| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2019/0034/Э/ |
| Дугаар | 2019/ШЦТ/32 |
| Огноо | 2019-02-19 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 2019/ШЦТ/32
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч А.Анхбаяр, шүүгдэгч Г.*******, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.0 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******гийн *******т холбогдох эрүүгийн 83600223004 дугаартай, 8/209/0034/Э/ индекстэй хэргийг 209 оны 02 сарын 3-ны өдөр хүлээн авч 209 оны 02 сарын 9-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Ховд аймгийн т сумын багийн - тоотод оршин суух, 988 оны 0 сарын 3-ний өдөр төрсөн, эрэгтэй, яс үндэс захчин, дээд боловсролтой, газрын кадастрын мэргэжилтэй, Ховд аймгийн мэргэжлийн хяналтын газар байцаагчийн ажилтай, аминдаа гэр нэг, авто машин нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 20000 төгрөг, ял шийтгэлгүй, ******* ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд тусгагдсанаар:
Шүүгдэгч Г.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ УБЯ 6- дугаартай Тоёота Приус маркын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа Ховд аймгийн т сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3. а, 2.2, 2.3-д заасан заасан заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргаж иргэн Ц.ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.0 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.-д заасан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудын шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн . дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтыг хянан хэлэлцэв.
Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Азжаргалын гэрчээр өгсөн... Би тэр өдөр аавын гэрт мал гаргуулаад орой авах гээд очиход манай гэрт дүү Т.Эрдэнэсүрэн ганцаараа байсан. Аав, ээжийг хаана байгаа талаар асуухад “ ээж машинд шүргүүлээд эмнэлэг явсан” гэсэн. Намайг эмнэлэг дээр ирэхэд ээжийг зураг авдаг өрөөнд оруулаад зургийг нь авахуулж байсан. Тэр үед шүргэсэн жолооч нь цагдаад битгий хэлээч гэхээр нь ээжийгээ хараад санаа зовоод цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Ээж надад хэлэхдээ “ нилээд хол нэг машин ирж байсан. Зам хөндлөн гарч байтал хурдтай ирээд мөргөсөн” гэсэн. Ээжийгээ эмчлүүлэх хүсэлтэй байна. Бие нь гайгүй бол хэлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг / хэргийн 08-09 дүгээр хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Баяржавхлангийн гэрчээр өгсөн...Би Г.******* руу залгаад ярьтал “ Би гэртээ байна. Бие өвдөөд байна “ гэхээр нь гэрт нь очсон. Намайг очих үед Г.*******ийн хоёр нүд хөхөрсөн байсан. Би юу болсон талаар асуухад” амбаарт мах хурааж байгаад дээрээс унаад ийм боллоо” гэж хэлсэн. Тэр үед толгой өвдөөд байна ганц юм уух уу гэхээр нь би дэлгүүр явж 0.33 граммын “Ерөөл” архи авчирж өгсөн. Тэгээд жаахан юм ярьж сууж байгаад 6 цагийн үед би гараад явсан. Намайг явсан хойгуур машинаа унаж гараад ийм асуудал болсон байна лээ ... гэх мэдүүлэг / хэргийн 4-6 дугаар хуудас/
Жолоочийн согтуурлыг багажаар шалгасан тухай ... 208 оны 2 сарын 3 ны өдөр *******гийн *******ийг хөндлөнгийн гэрч Алтангэрэл, Сумъяа нарыг байлцуулан согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор драгер багажаар шалгахад 0.88 хувийн тоон үзүүлэлт гарч, согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдсон ... гэх тэмдэглэл, гэрэл зураг / хэргийн 22-24 дүгээр хуудас/
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тухай ... Хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн т сумын Баатархайрхан нутаг дэвсгэр байсан бөгөөд 6- УБЯ улсын дугаартай машиныг хяналтын камерт бичигдсэн бичлэгийн дагуу байрлуулж үзлэгийг эхлүүлэв. Уг хэрэг гарсан газрын замын өргөн 8,20 метрийн өргөнтэй байв. Явган зорчигчийг анх мөргөсөн газрыг А цэгээр, машин зогссон газрыг Б цэгээр, үл хөдлөх цэгийг В үсгээр тус тус тэмдэглэв. А- Б цэг хүртэл 9.20 метр, А- В цэг хүртэл 2.60 метр зайтай байв. А цэгээс замын баруун талын хашлага хүртэл 3 метрийн зайтай. Б.цэгээс замын баруун хашлага хүртэл 3.20 метрийн зайтай. Хүн мөргөсөн гэх 6- УБЯ улсын дугаартай машины зүүн талын их гэрэл, толь хагарч унасан байдалтай байсан бөгөөд ямар нэгэн тормоз гишгэсэн ул мөр байхгүй байв ... гэх тэмдэглэл, гэрэл зураг / хэргийн 25-28 дугаар хуудас/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн ... Уг зам тээврийн осол гаргасан машин нь 6- УБЯ улсын дугаартай “PRIUS-20” маркын бор шаргал өнгийн тээврийн хэрэгсэл байв. Уг машины зүүн урд талын их гэрэл хагарсан, мөн зүүн талын толь хагарсан унасан байдалтай байв. Уг тээврийн хэрэгсэлийн урд болон хойд гэрэл чийдэн бүрэн ажиллагаатай байсан бөгөөд унаж жолоодож огцом тормоз гишгэх үед бүх дугуй жигд ажиллагаатай, кардан татаж үзэхэд ажиллаж байв... гэх тэмдэглэл / хэргийн 29-30 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 209 оны 0 сарын 03- ны өдрийн 6 дугаартай ... Ц.ын биед баруун атгаал ясны хүзүүний хугарал, цээж, баруун мөр, баруун шилбэ, зүүн гуч, зүүн шагайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.34.-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт / хэргийн 35 дугаар хуудас /
