| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2019/0035/Э/ |
| Дугаар | 2019/ШЦТ/33 |
| Огноо | 2019-02-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Өсөхболд |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 2019/ШЦТ/33
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож улсын яллагч Т.Өсөхболд, шүүгдэгч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 1936000000023 дугаартай, 178/2019/0035/Э/ индекстэй хэргийг 2019 оны 02 сарын 18-ны өдөр хүлээн авч 2019 оны 02 сарын 20-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, оны 03 сарын 15-ны өдөр төрсөн, настай, эмэгтэй, яс үндэс мянгад, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, өндөр насны тэтгэвэрт, хувиараа мал малладаг, ам бүл - 4 нөхөр, 21-25 насны 2 хүүхдийн хамт амьдрах, аминдаа 200 толгой бог мал, гэр нэг -1, “трактор-1 машин-1-ийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 620000 төгрөг, ял шийтгэлгүй, алдарт эхийн 1,2 дугаар одон, ардын хувьсгалын 80,90 жилийн ойн медаль, Засгийн газрын жуух бичгээр шагнагдсан, волейболын спортын мастер цолтой, Ховд аймгийн Мянгад сумын багт оршин суух, ************** регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд тусгагдсанаар:
Шүүгдэгч Н.******* нь 2019 оны 01 сарын 27-ны өдөр иргэн З.-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудын шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтыг хянан хэлэлцэв.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч / Ховд аймгийн Мянгад сумын багт оршин суух, оны 07 сарын 16-ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал аж ахуй эрхэлдэг, ************** дугаарын регистртэй / ******* ******* овогт гийн -ын өгсөн... 2019 оны 01 сарын 27-ны өдөр Ховд аймгийн Мянгад сумын багийн нутаг гэдэг газарт Ховд голын цоолгоноос ус аваад зогсож байхад *******ын ******* тааралдаад шууд надыг “хулгайч” гэж хэлээд гараараа аманд цохиод 2 ширхэг хиймэл шүд хажуу талынх нь 2 ширхэг шүдийг булгалж бургас модоор зодож дарамталсан учраас цагдаад өргөдөл өгсөн. 2019 оны 01 сарын 17-ны өдөр намайг гэртээ сууж байхад “хулгайч” гэж хэлээд хайч шидэж байсан. Тэр хайч нь намайг оноогүй. 200000 төгрөгний хохирол төлсөн. Нэхэмжлэх зүйл гомдол, санал байхгүй...гэх мэдүүлэг / хэргийн 24-25 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд С.Алтанцэцэгийн гэрчээр өгсөн...Манай нөхөр З.- нь 2019 оны 01 сарын 27-ны өдөр 11 цагийн үед Мянгад сумын багийн нутаг Ховд голын мөснөөс 2 ширхэг 10 литрийн саваар ус авах гэж явсан боловч *******ын ******* амруу нь гараараа цохиод 2 шүдийг булгалж хиймэл шүд нь хугарсан, гэртээ ирээд булгарсан шүдний оромноос цус гараад арай гэж тогтоож авсан...гэх мэдүүлэг/ хэргийн 18-19 дүгээр хуудас/
Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл ,гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-рт/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 сарны 30-ны 43 дугаартай...З.-ын биед гэмтэл тогтоогдлоо.
З.-ын биед дээд эрүүний зүүн талын 2 дугаар шүд, дээд эрүүний баруун талын 2 дугаар шүд булгарч унасан, шүдний буйл хэсгийн бүдэг цус хуралт, зүүн чихний дэлбэнд 0,4х0,1 см зулгаралт , зүүн гарын бугалганы гадна дунд хэсэгт 4,5х2 см цус хуралт, зүүн гарын тохой хэсэгт 0,6х0,2 см зулгарал гэмтэл тогтоогдлоо.
