Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 16

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж, 

Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

Шүүгдэгч: С.О  /өөрийгөө өмгөөлсөн/

Шүүгдэгч: А.Г   /өөрийгөө өмгөөлсөн/

Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.О , шүүгдэгч А.Г   нарт холбогдох эрүүгийн 1828000000180 дугаартай хоёр хавтас хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 16-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1975 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхлэдэг, ам бүл 1, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн .................................тоотод оршин суух, урьд нь Сүхбаатар дүүргийн шүүхийн 1992 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, Баянгол дүүргийн шүүхийн 1997 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Баянгол дүүргийн шүүхийн 1999 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 340 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2, 211 дүгээр зүйлийн 1, 123 дугаар зүйлийн 4-т зааснаар нийт 7 жилийн хугацаагаар хорих ял, Хан-Уул дүүргийн шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 215 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хорих ял шийтгүүлж, онц аюултай гэмт хэрэгтэнд тооцогдож байсан, Номч овгийн С.О , /регистрийн дугаар .................. /,

 Монгол улсын иргэн, 1967 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникийн слесарь мэргэжилтэй, ам бүл 1, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо ......................... оршин суух, урьд нь Баянзүрх дүүргийн шүүхийн 1997 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 188 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123.4 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2003 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 197 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 36А дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж онц аюултай гэмт хэрэгтэнд тооцогдож байсан, Харнууд овгийн А.Г , /регистрийн дугаар ................/

Холбогдсон хэргийн талаар:

                       Шүүгдэгч С овогтой С.О , А овогтой А.Г  нар нь бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг ........................ тоотод оршин суух Д.Л гийн байшинд нэвтэрч хөөрөг, мөнгөн аяга зэрэг эд зүйл хулгайлж 6.032.500 төгрөгийн хохирол......................... тоотод оршин суух Ц.Ц ын байшинд нэвтэрч хөөрөг, мөнгөн аяга, үнэт эдлэл, бэлэн мөнгө зэрэг эд зүйл хулгайлж 114.748.300 төгрөгийн хохирол, ....................... тоотод оршин суух Ц.Т ын байшинд нэвтэрч мөнгөн аяга, архи зэрэг эд зүйл хулгайлж 1.450.500 төгрөгийн хохирол, 1 дүгээр баг ......................тоотод оршин суух Ө.Э гийн Монгол гэрт нэвтэрч морины хусуур, модон цацал, мөнгөн тоногтой суран бүс зэрэг эд зүйл хулгайлж 278.500 төгрөгийн хохирол, бусдад нийт 122.127.300 төгрөгийн хохирол учруулан их хэмжээний эд хөрөнгө хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                       Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.О , А.Г   нар нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх “шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангасан болно.

Шүүгдэгч С.О  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний хувьд  мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ  үнэн зөв өгсөн учир мэдүүлэг өгөх шаардлагагүй гэж үзэж байна” гэв.

 

Шүүгдэгч А.Г   шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр С.О  Өмнөговь яваад ирье ажил төрөл ярих гэсэн юм . Таван толгойн уурхайд ганц нэг машин  явуулах талаар хүнтэй уулзана гэсэн. Би дүү нартаа Өмнөговь яваад ирье гэж хэлээд  шөнө наашаа яваад би машины ард талд унтаад ирсэн. Өглөө сэрэхэд Хөгжил төвийн урд зогсож байсан.  С.О  чи эндээ байж бай би хүнтэй уулзана гэсэн. Хэнтэй уулзаж юу ярьсныг нь би тухайн үед сайн мэдээгүй. Би байгаагүй. Хөгжил төвийн хажууд  тавилгын дэлгүүр байсан. С.О  чи энд сууж бай гэчихээд явсан. Тэгээд явж байгаад ирээд 2-уулаа хоол идчихээд явах уу гэсэн орой явъя гэсэн. Орой Баянбулаг хотхоны урд талын цэцэрлэгийн хажууд намайг машинтайгаа орхичихоод явсан. 1 цаг орчим болоод эргэж ирээд намайг гараад ир гээд дагуулаад хотхон руу ороод нэг айлд хамт оръё харанхуй эзгүй байна гэсэн. Тэгэхээр нь би орохгүй  гэхэд тэгвэл хүн харж бай гэсэн. Би үгүй  гээд машин дээрээ очиж суусан. С.О г би араас ирэх юм болов уу гэсэн ирээгүй тэндээ үлдсэн. Нилээн удаж байгаад эргэж ирэхдээ юу ч бариагүй ирсэн. Тэгээд эргэж хөдлөөд Баянбулаг хотхон руу орж  зогсоод машинаа онгойлгоод байшингийн харахуй булангаас боодолтой юм авчирч  тавиад  хөдлөөд уруудаад доошоо явж байхад урдуур машинтай цагдаа орж ирж зогсоож цагдаагийн хэлтэс рүү очсон. Бид нарыг цагдаа дээр очиход 08 цаг 10 минут болж байсан. Тэгээд би хураагдсан бүх зүйлийг цагдаа руу оруулж ширээн дээр өрж тавьж өгч, зургийг нь авахуулсан, намайг гэрчийн мэдүүлэг өг гэсэн. Гэрчийн мэдүүлэг өгсөн ийм явдал болсон.” гэв.

