Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 14

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо,

Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

Шүүгдэгч: Н.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Олхонууд овгийн Н.Э т холбогдох 1828002050166 тоот эрүүгийн 1 хавтас хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Өмнөговь аймгийн Манлай суманд 1978 оны 12 дугаар сарын 14-нд төрсөн, 40 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч  мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдүүдийн хамт Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 4-р баг /................... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлийн тухайд:

1. 2009 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 7 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

2. 2011 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар 4 сар баривчлах ялаар тус тус шийтгүүлж, хөнгөн ялыг хүнд ялд нь багтааж, эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоож, уг  хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

3. 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 450 цаг албадан ажил хийлгэх ял шийтгүүлсэн,

4. 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 150 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 248 дугаар зүйлийн 248.1.2, 208 дугаар зүйлийн 208.1.3, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн,

5. 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1, 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, Олхонууд овгийн Н.Э , регистрийн дугаар ................,

Шүүгдэгч Н.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 11 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд Цагдаагийн албан хаагч Б.П , С.С  нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн, Б.П ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Э мэдүүлэхдээ: “...2018 оны 12 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө би гэртээ байж байгаад Б.Ц  дээр очиж 1 шил архи уучхаад, эхнэр нь ороод ирэхээр нь 2-уулаа гаръя гээд гадаа 1 шил архи машинд байсныг аваад Далангийн тэнд очиж уугаад сууж байсан. Тэгэхэд Б.Ц гийн эхнэр Б.О, манай эхнэр Б.А  2 ирээд гэр рүүгээ харь гэхээр нь за гэж худлаа хэлээд  хойшоо гэрэлгүй зугтааж байгаад айлын хүлэмжийн хашаа мөргөөд орж очоод зогссон. Айлын хүмүүс цагдаа дуудсан байсан би айлд ороод уучлаарай хохирол төлбөргүй болгож өгнө гээд уучлалт гуйгаад сууж байхад цагдаа ирсэн. Тэгээд цагдаа нартай жаахан муудаад тухайн үед согтсон байсан учир өөрийгөө барих чадваргүй болсон байсан. Тэгээд цагдаагийн тасаг дээр ирээд гавлана гээд байсан. Сайн санахгүй байгаа, тэр үед архи их уусан байсан учир ухаан балартсан мөн тэр үед сандраад юу хэлж ярьж байгаагаа ойлгоогүй нэг мэдсэн гавтай хэвтэж байсан. Тэгээд тэр цагдаа нараас уучлалт гуйсан хуулийн дагуу арга хэмжээ авахуулна гэсэн. Энэ миний буруу хүн цохисон үйлдэлдээ харамсаж байна...” гэв.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.П ийн өгсөн  мэдүүлэгт: “...Би 2018 оны 11 дүгээр сарын 18-ны орой 23 цагийн үед Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд байдаг цагдаагийн тасаг дээр би жижүүрийн үүрэг гүйцэтгэж байхад 99342813 дугаараас дуудлага ирсэн юм. Тэгээд дуудлагын дагуу туслах цагдаа С.С ыг аваад уг дуудлага өгсөн газарт очиход тэнд 59-79 өмө улсын дугаартай, саарал өнгийн приус маркийн автомашин ногооны хүлэмж рүү орчихсон хүлэмжийг мөргөсөн байдалтай машины урд талын жолоочийн хажуугийн сандал дээр Б.Ц  гэдэг эрэгтэй хүн архи уучихсан байдалтай унтаж байсан. Тэгтэл гэрээс Н.Э   архи уучихсан гарч ирээд та нар юу юм бэ, пяздаануудаа яах гэж ирээд байгаа юм гээд байхаар нь би хүрч очоод яагаад бид нарыг доромжлоод байгаа юм бэ, бид нар дуудлагын дагуу ирлээ, таныг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад айлын ногооны хүлэмжийг мөргөсөн байна гэж хэлсэн. Тэгэхэд Н.Э   намайг битгий хуц чамд ямар хамаатай юм гэхээр нь би хууль ёсны шаардлага тавьж таныг цагдаагийн тасаг дээр аваачиж шалгах хэрэгтэй байна гэхэд өөдөөс хэл амаар доромжлон, цагдаагийн тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байсан. Тэгээд байж байснаа гэнэт С.С  цагдаагийн толгой руу цохиж аваад хоолойг нь боохоор нь би Н.Э  ын гарыг нь тавиулаад цагдаагийн Пургон автомашиндаа оруулсан. Тэгээд цагдаагийн тасаг дээр Н.Э  , Б.Ц  хоёрыг авч ирэхэд Н.Э   өөдөөс хэл амаар доромжилж, цагдаагийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй өөдөөс заналхийлээд согтуурал хэмжигч багажийг үлээхгүй байхаар нь таныг түр саатуулна гээд саатуулах өрөө рүү оруултал Н.Э   гэнэт миний уруул руу цохиод авахаар нь би та яагаад намайг цохиж байгаа юм бэ гэж хэлээд Н.Э  ыг гавлах гэтэл миний дух болон уруул руу гараараа цохиж авсан. Тэгээд би хоёр гарыг ард нь шахаад хана руу шахтал миний гарыг хазчихсан. Тэгтэл Н.Э   цагдаа С.С ын нүүр лүү нэг удаа цохиж аваад хөл рүү нэг удаа тийрсэн тэгээд цагдаа С.С  бид хоёр саатуулах өрөө рүү оруулах гэж байхад Л.Д  төлөөлөгч орж ирээд хамтдаа Н.Э  ыг саатуулах өрөөнд оруулсан юм...Архи уучихсан нэлээн их согтуу байсан. Тухайн үед драгер багажаар шалгах гэхэд үлээхгүй байсан...Бид нар иргэдийн дуудлагын дагуу ирлээ таныг цагдаагийн тасаг дээр аваачиж таны архи уусныг шалгах хэрэгтэй байна гэж хууль ёсны шаардлага тавьсан...Тухайн үед Н.Э   нь бид нарын хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй, өөдөөс заналхийлж байгаад миний дух, уруул болон гар хазчихсан. Мөн цагдаа С.С ыг толгой руу цохиж, боож авсан...Бид хоёр тухайн үед цагдаагийн дүрэмт хувцастай албан үүргээ гүйцэтгэж байсан Цэцэгмаа гэдэг хүнээс манай ногооны хашаа руу машин орчихоод ногооны хүлэмжийг мөргөөд зогсчихсон машин дотор хоёр согтуу хүн байна гэсэн дуудлага утсаар ирсэн юм...Би гомдолтой байна. Намайг албан үүргээ гүйцэтгэж явахад Н.Э   нь миний биед халдсан. Мөн намайг болон гэр бүлийг маань хэзээ нэгэн цагт ална гэж заналхийлсэн. Иймд Н.Э  ыг хуулийн дагуу шалгаж зохих шийтгэлийг өгөх нь зүйтэй гэж үзэж байна...”гэжээ. /хх-7-8/,

