Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 2019/ШЦТ/31

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч А.Анхбаяр, шүүгдэгч Б.*******  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д  зааснаар  яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ийн *******ад холбогдох эрүүгийн 1936000000020 дугаартай, 178/2019/0032/Э/ индекстэй хэргийг 2019 оны 02  сарын 14-ний  өдөр  хүлээн  авч  2019 оны 02 сарын 18-ны  өдөр  хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Мон улсын иргэн, Ховд аймгийн Чандмань суманд оны 02 сарын 28-ны  өдөр төрсөн, настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн  дунд боловсролтой, малчин  мэргэжилтэй, хувиараа мал малладаг, ам бүл-6, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Чандмань сумын багийн -р од оршин суух, аминдаа  200 толгой бог мал, , “Мотоцикль-1-ийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 600000 төгрөг, урьд нь 2000 оны 0 сарын 26-ны өдрийн 101 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар хянан харгалзаж  байсан ************** регистрийн дугаартай ******* овогт *******ийн *******

           Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд тусгагдсанаар:

Шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Чандмань сумын багийн нутагт 2019 оны 01 сарын 20-ны өдөр иргэн Д.тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж,  өгзөгөн тус газар нь  хутгалж, эрүүл мэндэд  нь хөнгөн хохирол учруулсан,   Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ. 

             Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудын шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтыг хянан хэлэлцэв.

Мөрдөн  шалгах ажиллагаанд хохирогч / Ховд аймгийн Чандмань сумын   багт  оршин суух, оны 11 сарын 04-ний өдөр төрсөн, настай, эрэгтэй бүрэн  дунд боловсролтой, жолооч  мэргэжилтэй, хувиараа таксиний үйлчилгээ эрхэлдэг ************** дугаарын регистртэй /******* овогт *******ийн ийн  өгсөн...2019 оны 01 сарын 20-ны өдрийн 18 цагийн үед машинтайгаа явж байгаад гэрэл асахгүй болохоор нь хүргэн ах Батмөнхийн гадаа очиж зогсоод гэрлээ янзалж байтал мотоциклийн дуу сонсогдоод удалгүй Б.******* хаанаас гарч   ирсэнийг мэдэхгүй.  Миний хажууд согтуу ирээд “чамайг ална” гэж хэлээд бариад авахаар нь “болиоч согтуу байна харьж амар” гэхэд битгий хуцаад бай гэж хэлээд зүүн гараараа заамдаж барьж аваад машин руу шахаад ална гэж хэлээд гутлынхаа түрүүг оролдож байснаа хутга гаргаж ирээд амаараа хутганы үзүүр боосон боолтыг аваад хоолойнд тулгахаар нь “та одоо болиоч, харьж амар” гэхэд “яадгийн” гээд байхаар нь хутга барьсан гарыг нь түлхээд ханцуйнаас нь бариад дарж байтал хутгатай гараа татаж аваад ханцуй нь гарнаас мултрахаар нь цаашаа эргэтэл гуяруу хутгалчихсан.

 Тухайн үед би гуяруу хутгалсан гэж бодсон боловч өгзөгөнд хутгалсан байсан.Тэгээд би та хутгалчихлаа шүү дээ гэж хэлээд Баянмөнх ахынх руу орох гэсэн боловч Б.******* согтуу хөндөлсөж зогсоод орж болохгүй болохоор нь хашаа дагаж явж байгаад хашаа даваад Баянмөнх ахынд ороход Баянмөнх ах байхгүй байсан. Утсаар эхнэр Г.Дайриймаа руу залгаж би хутгалуулчихлаа. Баянмөнх ахынд хүрээд  ир гэж хэлээд хэсгийн төлөөлөгч Б.Соёмбо руу залгаад” намайг Б.******* хутгалчихлаа хүрээд ир” гэж дуудсан. Тэгээд эхнэр Дайриймаа , Соёмбо 2 зэрэг шахуу ирээд багийн эмч Л.Алтанцэцэгийг Б.Соёмбо дуудаад Л.Алтанцэцэг эмч ирээд үзэж эхэлж байхад би ухаан алдаад сэргэхэд миний хутгалуулсан шархыг цэвэрлээд дараад судсаар шингэн тариа хийж байсан. Тэгээд удалгүй Б.Аззаяа эмч дуудагдаж ирээд оёдол тавьж цусыг тогтоогоод эмчилгээ хийсэн. Маргааш нь Б.******* ирээд “уучлаарай муухай юм болж” гэж хэлсэн. Одоогийн байдлаар хутгалсан хэсгээс доош борви руу чимчгэнэж хөдлөхөд мэдээгүй болж байгаа юм шиг мэдрэмж төрж, хөдлөхөд эвгүй хөдлөхгүй байгаа юм шиг санагдаад бариад үзэхэд зүгээр байгаа юм. Өөр өвдөж байгаа зүйл байхгүй. Б.******* миний эмчилгээний зардлыг төлж барагдуулсан. Ямар нэг санал хүсэлт гомдол нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг / хэргийн 24-2 дугаар хуудас/