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд: “Уг хэрэг учрал болсон гэх газар нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг, ................... тоотод байх бөгөөд уг байр нь ертөнцийн зүгээр зүүн тийшээ харсан 2 хаалгатай 2 айлын зориулалттай шаргал өнгийн байшин байв. Уг байшин нь зүүн тийшээ харсан 4 цонхтой, баруун тийшээ харсан 4 цонхтой. Байшингийн баруун талын 4 цонхны хамгийн хойд талын цонхны порчиг онгойсон, уг порчиг /салхивч/ нь 59*126 см хэмжээтэй байв. Мөн уг цонх нь газраас дээш 110 см өндөрт байрлаж байв. Зүүн урд талын сервантны хаалга нь онгорхой, уг сервантны урдуур эд зүйлүүд бутарсан /5 ширхэг шинэ бахь, 2 ширхэг отвёртк, цаасан хайрцагтай 3 ширхэг эд зүйл/ байв. Сервант нь 6 ширхэг тавиуртай, тавиурууд дээр эд зүйлсүүдийг байрлуулсан байх бөгөөд сервантны доор байх 3 ширхэг хайрцагтай эд зүйлүүд дээр болон сервантны хаалга зэрэг зүйлүүд дээр хар өнгийн сажа нунтаг түрхэж үзэхэд ямар нэг гарын мөр илрээгүй. Уг өрөөний урд гол хэсэгт байрлах телевизорын тавиур бүхий стенкний зүүн талын 2 шургуулга онгорхой байх бөгөөд уг шургуулган дээрээс гарын мөр илрүүлэх зорилгоор мөн хар өнгийн сажа нунтаг түрхэж үзэхэд доод талын шургуулганы зүүн доод булангаас баруун дээш 10 см-т 1 ширхэг, уг мөрнөөс дээш 5 см-т 1 ширхэг, дээд талын шургуулганы зүүн дээд ирмэгээс баруун тийш 10 см-т 1 ширхэг мөр тус тус илэрсэн. Уг стенкний баруун доод талын баруун доод талын онгорхой шүүгээний хаалганы доод ирмэгээс дээш 15 см-т 1 ширхэг гарын мөр илэрсэн. Баруун хойд талын сервантны дээд доод талын нийт 4 хаалга онгорхой. Цагаан өнгийн Herbalife гэсэн бичигтэй хуванцар савны /дугуй савны/ дээд ирмэгээс доош 4 см-т 1 ширхэг гарын мөр илэрсэн. Гал тогооны тавилгууд дээрээс буюу онгорхой хаалган дээрээс гарын мөр илрээгүй. Өөр сэжигтэй ул мөр илрээгүй. 00-н өрөөнөөс мөн ямар нэгэн ул мөр илрээгүй. Хүүхдийн өрөөний урд хэсэгт хүүхдийн тумбочиктэй хичээлийн цагаан өнгийн ширээтэй. Уг ширээний зүүн дээд талд байх тумбочикний хаалга онгойсон байдалтай. Уг тумбочиг болон хажуу талын 2 шургуулгатай тумбочигнээс гарын мөр илэрсэнгүй. Коридороор хойшоо яваад коридорын дунд хэсэгт зүүн талд 1 өрөө байх бөгөөд уг өрөөний дунд хэсэгт 2 ширхэг сейф дээш харуулан тавьсан, эд зүйлүүд бутраасан байдалтай байв. Уг өрөө нь зүүн тийшээ харсан 1 цонхтой. Өрөөний зүүн хойд буланд цагаан өнгийн шкафтай, хаалга нь хагас онгойсон байдалтай, шкафан доторх хөнжил даавуу эмх цэгцтэй байв. Уг өрөөний баруун урд хэсэгт шаргал өнгийн авдар тавиатай, авдарны таг онгорхой доор газар байх бөгөөд авдар дээр хавтастай толь болон жаазтай зураг тавиатай байв. Авдар дотор ууттай дээлний өнгө, даавуунууд 4 ширхэг цаасан хайрцагтай эд зүйлүүд, ууттай чихэр зэрэг эд зүйлүүд байв. Авдарны тагны доор модон хусуур хадганд боодолтой эд зүйлүүд, саарал болон улаан өнгийн даавуу, саарал өнгийн эвдэрсэн цоож зэрэг зүйлүүд байв. Авдарны цүй муруйж хэлбэрээ алдсан байдалтай байв. Өрөөний гол хэсэгт байх 2 сейф буюу ертөнцийн зүгээр зүүн талд байх сейф нь саарал өнгөтэй, сейфний дугуйтай буюу ёроол хэсэг нь урагшаа харсан, хаалга нь онгорхой, зүүн тийш хагас хэлтийсэн байдалтай байх бөгөөд дотор нь сонингийн урагдсан хэсэг, цагаан өнгийн линт гялгар уут байв. Сейф нь дотроо 2 тасалгаа, 1 шургуулгатай байх бөгөөд шургуулгыг газарт авч тавьсан байдалтай байв. Сейфний ёроолын ирмэг хэсэгт буюу зүүн булангаас 5 см зайд 2 см өргөнтэй цувуулсан 3 ширхэг хөшсөн буюу хонхойж үүссэн мөр, мөн зүүд доод булангаас дээш 5 см-т 3 см өргөнтэй 3 ширхэг хонхойж үүссэн /эвдлэгч багажны улмаас үүссэн/ мөр байв. Уг сейфний хаалганы зүүн доод булангаас дээш 23 см үргэлжилсэн дотор хэсэг хонхойж хэлбэрээ алдсан байв. Уг сейфний баруун талд ёроол хэсгийг ертөнцийн зүгээр хойш нь харуулж тавьсан цайвар шаргал өнгийн сейф байв. Уг сейф нь 2 хаалгатай байх бөгөөд 2 хаалга хоёулаа онгойсон /хагас онгойсон/ байдалтай дээд талын хаалганы дотор цаасан хайрцагтай машины түлхүүр, хар өнгийн дэлгэдэг LG маркийн гар утас 1 ширхэг, цэнхэр өнгийн гялгар хоосон уут, цэнхэр өнгийн 3 ширхэг хайрцаг, цагаан өнгийн хайрцаг, цагаан өнгийн хөөрөгний бэлдэц чулуу зэрэг зүйлүүд байв. Сейфний эвдрэл нь хаалганы дотор тал болон цоожнууд эвдэрч муруйсан. Доод ёроол хэсэг болон хажуу хэсгээр олон тооны эвдлэгч багажаар үүссэн мөрнүүд байв. Уг сейфэнд ямар эд зүйл байсныг Ч.