Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 146/ШШ2016/00140

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ

татгалзсаныг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа би,

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймаг, Хархорин сум, Ганган-Орхон багт, байрлах Хархорин сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хүсэлттэй

Иргэн Ц.Дашдондогийг эрх зүйн чадамжгүй гэж тооцуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 12-ны  өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хархорин сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Төмөртогоо шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон  багийн иргэн Цэрэндэжидийн Дашдондог нь 1960 онд төрсөн 56 настай /хүнд хэлбэрийн оюуны хомсдол/ өвчний улмаас өөрийн үйл ажиллагааны учир холбогдолыг ойлгох буюу өөрийгөө зөв удирдаж чадахгүй хүний асрамжинд байдаг. Монгол улсын сонгуулийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.8.1-т зааснаар Улсын дээд шүүх эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон сонгуулийн насны иргэдийн мэдээллийг УБСЕГ-т 5 дугаар сарын 5-ны дотор хүргүүлэхээр заасан тул энэхүү заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.1-т зааснаар эрх зүйн чадамжгүй гэж тооцуулах тухай хүсэлтийг ИТХ-ийн тэргүүлэгчид, эрүүл мэндийн байгууллага шүүхэд гаргана гэж заасныг үндэслэн эрх зүйн чадамжгүй гэж үзэх үндэслэл бүхий Цэрэндэжидийн Дашдондогийг эрх зүйн чадамжгүй гэж тооцож өгнө үү. ... Хархорин сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хүсэлттэй Иргэн Ц.Дашдондогийг эрх зүйн чадамжгүйд тооцуулах тухай иргэний хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр С.Төмөртогоо миний бие оролцож байгаа билээ. Ц.Дошдондог  нь Хархорин сумын Орхон багт оршин сууддаггүй гэсэн Багийн засаг даргын тодорхойлолт байгаа тул энэ хэргийг шийдвэрлүүлэхээс татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Хархорин сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид  нь иргэн Ц.Дашдондогийг эрх зүйн чадамжгүй гэж тооцуулахыг хүссэн хүсэлтийг гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74,2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хүсэлт гаргагч Хархорин сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид нь иргэн Ц.Дашдондогийг эрх зүйн чадамжгүйд тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч Хархорин сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

       

ШҮҮГЧ                                   Б.САРАНТУЯА