Мөрдөн  шалгах ажиллагаанд  Л.Алтанцэцэгийн   гэрчээр өгсөн...2019 оны 01 сарын 20-ны өдөр манай нөхөр Б.*******  морио хөлслөхөөр явсан. 18 цаг 30 минутын  үед  гэртээ согтуу орж ирээд удаагүй байж байтал Чандмань сумын  хэсгийн төлөөлөгч Б.Соёмбо миний утас руу залгаад “Б.******* байна уу” гэхээр нь “байна” гэхэд хажуу талын айлд ороод ир гэхээр нь гэрээсээ гараад хамар хашааны айлдаа яваад ороход Д.ийн эхнэр Г.Дайриймаа, хэсгийн цагдаа Б.Соёмбо Д. нар байсан. Хэсгийн төлөөлөгч  Б.Соёмбо Б.******* энэ хүнийг хутгалсан байна гэхээр нь Д. рүү харахад Д.ийн хонгоноос нь цус гарч байхаар нь гарч байгаа цусыг нь дарж байгаад эмнэлгээс ариутгалын бинт авахуулаад шархан дээр нь дарж цусыг тогтоож цус тогтоох натри хлорид шингэн, витамин С, яайка зэрэг тариа хийгээд байж байтал их эмч Б.Аззаяа дуудагдаж ирээд 2 оёдол тавьж цусыг тогтоосон. Тэгээд маргааш өглөө нь буюу 2019 оны 01 сарын 21-ний өглөө Б.*******ын архи гархааар нь “чи өчигдөр согтуудаа  Д.тэй маргалдаж байгаад хутгалсан байна” гэж хэлсэн. Б.******* Д.тэй очиж уулзсан...гэх мэдүүлэг/ хэргийн 18-19 дүгээр хуудас/

Мөрдөн  шалгах ажиллагаанд  Г.Дайриймаагийн   гэрчээр өгсөн...2019 оны 01 сарын 20-ны өдрийн 19 цагийн орчим манай нөхөр Д. “би хутгалуулчихлаа  хурдан Баянмөнх ахынд хүрээд ир” гэхээр нь очиход Баянмөнх ахын гэрийн баруун талд шалан дээр зүүн талын өгзгөндөө хутгалуулсан шархтай , цус их гарсан байдалтай байсан.  Удалгүй араас сумын хэсгийн төлөөлөгч Б.Соёмбо орж ирээд Л.Алтанцэцэг эмчийг утсаар залгаж дуудаад багийн эмч Л.Алтанцэцэг орж ирээд үзэж байтал Д.  ухаан алдаад, сэргээгээд цус гарч байгаа газрыг дарж байгаад эмнэлэгээс ариутгалын бикс авахуулаад шархан дээр нь дарж цусыг тогтоож цус тогтоох натри хлорид шингэн, витамин с, клиц хлорид, аналгин, дмидрол зэрэг тариа хийгээд эх барих эмч Оюунчимэгийг очиж авч ирээд их эмч Б.Аззаяаг дуудаад Б.Аззаяа эмч ирээд 2 оёдол тавьж цусыг тогтоогоод цус тогтоох өвчин намдаах үрэвсэл дарах эмчилгээнүүд хийгээд эмч нар явсан. Маргааш өглөө нь буюу 2019 оны 01 сарын 21-ний өглөө Чандмань сумын шинжилгээний сувилагч Оюунтунгалаг ирж цусны шинжилгээ хийнэ гэж хэлээд цус аваад явсаны дараа Б.******* нь  Д.ийг  хутгалсанаа мэдээд  ахыгаа уучлаарай муухай юм болж гэж хэлээд  уулзсан...гэх мэдүүлэг/ хх-ийн 28-29-рт/

Мөрдөн  шалгах ажиллагаанд  Б.Аззагийн  гэрчээр өгсөн...2019 оны 01 сарын 20-ны өдөр аймаг руу ажлаар яваар 18 цаг 40 миунтын үед гэрийнхээ гадаа ирэхэд эмнэлэгээс залгаад “Баянмөнх гэдэг айлд Д. гуя руугаа хүнд хутгалуулсан байна хурдан ирээрэй” гэхээр нь очиход тухайн айлын баруун талд шалан дээр доошоо хараад Д. хэвтэж байхаар нь үзлэг хийхэд зүүн талын өгзөгний оос цус гарч байсан. Тэгээд хутгалуулсан гэх шарханд цэвэрлэгээ хийж 2 оёдол тавиад цус тогтоож ариун марлиар дарж боогоод хүйтэн жин тавьж цус тогтоох шингэн сэлбэх өвдөлт намдаах даралт унахаас сэргийлэх зүрх судасны үйл ажиллагаа дэмжих эмчилгээ хийсэн...гэх мэдүүлэг/хх-ийн 30-31-рт/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 сарны 2-ны өдрийн  40 дугаартай...Д.ийн биед гэмтэл тогтоогдлоо.

