Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 147

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би П.Насанбатын нэхэмжлэлтэй “Батжин-Уул” ХХК-д холбогдох 867.200 /найман зуун жаран долоон мянга хоёр зуун/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад                                                                                                                                                                                                           

                                                                    Т О Д О Р Х О Й Л О Х нь:

         Нэхэмжлэгч П.Насанбат шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Миний бие Пунцагийн Насанбат 2015-05-01-нээс “Батжин-Уул” ХХК-ийн Хос илд гэрээт харуул хамгаалалтын албанд харуулаар ажиллаад 2016-04-01-ний өдөр гарсан бөгөөд 2016 он гарсаар өдий болтол цалингаа аваагүй байгаа тул миний 1, 2, 3-р сарын цалин болох 800.000 /найман зуун мянга/ төгрөг, түүний алданги 67.200 /жаран долоон мянга хоёр зуу/ төгрөгийг нэхэмжлэн гаргаж өгнө үү” гэжээ.    

            Нэхэмжлэгч П.Насанбат шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие нь тус шүүхэд хариуцагч Батжин-Уул ХХК-с 867.200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Батжин-Уул ХХК нь 700.000 төгрөгийг тус шүүхийн 213 тоот өрөөнд бэлнээр төлж барагдуулсан тул, 167.200 төгрөгийг авахгүй татгалзаж байна. Гомдол санал байхгүй” гэв. 

Хариуцагч: 1973 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум 1 дүгээр баг 38-35а тоотод оршин суух, “Батжин Уул” ХХК-ийн захирал ажилтай, одоогоор Улаанбаатар хот 2 дугаар хороо 111-14 тоотод түр оршин суух, РД: СЩ73042617, Боржигин овогт Рагчаагийн Алтанхуяг шүүхэд гаргасан тайлбартаа: “Р.Алтанхуяг миний бие нэхэмжлэгч Насанбатын нэхэмжилсэн 867.200 төгрөгнөөс 700.000 төгрөг дээр эвлэрэн хэлэлцэж, 2016 оны 06 дугаар 02-ны

өдөр шүүхийн 213 тоот өрөөнд бэлэн 700.000 төгрөгийг П.Насанбатад хүлээлгэн өгч, төлж барагдуулсан” гэв.   

                                                                       Ү Н Д Э С Л Э Х нь:

Нэхэмжлэгч П.Насанбат нь хариуцагч “Батжин-Уул” ХХК-аас 867.200 /найман зуун жаран долоон мянга хоёр зуун/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгч П.Насанбат нь 867.200 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас 167.200 төгрөгөөс татгалзаж, үлдэх 700.000 төгрөгийг хариуцагч “Батжин-Уул” ХХК нь төлж барагдуулан, зохигчид нь 700.000 төгрөг дээр эвлэрэн хэлэлцэж байгаа нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

            Нэхэмжлэгч П.Насанбат нь нэхэмжлэлийн шаардлага 867.200 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 25.363 төгрөгний тавин хувь болох 12.682 төгрөгийг төрийн сангийн нэгдсэн данснаас, 700.000 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 21.350 төгрөгний тавин хувь болох 10.675 төгрөгийг хариуцагч “Батжин-Уул” ХХК-аас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2; 74.4; 75 дугаар зүйл; 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

З А Х И Р А М Ж Л А Х нь:

 

1.Нэхэмжлэгч П.Насанбат нь 867.200 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 167.200 төгрөгөөр багасгаж, 700.000 төгрөг болгосныг хариуцагч “Батжин-Уул” ХХК нь төлж барагдуулж эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг

шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 867.200 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 25.363 төгрөгний тавин хувь болох 12.682 төгрөгийг төрийн сангийн данснаас, 700.000 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 21.350 төгрөгний тавин хувь 10.675 төгрөгийг хариуцагч “Батжин-Уул” ХХК-аас тус тус гаргуулж нэхэмжлэгч П.Насанбатад олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг  дурдсугай.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                Р.БАТБАЯР