Энхбаатар мэдэхгүй ах өөрөө мэдэх байх гэж байв. Уг өрөөнд байх сейф болон шкаф, авдар дээрээс ямар нэг ул мөр илрээгүй. Хамгийн хойд талын том өрөөний зурагтны тавиур бүхий тавилганы баруун талын сервантны хаалга онгорхой байв. Зурагтын тавиур бүхий сервант мөн онгорхой. Салхивчний эргэн тойронд гарын мөр илрүүлэхээр сажа нунтаг түрхэж үзэхэд салхивчны дотор талын бариулнаас доошоо 5 см-т хуванцар гадаргуу дээрээс 1 ширхэг гарын мөр илрүүлэв. Мөн зурагтын тавиур бүхий тавилганы баруун талын хаалганы гадна бариулаас дээш 7 см-т, 18 см-т тус тус 1, 1 гарын мөр илрүүлэн бэхжүүлж авав. Хойд өрөөний салхивчны гадна доод хэсэгт хуванцар хэсгийг хөшиж эмтэлсэн байдалтай байв. Үзлэгээр гадна хэсэгт гутлын ямар нэг ул мөр илрээгүй”. Гэрэл зургийн үзүүлэт /хх 5-9, 10-26 дугаар хуудас/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд: “Уг хэрэг учрал болсон гэх газар нь 6 дугаар баг, .................... тоотод байх бөгөөд уг байшин нь ертөнцийн зүгээр хойшоо харсан хаалгатай зүүн талд нь дүнзэн бор өнгийн байшинтай баруун талд нь залгаа 34-2 тоот айл байв. Уг байшин нь урагшаа харсан 2 цонхтой, мөн граж нь урагшаа харсан нэг цонхтой байв. Урд талын 2 цонхны зүүн талын зүүн талын цонхны салхивч онгорхой байх бөгөөд цонхны дор ус зайлуулах цементэн гадаргуутай бөгөөд уг цементэн гадаргуу хэсэгт буюу цонхны дор шороон хэсэгт хананаас урагшаа 80см-т арзгар хээтэй 3 ширхэг гутлын мөр илэрсэн. Онгорхой цонх нь 54*126 см хэмжээтэй, цонх газраас дээш 128 см байрлаж байв. Цонхны түгжээ нь гаднаасаа дотогшоо чиглэлтэй гэмтэж эвдэрсэн байдалтай байв. Байшинд хойшоо харсан хаалгаар Д.Л гээр онгойлгуулан ороход үүдний хэсэгт хувцасны өлгүүр болон шкафтай, шкафны хаалга онгорхой доторх эд зүйлүүд эмх цэгцтэй байв. Зочны өрөө гал тогооны өрөө залгаа байх бөгөөд тус гал тогооны өрөөнд онгорхой цонх байрлах бөгөөд цонхны доор ногоон өнгийн гацуур мод доошоо нурж унасан байдалтай байв. Зурагтын тавиур гацуур мод хоёрын хооронд бор шаргал өнгийн жижиг авдар тавиатай авдарны тагийг түүний урд тавиатай байх цаасан хайрцган дээр тавьсан байдалтай байв. Уг авдар дотор даллаганы уут, жижиг архи, сур, хадаг зэрэг зүйлүүд тавиатай байв. Уг авдарнаас зүүн тийш 40 см-т шар өнгийн цоож цуурганы хамт мултарч унасан байдалтай байв. Д.Л  хэлэхдээ уг зурагтын тавиур бүхий тавиурны урд  талын сервантны хамгийн дээд талын тавиур дээр 2 ширхэг хөөрөг байсан. Түүний 1 ширхэг нь алга болсон байна гэж байв. Уг тавиур дээр улаан шигтгээтэй цагаан өнгийн хөөрөг 1 ширхэг байх бөгөөд хөөрөг байсан гэх газрын ойр орчим мөн хаалга, цонхны онгорхой салхивчны дотор талын бариулаас дээш 4см-т гарын мөр 2 ширхэг, зурагтын тавиур бүхий тавилганы хөөрөг байсан гэх газрын хаалганы гадна хэсэгт буюу гадна бариулаас дээш 4см-т гарын мөр 1 ширхэг илэрсэн. Уг өрөөнөөс өөр сэжигтний ул мөр илрээгүй бөгөөд Д.Л  нь энэ өрөөнөөс өөр алдагдсан гэхээр зүйл байхгүй юм шиг байна гэж байв. Үүний дараа унтлагын өрөөнд оров. Зүүн хананд хар өнгийн зурагт өлгөөтэй байх ба үүний урд индүүний тавиур байв. Уг өрөөний тавилгууд дээрээс буюу онгойлгож орхисон эд зүйлүүд дээрээс мөр илрүүлэх зорилгоор сажа нунтаг түрхэж үзэхэд орны урд талд байх тумбочикний доод талын шургуулганы голд байх бариулны 2 талаас 2 ширхэг гарын мөр илрүүлж бэхжүүлэн авав. Мөн уг өрөөнд байх шкафны хамгийн зүүн талын хаалганы гадна бариулаас дээш 40см-т 2 ширхэг гарын мөр илэрсэн. Толины 2 шургуулга онгорхой байх ба уг шургуулганы хойд талын шургуулганы дээр цагаан өнгийн хайрцагтай шар өнгийн металл гинж, цэнхэр өнгийн swarouski гэсэн бичигтэй онгойлгож орхисон хайрцганд цагаан өнгийн металл ээмэг, хүзүүний зүүлт, шургуулган дотор мөн уг хайрцгийг ижил онгойлгож орхисон хоосон сав байв. Уг хэсгээс алга болсон зүйл байгаа эсэхийг асуухад гэрийн эзэн эхнэрийн эд зүйлийг нарийн үгүйлж мэдэхгүй, алга болсон зүйл гайгүй юм шиг байна” гэв. Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 27-29, 30-28 дугаар хуудас/