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.С ын өгсөн мэдүүлэгт:“...2018 оны 11 дүгээр сарын 18-ны орой 23 цагийн үед Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд байдаг цагдаагийн тасаг дээр би жижүүрийн үүрэг гүйцэтгэж байхад цагдаагийн ахлах дэслэгч Б.П  над руу утсаар залгаад дуудлага ирлээ, хамт явъя гэж хэлсэн. Тэгээд бид хоёр цагдаагийн машинаар дуудлага өгсөн газар нь очиход нэг приус маркийн автомашин ногооны хашаа руу орчихсон байдалтай машины хойд талын суудал дээр нэг согтуу хүн байсан. Би тэгээд машины хажууд нь байгаа айл руу орох гэхэд өөдөөс нэг эмэгтэй хүн гарч ирээд манай гэрт нь нэг согтуу хүн байгаа гэж хэлэхээр нь би гэрт орох гэтэл өөдөөс Н.Э   гэдэг залуу согтуу архи уучихсан байдалтай гарч ирэхээр нь "Амрыг эрье” гэж хэлээд машин хэн унаж явсан юм бэ гэж хэлэхэд Н.Э   би машин унаж явсан миний автомашин байгаа юм гэж хэлсэн. Тэгээд Н.Э  , хамт явсан тэр залууг нь цагдаагийн Пургон маркийн автомашинд суулгах гэхэд тэр Н.Э   би машинд суухгүй гээд Б.П  бид хоёрын тавьсан шаардлагыг биелүүлэхгүй өөдөөс эсэргүүцээд байж байгаад миний толгой руу нэг удаа цохиж, хувцаснаас заамдаж аваад хоолойг боох гэхэд Б.П  төлөөлөгч хүрч ирээд Н.Э  ыг салгаж аваад тэгээд бид хоёр гарнаас нь бариад Н.Э  ыг цагдаагийн машинд суулгасан.Тэгээд машинд сууж явахдаа Н.Э   нь миний араас хүзүү рүү нэг удаа цохиж аваад хувцаснаас зуурчхаад өөдөөс эсэргүүцээд заналхийлээд байсан. Тэгээд цагдаагийн тасаг дээр авч ирээд Н.Э  ын согтуурлыг шалгах гэтэл драгер багажаар шалгах гэхэд өөдөөс хэл амаар доромжилж, эсэргүүцэл үзүүлээд шалгуулаагүй. Тэгээд саатуулах өрөөнд оруулах гэхэд Н.Э   өөдөөс хэл амаар доромжлоод эсэргүүцэл үзүүлээд байж байснаа Б.П  төлөөлөгчийн нүүр лүү 2-3 удаа цохиж авахаар нь Б.П  төлөөлөгч Н.Э  ын гарнаас бариад өрөөний хана руу харуулан шахахад нь зүүн гарыг нь хазчихсан. Тэгтэл Н.Э   миний нүүр лүү нэг удаа цохиж аваад хөл рүү нэг удаа тийрсэн тэгээд Б.П  төлөөлөгч бид хоёр саатуулах өрөө рүү оруулах гэж байхад Л.Д  төлөөлөгч орж ирээд хамтдаа Н.Э  ыг саартуулах өрөөнд оруулсан. Тухайн үед Н.Э   бид нарыг хэл амаар их доромжилж байсан...Архи уучихсан нэлээн их согтуу байсан...Тухайн үед драгер багажаар шалгах гэхэд өөдөөс эсэргүүцэл үзүүлээд шалгуулаагүй юм...Тухайн үед Н.Э   нь бид нарын хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй, өөдөөс эсэргүүцэл үзүүлж, хэл амаар доромжлоод байсан...Цэцэгмаа гэдэг хүнээс манай ногооны хашаа руу машин орчихоод ногооны хүлэмжийг мөргөөд зогсчихсон машин дотор хоёр согтуу хүн байна гэсэн дуудлага ирсэн юм. Тэгээд бид нар дуудлагын дагуу очсон юм...Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-10-11/

