| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2019/0011/Э |
| Дугаар | 11 |
| Огноо | 2019-01-23 |
| Зүйл хэсэг | 20.4.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 11
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, ******* нарт холбогдох эрүүгийн 1804001240154 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга З.Ганцоож
Улсын яллагч Б.Оюунцэцэг
Шүүгдэгч *******, *******
Шүүгдэгч *******ын өмгөөлөгч *******
Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч *******
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******
Хохирогчийн өмгөөлөгч ******* нар оролцов.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр .. аймгийн .. суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй… ажилтай, ам бүл .., эхнэр .. хүүхдийн хамт ******* дүүргийн .. дүгээр хороо.. тоот орон сууцанд оршин суух, урьд ял шийтгэлгүй Б- овгийн .
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ...аймгийн ... суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тэсэлгээчин мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл .., эхнэр, .. хүүхдийн хамт .. дүүргийн .. дугаар хороо, .. тоот орон сууцанд оршин суух урьд ял шийтгэлгүй Б- овгийн ******* ******* .
Прокурорын яллах дүгнэлтэд: Яллагдагч ******* нь ...ажилладаг *******тай бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 18-наас 5 дугаар сарын 22-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр тус компанийн уурхайн тэсэлгээний ажилд хэрэглэгдээгүй илүү гарсан байсан ПТ-П300 загварын өдөөгч тэсрэх бодис 6 ширхэг, ПТ-П750 загварын өдөөгч тэсрэх бодис 11 ширхэг, 2.4 метр урттай гал дамжуулах шижим, 5.87 метр урттай, гадаргуудаа “”, “5471130309246”, “”, “5471130207673”, “” гэсэн тэмдэглэгээтэй тэсэлгээний хэрэгсэл болох цахилгаан бус тэслүүр 5 ширхэг, 50 метр урттай цочир дамжуулах шижим 16 ширхэгийг тус тус хууль бусаар олч авч, ******* дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрүүл мэндийн төвийн нэгдлийн ард талд байрлах өөрийн эзэмшлийн автомашины гражид 16 ширхэг цочир дамжуулах шижим, ПТ-П300 загварын өдөөгч тэсрэх бодис 5 ширхэг, ПТ-П750 загварын өдөөгч тэсрэх бодис 9 ширхэг, цахилгаан бус тэслүүр 5 ширхэгийг тус дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нацагдоржийн гудамжны 95 тоот хашаанд байрлах “Авто плаза” нэртэй авто засварын газрын жижиг өрөөнд ПТ-П300 загварын өдөөгч тэсрэх бодис 1 ширхэг, ПТ-П750 загварын өдөөгч тэсрэх бодис 2 ширхэг, 2.4 метр урттай гал дамжуулах шижим зэргийг хадгалж .... хувьцаат компанид 992.951 төгрөгийн хохирол учруулж, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших гэмт хэрэгт,
Яллагдагч ******* нь бусдад худалдаалах зорилгоор 2018 оны 3 дугаар сард тус компанийн Уулын 2 дугаар хэсгийн амны тэсэлгээний талбайн цооногт устгах гэж байсан “Пауэрбласт” ХХК-ийн өмчлөлийн хугацаа дууссан 32 см урттай, 3 см диаметртэй, улбар шар өнгийн полиэтилен материалаар бүрж хоёр талын үзүүрийг цагаан өнгийн металл утсаар бэхэлсэн 284 ширхэг эмульсийн тэсрэх бодис, 48 см урттай, 10 см диаметртэй цилиндр хэлбэртэй, гадаргуу хэсэгтээ “уулны дүрс болон “DM LLC” гэсэн тэмдэглэгээтэй улбар шар өнгийн полиэтилен материалаар бүрж хоёр талын үзүүрийг цагаан өнгийн металл утсаар бэхэлсэн 3 ширхэг эмульсийн тэсрэх бодисыг хууль бусаар олж авч, Т.Энхболдын эзэмшлийн 67-79 УБЯ улсын дугаартай “Тоёото Таун Эсе” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэж ******* дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нацагдоржийн гудамжны 95 тоот хашаанд байрлах “Авто плаза” нэртэй авто засварын газрын жижиг өрөөнд хадгалсан,