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлд: “Уг хэрэг учрал болсон гэх газар нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг .................. тоотод байх бөгөөд ертөнцийн зүгээр хойшоо харсан 2 хаалгатай 2 айлын зориулалттай шаргал өнгийн байшин байв. Уг байшин нь хойшоо харсан 2 цонхтой , урагшаа харсан 4 цонхтой. Байшин нь зүүн талдаа болон баруун талдаа машины гражтай, граж нь цоожтой байв. Байшингийн зүүн талаар автомашины засмал замтай зүүн баруун хойд талаар ижил загварын байшингуудтай байв. Байшингийн урд талын 4 цонхны хамгийн эхний талын цонхны поорчиг онгойсон, уг поорчиг (салхивч ) нь 59x126 см хэмжээтэй байв. Мөн уг цонх нь газраас дээш 110 см өндөрт байрлаж байв. Уг байшингийн хаалгыг гаднаас нь түлхүүрээр онгойлгох гэхэд дотроосоо түгжээтэй байсан учир эзэмшигчийн дүү болох Д.Л г цонхоор оруулж ертөнцийн зүгээр хойш харсан 2 хаалганы баруун талын хаалгыг онгойлгуулан ороход байшин харанхуй гэрэл нь унтраалттай байх ба байшингийн гэрлийг асааж Байшинд цагийн зүүний дагуу байшингийн доторх ерөнхий байдалд үзлэг хийв. Ертөнцийн зүгээр хойд талдаа хувцасны шкафтай, шкафны хаалганууд нээлттэй байх ба дотор нь өлгүүртэй хувцас болон бусад хувцас эмх цэгцгүй байв. Унтлагын өрөөний зүүн хананд нааж тавьсан Матрасан дээр ширмэл гудас байх ба дээр нь хүүхдийн ном, хувцас байх ба түүний урд 2 татуургатай саарал өнгийн шүүгээ байх ба дээр нь индүү байв. Унтлагын өрөөний хөшиг хаалттай байх ба баруун талын хананд гоо сайхны тольтой ширээ, туүний хажууд сандал байна. Өрөөнд цайвар өнгийн хивс дэвсээтэй байв. Уг өрөөнөөс гараад баруун зүгт зочны өрөө байх ба өрөөний хөшиг хаалттай, өрөөний зүүн хананд саарал бүрээстэй бор буйдан сандал байх ба буйдан дээр бор шар цагаан будаа асгасан байв. Буйдангийн голд пивор цэнхэр сандал байх ба өрөөний голд сэтгүүлийн ширээ харагдана. Ширээн дээр өргөмжлөл болон жаазтай эд зүйлс давхарлаастай байх ба хажууд нь цагирган печень, ногоон цаастай чихэр байв. Сэтгүүлийн ширээний баруун талд зурагтны тавиур байх ба тавиурын урд талын шүүгээ хагас нээлттэй дотор нь хадаг байна. Тавиур дээр доош хөмөрсөн цөгц, сангийн бойпор, шүдэнз, хөвөн зэрэг байх гол хэсэгт нь 29 инчийн Haier зурагт байна. Зурагтны дээд талын хананд байрлуулсан тавиур дээр цагаан өнгийн бурхан болон шашны эд зүйлс байв. Ертөнцийн зүгээр зочны өрөөний хойд талд үргэлжлээд гал тогооны хэсэг байх ба гал тогооны саарал шкафны дээд талын хаалга нь нээлттэй байсан ба бор өнгийн шаазан тавагнууд болон бусад эд хэрэгсэл байх ба доод хэсэгт гал тогооны тосгуур цахилгаан зуух байх ба дээр нь ус буцалгагч, данх , тогоо, халуун сав, халбага сэрээний сав гэх мэт эд зүйл байв. Мөн гал тогооны шкафны голын шүүгээ нээлттэй харагдах ба эрээн даавуу ил байв. Гал тогооны өрөөний хөшиг хаалттай байснаар гэр доторх үзлэгийг дуусгаж гэрийн эзэн Ц.Т тай утсаар холбогдож ярихад гал тогооны тавилга дээр 7ш мөнгөн аяга, 2 шил архи байх ёстой гэсний дагуу дахин гап тогооны тавилгыг үзэхэд ямар нэгэн мөнгөн аяга болон архи байхгүй байна. Байшингийн онгорхой байх салхивчны гадна хэсэгт хуванцар хэсгийг хөшиж хэмхэлсэн байдалтай байх ба салхивчны нугас гэмтсэнийг хэргийн гэрэл зургаар харуулан мэргэжилтэн Цагдаагийн ахлах дэслэгч С.Сумъяа хэргийн газрын цонхноос мор илрүүлэх зорилгоор тусгай нунтгаар мөр хайсан боловч мөр илрээгүй ба уг цонхны зүүн дор хэсэгт гутлын мөр илэрснийг гэрэл зургаар бэхжүүлэн авав.” Гэрэл зургийн үзүүлэлт /хх 40, 41-47 дугаар хуудас/