Шүүгдэгч Н.Н.Э  ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт:“...2018 оны 11 дүгээр сарын 18-ны орой 21 цагийн орчимд би хүнд өгөх гэж байсан архиа аваад баз хүргэн болох Б.Ц   ын гэрт очсон тэгээд Б.Ц    гэртээ ганцаараа байсан ойр, уулзаагүй гээд нэг шил архиа гэрт нь задалж уусан. Б.Ц   ын эхнэр Б.О хүүхдүүдтэйгээ орж ирсэн тэгээд би Б.Ц   ыг аваад машиндаа суулгаад сумын төвийн дээшээ далангийн хажууд машинтайгаа очиж зогсоод үлдсэн нэг шил архи хувааж уусан тэгээд би тэнд архийг ууж байгаад согтчихсон байсан тэгээд гэнэт нэг айлд орчихсон намайг уучлаарай гээд сууж байснаа санаж байна тэгээд яасан бүү мэд би цагдаагийн тасагт ирчихсэн саатуулагдчихсан байсан. Би хөдөө гарч архи уугаад салхинд цохиулаад тасарчихсан байна. Би огт юм санахгүй байна...Би согтоод тасарчихсан мэдэх зүйл байхгүй байна. Согтсон байсан болохоороо өөрийн мэдрэлгүй Цагдаагийн алба хаагчийн шаардлагыг эсэргүүцэж биед нь халдсан байна. Цагдаа нар надтай зүй бус харьцаж миний биед халдсан зүйл байхгүй. Би уусан архиндаа согтож тасарчихжээ намайг уучлаарай гэж хэлмээр байна...Би айлын хүлэмжийг мөргөсөн хохирлоо бүрэн барагдуулж тухайн хүмүүсийг гомдол саналгүй болгоно...” гэжээ. /хх-12/,

Мөрдөн байцаалтын шатанд Б.П ийн гэрчээр өгсөн мэдүүлэгт:“...согтуугаар тээврийн хэрэгсэл яагаад жолоодсон юм бэ гэж хэлсэн. Н.Э   надад битгий хуц чамд ямар хамаатай юм, би тийм жижигхэн дэлгүүр ажиллуулдаг ядарсан пизда шиг харагдаад байна уу гэж хэлсэн. Н.Э   тухайн үед их согтсон байдалтай цагдаагийн алба хаагчаас тавих шаардлагыг үл биелүүлж харилцан яриа үүсгэх тутамд цагдаагийн байгууллагыг цагдаагийн алба хаагчийг доромжилсон үг яриа хэрэглэж байсан. Тэгээд Н.Э   нь ямар ч шалтгаангүйгээр надтай хамт дуудлагад очсон хэсгийн цагдаа цагдаагийн ахлагч С.С ын толгой руу гараараа цохиж аваад хоолойг нь боосон...Н.Э   нь жолоочийн суудал дээр сууж байсан С.С ыг араас нь цохиж байсан...Цагдаагийн тасаг дээр ирээд би Н.Э  ыг согтуурал хэмжигч багаж үлээлгэх гэхэд Н.Э   нь эсэргүүцэж үлээхгүй гэж тавьсан шаардлагыг биелүүлээгүй. Н.Э   тухайн үед намайг болон надтай хамт байсан Цагдаагийн ахлагч С.С  бид хоёрт хандаж лалрууд минь та нар бол арчаагүй пизда нар шүү дээ, би хэргээс шоронд орох гэж ингэсэн юм, шоронд ороод төрөөр тэжээлгээд хэвтэж байх шиг сайхан юм алга, намайг явдаг газар нь хурдан явуулаад өгч чадах уу лалруудаа гэх мэт үгийг хэлж байсан. Тэгэхлээр нь би түүнийг эрүүлжүүлнэ саатуулна гэж хэлээд саатуулах байр руу оруулаад та доошоо суу гэхэд үгийн зөрүүгүй миний уруул руу гараараа цохисон. Тэгээд би Н.Э  т чи яаж байна аа яагаад намайг цохиж байгаа юм гээд гарыг нь аваад гавлах гэтэл миний дух руу болон уруул руу дахиад гараараа 2 удаа цохисон...Тэгэхлээр нь би түүний 2 гарыг бариад хананд шахсан ба тэр үед Н.Э   миний зүүн гарыг хазсан. Уг явдлаас болж миний уруул дотор хэсэгтээ язарч цус хурж хавдсан, духны хэсэгт зулгарсан гэмтэл үүссэн. Тэгээд саатуулах өрөөнөөс гараад жижүүрийн өрөөнд ороод байж байсан чинь Н.Э   нь цагдаагийн ахлагч С.С ын нүүр рүү нэг удаа цохиод хөл рүү нэг удаа өшиглөсөн. Тэр үед гаднаас хэсгийн төлөөлөгч цагдаагийн ахлах дэслэгч Л.Д  орж ирсэн ба улмаар цагдаагийн 3 алба хаагч нийлж Н.Э  ыг түр саатуулах өрөөнд оруулж саатуулсан. Дээрх үйл явдал болоход Б.Ц  гэх залуу хажууд хамт байсан бүх зүйлийг харсан сонссон...Цагдаагийн байгууллагыг болон цагдаагийн алба хаагчийг хараалын үгээр маш их доромжилж байв. Мөн цагдаагийн алба хаагчийн гэр бүл үр хүүхдийг ална хядна гэсэн үгийг удаа дараа хэлж байсан. "Тухайлбал би та нарыг алж чадахгүй байлаа гэхэд та нарын үр хүүхдүүдийг чинь ална харж байгаарай би амлъя, та нарын ээж янхан байсан болохоор та нар өнөөдөр ийм хогийн ажил хийж явж байгаа юм, та нарыг би маргааш эндээс гарахаараа шууд хутгалж ална би шийдсэн хүн, шоронд орох гэж би ийм юм хийж байгаа юм гэсэн зүйлүүдийг ярьж байсан...Н.Э   миний биед халдсан. Би дээрх мэдүүлэгтээ ярьсан. Миний толгой өвдөж байна. Мөн духан дээр зулгарсан, дээд доод уруулын дотор хэсгүүд язарч хавдсан, баруун нүдний хэсгээр хөндүүртэй, уруул амны хэсгээр эмзэглэл ихтэй байгаа...Би Н.Э  ын бие эрх чөлөөнд халдаагүй. Би Н.Э  ын гаргасан зөрчлийг шалгаад явж байхад Н.Э   нь манай цагдаагийн ажилтан С.С ыг машинд сууж байхад нь араас нь зодоод эхэлсэн. Улмаар түүнийг Цагдаагийн тасагт авчирж согтуурал хэмжигч багаж үлээлгэх, юу болсон талаар асууж лавлахад надад ямар ч хариулт өгөөгүй чамд ямар хамаатай юм пизда минь та нар намайг жижигхэн дэлгүүр ажиллуулдаг ядарсан пизда гэж бодоод байна уу, би хэргээс шоронд явах гэж ингэж байгаа юм гэх мэт үгийг хэлж жижүүрийн өрөөний сандал ширээ компьютерийг авч шидэж танхайрсан. Түүний энэ догшин ширүүн зан авирын өөдөөс цагдаагийн ажилтан хуулийн дагуу харьцаж ажиллахгүй бол алба хаагч өөрөө гэм буруутай болох эрсдэлтэй учир би түүнтэй маш хянамгай харьцсан... Н.Э   архи уусан согтуу байсан. Н.Э   нь цагдаагийн тасгийн түр саатуулах өрөөн дотор миний биед халдчихаад та нарыг өнөө шөнө бүгдийг нь ална гэж хашхираад гүйгээд явчихсан. Тэр үед би өөрийн аюулгүй байдлаа хангаж улмаар Н.Э  ыг олохын тулд хэсгийн төлөөлөгч Л.Д ыг гэрээс нь аваад сумын төвөөр Н.Э  ыг хайж байгаад буцаад гэрийнхээ үүдэнд очиход Н.Э   нь манай гэрийн үүдний харанхуй коридорт зогсчихсон одоо би эсэргүүцэл үзүүлэхгүй ээ намайг дагуулаад яв гэж хэлээд зогсож байсан. Тэгээд түүнийг дагуулаад цагдаагийн тасаг руу ороход Н.Э   нь хэсгийн цагдаа С.С ыг нэг удаа нүүр рүү цохиод нэг удаа хөл рүү өшиглөсөн. Тэгэхээр Н.Э   тухайн үед өөрийн биеэ хянаж бүрэн чадвартай юу болж байгаа талаар мэдэж байсан гэж хэлж болохоор байгаа юм...Би гомдолтой байгаа. Намайг албан үүргээ гүйцэтгээд явж байхад Н.Э   нь миний биед халдсан. Мөн намайг болон миний гэр бүлийг хэзээ нэгэн цагт ална гэж заналхийлсэн. Би Н.Э  тай өмнө нь хэрэлдэж маргаж байсан удаа огт байхгүй атал Н.Э   намайг дээрх мэдүүлэгт өгсөнөөр заналхийлсэн. Н.Э   өмнө нь 2016 онд мөн адил цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж биед нь халдахыг завдаж байсан хэрэгт холбогдож шалгагдаж байсан...” гэжээ. /хх-13-14/,