Мөн үргэлжилсэн үйлдлээр ...... хувьцаат компанийн уулын ..... *******тэй бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 18-наас 5 дугаар сарын 22-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр тус компанийн уурхайн тэсэлгээний ажилд хэрэглэгдээгүй илүү гарсан байсан ПТ-П300 загварын өдөөгч тэсрэх бодис 6 ширхэг, ПТ-П750 загварын өдөөгч тэсрэх бодис 11 ширхэг, 2.4 метр урттай гал дамжуулах шижим, 5.87 метр урттай, гадаргуудаа “”, “5471130309246”, “”, “5471130207673”, “” гэсэн тэмдэглэгээтэй тэсэлгээний хэрэгсэл болох цахилгаан бус тэслүүр 5 ширхэг, 50 метр урттай цочир дамжуулах шижим 16 ширхэгийг тус тус хууль бусаар олч авч, 67-79 УБЯ улсын дугаартай “Тоёотй Таун Эсе” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэж ******* дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрүүл мэндийн төвийн нэгдлийн ард талд байрлах *******ийн эзэмшлийн автомашины гражид 16 ширхэг цочир дамжуулах шижим, ПТ-П300 загварын өдөөгч тэсрэх бодис 5 ширхэг, ПТ-П750 загварын өдөөгч тэсрэх бодис 9 ширхэг, цахилгаан бус тэслүүр 5 ширхэгийг тус дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нацагдоржийн гудамжны 95 тоот хашаанд байрлах “Авто плаза” нэртэй авто засварын газрын жижиг өрөөнд ПТ-П300 загварын өдөөгч тэсрэх бодис 1 ширхэг, ПТ-П750 загварын өдөөгч тэсрэх бодис 2 ширхэг, 2.4 метр урттай гал дамжуулах шижим зэргийг хадгалж ...... хувьцаат компанид 992.951 төгрөгийн хохирол учруулж, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч *******ын шүүх хуралдаанд өгсөн: “...Би шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь өгсөн мэдүүлгүүд үнэн зөв, миний хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг,
Мөрдөн байцаалтын шатанд *******ын өгсөн “...2018 оны 3 сард яг өдрийг нь сайн санахгүй байна ээлжийн ажилтай уулын 2 дугаар аманд Бра улсын дугаартай Ниссан Пикап маркийн авто машинтай явж байхад 2 дугаар амны тэсэлгээний талбайд тэслэх гэж байгаа бололтой их хэмжээний эмульсийн тэсрэх бодис буулгасан байсан. Тухайн үед цайны цаг буюу 12-13 цаг болж байсан учраас ажилчид харагдахгүй, ертөнцийн зүгээр урд талд уг газраас зайтай хоёр хүн зогсож байсан. Миний бодлоор уг хоёр хүн эмульсийг тэслэх гэж байсан байх. Тэгээд би шорооны цаана машинаа тавьчихаад эмульсээс 2 хайрцаг нэг талтай эмульсийг машиндаа ачиж хөдлөөд 1 дүгээр амны зогооны тэнд байх овоолсон шороонд булж нуусан. Би уг тэсрэх бодисыг хүн асуувал зарах санаатайгаар авсан. 2018 оны 5 дугаар сарын 10-ны үеэр Баяраа гэх хүн утсаар холбогдож жоохон тэсэлгээний материал олох боломж байна уу, жоншинд хэрэглэх гэсэн юм гэж ярьсан. Тэгэхээр нь уурхайд ахлах тэсэлгээчин хийдэг найз ******* рүү яриад тэсэлгээний бодис авах хүн байна гэж хэлэхэд “сураглаж үзье” гэж хэлсэн. Тэгээд 2018 оны 5 дугаар сарын 22-ны ******* над руу залгаад жоохон тэсэлгээний бодис олсон тэсэлгээний багажны өрөөнд хийчихсэн байгаа, ирээд “авчихаарай” гэхээр нь тэр өдрийн орой ажил тарах үед *******ээс тэсэлгээний багажны өрөө /склад/- руу ороход шуудайлчихсан тэсрэх хэрэгслүүд байсан. Энэ үед шөнийн 02 цаг болж байсан ба би тэсрэх хэрэгслүүдийг аваад БРА улсын дугаартай албаны машинд ачаад эмульсийн тэсрэх бодис буулгаж байсан газраа аваачин тэсрэх хэрэгслүүдийг зогоон давуулаад хээр хонхорт нуусан. Өглөө 8 цагт ажлаасаа буугаад 67-79 УБЯ улсын дугаартай Тоёота таун эс маркийн машин унаж ирээд тэсрэх хэрэгсэл нуусан газраас бүх тэсрэх хэрэгслүүдийг ачаад эмнэлэгийн хойно байрлах *******ийн гражид шуудайтай тэсрэх хэрэгслүүдийг дараа нь найз Дэлгэрхааны гражид эмульсний тэсрэх бодисыг мухрын өрөөнд нь оруулж гудсаар хучиж нуусан. 