Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 22

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2019/0041/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                 М.Долгоржав,

Улсын яллагч                                               Т.Баярмаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 Л.Цогзолмаа,

Шүүгдэгч                                                       Ч.Ө нарыг оролцуулан

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Баярмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ХуацаӨй овгийн Ч.Ө холбогдох 1939000330024 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 23-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Дадал суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, аав, ээж дүү нарын хамт  Хэнтий аймгийн Дадал сумын 2  дугаар баг Цагаан ам гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдлэж байгаагүй, Ховгийн Ч.Ө / РД:/

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/  

Шүүгдэгч  Ч.Ө нь  2019 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр Хэнтий аймгийн Дадал сумын 4 дүгээр баг Харгиастай 1-6 тоотод оршин суух Ч.Э-гийн гэрт согтуугаар Ц.Э маргалдан улмаар хэвлийн тус газарт нь хутгалж Ц.Э эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  Ч.Ө нь  2019 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр Хэнтий аймгийн Дадал сумын 4 дүгээр баг Харгиастай 1-6 тоотод согтуугаар Ц.Э маргалдан хэвлийн тус газарт нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

1. Хохирогч Ц.Э.......Би 2019 оны 01 дүгээр сарын 08-ны орой 22 цагийн үед гэрээсээ М буюу Ө-тэй хамт Эвээ буюу Э гэрт очихоор болсон. Бид 2 очихдоо 2 ш том боргио пивотой очсон. Тэгээд бид 3 юм яриад пиво ууцгаасан. Тэгээд Мөөгөө багшийн дэлгүүрээс 4 литр Монгол архи худалдан авсан......Юм яриад байж байхад Мөнх-Эрдэнэ согтчихоод агсам тавиад байсан. Эвээ нэг хутга харуулж байсан. Нэг мэдэхэд М тэр хутгыг шургуулганаас гүйж очиж аваад над дээр гүйж ирээд би чамайг алчих уу гэхээр нь би алаа ал гэсэн чинь шууд миний гэдэсний хэсэг рүү хатгачихсан....Тэгээд гэдсээр нойт оргиод явчихаар нь хартал намайг дүрчихсэн байсан. Би тэрийгээ тэр хоёрт хоёуланд нь харуулсан....гэх мэдүүлэг....../ХХ-ийн 17-20 дугаар хуудас/

2. Гэрч Ч.Э.....Би 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотоос Дадал суманд ирсэн. ...орой 22 цагийн үед гэртээ өөрийн найз болох М буюу Ө, У буюу Э нарыг найз нь ирээд байнаа манайд жаахан юм ярьж суух уу гээд М рүү чат бичиж дуудсан. Тэгээд манай хоёр найз манайд ирэхдээ 2 том боргио пиво авч ирсэн юмаа. Тэгээд бид гэрийнхээ зуухны өмнө суугаад юм ярьж 2 пивоо дуусгасан. Тэгээд шөнийн 01 цагийн үед дахиж өөр юм уух гээд М багшийн дэлгүүр лүү нэрмэл архи авахаар явсан. Тэгээд бид 3 очоод...5 литр Монгол архи 20.000 төгрөгөөр авсан. Тэгээд бид 3 буцаж гэртээ ирээд зуухны өмнө суугаад юм ярьж нэрмэлээ ууцгаасан.....нэг мэдэхэд манай хоёр буйдан дээр юунаас болж маргалдсан нь мэдэгдэхгүй муудалцаад байсан.  Тэгээд хартал М буюу Ө гартаа хутга барьчихсан Улаака булааж авах гээд ноцолдож байсан. Тэгээд би М-ийг салгаад У хутгыг аваад цагаан шургуулганд хийсэн....юм яриад байж байтал Улаака Мөнх-Эрдэнэ чи намайг шаачихсан байна ш дээ гэхээр нь хартал Улаакагийн гэдсэн дээр бага зэрэг эсгэчихсэн байсан....гэх мэдүүлэг....../ХХ-ийн 23-25 дугаар хуудас/

3. Гэрч Б.Ц.....Би өчигдөр өглөө гэртээ унтаж байхад 08 цагийн үед миний хүү Ц.Э гэртээ орж ирсэн. Гэртээ орж ирэхдээ ёолоод нэг л зовиуртай байсан.....Яасан юу болов гээд асуусан чинь М буюу Ө бид хоёр жаахан муудалцаад гээд эмнэлэг явъя миний бие муу байна гэсэн.... намайг Мөнх-Эрдэнэ хутгаар хатгачихсан. Энэ нь их зовиурлаад байна гэсэн....Тэгээд эмч нар яаралтай арга хэмжээ авсан....гэх мэдүүлэг...../ХХ-ийн 29-31 дүгээр хуудас/

4. Шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 47 дугаартай.....Ц.Э биед хэвлийн урд хананы хутгалагдсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.....дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгиийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....гэх дүгнэлт..../ХХ-ийн 46 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч  Ц.Э эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаар хүсэлт ирүүлсэн байх тул шүүгдэгч Ч.Ө бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч  Х овгийн Ч.Ө хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ө 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ө оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сард 200.000 /хоёр зуу/ төгрөг төлөхөөр буюу 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ө нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй. 

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улаан хүрэн өнгийн модон хуйтай, ясан бариултай төмөр хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Ө авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

               

 

 

ДАРГАЛАГЧ                                    Д.ГАНЗОРИГ