Мөрдөн байцаалтын шатанд С.С ын гэрчээр өгсөн мэдүүлэгт:“...Намайг 2018 оны 11 дүгээр сарын 18-ны орой 23 цагийн үед Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд байдаг цагдаагийн тасаг дээр жүжүүртэй байж байхад цагдаагийн ахлах дэслэгч Б.П  над руу утсаар залгаад “дуудлага ирлээ, хамт явъя” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр цагдаагийн машинаар дуудлага өгсөн газар нь очиход нэг автомашин ногооны хашаа руу орчихсон байдалтай машины хойд талын суудал дээр нэг согтуу хүн байсан. Би тэгээд машины хажууд нь байгаа айл руу орох гэхэд өөдөөс нэг эмэгтэй хүн гарч ирээд манай гэрт нь нэг согтуу хүн нь байгаа гэж хэлэхээр би тэр гэр лүү орох гэтэл өөдөөс Н.Э   гэдэг залуу согтуу архи уучихсан байдалтай гарч ирэхээр нь "Амрыг эрье” гэж хэлээд машин хэн унаж явсан юм бэ гэж хэлэхэд Н.Э   би машин унаж явсан миний автомашин байгаа юм гэж хэлсэн.Тэгээд Н.Э  , хамт явсан тэр залууг нь цагдаагийн машинд суулгах гэхэд тэр Н.Э   “би машинд суухгүй, гээд бид нарын тавьсан шаардлагыг биелүүлэхгүй өөдөөс эсэргүүцэл үзүүлж байгаад миний толгой руу нэг удаа цохиж, хувцаснаас заамдаж аваад хоолойг боох гэхэд Б.П  төлөөлөгч хүрч ирээд Н.Э  ыг салгаж аваад тэгээд бид хоёр гарнаас бариад машинд суулгасан. Тэгээд машинд сууж явахдаа Н.Э   нь миний араас хүзүү рүү нэг удаа цохиж аваад хувцаснаас зуурчхаад өөдөөс эсэргүүцэж, заналхийлээд байсан. Тэгээд цагдаагийн тасаг дээр авчирээд Н.Э  ыг драгер багажаар шалгах гэхэд өөдөөс хэд амаар доромжилж, эсэргүүцээд, шалгуулаагүй. Тэгээд саатуулах өрөөнд оруулахад Н.Э   өөдөөс хэл амаар доромжлоод эсэргүүцэл үзүүлээд байж байснаа Б.П  төлөөлөгчийн нүүр лүү 2-3 удаа цохиж авахаар нь Б.П  төлөөлөгч Н.Э  ын гарнаас бариад хана руу шахахад нь зүүн гарыг нь хазчихсан. Тэгтэл Н.Э   миний нүүр лүү нэг удаа хальт цохиж аваад хөл рүү нэг удаа тийрсэн тэгэхээр Б.П  төлөөлөгч бид хоёр саатуулах өрөө рүү оруулах гэж байхад Л.Д  төлөөлөгч орж ирээд хамтдаа Н.Э  ыг саатуулах өрөөнд оруулсан. Тухайн үед Н.Э   бид нарыг хэл амаар их доромжилж байсан...Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ./хх-15-16/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Б.Ц   ын өгсөн мэдүүлэгт:“...Намайг гэртээ байж байхад 21 цагийн орчимд Н.Э   нь манай гэрт нэг шил архи аваад орж ирсэн. Тэгээд бид 2 тэр архиа хувааж уучхаад байж байхад Н.Э   гаръя гэхээр нь хамт гэрээс гарч явахад машинд суучих гэхээр нь машинд нь суухад сумын төвийн далангийн хажууд очоод зогссон тэнд машиныхаа хойд суудал дээрээс нэг шил архи 0,75 литрийн багтаамжтай ЭКС гэдэг архи байсан гаргаж ирсэн. Н.Э   бид 2 машинд нь архи уугаад сууж байхад манай эхнэр Б.О нь эгч Б.А тай хамт машинтай ирсэн тэгээд машинаас Б.А  нь гарч ирэхэд Н.Э   нь гэнэт машинаа асаагаад эхнэрээсээ зугтаасан. Н.Э   нь машинаа унаад зугтаж явж байхад араас нь манай эхнэр машинтай дагаж явж байхад нь би больёоо машинаа зогсоо би гэртээ харилаа гэж хэлэхэд Н.Э   нь сумын төвийн баруун захын гэр хороолол руу явсан тэгээд тэнд очоод сумын төв рүү орж байгаад машиныхаа гэрлийг унтрааж явсан тэгэхэд араас манай эхнэр машинтай яваад байхаар нь Н.Э   нь машиныхаа гэрлийг унтраагаад явж байгаад харанхуйд явж байгаад нэг юм мөргөөд зогссон тэгээд машинаас гарч харахад хүлэмж мөргөж зогссон. Би машинд сууж байхад цагдаа ирсэн тэгээд намайг Н.Э  ын машинаас гаргаж цагдаагийн машинд суулгасан тэгээд удаагүй байхад Н.Э   нь нэг цагдаатай муудалцаад байсан тэгэхээр нь би машинаас буугаад Н.Э  ыг болиулсан тэгэхэд Н.Э   нь Цагдаагийн машинд суухгүй та нартай явахгүй гээд эсэргүүцээд байсан. Цагдаа нар Н.Э   бид 2-г машиндаа суулгаад цагдаа руу авч явсан Цагдаа дээр ирэхэд Б.П  нь намайг цаашаа ор гээд түр саатуулдаг байр луугаа оруулсан тэгэхэд миний ард Н.Э   нь Б.