З.-ын биед учирсан дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
З.-ын биед учирсан гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой
З.-ын биед учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт/ хэргийн 27 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.*******ийн өгсөн...2019 оны 01 сарны 27-ны өдөр Мянгад сумын багийн гэдэг газарт З.-той ус аваад явж байхад нь тааралдсан. “ Худлаа битгий хэлээд бай” гэж хэлээд баруун гараараа 2 удаа аманд нь цохисон чинь нэг шүд нь унасан. Барьж явсан бургасаараа 2-3 удаа нуруунд нь цохисон. Би цагдаад 6 үхэр алдсан гээд өргөдөл өгөөд шалгуулсан чинь манай нөхөртэй яриад галзуу солиотой сэтгэцийн өвчтэй гээд өргөдлийг нь хүчингүй болгосон гэж дүү -ынд очиж ярьсан болохоор нь худлаа ярьж явлаа гээд зодсон. Хохирлыг бүрэн барагдуулж өгсөн. Хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргахгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчид 200000 төгрөгний хохирол төлсөн... гэх мэдүүлэг зэрэг болно.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, хэрэгт хамраалтай ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтыг үнэлж дүгнэхэд: Шүүгдэгч Н.******* нь 2019 оны 01 сарын 27-ны өдөр иргэн З.-той Ховд аймгийн Мянгад сумын багийн нутаг “” гэх газар ус авч явах үед нь таарч, өөрийнхөө малыг хулгайлсан гэж хардаж, уурлаж, улмаар гараараа нүүрэн тус газар нь цохиж, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 43 дугааартай дүгнэлтээр тогтоогдсон ... эрүүний зүүн талын 2 дугаар шүд, дээд эрүүний баруун талын 2 дугаар шүд булгарч унасан, шүдний буйл хэсгийн бүдэг цус хуралт, зүүн чихнйи дэлбэнд 0,4х0,1 см зулгаралт , зүүн гарын бугалганы гадна дунд хэсэгт 4,5х2 см цус хуралт, зүүн гарын тохой хэсэгт 0,6х0,2 см зулгаралт гэх “ хөнгөн гэмтэл” учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй ба хохирогчид учирсан 200000 төгрөгийн хохирлыг нөхөн төлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх хүсэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шаардлагад нийцэж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэн болно.
Иймд шүүгдэгч Н.******* нь 2019 оны 01 сарын 27-ны өдөр иргэн З.-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан... Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол ...гэх гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Н.*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Дээрхи гэмт хэрэг нь шүүгдэгч хохирогч нарын хувийн таарамжгүй харьцааны улмаас үйлдэгджээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг:
Хохирогч З.- нь...Н.******* нь учруулсан хохиролд 200000 төгрөгийг төлж, улмаар эвлэрсэн...талаараа хэргийн 24-25 дугаар хуудаст хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ мэдүүлсэн байх тул шүүгдэгч Н.*******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч ******* овогт *******ын ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 40 дүгээр хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, -аар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Н.******* нь хохирогч З.-т учруулсан хохирлыг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Улсын яллагчийн дүгнэлтэд: Шүүгдэгч Н.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол төлсөнийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, шүүгдэгч Н.*******ийг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний, зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, торгох ял биелүүлэх хүртэл түүний 2 морийг битүүмжилсэн прокурорын 2019 оны 02 сарын 14-ний өдрийн 5/21 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай “ тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.******* нь өөрөө өөрийгөө өмгөөлж хэлсэн дүгнэлтдээ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын санал болгосон зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 3 сард 100000 төгрөг, 4 сард 100000 төгрөг, 5 сард 400000 төгрөгөөр тооцож төлнө. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэв.
Шүүхээс шүүгдэгч Н.*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм болохыг тогтоосон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.*******ийг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний зургаан зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Н.*******д оногдуулсан 600000 төгрөгний торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2019 оны 3 сард 100000 төгрөг, 4 сард 100000 төгрөг, 5 сард 400000 төгрөгөөр тус тус хэсэгчилэн төлүүлж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарлав.
Эрүүгийн 1936000000023 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх 200000 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.*******ийн хул зүсмийн 4 настай, сараалжин тамгатай 600000 төгрөгийн үнэ бүхий морь-1, хүрэн зүсмийн 11 настай, сараалжин тамгатай 600000 төгрөгийн үнэ бүхий морь -1 – ийг тус тус битүүмжилсэн прокурорын 2019 оны 02 сарын 14-ний өдрийн 5/21 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай “ тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл, мөн “хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ”-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8,36.10,36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Н.*******д оногдуулсан зургаан зуун мянган төгрөгний торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2019 оны 03 сард 100000 төгрөг, 4 сард 100000 төгрөг 5 сард 400000 төгрөгөөр тус тус тогтоож, хэсэгчилэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Н.*******д тайлбарласугай.
5.Эрүүгийн 1936000000023 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх 200000 төгрөг төлөгдсөн болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч Н.*******ийн 1200000 төгрөгний үнэ бүхий 2 морийг битүүмжилсэн прокурорын 2019 оны 02 сарын 14-ний өдрийн 5/21 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.
7.Шүүгдэгч Н.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА