-91-92/, Дүрс бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-97-99/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.
Хохирогч Б.Цэрэнбат, түүний өмгөөлөгч Г.Батбаяр, Л.Баттогтох нар нь шүүхийн хэлэлцүүлэгт “Талийгаач Б.Цэрэнтогтохын амь нас хохирсон нь Н.Б-ийн хууль бус үйлдэлтэй холбоотой, түүнд холбогдуулж ирүүлсэн хэргийн зүйлчлэл буруу тохирохгүй байгаа тул хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцааж өгнө үү” гэж мэтгэлцсэн болно.
Шүүх хохирогч болон түүний өмгөөлөгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцсэнийг хүлээн авах боломжгүй гэж шийдвэрлэв. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэмжээ хязгаарын хүрээнд хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Шүүгдэгч Н.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 07 дугаар сарын 02-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутагт орших Туул голын эрэг дээр иргэн Б.Цэрэнтогтохын нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь
Гэрч Л.Түвшинтөрийн: “…Анх гол дээр очоод майхны төмөр мартсан тэгээд буцаад явах гээд байж байхад амь хохирогч би ажиллаасаа халагдчихлаа гээд Б-д гомдоллоод байсан ба Б чимээгүй бай гээд л амь хохирогч үг хаяад байсан тэгээд тэр 2 зууралдаж байхад Б амь хохирогчийг нэг удаа цохисон нүүрэн тус газар нь цохих шиг болж амь хохирогчийн хамраас нь цус гарсан…” гэсэн мэдүүлэг,
Гэрч Х.Хулангийн: “…Тэгэхэд 23 цаг өнгөрч байсан. Тэгээд голын эрэг дээр ирсэн тэгэхэд Б, Золжаргал нар болон амь хохирогч 3-уулаа гал асаачихсан тойроод суучихсан, суугаагаар маргалдаж байсан. Тэр 3 нэгнийхээ гар утсыг шатаачихлаа гээд л маргалдсан байх шиг байсан. Хоорондоо маргалдаж зодолдсон байдалтай байх шиг байсан Б амь хохирогч нар биднийг ирэхэд дахин маргалдсан ба бид нар Бат-эрдэнэ амь хохирогч нарыг салгасан тэгээд л Хатансүйх бид 2 бие засахаар явсан иргээд ирэхэд амь хохирогч Бат-Эрдэнэ нар унасан байсан энэ асуудал 01:50 цагт болсон 01:55 цагт дуудлага өгсөн юм…” гэсэн мэдүүлэг,
Гэрч Э.Золжаргалын: “…Ажиглахад тэр 2 хоорондоо муудалцчихсан байсан. Тэгээд очоод босгож ирээд яагаад муудалцаад байгаа юм бэ гээд Б амь хохирогч нарыг газраас босгоход Б амь хохирогчийн нүүрэн тус газар гараа зангидаж байгаад 1 удаа хүчтэй цохисон тэгэхээр нь би голоор нь орж салгасан. Тэгээд Б хүмүүс рүү ална шүү гээд уурлаад байсан тэгэхээр нь би Б-ийг бусдаас хол авч яваад тайвшруулсан. Тэгээд буцаад бусад дээрээ ирэхэд Бат-Эрдэнэ бусдаасаа уучлал гуйсан ба тэгээд би хорхог гал дээр тавьчхаад яваад өгсөн юм…” гэсэн мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 1485 дугаартай дүгнэлтэд: Талийгаач Б.Цэрэнтогтохын цогцост уруулж няцарсан шарх, духанд зулгаралт, дух, баруун, зүүн хөмсөг, духны хуйхны дотор гадаргууд хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь үхэлд хүргэхгүй, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэсэн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Н.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Н.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Б.Цэрэнбат нь талийгаач Б.Цэрэнтогтоход учирсан хөнгөн хохирлын талаар хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурьдав.
Шүүгдэгч Н.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Н.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Н.Б-ийг 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоохыг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Н.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР