| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2019/0018/Э |
| Дугаар | 15 |
| Огноо | 2019-02-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 15
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1904000230015 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга З.Ганцоож
Улсын яллагч Б.Оюунцэцэг
Шүүгдэгч ******* нар оролцов.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ... дүүрэгт төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эксковаторын оператор мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл .., эхнэр хүүхдийн хамт Багануур дүүргийн .. дүгээр хороо, ... тоотд оршин суух Б- овгийн ******* *******.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтэд: Яллагдагч ******* нь 2019 оны 01 дүгээр сарын 14-ний шөнө 23 цаг 40 минутын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “........” бааранд хохирогч ******* хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохих, баруун гарын эрхий хурууг нь хазах зэргээр зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 14-ний орой ........ бааранд ороход урьд 2017 оны өвөл ямар ч шалтгаангүйгээр пивоны хагархай шил бариад намайг ална гэж над руу дайрч байсан Б- гэх залуу ганцаараа бүжиглэж байсан бөгөөд над руу муухай хараад байсан. Тэгэхээр нь Б- руу дөхөөд очтол намайг ... гэдэг чи намайг мэдэх үү банди минь гэх зэргээр өдөөд байхаар нь би “уучлаарай ах таныг Х-гийн ах гэж мэднэ” гэж хэлээд ширээнд суусан. Тэгсэн чинь Б- араас хүрч ирээд чамайг ална шүү пизда минь гэхээр нь би түүний нүүр рүү гараараа нэг удаа цохиж, өмсөж байсан цамцыг нь урсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирогчид 310.000 төгрөгийн эмчилгээний зардлыг төлсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 45, 46-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/
Хохирогч ******* мөрдөн байцаалтын үед өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 14-ний орой ........ бааранд орж 2 пиво захиалаад сууж байхад гаднаас танихгүй намхан биетэй залуу над руу дөхөж ирээд “би танай дүү Б-ийн дүү байна, та намайг ноднин жил ална гээд хөөж байсан” гэж ярьж намайг хоргоогоод байсан. Би гадагшаа гарах гээд явж байтал ******* хаалганы дэргэд хүнтэй маргалдаад зогсож байсан ба намайг хажуугаар нь гарах үед миний нүүр рүү нэг удаа цохисон. Тэгээд бид хоёр зууралдаж байхад ******* миний дээрээс дарж унаад миний дээрээс цохиод байхаар нь түлхэх гэхэд миний баруун гарын эрхий хурууг хазсан....” гэсэн мэдүүлэг /хх-н 14,15-р хуудас/,
Гэрч *******н өгсөн: “........... баар руу ороход танихгүй залуу ганцаараа бүжиглэж байсан. Би өглөө ажилтай байсан тул бааранд удаагүй бөгөөд буцаж гараад машиндаа сууж байтал Б- гарч ирээд ******* хүнтэй зодолдоод байна гэхээр нь баар руу ортол нөгөө ганцаараа бүжиглэж байсан залууг буйдан дээр унагаачихсан дээр нь заамдчихсан сууж байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/
Гэрч ******* өгсөн: “.......... бааранд ажил үүргээ хийж байхад Б-, ******* нар нь барьцалдаад бие биенийгээ харилцан зодож цохиод байсан. Тэгээд *******ын найзууд тэр хоёрыг салгаад гараад явсан. Тэр үед Б-ийн хамарнаас цус гарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/
Гэрч ******* өгсөн: “........... бааранд ажил үүргээ гүйцэтгэж байхад Б- нь бүжиглэж байгаад ******* гэх залуу руу дөхөж очоод муудалцаад байгаа бололтой мөр тохойд нь хүрээд байсан. Тэгээд баарны үүдний хаалганы хэсэгт Б-, ******* хоёр барьцалдаж хоорондоо зодолдсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/
Шинжээч эмчийн 09шэ/018 дугаартай “…******* биед хамрын ясны шинэ хугарал, хамрын нурууны зөөлөн эдийн гэмтэл, баруун гарын эрхий хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 32-р хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан “...1 дүгээр хороо, ........ бааранд зодоон болж Б-ийн хамар хэсэгт гэмтэл учирсан...” гэсэн тэмдэглэл /хх-н 2-р хуудас/
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан “...******* 0.59 хувийн согтолттой байв...” гэсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 4,5-р хуудас/
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 13-р хуудас/
Эд мөрийн баримтаар тооцох тухай “...2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 23 цаг 40 минутаас 23 цаг 53 минутын хугацаанд бичигдсэн аналоги камерийн бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг эд мөрийн баримтаар тооцсугай...” гэсэн тогтоол /хх-н 16-р хуудас/
Шүүгдэгч *******ын урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгасан “...ял шийтгэлгүй...” гэх хуудас /хх-н 53-р хуудас/
Иргэний үнэмлэхний лавлагаа, Нийгмийн даатгалын лавлагаа, оршин суугаа хаягын тодорхойлолт /хх-н 54-56-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд болно.
Улсын яллагчаас “…Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай…” гэсэн дүгнэлт
Шүүгдэгчээс “...Ял шийтгэлийн хувьд тохиролцсон байгаа. Торгуулийн 500.000 төгрөгийг төлнө...“ гэжээ.
Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 23 цаг 40 минутын үед Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ........ бааранд ******* хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж, баруун гарын эрхий хурууг хазах зэргээр зодож хамрын ясны шинэ хугарал, хамрын нурууны зөөлөн эдийн гэмтэл, баруун гарын эрхий хурууны гадна хэсэгт 1х0.5 см зулгаралт бүхий гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи бодит байдал нь прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тогтоосон хэргийн байдалтай нийцжээ.
Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.
Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр давхар батлагдсан. Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.
******* нь гэмт үйлдэлдээ санаатай хандсан болох нь хохирогчтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохисон, эрхий хурууг нь хазсан зэрэг үйлдлээр нь тогтоогдсон.
Энэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “…******* биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэсэн 09шэ/018 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Шүүгдэгч *******ын үйлдэл нь иргэн ******* Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч нь хэргийн үйлдэл, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нь батлагдаж байна.
Хохирогч “гомдол саналгүй, эмчилгээний зардал 310.000 төгрөг бүрэн барагдуулж авсан” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна.
Шүүгдэгч ******* нь учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч ******* гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй, шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө өмгөөлөн оролцох тухай хүсэлт гаргасан зэргийг тэмдэглэе.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.БЯМБАЖАВ