Д.ийн  биед зүүн өгзөгт шарх цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Мөн дээрхи гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн  байх боломжтой ба шинээр үүссэн гэмтэл байна.

Д.ийн   биед учирсан  гэмтэл нь  хөдөлмөрийн  чадвар тогтонги алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөхгүй.  Д.ийн биед учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Д.ийн биед урьд өмнө нь үүссэн байж болох ямар нэгэн гэмтэл байгаагүй ба харин архаг хууч өвчтэй эсэхийг Шүүхийн шинжилгээний албанаас нарийн  тогтоох боломжгүй тул БОЭТ-д хандана уу...гэх дүгнэлт / хэргийн 3 дугаар хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 сарны 2-ны өдрийн 1 дугаартай Д.ийн биенээс авсан гэх цус шинжилгээнд тэнцэнэ. Д.ийн биенээс авсан гэх цусанд этилийн спирт илрээгүй. гэх дүгнэлт/ хэргийн 37 дугаар хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 сарны 2-ны 04 дугаартай Д.ийн биенээс авсан гэх цус шинжилгээнд тэнцэнэ. Д.ийн биенээс авсан гэх шингэн цус нь  моноклон оношлуураар В/III/ бүлгийн цустай байна  гэх дүгнэлт/ хэргийн 38 дугаар хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 сарны 24-ний 39 дугаартай Б.*******ын биед  гэмтэл тогтоогдоогүй . гэх дүгнэлт/ хэргийн 40 дугаар хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 сарны 2-ны 14 дугаартай  Б.*******ын биенээс авсан гэх цус шинжилгээнд тэнцэнэ.  Б.*******ын биенээс авсан гэх шингэн цусанд этилийн спирт илрээгүй. гэх дүгнэлт/ хэргийн 42 дугаар хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 сарны 2-ны 03 дугаартай Б.*******ын биенээс авсан гэх цус шинжилгээнд тэнцэнэ. Б.*******ын биенээс авсан гэх шингэн цус нь  моноклон оношлуураар О/I/ бүлгийн цустай байна  гэх дүгнэлт/ хэргийн 43 дугаар хуудас/

Хохирогч Д.ийн өвчний түүхийн хуулбар / хэргийн 47-7 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ын  өгсөн...2019 оны 01 сарын 20-ны өдөр Чандмань сумын багийн нутаг дэвсгэрт найзындаа 3 уулаа 6 шил архи уугаад гэрийнхээ гадаа ирээд машиныхаа хажууд зогсож байсан Д.тэй уулзаад маргасан. Гэтэл Д. “та намайг хутгалчихлаа” гэж хэлж байсныг  санаж байгаа. Тэгээд юу болсон юм мэдэхгүй нэг мэдсэн өглөө болсон байсан. Эхнэр Л.Алтанцэцэг  нь “Чи Д.ийг согтуудаа хутгалсан байна” гэж хэлэхээр нь Д.ийнд очиж уулзахад “та согтуу надтай маргаан үүсгэж байгаад хутгалчихлаа гэхээр нь биеийг нь асуугаад уучлаарай миний буруу болсон байна” гэдгээ хэлж хохиролд 600000 төгрөг төлж өгсөн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна... гэх мэдүүлэг зэрэг болно.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, хэрэгт хамраалтай ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтыг үнэлж дүгнэхэд:  Шүүгдэгч Б.******* нь 2019 оны 01 сарын 20-ны өдөр Чандмань сумын багийн нутаг дэвсгэрт найзындаа 3 уулаа 6 шил архи уусны улмаас  гэрийнхээ гадаа ирээд машиныхаа хажууд зогсож байсан Д.тэй  маргалдаж түүний зүүн өгзөгөнд  хутгалж Д.ийн биед  Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 40 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон... Д.ийн  биед зүүн өгзөгт шарх цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ... гэх хөнгөх гэмтэл учруулсан, хэргийн нөхцөл байдал, үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.*******   нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй ба хохирогчид учирсан 600000 төгрөгний  хохирлыг нөхөн төлж,хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх хүсэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд  заасан  хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шаардлагад нийцэж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэн болно.