П  цагдаагийн шаардлагыг эсэргүүцээд байсан тэгээд муудалцаад юм түчигнээд байсан. Гавлуулахгүй  хувцасаа тайлахгүй гээд байсан. Тэгээд удалгүй Н.Э   нь гавлуулаад миний хажууд саатуулагдсан...Н.Э   нь цагдаатай хэрэлдээд байхаар нь би болиулсан. Цагдаагийн алба хаагчийн биед нь халдсанг нь би хараагүй...”гэжээ. /хх-17-19/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Я.Ц-ийн өгсөн мэдүүлэгт:“...Би 2018 оны 11 сарын 18-ны шөнийн 23 цаг өнгөрч байхад гэртээ байсан тэгэхэд гэрийн баруун талын замаар их хүчтэй нэг машин шороо цацаад яваад өнгөрсөн. Тэгээд удалгүй 2-3 минутын дараа төмөр нураад байх шиг сонсогдсон тэгээд юу болов гэж бодоод гэрээсээ гарахад манай гэрийн зүүн талд байх хүлэмжинд машины гэрэл байж байсан тэгэхээр нь би очиж үзэхэд төмөр торон хашааг нэвт дайраад нэг хүлэмжийг нэвт эвдэн дамнуулаад 2 дахь хүлэмжний төмөр торыг мөргөж зогссон байсан. Машинаас хүн бууж ирэхгүй байхаар нь би гэрэл тусгаад очиход дотор нь 2 хүн хоорондоо нэгнийгээ цохиж зодоод байх шиг болсон тэгээд би сумын цагдаад дуудлага өгсөн. Тэгээд удалгүй машиныг жолоодож явсан Н.Э   гэх хүн нэлээд их согтсон байсан. Надад хандаж таны юмыг сүйтгээд хаячихсан байна. Таныг хохирол гомдолгүй болгож өгнө цагдаад битгий хэлээрэй гэж хэлсэн тэгээд байж байхад цагдаа нар ирсэн. Тэгээд Б.П  цагдаа, нэг танихгүй цагдаатай хамт ирсэн байсан. Тэгээд машины хаалгыг нээхэд Ням гэх залуу жолоочийн хажууд суудал дээр унтаж байсанг нь сэрээгээд Б.П  цагдаа өөрсдийнхөө машинд суулгасан. Тэгээд байж байхад нөгөө танихгүй цагдаа нь манай гэр лүү ороод Н.Э  ыг гэрээс гаргаж ирсэн тэгээд байж байхад Н.Э   нь танихгүй цагдаагийн хувцаснаас нь татаад дугтрахаар нь би Н.Э  аа чи боль яах гээд байгаа юм бэ гэхэд миний хэлснийг ч тоохгүй байсан тэгэхэд тэр цагдаа нь өөдөөс нь чи боль яах гээд байгаа  юм бэ би чамайг мэднэ боль гэж хэлсэн тэгэхэд Н.Э   нь тэр цагдааг заамдаж авсан тэгэхэд Б.П  хажуунаас нь очоод Н.Э  ыг татаж авч хориод машиндаа суулгаад авч явсан. Би цагдаагийн машин явсны дараа гэртээ орсон...намайг гадаа байж байхад Б.П той хамт дуудлаганд очсон цагдааг заамдаж л аваад байсан бусдаар бол цохисон зүйл байгаагүй. Н.Э  ыг цагдаа нар цохиж зодсон зүйл байхгүй. Цагдааг заамдаад авахаар Б.П  болиулаад машиндаа суулгаад аваад явсан...Одоо надад гомдол санал байхгүй. Тухайн үед мурийсан төмрөө тэгшлээд янзлуулчихсан...” гэжээ. /хх-20/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Б.А гийн өгсөн мэдүүлэгт: “...Би эрхээ эдлээд мэдүүлэг өгөхгүй...Даруухан зантай , жаахан түргэн ууртай хүн...” гэжээ. /хх-22/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Оын өгсөн мэдүүлэгт: “...2018 оны 11 дүгээр сарын 18-ны орой би хоёр хүүхэдтэйгээ сумын халуун ус орчихоод буцаад гэртээ очиход Н.Э   ирчихсэн манай нөхөр Б.Ц    хоёр нэг шил 0,75 граммын Экс нэртэй архийг уугаад дуусаж байсан тэгээд тэр 2 гэрээс гараад явсан...Тэр хоёр манай гэрээс гарахдаа нэлээн их согтчихсон байсан... ” гэжээ. /хх-23/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.О  ын өгсөн мэдүүлэгт: “...Н.Э   нь ерөнхийдөө их шудрага, хүнд их тусархуу. хөдөлмөрч залуу байгаа юм. Нөхөрлөх хугацаанд нь ядарсан нэгэндээ тус дэм болох, олон нийтийг хамарсан ажилд бусдыг манлайлж уриалан дуудаж оролцдог, нийгмийн идэвхи санаачлагын хувьд тун гайгүй залуу гэж боддог. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүн байгаа юм....” гэжээ. /хх-24/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Н-ийн өгсөн мэдүүлэгт: “...Н.Э  ын зан байдлын хувьд бол их шударга шулуун, хүнд их тусархуу, найз нөхдийнхөө дунд нэр хүнд сайтай, Хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүн байгаа юм. 2017 онд Гурвантэс сумын 9 алдартны нэг болж байсан... Архи уучихаараа зан ааш нь түрэмгий болчихдог юм...” гэжээ. /хх-25/,