10 цагийн үед Баяраа над руу залгаад бүтсэн үү гэхээр нь “жоохон юм олсон” гэхэд би ажил ихтэй байна өөрөө очиж чадахгүй дүүгээ явуулчихъя гэсэн. Би тэр хүмүүсийг тосож уулзаад тэсрэх хэрэгслээ өгөхөөр *******ийн граж руу очиход тэр хүмүүс цагдаагийн хүмүүс болж таарсан. Тэгээд би тэр цагдаа нарт хулгайлсан тэсрэх бодисоо зааж өгсөн..” гэсэн мэдүүлэг /2-р хав, 163-164-р хуудас/
Шүүгдэгч *******ийн шүүх хуралдаанд “...Би тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг,
Мөрдөн байцаалтын шатанд *******ийн өгсөн “...2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 09 цагийн үед тэсэлгээнээс илүү гарсан тэсэлгээний диша, өдөөгч, цооногийн гуурс зэрэг бодисыг албаны машинаар “....” ХХК-ийн агуулах руу авч явах замдаа ******* дүүргийн 1 дүгээр хороо, Эрүүл мэндийн хойд талд байрлах өөрийн граш руу тэсэлгээний 800 метр Диша, 15 ширхэг өдөөгч, 6 ширхэг цооногийн гуурс зэргийг буулгасан юм. Найз тэсэлгээний бодис асууж байсан болохоор би өөрийн грашдаа хадгалсан...” гэсэн мэдүүлэг /1-р хав, 156 хуудас/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ын өгсөн “...хэргийн газрын үзлэгээр хураагдаж агуулахад хадгалагдаж байгаа тэсэлгээний материалыг өөрийн биеэр хараагүй. Манай компанийн өрөмдлөг тэсэлгээ хариуцсан инженер Г.Хасбаатарын хэлснээр бол дээрх тэсэлгээний материалууд нь ******* ХК-ийн тэсэлгээний материал мөн байна гэсэн..., Пауэр Бласт ХХК-аас манай ******* ХК-нд хүсэлт гаргаж холбогдох бичиг баримт зөвшөөрлийн дагуу уг эмульсийн тэсрэх бодисыг устгахаар хүлээж авсан. Нэг ёсондоо үнэгүй, хэрэггүй, хугацаа дууссан эд учраас үнэлэх боломжгүй байх гэж бодож байна. Бидний хувьд хохирол төлбөрөө бүрэн авсан...” гэсэн мэдүүлэг
Гэрч өгсөн “...******* дүүргийн Эрүүл мэндийн төвийн ард байрлах гражид очиход 750 граммтай өдөөгч тэсрэх бодис 9 ширхэг, 300 граммтай өдөөгч тэсрэх бодис 4 ширхэг, 6 метрийн урттай цооногийн гуурс 5 ширхэг, цочир дамжуулах шижим 800 метр байсан. Мөн уурхайн заалны хажуу талын гражид очиж үзэхэд ойролцоогоор 2.5 метр урттай гал дамжуулах шижим, 750 граммтай өдөөгч 2 ширхэг, 300 граммтай өдөөгч 1 ширхэг, 300 граммтай 32-н голчтой эмульсийн тэсрэх бодис 284 ширхэг, 120-н голчтой 8 кг-тай эмульс 3 ширхэг зэрэг тэсрэх бодисууд байсныг тусгай зориулалтын автомашинаар тээвэрлэж ******* хувьцаат компанийн тэсрэх материалын агуулахад цагдаагийн байгууллагынхантай хамт очиж аюулгүй ажиллагааг хангаж тус тусд нь лацдаж хадгалсан...” гэсэн мэдүүлэш /1-р хав, 50-53 хуудас/
Гэрч өгсөн “...2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Пауэр Бласт ХХК-ийн хугацаа дууссан ашиглалтын шаардлага хангахгүй болсон эмульсийн тэсрэх бодисыг устгуулахаар тээвэрлэн ...... ХК-ийн агуулахад хүргэж өгсөн. 2017 оны 5 дугаар сард .... ХК-ийн тэсэлгээний цооногийг ашиглан хугацаа дууссан эмульсийн тэсрэх бодисыг устгуулахаар хүсэлт тавьсан юм. Энэ хүсэлтийн дагуу 2017 оын 5 дугаар сарын 12-ны өдөр уг хугацаа дууссан 10710.5 кг эмульсийг хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хав, 74-75 хуудас/
