Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 134/ШШ2016/00095

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: Ё.Н хүсэлттэй,

 

ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ч.Н шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бат-Оргил нар оролцов.

                               

ТОДОРХОЙЛОХ  нь:

                                            

     Хүсэлт гаргагч Ч.Н шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 1984 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 10 жилийн дунд сургуульд жижүүрээр ажилд орж, 1986 оны хавар гал тогооны ажилтнаар ажиллаж байгаад 1986 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүүхэд асрах чөлөө авсан. 1987 оны 09 дүгээр сар хүртэл хүүхэд асрах чөлөөтэй байхдаа Худалдааны техникумд сурахаар явж, 1989 оны 07 дугаар сарын 20-ны өдөр сургуулиа төгсөөд Хэнтий аймгийн Баянхутаг сумын Худалдаа бэлтгэлийн ангид эдийн засагчаар ажиллах болсон. Тэгээд 1990 онд Худалдаа бэлтгэлийн анги татан буугдаж Соёмбо хэрэглээний хоршоо болон байгуулагдахад тус хоршоонд эдийн засагчаар шилжин ажилласан. Тус хоршоонд ажиллаж байхдаа 1992 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хүүхэд асрах чөлөөтэй байсан. Чөлөөтэй байх хугацаандаа Чойр хотын Нийгэм хангамжийн хэлтэст байцаагчаар ажилд орсон. Тухайн үед Соёмбо хэрэглээний хоршооноос ажлаас халагдсан тушаал гараагүй байхад шууд ажилд орсон.

Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл 1986 онд Өмнөдэлгэр сумын 10 жилийн дунд сургуулийн жижүүрийн ажлаас чөлөөлж, гал тогооны ажилчнаар шилжүүлэн ажилласан тушаал байхгүй, хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн, 1987 оны 09 дүгээр сар хүртэл хүүхэд асрах чөлөөтэй байсан боловч ажлаас халагдах тушаал 1987 оны 05 дугаар сард халагдсанаар тасалбар болгосон. 1990 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Соёмбо хэрэглээний хоршоонд эдийн засагчаар ажилласан боловч худалдаа бэлтгэлийн ангиас чөлөөлсөн тушаал байхгүй. Мөн 1989 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хүүхэд асрах чөлөөтэй байсан. 1993 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс өөр ажилд томилогдон ажилласан боловч Соёмбо хэрэглээний хоршооноос халагдсан тушаал байхгүй учир өндөр насны тэтгэвэр тогтоолгож чадахгүй байна.

Иймд миний биеийг 1984 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 10 жилийн дунд сургуулийн жижүүрээр, 1989 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Баянхутаг сумын Худалдаа бэлтгэлийн ангид эдийн засагчаар, 1990 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүртэл Баянхутаг сумын Соёмбо хэрэглээний хоршоонд эдийн засагчаар тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

Хүсэлт гаргагчийн тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

     Хүсэлт гаргагч Ч.Н нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

     Ч.Наранцэцэг нь 1984 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 10 жилийн дунд сургуульд жижүүр, гал тогооны ажилчинаар,

1989 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Худалдаа бэлтгэлийн ангид эдийн засагчаар,

1990 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүртэл Соёмбо хэрэглээний хоршоонд эдийн засагчаар тус тус ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Хэнтий аймгийн Архивын тасгийн 135 дугаартай цалингийн тодорхойлолт, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1985 оны 25 дугаар тушаал, 1987 оны 05 дугаар сарын 17 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаал, Хэнтий аймгийн худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргын 1989 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн ажилд томилох тухай 115 дугаар тушаал, түүний хавсралт, Баянхутаг сумын Соёмбо хэрэглээний хоршооны даргын 1990 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 25 дугаар тушаал, 1993 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн хүүхэд асрах чөлөө олгох тухай тушаал, 1993 оны 28 дугаар цалингийн карт, 1991 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Соёмбо хэрэглээний хоршооны даргын 002 дугаар тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаал, 1993 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн нярай хүүхдээ асрахаар цалингүй чөлөө авсан эхчүүдэд олгосон тэтгэмжийн карт, 1991 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хүүхдийн арчилгаа, тэжээлийн тэтгэмжийн баримт, 1990 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 607767 дугаар эмнэлгийн хуудас, 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 03/000833 дугаар Т.Т төрсний бүртгэлийн лавлагаа, төрсний гэрчилгээний хуулбар, Т.Ө төрсний гэрчилгээний хуулбар, гэрч Д.Д Н.Гх нарын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн мэдүүлэг, У.С 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр тус шүүхэд өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

 

Хүсэлт гаргагч нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 10 жилийн дунд сургуульд 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байснаа тогтоолгоно гэсэн боловч тус сургуулийн захирлын 1987 оны 17 дугаар тушаалаар түүнийг 1987 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн байх тул энэ тушаалын дагуу шийдвэрлэсэн болно.

 

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Н-ийг 1984 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 10 жилийн дунд сургуульд жижүүр, гал тогооны ажилчинаар,

1989 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Худалдаа бэлтгэлийн ангид эдийн засагчаар,

1990 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүртэл Соёмбо хэрэглээний хоршоонд эдийн засагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

          2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Ч.Н-иййн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

         

          3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

          4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.НАРАНЧИМЭГ