Шинжээчийн 208 оны 2 сарын 20- ны өдрийн 0 дугаартай... Хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг, зам тээврийн ослын акт, гэрч, холбогдогч нарын мэдүүлэг зэрэгтэй танилцаж дүгнэхэд 6- УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна. Жолооч Г.******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3. а-д заасан...тухайн ангилалын тээврийн хэрэгсэлийг жолоодох эрхгүй/ жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсвэл согтууруулах ундаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 2.2-т заасан... харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 2.3-т заасан... Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна ...гэсэн заалт зөрчсөн байна. Явган зорчигч Ц. нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-д заасан... Явган зорчигч явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй, хэсгээр ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна гэсэн заалттыг тус тус зөрчсөн байна. Уг зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан нь жолооч Г.******* замын нөхцөл байдал, үзэгдэлт хангалтгүй нөхцөлд тээврийн хэрэгслийн хурдыг тохируулаагүйн улмаас шалтгаалан гарсан байна... гэх дүгнэлт/ хэргийн дүгээр хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч / Ховд аймгийн т сумын багийн - тоотод оршин суух, 960 онд төрсөн, настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой мэргэжилгүй, өндөр насны тэтгэвэрт ******* ******* дугаарын регистртэй / ******* овогт *******гийн ын өгсөн...Би 208 оны 2 сарын 3- ны орой 8 цагийн үед дэлгүүр ороод гэрлүүгээ буцаж явж байгаад Өргөө зочид буудлын харалдаа замаар хөндлөн гарч яваад машинд мөргүүлсэн. Би машин ирж байгааг харсан. Нилээд цаана ирж байсан тул амжаад гарна гэж бодтол машин их хурдтай ирээд мөргөсөн. Миний далны атгаал яс хугарсан, мөн зөөлөн эдийн гэмтлүүд учирсан. Улаанбаатар хотод очиж ГССҮТ-д эмчлүүлж байгаад ирсэн. Г.******* нь эмчилгээний зардлыг бүрэн төлсөн учраас надад одоо ямар нэгэн нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг/ хэргийн 5- дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.*******ийн өгсөн...Би 208 оны 2 сарын -ний өдөр таамбарт мах хурааж байгаад дээрээсээ унагаж толгойндоо гэмтэл авсан байсан. 2 сарын 3-ны өдөр гэртээ байж байтал манай найз Б.Баяржавхлан нэг шил 0,33 грамм архи авчирсаныг хувааж уусан. Б.Баяржавхлан гэрлүүгээ явсан. Би Хоньчин мэргэнийд очиж толгойгоо бариулахаар яваад Номингийн уулзвараар урагшаа эргээд явж байтал гэнэт хүн гүйгээд гараад ирсэн. Би баруун гартаа тормоз дараад зогссон. Тэр хүн машины зүүн талын толинд шүргэгдээд газар унасан. Би буугаад “ болгоомжтой явахгүй яасан юм” гэхэд тэр эмэгтэй харин тиймээ гэсэн. Тэгээд замаасаа нөхрийг нь аваад эмнэлэгт хүргэсэн. Би өөрийн хийж байгаа үйлдлээ бүрэн хянах чадвартай байсан. Нагац ах У.Баатарсүрэнгээс худалдаж авсан машин байсан. Хохирогчид учирсан хохиролд 8300000 төгрөгийг төлж барагдуулсан. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна ... гэх мэдүүлэг зэрэг болно.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, хэрэгт хамраалтай ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтыг үнэлж дүгнэхэд:Шүүгдэгч Г.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 208 оны 2 сарын 3-ны өдөр Ховд аймгийн т сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт 6- УБЯ улсын дугаартай “Тоёота Приус” маркын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явах үедээ зам хөндлөн гарч байсан иргэн Ц.ыг мөргөж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 6 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон... баруун атгаал ясны хүзүүний хугарал...гэх хүндэвтэр гэмтэл учруулсан хэргийн үйл баримт, нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.******* нь 6- УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодож замын хөдөлгөөнд оролцож байх үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3. а-д заасан...тухайн ангилалын тээврийн хэрэгсэлийг жолоодох эрхгүй/ жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсвэл согтууруулах ундаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 2.2-т заасан... харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 2.3-т заасан... Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна... гэсэн заалт зөрчсөн, мөн явган зорчигч Ц. нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-д заасан... Явган зорчигч явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй, хэсгээр ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна гэсэн заалттыг тус тус зөрчсөн болох нь шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдсон ба зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан нь жолооч Г.******* замын нөхцөл байдал, үзэгдэлт хангалтгүй нөхцөлд тээврийн хэрэгслийн хурдыг тохируулаагүйн улмаас шалтгаалан гарсан нь тогтоогдсон.