Гэрч Ц. өгсөн “... 2018 оны 5 дугаар сарын 19-ний өдөр тэсэлгээтэй байсан. Би тэр өдрийн өглөө наряадаа тэсэлгээчдэд өгсөн ба ахлах тэсэлгээчин болон тэсэлгээчин паспортын дагуу тэсрэх материалаа галын машинаар зөөж авч ирсэн. Уг тэсэлгээнээс тэсрэх бодис илүү гарсан бол ******* ахлах тэсэлгээчиний хувьд надад мэдэгдэх ёстой. Тэсэлгээний багажны өрөөг ахлах тэсэлгээчин хариуцдаг...” гэх мэдүүлэг /1-р хав, 97 хуудас/
Гэрч “...Их хэмжээгээр тэсэлгээний материал илүү гарвал галт зэвсгийн няравт буцааж тушаадаг. Тэсэлгээний материал няраваас авах, илүү гарсан тохиолдолд буцааж хүлээлгэж өгөх ажлыг ахлах тэсэлгээчин М-, бригадын дарга, ахлах тэсэлгээчин ******* нар хариуцан ажилладаг. 2018 оны 5 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд байх /сайн санахгүй байна/ амралтын өдрөөр уулын 1-р хэсгийн 50 номерийн эксковаторын мөргөцөгт тэсэлгээ хийсэн. Тэсэлгээ хийсэний дараа тэсрэх бодис илүү гарсан гээд гражийн гадаа ахлах тэсэлгээчин ******* галын машин дуудаад хүлээлгэж өгнө гээд үлдсэн. Тэсэлгээний багажны өрөөний түлхүүр ахлах тэсэлгээчин *******эд байдаг...” гэсэн мэдүүлэг /1-р хав, 101-102 хуудас/
Гэрч өгсөн “...2018 оны 5 дугаар сарын 19-ний өдөр тэсэлгээний материалыг ******* хүлээн авч зориулалтын машинаар ачиж уурхай руу авч орсон. Тэгээд тэсэлгээнээс илүү гарсан тэсрэх материалыг няравт хүлээлгэж өгнө гэж ярьж байсан. Тэсэлгээнээс илүү гарсан материалыг няравт хүлээлгэн өгөх талаар байгууллагын дотоод журам болон тэсэлгээний нэгдсэн дүрэмд тодорхой заасан байдаг. Бид өөрсдөө дур мэдэн зориулалтын бус газар хадгалах боломжгүй...” гэсэн мэдүүлэг /1-р хав, 103-104 хуудас/
Гэрч өгсөн “...надад тэсрэх материалын 13 төрлийн бүртгэл хөтлөгддөг. Ахлах тэсэлгээчин ******* 83 ширхэг 750 граммын өдөөгч авсан байна. Нэг удаагийн тэсэлгээн дээр 300, 750 граммын өдөөгчөөс хоёуланг нь авдаггүй юм. 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 300 граммаас 96 ширхэгийг, мөн оны 5 дугаар сарын 22-ны өдөр 300 граммаас 112 ширхэгийг тус тус авсан байна. ДША-6 бүртгэл дээр 2018.05.19-ний өдөр 200 метрийг гэх зэргээр авч байсан. ОША буюу гал дамжуулах гуурсыг 2018 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 10 ширхэгийг, 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 10 ширхэгийг, 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 10 ширхэгийг тус тус авсан байна. Манай агуулахад хадгалж байгаа эмульс нь 120, 130 мм диаметртэй том эмульс байгаа. Хугацаа дууссан Пауэр Бласт ХХК-ийн эмульс нь нарийн, бүдүүн хэмжээтэй манай байгууллагад хадгалж байгаагаас өөр байсан. Цагдаад хураагдаж надад хүлээлгэж өгсөн эмульсийн тэсрэх бодис нь манай байгууллагын эмульсийн тэсрэх бодис биш байсан...” /1-р хав, 81-82 хуудас/
Шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 4537 дугаартай “...5.87 метр урттай, гадаргуудаа “”, “5471130309246”, “”, “5471130207673”, “” гэсэн тэмдэглэгээтэй тэсэлгээний хэрэгсэл болох цахилгаан бус тэслүүр 5 ширхэг,
Шинжилгээнд ирүүлсэн ПТ-П300, ПТ-П750 загварын өдөөгч тэсрэх бодис нь тэсрэх бодис мөн. Шинжилж буй цахилгаан бус тэслүүр, гал дамжуулах шижим, цочир дамжуулах шижим зэрэг нь тэсэлгээний хэрэгсэл байна...” гэсэн дүгнэлт /1-р хав 124-128 хуудас/
Шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 7611 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн “8х38х30” хэмжээтэй гялгар ууттай 20 ширхэг дээжнээс авав гэж хаягласан “задгай 164 ширхэг дээжнээс авав” гэж хаягласан, “48 см урттай 10 см диаметртэй DM LLC бичлэгтэй зүйлээс дээж” гэж хаягласан дээж тус бүрт Нитрат ион / NO3 / илэрч байна. Шинжилгээнд илэрсэн Нитрат ион / NO3 / нь тэсэрч дэлбэрэх бодисын найрлаганд ордог болно...” гэсэн дүгнэлт /хх-н 1 хав, 129-130 хуудас/
