Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 146/ШШ2016/00133

 

Зохигч эвлэрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа би,

Нэхэмжлэгч: Дорнод аймаг, Хэрлэн сум, 6 дугаар баг, 19 дүгээр байр 10тоотод оршин суух Сойвон овогтой Жигжидсүрэнгийн Сүхбаатарын /РД:ЛЮ61012535/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймаг, Бат-Өлзий сум, 3 дугаар баг, Өвт 2-8 гудамж 114  тоотод оршин суух Шүлст овогтой Цэндийн Батчулууны /РД:ЖЮ57042715/

Хариуцагч: Өвөрхангай аймаг, Бат-Өлзий сум, 3 дугаар баг, Өвт 2-8 гудамж 114   тоотод оршин суух Боржигин овогтой Нямжавын Нямсүрэнд /РД:ЖЮ60062203/ нарт холбогдох

2 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Сүхбаатар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Алдаржав нь шүүхэд гаргасан тайлбартаа:

Тус аймгийн Бат-Өлзий сумын харъяат иргэн бэлтгэл дэд хурандаа Ц.Батчулуун, гэр бүл Н.Нямсүрэнгийн хамт Дорнод аймгийн цэргийн штабын дарга хурандаа Ж.Сүхбаатар надаас 2014 онд 2 800 000 төгрөгийг 3 гэрийн мод хийж өгнө бэлнээр аваал гэрийн модоо ч өгөхгүй мөнгийг минь буцааж өгөхгүй одоог хүртэл гэр бүлийн хамт заллин хийж бидэнд олдохгүй зугтааж байгаа тул иргэн Ц.Батчулуун, Н.Нямсүрэн нараас 2 800 000 төгрөгийг буцаан олгуулж намайг хохиролгүй болгож өгөхийг хүсч байна... Нэхэмжлэгч Ж.Сүхбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Алдаржав миний бие хариуцагч нарын тайлбартай танилцлаа. Хариуцагч Ц.Батчулуун, Н.Нямсүрэн нарын нь 2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн дотор 1 800 000 /нэг сая найман зуун мянган/ төгрөгийг төлж барагдуулна гэсэн тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хариуцагч Ц.Батчулуун, Н.Нямсүрэн нар нь 1 000 000 /нэг сая төгрөгийг нэхэмжлэгч Ж.Сүхбаатарын дансад хийсэн нь үнэн болно гэжээ

Хариуцагч Ц.Батчулуун, Н.Нямсүрэн нар нь шүүхэд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Ж.Сүхбаатарын нэхэмжилсэн 2 800 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Бид 2 Ж.Сүхбаатарын дансанд  400 000 төгрөг, түүний данс 5405106853 тоот данс Сүхбаатарын найз Пүрэвдаваагийн Хаан банкны данс 5415002762 тоот дансанд 600 000 төгрөгийг Ж.Сүхбаатарын зөвшөөрлөөр хийсэн болно. Үлдсэн 1 800 000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 04-ний дотор төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Сүхбаатар нь хариуцагч Ц.Батчулуун, Н.Нямсүрэн нарт холбогдуулан 2 800 000  төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ж.Сүхбаатар нь нэхэмжилсэн 2 800 000 төгрөгөө багасгаж 1 800 000 төгрөг нэхэмжилсэнийг хариуцагч Ц.Батчулуун, Н.Нямсүрэн нар нь хүлээн зөвшөөрч 2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр төлж барагдуулахаар зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Ж.Сүхбаатар нь нэхэмжилсэн 2 800 000 төгрөгөө багасгаж 1 800 000 төгрөг нэхэмжилсэнийг хариуцагч Ц.Батчулуун, Н.Нямсүрэн нар нь хүлээн зөвшөөрч 2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр төлж барагдуулна гэж зохигч эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 59 750 төгрөгөөс 37 875 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төвлөрсөн төсвийн 101800995 тоот данснаас 21 875 төгрөг, хариуцагч Ц.Батчулуун, Н.Нямсүрэн нараас 21 875 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Сүхбаатарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адилаар албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

                                                             

ШҮҮГЧ                                   Б.САРАНТУЯА