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэд: “Уг хэрэг болсон гэх газар нь Өмнөговь аймаг Даланзадгад сум 1 дүгээр баг Баруунсайхны 09-15 тоот хашаа байх ба уг хашааны хаалга нь ертөнцийн зүгээр урагш харсан ногоон өнгөтэй хаалга байх ба хашааны хаалгаар дотогш ороход хашааны баруун урд талд ногоон өнгийн жорлон, хашааны баруун хойд буланд үүдэндээ цэнхэр өнгийн пинтэй монгол гэр байх ба гэрийн үүдэнд залгаатай пингийн хаалга нь зүүн талаасаа ордог тус хаалганд эвдрэл гэмтсэн зүйлгүй байв.Тус пингийн хаалгаар дотогш ороход хаалганы доод талд саарал өнгийн цоож хэвтэж байх ба гэрийн эзэн Энхтүвшин пингийн хаалганд байсан цоож гэж заав. Гэрийн эзэн Ө.Э  зааж хэлэхдээ гэрийн хаалганы цүйг эвдэлсэн байсан гэх ба тухайн гэрийн хаалга цэнхэр енгөтэй цүй болон гэрийн хаалга эвдэрч гэмтсэн зүйлгүй уг гэрийн хаалгаар дотогш ороход монгол гэрийн дотор хэсэг байх ба цагийн зүүний дагуу гэрийн дотоо талын баруун урд талаас 3 босоо хаалгатай 2 шүүгээтэй хувцасны шкаб байх уг шкабны баруун талд бор өнгийн хоёр сандал голдоо дугуй ширээтэй эд зүйл байв. Уг сандал ширээний баруун тапд буюу гэрийн баруун хойд талд улбар шар өнгийн урд талын хэсгээрээ хээтэй авдар байх ба гэрийн эзэн Ө.Э  авдарт байсан эд зүйл алга болсон гэх ба тухайн авдарны эргэн тойронд эвдэрч гэмтсэн зүйлгүй, авдарны 1 цүй хэсэг цоожгүй, цүй бүрэн бүтэн байв. Тус авдран дээр 2 ширхэг жаазтай бурхан байх ба уг авдарны баруун талд буюу гэрийн хойд талд нь бор өнгийн модон стенк тавиартай байх ба тус стенкэн дээр зурагт тавиатай байсан ба тухайн эд зүйл бүрэн бүтэн эвдэрч гэмтсэн зүйлгүй байв. /хх 49,50-53 дугаар хуудас/

Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэд: “Үзлэгээр: Ягаан эрээн өнгийн судалтай даавуун дээр тавьсан цагаан өнгийн металлан аяганууд байх ба уг аягануудад үзлэг хийв. Амсарын хэмжээ нь 26см хэжээтэй, 22 см хэмжээтэй, 20см хэмжээтэй, 18 см хэмжээтэй, 16см хэмжээтэй цагаан өнгийн металлан адил төстэй хийцтэй 5ш том аяга байв. Аяганы амсар хэсгийн диаметр нь 17см, 16 см, 15см, хэмжээтэй их гарын цагаан металлан аяга 5ш байв.Аяганы амсарын диаметр нь 14.5см хэмжээтэй 8ш цагаан металлан их гарын аяга байв. Аяганы амсарын диаметр нь 13.5см хэмжээтэй 5ш цагаан металлан дунд гарын аяга байв. Аяганы амсарын диаметр нь 12см хэмжээтэй 6ш цагаан металлан дунд гарын аяга байв. Аяганы амсарын диаметр нь 11,5см хэмжээтэй 7ш цагаан металлан дунд гарын аяга байв. Аяганы амсарын диаметр нь 9см хэмжээтэй 1ш цагаан металлан бага гарын аяга байв. Аяганы амсарын диаметр нь 8см хэмжээтэй Зш цагаан металлан бага гарын аяга байв. Аяганы амсарын диаметр нь 7см хэмжээтэй 5ш цагаан металлан бага гарын аяга байв. Аяганы амсарын диаметр нь бсм хэмжээтэй 1ш цагаан металлан амсартай ногоон өнгийн биетэй хул,ягаан өнгийн ууттай бага гарын аяга байв. Нийт 46 ширхэг цагаан өнгийн металлан аяга байв. Мөн уг даавуун дээр улаан эрээн даавуун дээр зүү ороож оёсон дааланг үзэхэд дотор нь харлаг өнгийн улаан өнгийн толгойтой шар өнгийн 2 давхар нуухтай их гарын хөөрөг 1 ширхэг, ногоон эрээн зүү ороож хийсэн даалинтай ногоон чулуун дээр сийлбэртэй шар өнгийн металлан нуухтай ягаан өнгийн сийлбэртэй хөөрөг 1ширхэг, шаргал өнгийн даалантай цагаан өнгийн чулууг сийлсэн шар өнгийн металлан нуухтай цагаан толгойтой дунд гарын хөөрөг 1ширхэг, цэнхэр өнгийн даалантай бор өнгийн чулуун хөөрөг шар металлан нуухтай улбар өнгийн чулуун толгойтой дунд гарын хөөрөг 1 ширхэг, зүү ороож хийсэн жижиг ууттай ногоон чулууг сийлж хийсэн шар өнгийн нуухтай улбар өнгийн сийлбэртэй толгойтой бага гарын хөөрөг 1 ширхэг, хөх өнгийн даалантай шаргал өнгийн улаан толгойтой бага гарын хөөрөг, шаргал өнгийн даалантай судалтай эрээн өнгийн чулуун шар металлан толгойтой ягаан өнгийн толгойтой хөөрөг 1 ширхэг, шар ногоон хосолсон жижиг даалинтай ногоон өнгийн чулуун, улаан өнгийн толгойтой бага гарын хөөрөг 1 ширхэг, саарал өнгийн ноосон даалинтай шар өнгийн металлан нуухтай, улаан өнгийн толгойтой бага гарын хөөрөг 1 ширхэг, цэхнэр өнгийн даалинтай судалтай чулуу, хүрэн толгойтой бага гарын хөөрөг 1 ширхэг, бор өнгийн ноосон ууттай цагаан чулуугаар оготно хэлбэрт оруулж сийлсэн аманд нь улаан өнгийн чулуу үмхүүлсэн бага гарын хөөрөг 1ширхэг,  нийт 11 ширхэг хөөрөг байсныг үзлэг хийж гэрэл зургаар бэхжүүлэв. Мөн бор өнгийн суран цагаан өнгийн металлан тоногтой бүс 1 ширхэг, хар өнгийн хуйтай хэт хутга 1 ширхэг, эрээн өнгийн торонд цаасан дугтуйтай дугтуйн дээр шүдлэн аман хүзүү 760.000 гэсэн бичигтэй дугтуйг нээж үзэхэд 20.000 төгрөгийн дэвсгэрт 28 ширхэг байв. Их нас айргийн-4 560.000 төг гэсэн бичигтэй цаасан дугтуйнд 20.000 төгрөгний дэвсгэрт 28 ширхэг, 10.000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг нийт 570.000 төгрөг байв. Даага айргийн-5 190.000 гэсэн цаасан дугтуйнд 20.000 мянгатын дэвсгэрт 9 ширхэг, 10.000 мянгатын дэвсгэрт 1 ширхэг нийт 190.000 төгрөг байв. Түрүү гэсэн бичигтэй хуучирсан цаасан дугтуйн ууттай 5000 мянгатын дэвсгэрт 60 ширхэг нийт 300.000 мянган төгрөг байв. Хар өнгийн хэтэвчинд 20.000 мянгатын дэвсгэрт 10 ширхэг 10.000 мянгатын дэвсгэрт 8 ширхэг, 5000 мянгатын дэвсгэрт 6 ширхэг, 1000 төгрөг 1 ширхэг нийт 311000 төгрөг байв. Цагаан өнгийн даавуунд боосон хусуур 2 ширхэг, цацлын халбага 1 ширхэг, хазаарын толгой 1 ширхэг зэрэг байв. Sку нэртэй