Шинжээч Б.Б......ийн өгсөн “...Шинжилгээнд ирүүлсэн нитрат ион /NO3/ нь тэсрэх бодисын агууламжтай, цилиндр хэлбэрийн 32 см урттай, 3 см диаметртэй, 284 ширхэг, 48 см урттай, 10 см диаметртэй цилиндр хэлбэрийн 3 ширхэг зүйл нь дотроо нитрат ион /NO3/ бодис агуулж байгаа учраас эмульсийн тэсрэх бодист орно. Эмульсийн тэсрэх бодис нь усанд тэсвэртэй, тогтонги чанар сайтай, ямар ч нөхцөлд ашиглах боломжтой, тэсрэлтийн шинж чанарын үзүүлэлт өндөр үйлдвэрийн зориулалттай тэсрэх бодис юм...” гэсэн мэдүүлэг /2-р хав 189 хуудас/
Хэргийн газарт үзлэг хийсэн тухай “...******* дүүргийн ..... дүгээр хороо, Эрүүл мэндийн төвийн ард ертөнцийн зүгээр зүүн тийш харсан байрлалтай, “Ахиц-2” дэлгүүрийн хашааны ард ертөнцийн зүгээр зүүн тийш харсан цуваа байрлалтай граж байв. Гражид байсан шуудайн дотор 7 ширхэг шижим, 14 ширхэг үл мэдэгдэх бодис, 9 ширхэг тэслүүр утас зэрэг байсныг бэхжүүлэн авав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хав, 17-19 хуудас/
Хэргийн газарт үзлэг хийсэн тухай “...******* дүүргийн ....... хорооны Нацагдоржийн гудамжны 95 тоот хашаанд байрлах Автоплаза гэх нэртэй авто засварын газрын гражид үзлэгийг эхлүүлэв. Уг гражийн баруун урд талд байрлах модон хаалга бүхий тасалгаанд үзлэгийг үргэлжлүүлэн онцгой байдлын хэлтсийн мэргэжилтэн Идэрсайханг оролцуулан 300 граммын 32 диаметртэй эмульсийн тэсрэх бодис 284 ширхэг, 120 диаметртэй 8 кг жинтэй эмульсийн тэсрэх бодис 3 ширхэг, 750 граммын өдөөгч 2 ширхэг, 300 граммын өдөөгч 1 ширхэг, 2.5 метр урттай гол дамжуулагч шижим зэрэг бодис байсныг хураан авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хав 21-27 хуудас/,
“Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” Прокурорын зөвшөөрөл /1-р хав 29 хуудас/
Хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /1-р хав 34-44 хуудас/
Эд хөрөнгийн хохирлын “...гал дамжуулах сэжим 240 см нийт 1411 төгрөг, өдөөгч ПТ-П300 6 ширхэг нийт 57840 төгрөг, өдөөгч ПТ-П750 11 ширхэг нийт 210860 төгрөг, ДШН-6 шнур цочир дамжуулагч 16 боодол /1 боодол 50 м/ нийт 704000 төгрөг, Цооногийн гуурс 18840 төгрөг, Эмульс ф90, 48 см урттай 10 см диаметртэй 3 ширхэг бодис /1 боди 4 кг/ 30000 төгрөг, Эмульс ф30 32 см урттай 3 см диаметртэй 248 ширхэг бодис 142000 төгрөг, нийт үнэлгээ 1.164.951 төгрөг...” гэсэн үнэлгээ /1-р хав 132 хуудас/
Эд хөрөнгө битүүмжлэх тухай “...1804001240154 дугаартай эрүүгийн хэрэгт яллагдагч *******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Тоёота Таун Эсе маркийн 67-79 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ******* дүүргийн Цагдаагийн хэлтсийн журмын хашаанд битүүмжилсүгэй....” гэсэн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 09 дугаартай Прокурорын тогтоол /2-р хав, 157, 158-р хуудас/
Тээврийн хэрэгслийн “...Toyota TownAce маркийн ногоон саарал өнгийн тээврийн хэрэгслийн эзэмшигч Энхболд /РД:УГ73100311/...” гэсэн лавлагаа /2-р хав, 188 хуудас/
67-79 УБЯ улсын дугаартай Toyota TownAce маркийн тээврийн хэрэгслийн хөрөнгийн үнэлгээний “...2.500.000 төгрөгөөр тодорхойлов...” гэсэн тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хав, 195-203 хуудас/
Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан “...урьд ял шийтгэлгүй...” гэсэн хуудас /1-р хав,181, 182-р хуудас/
Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягын тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /1 дүгээр хавтас 176, 177, 179, 245-р хуудас/ зэрэг дээрхи бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Улсын яллагч дүгнэлтдээ: “…шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, *******, ******* нарт тус бүр 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэх саналтай байна…” гэсэн дүгнэлт
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс“…Шүүгдэгч нар гэм буруугаа хүлээж байна. Байгууллагад учирсан 992.951 төгрөгийн хохирлыг *******, ******* нар нь бүрэн төлж барагдуулсан, нэхэмжлэх зүйл байхгүй…” гэсэн дүгнэлт
Шүүгдэгч *******ийн өмгөөлөгчөөс “…******* нь анх удаа хөнгөн гэмт үйлдсэн. Эрүүгийн хуулийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч байгаа, эрүүгийн хуулийн 7.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгож энэ хэргийг шийдвэрлэж өгнө үү....” гэсэн дүгнэлт
Шүүгдэгч *******ын өмгөөлөгчөөс “…*******т эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй гэмт хэргийг анх удаа үйлдсэн, хохирлоо бүрэн төлсөн, хохирогч гомдол саналгүй гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нь хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж үзэж байна. Тиймээс эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү …” гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргажээ.
Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:
I. Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч ******* нь 2018 оны 5 дугаар сарын 18-наас 5 дугаар сарын 22-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр ******* ХК-ийн эзэмшлийн тэсэрч дэлбэрэх бодис, тэсрэх хэрэгслүүд буюу ПТ-П300 загварын өдөөгч тэсрэх бодис 6 ширхэг, ПТ-П750 загварын өдөөгч тэсрэх бодис 11 ширхэг, 2.4 метр урттай гал дамжуулах шижим, 5.87 метр урттай цахилгаан бус тэслүүр 5 ширхэг, 50 метр урттай цочир дамжуулах шижим 16 ширхэгийг хууль бусаар олж авч, хадгалсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ийн мэдүүлсэн “... Би тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, шүүгдэгч *******ын мэдүүлсэн “...2018 оны 5 дугаар сарын 22-ны ******* над руу залгаад жоохон тэсэлгээний бодис олсон тэсэлгээний багажны өрөөнд хийчихсэн байгаа, ирээд “авчихаарай” гэхээр нь тэр өдрийн орой ажил тарах үед *******ээс тэсэлгээний багажны өрөө /склад/- руу ороход шуудайлчихсан тэсрэх хэрэгслүүд байсаныг авсан. Тэгээд *******ийн гражид шуудайтай тэсрэх хэрэгслүүдийг тавьсан. Миний хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..” гэх мэдүүлэг, мөн Шинжээчийн “.....шинжилгээнд ирүүлсэн ПТ-П300, ПТ-П750 загварын өдөөгч тэсрэх бодис нь тэсрэх бодис мөн. Шинжилж буй цахилгаан бус тэслүүр, гал дамжуулах шижим, цочир дамжуулах шижим зэрэг нь тэсэлгээний хэрэгсэл байна...” гэсэн 2018 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 4537 дугаартай дүгнэлт /1-р хав 124-128 хуудас/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хав, 17-19 хуудас/ гэрчүүдийн мэдүүлгүүд зэрэг хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтуудаар,
Шүүгдэгч ******* нь 2018 оны 3 дугаар сард тус компанийн Уулын 2 дугаар хэсгийн амны тэсэлгээний талбайн цооногт устгах гэж байсан “Пауэрбласт” ХХК-ийн өмчлөлийн хугацаа дууссан 32 см урттай, 3 см диаметртэй, улбар шар өнгийн полиэтилен материалаар бүрж хоёр талын үзүүрийг цагаан өнгийн металл утсаар бэхэлсэн 284 ширхэг эмульсийн тэсрэх бодис, 48 см урттай, 10 см диаметртэй цилиндр хэлбэртэй, гадаргуу хэсэгтээ “уулны дүрс болон “DM LLC” гэсэн тэмдэглэгээтэй улбар шар өнгийн полиэтилен материалаар бүрж хоёр талын үзүүрийг цагаан өнгийн металл утсаар бэхэлсэн 3 ширхэг эмульсийн тэсрэх бодисыг хууль бусаар олж авч, Т.Энхболдын эзэмшлийн 67-79 УБЯ улсын дугаартай “Тоёота Таун Эсе” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэж ******* дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нацагдоржийн гудамжны 95 тоот хашаанд байрлах “Авто плаза” нэртэй авто засварын газрын жижиг өрөөнд хадгалсан,
Мөн үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 5 дугаар сарын 22-нд ...... хувьцаат компанийн уулын 1 дүгээр хэсгийн ахлах тэсэлгээчнээр ажилладаг *******ийн тэсэлгээний багажны өрөөнөөс шуудайлчихсан тэсрэх хэрэгслүүд буюу ПТ-П300 загварын өдөөгч тэсрэх бодис 6 ширхэг, ПТ-П750 загварын өдөөгч тэсрэх бодис 11 ширхэг, 2.4 метр урттай гал дамжуулах шижим, 5.87 метр урттай цахилгаан бус тэслүүр 5 ширхэг, 50 метр урттай цочир дамжуулах шижим 16 ширхэгийг хууль бусаар олж авч, 67-79 УБЯ улсын дугаартай “Тоёота Таун Эсе” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэж ******* дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрүүл мэндийн төвийн нэгдлийн ард талд байрлах *******ийн эзэмшлийн автомашины гражид 16 ширхэг цочир дамжуулах шижим, ПТ-П300 загварын өдөөгч тэсрэх бодис 5 ширхэг, ПТ-П750 загварын өдөөгч тэсрэх бодис 9 ширхэг, цахилгаан бус тэслүүр 5 ширхэгийг хадгалсан, тус дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нацагдоржийн гудамжны 95 тоот хашаанд байрлах “Авто плаза” нэртэй авто засварын газрын жижиг өрөөнд ПТ-П300 загварын өдөөгч тэсрэх бодис 1 ширхэг, ПТ-П750 загварын өдөөгч тэсрэх бодис 2 ширхэг, 2.4 метр урттай гал дамжуулах шижим зэргийг хадгалж ...... хувьцаат компанид 992.951 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч *******ын өгсөн “...2 хайрцаг нэг талтай эмульсийг машиндаа ачиж хөдлөөд 1 дүгээр амны зогооны тэнд байх овоолсон шороонд булж нуусан. Би уг тэсрэх бодисыг хүн асуувал зарах санаатайгаар хулгайлсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч *******ийн мэдүүлсэн “...Би тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн дээж тус бүрт Нитрат ион / NO3 / илэрч байна. Шинжилгээнд илэрсэн Нитрат ион / NO3 / нь тэсэрч дэлбэрэх бодисын найрлаганд ордог болно...” гэсэн 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 7611 дугаартай дүгнэлт /хх-н 1 хав, 129-130 хуудас/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хав 21-27 хуудас/ гэрчүүдийн мэдүүлэгүүд зэрэг хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтуудаар тус тус хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоожээ.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба үндэслэл нь тодорхойлогджээ.
Шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр давхар батлагдсан. Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны үнэн зөв баримтууд мөн.
Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т “тэсэрч дэлбэрэх бодис” гэж тэсэлгээний хэрэгсэл, гадны үйлчлэлийн нөлөөгөөр агшин зуурын хугацаанд химийн урвалд орж, өндөр даралт үүсгэн дулаан ялгаруулах химийн нэгдэл буюу механик хольцыг” гэж, 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “тэсэлгээний хэрэгсэл” гэж тэсэрч дэлбэрэх бодисын тэсрэлтийг үүсгэх зориулалттай цэнэг агуулсан өдөөгч хэрэгслийг” гэж тус тус заажээ.
*******, ******* нар нь үйлдлүүддээ шууд санаатай хандсан нь ******* ХК-ийн эзэмшлийн тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар олж авсан, тээвэрлэж, хадгалсан үйлдлүүдээр илэрч байна.
Улсын яллагчаас шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч ******* ******* нар нь гэм буруугийн талаар маргаагүй ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримт зэрэг нотлох баримтуудаар давхар нотлогдож байна.
Иймд *******, ******* нарын үйлдэл нь тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар олж авч, тээвэрлэсэн, хадгалсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч *******, ******* нар нь ******* ХК-нд 992.951 төгрөгийн хохирол төлсөн болох нь шүүгдэгч нарын мэдүүлгүүд болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болно.
II.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хөнгөн” гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч *******, ******* нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, гэм буруугаа хүлээж байгаа, хохирогчид учирсан хохирлыг төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна.
Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс *******, ******* нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно…” гэж зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй.
Шүүх *******, ******* нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдний хувийн байдлыг харгалзан тэнссэн хугацаанд зан үйлээ засах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх, мөн *******ийг дээрхи нөхцөл байдлуудыг харгалзан тэсэлгээний ажил гүйцэтгэхийг хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй байна.
Харин ******* нь 67-79 УБЯ улсын дугаартай Toyota Town Ace маркийн тээврийн хэрэгслээр тэсэрч дэлбэрэх бодисыг тээвэрлэж гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан нь шүүгдэгч *******ын өгсөн “...67-79 УБЯ улсын дугаартай Тоёота Таун Эс маркийн машин унаж ирээд тэсрэх хэрэгсэл нуусан газраас бүх тэсрэх бодисуудыг ачсан...” гэсэн мэдүүлэг болон хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлүүд зэргээр тогтоогдож байна. 67-79 УБЯ улсын дугаартай Toyota Town Ace маркийн тээврийн хэрэгсэл нь эд хөрөнгийн үнэлгээгээр 2.500.000 төгрөгөөр үнэлэгджээ. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар *******аас 2.500.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгохоор байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 32 см урттай, 3 см диаметртэй 284 ширхэг эмульсийн тэсрэх бодис, 48 см урттай, 10 см диаметртэй цилиндр хэлбэртэй, гадаргуу хэсэгтээ “уулны дүрс болон “DM LLC” гэсэн тэмдэглэгээтэй 3 ширхэг эмульсийн тэсрэх бодис нь ашиглах боломжгүй хугацаа дууссан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “...Эдгээр эмүльсийн тэсрэх бодисын хугацаа дууссан учраас Пауэр Бласт ХХК манай байгууллагад хүсэлт гаргаж устгуулахаар шилжүүлэн өгсөн байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Н.А.........ын “...******* ХК-ийн тэсэлгээний цооногийг ашиглан хугацаа дууссан эмульсийн тэсрэх бодисыг устгуулахаар хүсэлт тавьсан...” гэсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар устгахыг ******* ХК-нд даалгахаар байна.
Харин ПТ-П300 загварын өдөөгч тэсрэх бодис 6 ширхэг, ПТ-П750 загварын өдөөгч тэсрэх бодис 11 ширхэг, 2.4 метр урттай гал дамжуулах шижим, 5.87 метр урттай, гадаргуудаа тэсэлгээний хэрэгсэл болох цахилгаан бус тэслүүр 5 ширхэг, 50 метр урттай цочир дамжуулах шижим 16 ширхэг тэсэлгээний хэрэгслүүд нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өгсөн “...дээрх тэсэлгээний хэрэгслүүд нь ******* ХК-ийн тэсэлгээний материал мөн бөгөөд цаашид ашиглах боломжтой...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч *******ийн өгсөн “...тэсэлгээнээс илүү гарсан тэсэлгээний диша, өдөөгч, цооногийн гуурс зэрэг бодисыг хадгалсан...” гэсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан дээрхи баримтаар хэрэглэх, ашиглах боломжтой болох нь тогтоогдож байх тул зохих байгуулагад шилжүүлж улсын орлого болгох нь зүйтэй.
Шүүгдэгч нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.БЯМБАЖАВ