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч Б.*******ын цусанд этилийн спирт илрээгүй гэх дүгнэлт гарсан боловч шүүгдэгч Б.******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ согтуу байсан нь хохирогч Д., гэрч Г.Дариймаа, Л.Алтанцэцэг, шүүгдэгч Б.******* нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч  Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Чандмань сумын багийн  нутагт 2019 оны 01 сарын 20-ны өдөр иргэн Д.тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түний өгзөгөн тус газар хутгалж,  эрүүл мэндэд  нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1-д заасан...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан...гэх гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Б.*******ыг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. 

Дээрхи гэмт хэрэг нь архидан согтуурсны улмаас үйлдэгджээ. 

                    Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг:

 Хохирогч Д. нь мөрдөн байцаалтад...Б.******* нь миний эмчилгээний зардлыг төлж, улмаар эвлэрсэн талаараа хэргийн 24-2 дугаар хуудаст хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ мэдүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* нь хохирогчийн хохиролд тооцож 600000 төгрөг төлсөн талаараа мэдүүлсэн тул  шүүгдэгч Б.*******ыг  бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

                        Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.******* нь Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2000 оны 0 дугаар сарын 26-ны өдрийн 101 дугаартай  таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2 жиоийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан нь хэргийн 66-68 дугаар хуудас дахь 101 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар баримт, хэргийн 64 дүгээр хуудас  дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” зэрэг баримтаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.*******  нь хохирогч Д.өд учруулсан хохирлыг төлсөн байх тул    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Улсын яллагчийн дүгнэлтэд: Шүүгдэгч Б.*******  нь  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, шүүгдэгчийн хувийн байдал,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол төлсөнийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, шүүгдэгч Б.*******ыг  таван зуун  нэгжтэй тэнцэх хэмжээний,  таван зуун  мянган төгрөгөөр торгох ял шийтгэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, торгох ял биелүүлэх хүртэл түүний ХААН банкны 860021402 дугаартай дансанд байгаа 0000 төгрөгийг  битүүмжилсэн прокурорын 2019 оны 02 сарын 13-ны  өдрийн /19  дугаартай  “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хэвээр үлдээх саналтай байна гэв.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Б.******* нь  өөрөө өөрийгөө өмгөөлж хэлсэн дүгнэлтдээ: Гэмт  хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын санал болгосон таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун мянган төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ХААН банкны дансан дахь мөнгөөр төлнө. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэв. 

Шүүхээс шүүгдэгч Б.******* нь  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм болохыг тогтоосон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга  ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн, мөн шүүгдэгч Б.******* нь урьд танхайрах гэмт хэрэг үйлдэж шүүхээр шийтгүүлж байсан, гэмт хэрэг үйлдэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн,  хутга хэрэглэн хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал  зэргийг харгалзан, улсын яллагчийн санал болгосон таван зуун  нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ялыг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээгээр  нэмэгдүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д  зааснаар шүүгдэгч Б.*******ыг долоон зуун  нэгжтэй тэнцэх хэмжээний   долоон зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.*******ад оногдуулсан 700000 төгрөгний торгох ялыг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 3 сарын хугацаагаар хэсэгчилэн төлүүлж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх  биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг  тайлбарлав. 

Эрүүгийн 1936000000020 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.*******   нь  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх эмчилгээний зардалд 600000 төгрөг  төлсөн  болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.*******ын ХААН банкны 0000 төгрөг бүхий 860021402 дугаартай дансыг  битүүмжилсэн прокурорын 2019 оны 02 сарын 13-ны  өдрийн /19 дугаартай  “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай “  тогтоолыг  торгох ял биелэгдэх хүртэл, мөн “хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ”-г  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17 дугаар зүйлийн 17.4, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8,36.10,36.13  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм  буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний   долоон зуун  мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.*******ад   оногдуулсан долоон зуун   мянган төгрөгний торгох ялыг 3 сарын хугацаанд  хэсэгчлэн  төлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн -д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Б.*******ад тайлбарласугай.

.Эрүүгийн 1936000000020 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.*******  нь  цагдан хоригдсон хоноггүй, хохирогч  Д.ийн эмчилгээний зардалд 600000 төгрөг  төлсөн  болохыг  тус тус  дурдсугай.

6. Шүүгдэгч Б.*******ын ХААН банкны 0000 төгрөг бүхий  860021402 дугаартай дансыг битүүмжилсэн прокурорын 2019 оны 02 сарын 13-ны  өдрийн /19  дугаартай  “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай “ тогтоолыг  торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.

7.Шүүгдэгч Б.*******ад  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй. 

   8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Т.ЦЭЦЭГМАА