Шүүгдэгч Н.Н.Э  ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “...Би 2018 оны 11 дүгээр сарын 18-ны орой 21 цагийн үед байх Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд гэртээ байж байгаад хүнд өгөх гэж байсан 0.75 граммын Экс нэртэй хоёр шил архийг аваад гэрээсээ гарч өөрийн эзэмшлийн приус-20 маркийн 59-79 өмө улсын дугаартай автомашинаа унаад сумын гэр хороололд байдаг баз хүргэн болох Б.Ц   ын гэрт нь очиход Б.Ц    гэртээ ганцаараа байсан. Тэгээд ойрд уулзалдсангүй гэж авч ирсэн хоёр шил архины нэг шил 0.75 граммын Экс нэртэй архийг Б.Ц    бид хоёр хувааж уугаад дуусаж байхад гаднаас Б.Ц   ын эхнэр Б.О хүүхдүүдээ дагуулаад ороод ирсэн.Тэгээд Б.Ц    бид хоёр гэрээс нь гараад машинаа би бариад сумаас дээшээ байдаг далангийн хажууд очиж зогсоод машин дотроо нэг шил 0.75 граммын Экс нэртэй архийг хувааж уусан би тэгээд нэлээн их согтчихсон байсан. Нэг мэдсэн чинь нэг айлд орчихсон уучлаарай гээд сууж байснаа санаж байна тэгээд цаашаа юу болсон, яасан бүү мэд, хөдөө гарч салхинд их согтсон байна цаашаа юу болсныг огт санахгүй байна. Нэг сэрсэн чинь сумын цагдаа дээр ирчихсэн унтаж байсан...Өглөө нь босоод урьд шөнө нь согтуугаар машинаа бариад айлын ногооны хашаа руу орсон, мөн цагдаа нартай маргалдаж, Б.П  төлөөлөгчийг цохиж зодсон гэж ЦэрэнБ.Ц с дуулсан юм...Би тэр үед үнэхээр их согтчихсон байсан болохоор үнэхээр юу болсныг нь огт санахгүй байна. Хэрвээ эрүүл ухаантай байсан бол тийм асуудал гаргахгүй байсан юм...Би өөрийн хийсэн гэм буруугаа зуун хувь ойлгож байна. Архи ууснаас болж ийм зүйл хийсэндээ харамсаж, гэмшиж байна...хохирол мөнгийг төлөхөд бэлэн...” гэжээ. /хх-45/,