Шүүгдэгч Г.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дээрхи гэмт хэргийг үйлдсэн болох нь шинжээчийн дүгнэлт,гэрч Б.Баяржавхлангийн өгсөн... тухайн өдөр Г.******* руу ярихад гэртээ байна гэхээр нь очсон. Би дэлгүүрээс 0.33 литрийн архи аваад хувааж уусан. Намайг явсан хойгуур машин унаж гараад ийм зүйл болсон байна лээ... гэх мэдүүлэг, Жолоочийн согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл, 0.88 хувийн согтолттой байсан гэдгийг харуулсан гэрэл зураг, шүүгдэгч Г.*******ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдсон.
Шүүгдэгч Г.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй ба хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч гомдолгүй болохоо илэрхийлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх хүсэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .4 дүгээр зүйлд заасан хэргийг хялбаршуулсан хянан шийдвэрлэх шаардлагад нийцэж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэн болно.
Иймд шүүгдэгч Г.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн нагац ах У.Баатарсүрэнгээс худалдан авсан, 6- УБЯ улсын дугаартай “Тоёота Приус” маркын тээврийн хэрэгсэлийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчиж, зам тээврийн осол гарган, хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.0 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.-д ... авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, энэ гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн ... гэх гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ.
Шүүгдэгч Г.*******ийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан , энэ гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.0 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг:
Хохирогч Ц. нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ... Г.******* нь эмчилгээний зардал зэргийг төлсөн. Нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй ... гэж мэдүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.*******ийн ... хохирогчид 8300000 төгрөгний хохирлыг төлсөн...гэж мэдүүлж байгаа зэргийг үндэслэн шүүгдэгч Г.*******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч ******* овогт *******гийн ******* нь ял шийтгүүлж байгаагүй болох нь хэргийн 64 дүгээр хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Х.Энхтөрийн өгсөн... Бид 0 жилийн сургуульд хамт суралцаж байсан. Г.******* нь эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, гэмт хэрэг, зөрчил холбогдож байгаагүй... гэх мэдүүлэг, гэрч Г.Ганбаярын өгсөн...Бид нар эхээсээ дөрвүүлээ, манай дүү Г.******* нь гурав дахь хүүхэд байгаа юм. Эхнэр хүүхдийн хамт багийн - тоотод амьдардаг . Гэр, машинаас өөр эд хөрөнгө байхгүй. Гэмт хэрэг, зөрчил холбогдож байгаагүй...гэх мэдүүлэгээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Г.*******ийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Г.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн .,.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Улсын яллагчийн дүгнэлтэд: Шүүгдэгч Г.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөнийг харгалзан...авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, энэ гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.0 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хорих ялаар шийтгэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД- ширхэгийг хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хадгалах шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй,битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогчид учирсан хохирол хор уршиг төлөгдсөнийг дурдаж, шүүгдэгчийн 36 дугаартай жолооны үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэх саналтай гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтэд: Шүүгдэгч Г.******* нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргахгүй. Хохирогчийн эмнэлэгт хэвтсэн болон хот явсан зардлуудыг төлж барагдуулсан. Г.******* нь өөрөө ганцаараа ажил эрхэлдэг. Эхнэр нь бага насны 2 хүүхдээ асардаг. Шүүгдэгчийн хувийн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлэгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дүгээр зүйлийн -д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэв.
Шүүхээс шүүгдэгч Г.*******ийг согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан энэ гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.0 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дүгээр зүйлийн -д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.0 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.-д зааснаар шүүгдэгч Г.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Г.******* нь тэнссэн хугацаанд...оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг-ийг хүлээлгэв.
Эрүүгийн 83600223004 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД- ширхэгийг хэргийн хадгалах хугацаагаар хэрэгт хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогчид 8300000 төгрөгний хохирол төлсөн болохыг дурдаж, шүүгдэгчийн 36 дугаартай жолооны үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхээр тогтов.
Шүүгдэгч Г.*******т “хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ”-г тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .4, 36. дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн ,2,4 дэх хэсэг, 36.6, 36., 36.8,36.0,36.3 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, энэ гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.0 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дүгээр зүйлийн -д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.0 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг жилийн хугацаагаар хасаж , хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар...оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг- ийг шүүгдэгч Г.*******т хүлээлгэсүгэй.
4.Эрүүгийн 83600223004 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД- ширхэгийг хэргийн хадгалах хугацаагаар хэрэгт хадгалах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогчид 8300000 төгрөгний хохирол төлсөн болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн 36 дугаартай жолооны үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Г.*******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6.Шүүгдэгч Г.*******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй.
.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38. дүгээр зүйлийн дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 4 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА