Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
Хэргийн индекс | 146/2016/00138/И |
Дугаар | 146/ШШ2016/00132 |
Огноо | 2016-06-10 |
Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 146/ШШ2016/00132
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ
татгалзсныг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг, Хархорин сум, Ганган-Орхон баг, Мойлтын 8-25 тоотод оршин суух Гүжир овогтой Энхмаагийн Цэвэлмаагийн /РД:ЙР90030401/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймаг, Хархорин сум, Ганган-Орхон баг, Бизнес хөгжлийн төвд байрлах “Мөнх-Урлан” ХХК-ийн захирал Олзвойгийн Дэлгэрмаад /РД:АЙ84052601/ холбогдох,
303 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 02-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Цэвэлмаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа:
Э.Цэвэлмаа миний бие Хархорин телевизийн зараар оёдолчин ажилд авна гэсний дагуу “Мөнх-Урлан” ХХК-ийн захирал О.Дэлгэрмаатай 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр очиж уулзахад цалинг хийснээр өгнө, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг төлнө гэхээр нь уг өдөр тохиролцож ажилд орсон. 2 сар шахуу ажиллуулахад цалин өгөхгүй, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгал төлөхгүй байхаар нь 2016 оны 05 дугаар сарын 25-ныг дуустал ажиллаж байгаад ажилаасаа гарсан. Хамт ажилдаг 3-н хүнд Дэлгэрмаа цалин өгсөн мөртлөө надад юу ч өгөхгүй байгаа тул нэхэмжлэл гаргаж байна. Надад 5-р сарын 5-нд 50 000 төгрөг өгсөн. Өөр мөнгө өгөхгүй байгаа тул миний бие “Мөнх-Урлан” ХХК-иас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу ажилласан 1 сар 26 хоногоор тооцож авсан. 50 000 төгрөгөө хасаж нийт 303 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. ...Нэхэмжлэгч Цэвэлмаа миний бие “Мөнх-Урлан” ХХК-ийн захирал О.Дэлгэрмаад холбогдуулан 303 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Миний бие энэ иргэний хэргээ шийдүүлэхээс татгалзаж байна. Би энэ удаа нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Цэвэлмаа нь хариуцагч “Мөнх-Урлан” ХХК-ийн захирал О.Дэлгэрмаад холбогдуулан 303 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74,2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Э.Цэвэлмаа нь хариуцагч “Мөнх-Урлан” ХХК-ийн захирал О.Дэлгэрмаад холбогдох 303 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9 740 төгрөгийн 50 хувь болох 4 870 төгрөгийг орон нутгийн төвлөрсөн төсвийн 101800995 тоот данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 4 870 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Б.САРАНТУЯА