2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 565 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...1.2.3.4. С.С ын биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэжээ. /хх-27/,

2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 566 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...1. Б.П ийн биед уруулын дотор салстад язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо, 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй, 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ. /хх-29/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-4/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.П ийн Амбулаториор эмчлүүлэгсдийн карт “...зовиур: толгой өвдөнө, уруул чимчигнэж өвдөнө, амнаас цус шүүрнэ...st-localis: Уруулын дотор талд дээд доод хэсэгт духны хэсэгт 0,8 см орчим зулгарсан шархтай...” гэжээ /хх-35-36/,

Хохирогч С.С ын Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-39-40/,

Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-41/,

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт багийн засаг даргын тодорхойлолт /хх-47/

Шүүгдэгч Н.Н.Э  ын суурь боловсролын гэрчилгээ /хх-48/

Шүүгдэгч Н.Н.Э  ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-58/,

Шүүгдэгч Н.Н.Э  ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-64/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-63/,

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1/1212 тоот албан бичиг /хх-66/,

Гэрч Я.Цэцэгмаагийн өргөдөл “...хохиролгүй болгосон тул надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” /хх-58/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.П ийн гаргасан илтгэх хуудас /хх-59-60/,

“...Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Гурвантэс сум дахь Цагдаагийн тасгийн эдийн засгийн мөрдөгч албан тушаалтай цагдаагийн ахлах дэслэгч Б.П  би 2018.11.18-ны өдөр тус цагдаагийн тасгийн жижүүрийн үүргийг гүйцэтгэсэн. 2018.11.18-ны өдрийн 23 цаг 20 минутанд 99342813 дугаарын утаснаас иргэн Я.Ц /................./ нь мэдээлэхдээ Гурвантэс сумын төвийн хойд хэсэгт байрлах манай хүлэмжийг саарал өнгийн приус маркийн автомашин мөргөөд ороод ирсэн ба уг машин дотор байгаа 2 хүн хоорондоо зодолдоод байна гэсэн гомдол мэдээлэл өгсөн ба дуудлагаар цагдаагийн ахлагч С.С ын хамт очиж ажиллахад 5979 ӨМӨ улсын дугаартай саарал өнгийн приус маркийн автомашин ногооны хүлэмжний зүүн талаас мөргөн орж зогссон байдалтай жолоочийн хажуугийн суудал дээр Б.Ц  гэх эрэгтэй хүн архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай унтаж байв. Тэр үед гомдол мэдээлэл өгсөн Я.Ц гэрээсээ гарч ирж Н.Э   энэ машиныг унаж явсан байна, одоо манай гэрт орчихсон сууж байна, танайхыг хохиролгүй болгоё цагдаад битгий хэлээрэй гэсэн зүйл ярьж байна гэж хэлсэн. Удалгүй Н.Э   ирж та нар юу юм бэ пиздаануудаа яах гэж ирж байгаа юм гэсэн. Би түүнд чи бид нарыг яагаад доромжлоод байгаа юм бэ би дуудлагын дагуу ирж байна, та зам тээврийн осол гаргасан байна согтуугаар тээврийн хэрэгсэл яагаад жолоодсон юм бэ гэж хэлсэн. Н.Э   надад битгий хуц чамд ямар хамаатай юм, би тийм жижигхэн дэлгүүр ажиллуулдаг ядарсан пизда шиг харагдаад байна уу гэж хэлсэн. Н.Э   тухайн үед их согтсон байдалтай цагдаагийн алба хаагчаас тавих шаардлагыг үл биелүүлж харилцан яриа үүсгэх тутамд цагдаагийн байгууллагыг цагдаагийн алба хаагчийг доромжилсон үг яриа хэрэглэж байсан. Тэгээд Н.Э   нь ямар ч шалтгаангүйгээр надтай хамт дуудлагад очсон хэсгийн цагдаа цагдаагийн ахлагч С.С ын толгой руу гараараа цохиж аваад хоолойг нь боосон. Би тэр үед Н.Э  ын гарыг тавиулж аваад албаны фургон машины ард оруулж суулгасан. Тэгчихээд осол гаргасан приус маркийн автомашины байгаа байдлынх нь зургийг аваад зогсож байсан чинь албаны фургон машин дотор түс тас гэсэн чимээ гарсан. Эргээд хартал машин дотор Н.Э   нь жолоочийн суудал дээр сууж байсан С.С ыг араас нь цохиж байсан. Би гүйж очоод Н.Э  ыг татаж сандал дээр нь суулгаад 2 гарыг нь бариад цагдаагийн тасаг руу авч явсан. Цагдаагийн тасаг дээр ирээд би Н.Э  ыг согтуурал хэмжигч багаж үлээлгэх гэхэд Н.Э   нь эсэргүүцэж үлээхгүй гэж тавьсан шаардлагыг биелүүлээгүй. Н.Э   тухайн үед намайг болон надтай хамт байсан Цагдаагийн ахлагч С.С  бид хоёрт хандаж лалрууд минь та нар бол арчаагүй пизда нар шүү дээ, би хэргээс шоронд орох гэж ингэсэн юм, шоронд ороод төрөөр тэжээлгээд хэвтэж байх шиг сайхан юм алга, намайг явдаг газар нь хурдан явуулаад өг чадах уу лалруудаа гэх мэт үгийг хэлж байсан. Тэгэхлээр нь би түүнийг эрүүлжүүлнэ саатуулна гэж хэлээд саатуулах байр руу оруулаад та доошоо суу гэхэд үгийн зөрүүгүй миний уруул руу гараараа цохисон.Тэгээд би Н.Э  т чи яаж байна аа яагаад намайг цохиж байгаа юм гээд гарыг нь аваад гавлах гэтэл миний дух руу болон уруул дахиад гараараа 2 удаа цохисон. Тэгэхлээр нь би түүний 2 гарыг бариад хананд шахсан ба тэр үед Н.Э   миний зүүн гарыг хазсан. Уг явдлаас болж миний уруул дотор хэсэгтээ язарч цус хурж хавдсан, духны хэсэгт зулгарсан гэмтэл үүссэн. Тэгээд саатуулах өрөөнөөс гараад жижүүрийн өрөөнд ороод байж байсан чинь Н.Э   нь цагдаагийн ахлагч С.С ын нүүр рүү нэг удаа цохиод хөл рүү нэг удаа өшиглөсөн. Тэр үед гаднаас хэсгийн төлөөлөгч цагдаагийн ахлах дэслэгч Л.Д  орж ирсэн ба улмаар цагдаагийн 3 алба хаагч нийлж Н.Э  ыг түр саатуулах өрөөнд оруулж саатуулсан. Дээрх үйл явдал болоход Б.Ц  гэх залуу хажууд хамт байсан бүх зүйлийг харсан, сонссон. Б.Ц  нь цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлж байсан болно. Н.Э нь саатуулах өрөөнд байх хугацаандаа Цагдаагийн байгууллагыг болон цагдаагийн алба хаагчийг хараалын үгээр маш их доромжилж байв. Мөн цагдаагийн алба хаагчийн гэр бүл үр хүүхдийг ална хядна гэсэн үгийг удаа дараа хэлж байсан. Тухайлбал би та нарыг алж чадахгүй байлаа гэхэд та нарын үр хүүхдүүдийг чинь ална харж байгаарай би амлъя, та нарын ээж янхан байсан болохоор та нар өнөөдөр ийм хогийн ажил хийж явж байгаа юм, та нарыг би маргааш эндээс гарахаараа шууд хутгалж ална би шийдсэн хүн, шоронд орох гэж би ийм юм хийж байгаа юм гэсэн зүйлүүдийг ярьж байсан. Цагдаагийн ахлах дэслэгч Б.П  миний бие болон цагдаагийн ахлагч С.С  бид хоёрын зүгээс иргэн Н.Н.Э  т хуулийн дагуу согтуурал хэмжигч багаж үлээх, цагдаагийн алба хаагчийг албан үүрэгтэй нь холбогдуулж хэл амаар доромжлохгүй байх, цагдаагийн алба хаагчийн бие эрх чөлөөнд халдахгүй байх талаар шаардлагыг тавьж ажиллаж байсан ба Н.Н.Э  ын бие эрх чөлөөнд халдаж хууль бус шаардлага тавьсан зүйл огтхон ч гараагүй болохыг илтгэн танилцуулъя...” гэжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 01 дүгээр сарны 12-ны өдрийн 07 тоот шийтгэх тогтоолын хуулбар /хх-67/,

Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 06 дугаар сарны 03-ны өдрийн 61 тоот шийтгэх тогтоолын хуулбар /хх-68-69/,

Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 45 тоот шийтгэх тогтоолын хуулбар /хх-70-72/,

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 150 тоот шийтгэх тогтоолын хуулбар /хх-73-76/,

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 02 тоот шийтгэх тогтоолын хуулбар /хх-77-82/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан арга журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Н.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 11 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд Цагдаагийн албан хаагч Б.П , С.С  нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн, Б.П ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дээрх хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.П ийн мэдүүлэг /хх-7-8/, хохирогч С.С ын мэдүүлэг /хх-10-11/, гэрч Б.Б.Ц   ын мэдүүлэг /хх-17-19/, гэрч Я.Ц-ийн мэдүүлэг /хх-12/, 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 566 дугаартай шинжээчийн “...Б.П ийн биед уруулын дотор салстад язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-29/, Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.П ийн Амбулаториор эмчлүүлэгсдийн “...зовиур: толгой өвдөнө, уруул чимчигнэж өвдөнө, амнаас цус шүүрнэ...st-localis: Уруулын дотор талд дээд доод хэсэгт духны хэсэгт 0,8 см орчим зулгарсан шархтай...” /хх-35-36/ гэсэн карт, хохирогч Б.П ийн “...Н.Н.Э  т хууль ёсны шаардлага тавьж ажилласан талаарх...” илтгэх хуудас зэрэг  нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч Н.Н.Э  ын үйлдэлд тохирчээ.

Шүүгдэгч Н.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэд хэдэн гэмт хэргийг буюу хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан эсэргүүцсэн, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэд хэдэн гэмт хэргийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байх тул хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Н.Н.Э  ыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн, хохирогч Б.П ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Н.Н.Э  ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно.” гэж заасны дагуу шүүгдэгч Н.Н.Э  т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг  3.400.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримт болон битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.С , Б.П  нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Н.Н.Э  ыг бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Н.Э нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Олхонууд овгийн Н.Э ыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Н.Н.Э  т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2800 /хоёр мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н.Э  т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  2.800.000 төгрөгөөр торгох ялыг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг  3.400.000 /гурван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр  торгох ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар шүүгдэгч Н.Э нь оногдуулсан 3.400.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлж барагдуулахаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Н.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримт болон битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Н.Э  т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 36.10 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Э.ОЮУН-ЭРДЭНЭ