архи 1 шил, berentzen нэртэй архи 1 шил, тортой чихэр, набор зэрэг байв. Мөн ташуурын бэлдэц 1 ширхэг, төмөр сүх 1 ширхэг, 2 ширхэг гар цүнх дотроо ахуйн хэрэглээний 00, саван сойз зэргүүд байв. Уг эд зүйл дотор ягаан өнгийн 28x19 см хэмжээтэй нээгддэг тагтай хайрцаг байх ба уг хайрцгийг нээж үзэхэд олон тооны ээмэг, бөгж, гинж зэргүүд байв. 6 ширхэг шар өнгийн металлан нарийн гинж байв. Уг саванд 5 ширхэг эмэгтэй хүний бугуйн цаг байв. Шар өнгийн металлан хосоороо ээмэг 21 ширхэг, шар металлан ээмэг, кулон 3 хос 11 ширхэг байв. Шар металлан бөгж 16 ширхэг, 4 ширхэг цагаан өнгийн металлан бөгж зэрэг байв. Саванд байх улаан өнгийн хамбан уутыг нээж үзэхэд шар өнгийн металлан гинж 1 ширхэг, шар өнгийн металлан бөгж дээрээ улаан өнгийн том шигтгээтэй, шар металлан ээмэг 2 ширхэг дээрээ улаан өнгийн цэцгэн шигтгээтэй, хүзүүний зүүлний кулон шар өнгийн металлан дээрээ улаан өнгийн шигтгээтэй зэрэг байсныг тэмдэглэж уг эд зүйлүүдийг хураан авав. Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 55-56, 57-66 дугаар хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд: “Уг тээврийн хэрэгсэл нь улаан өнгөтэй гадна талаасаа тоос шороогоор бохирлогдсон гадна талаасаа ямар нэгэн нүдэнд харагдах эвдрэл гэмтэл байхгүй. Дөрвөлжин загвартай 04-42 уно улсын дугаартай автомашин байх ба уг автомашины 4 дугуй бүрэн бүтэн хийтэй, хар өнгийн обудтай автомашин байх ба уг автомашины жолооч талын буюу буруу талын урд хаалгыг нээж үзлэгийг үргэлжлүүлэв. Зөв талын хаалганд Жанчивлан рашаан нэртэй бор өнгийн сав босоогоор нь хийсэн хажууд нь улаан өнгийн ноосон малгай хар өнгийн алгатай гадна хэсэг нь ногоон ягаан хөндлөн судалтай бээлий 2 ширхэг байв. Автомашины жолооч талын хаалгыг нээхэд арын суудлыг нь хэвтүүлсэн дээр нь хөнжил гудас хураасан байдалтай байсныг буулгаж үзлэгийг үргэлжүүлэв.  Автомашинаас цэнхэр өнгийн мышок 1 ширхэг, цэнхэр эрээн хөнжил 1 ширхэг, бор судалтай гудас 1 ширхэг, автомашинаас мөөгний зурагтай хөнжил 1 ширхэг, шар ягаан хосолсон хөнжил 1 ширхэг зэрэг байв. Автомашинд байсан хөнжил гудсыг буулгахад автомашины арын суудалд ямар нэгэн эд зүйл байхгүй байх ба шалан дээр нь хар өнгийн шалавч дэвссэн байв. Автомашины арын хаалгыг нээхэд Puma гэсэн бичигтэй улаан өнгийн тортэй эд зүйл, ессо гэсэн бичигтэй хар өнгийн хайцагтай зүйл 2 ширхэг төмөр лапатк, ягаан өнгийн эвхээтэй гялгар зүйл, жанчивлан рашаан гэсэн бичигтэй бор өнгийн савтай хөлдүү зүйл, ногоон өнгийн савтай хөлдүү зүйл зэрэг байх ба уг эд зүйлүүдийг автомашинаас буулгаж үзлэг хийхэд Puma гэсэн бичигтэй улаан өнгийн торонд хар өнгийн бэлтгэл өмд 1 ширхэг, улаан, хар хосолсон пүүз 2 ширхэг буюу 1 хос, шар хар хосолсон бариултай бахь 1 ширхэг, шар улаан хосолсон аптерк 1 ширхэг зэрэг байв. Ессо нэртэй хар өнгийн саванд хар өнгийн эрэгтэй гутал 1 ширхэг байв. Жанчивлан рашаан нэртэй бор өнгийн савтай хөлдсөн зүйл 15 ширхэг байв. Мөн 90 см урттай нэг талдаа хавтгай нөгөө талдаа үзүүр хэсэгтээ нарийссан төмөр лоом мэт зүйл, 60 см урттай үзүүр хэсэгтээ махиaж муруйсан хэсэг нь 9 см урт төмөр лапатка 1 ширхэг, дугуйн дорцов нэг ширхэг зэрэг байв. Уг машинд байсан 90 см урттай нэг талдаа хавтгай нөгөө талдаа үзүүр хэсэгтээ нарийссан төмөр лоом мэт зүйл, 60 см урттай үзүүр хэсэгтээ махиж муруйсан хэсэг нь 9 см урт төмөр лапатка 1 ширхэг , дугуйн дорцов нэг ширхэг, хар өнгийн алгатай гадна хэсэг нь ногоон ягаан хөндлөн судалтай бээлийн 2 ширхэг зэргийг хураан авав. 04-42 уно улсын дугаартай Corolla Toyota Rumion маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч М.Д-од хүлээлгэн өгөв. Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 68-69, 70-74 дүгээр хуудас/

Яллагдагч С.О гаас хураан авсан гутлын гэрэл зураг /хх 84-86 дугаар хуудас/

Хохирогч Ц.Ц д эд зүйлийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, /хх 88-89 дүгээр хуудас/

Хохирогч Д.Л д эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 90, 91 дүгээр хуудас/

Хохирогч Ц.Т д эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 92, 93-95 дугаар хуудас

Хохирогч Ө.Э д эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 96, 97 дугаар хуудас/

Хохирогч М.Д од эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 98 дугаар хуудас/

Хохирогч Ц.Ц  мөрдөн байцаалтын шатан өгсөн мэдүүлэгтээ: “Манай нөхрийн бие өвдөөд 2018 оны 12 дугаар сарын эхээр Улаанбаатар хот руу явсан. Би араас нь удаагүй явсан. Гэрт хүн үлдээгүй, цоожтой байсан. Манай байр Баянбулаг хотхоныхоо зүүн тийш харсан гурван байрны хамгийн өмнө талын байр нь  байгаа юм. Гаднаас орж ирээд хамгийн эхний байр гэсэн үг. Манайх нэг байр тэр чигээрээ. 2018 оны 12 дугаар сарын 25-ны шөнө миний гар утас руу манай байрны залуугийн эхнэр нь залгаад танай байранд хулгайч орсон байна. Манай нөхөр дагаад явсан. Гэрт чинь хүн байгаа юу ирэхгүй бол болохгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төв рүү гарсан. Гэртээ ирэхэд манай байрны хамгийн баруун хойд талын цонхоор хулгайч ороод зочны өрөөнд хамаг юм онгичсон байсан. Өмнө талын унтлагын өрөөнд байсан хувцасны шкабыг онгичоод тэнд байсан сейфийг аваад зүүн талын өмнө талын авдартай өрөөнд оруулаад сейфийг эвдэж нээгээд дотор нь байсан бүх зүйлийг нь авсан байсан. Сейфэнд хөөрөг, жижиг мөнгөн аяганууд, түрийвчнүүд байсан. Мөнгөтэй түрийвч нь байхгүй байсан. Тэнд байсан дугтуйтай мөнгөнүүд нь байхгүй байсан. Мөн унтлагын өрөөнд байсан ягаан өнгийн сөхөгдөж нээгддэг үнэт эдлэлийн сав тэр чигээр нь хулгайлаад авсан байсан. Баруун тийш харсан хоёр өрөөний хойд талын өрөөнд байсан бүх шкабны хаалгыг нээгээд онгичсон байсан. Өмнө талын өрөөнд манай авдар байдаг. Дотроос нь хос томоосоо жижиг болсон нийт 9 ширхэг мөнгөн аяга, авдарны дотор дээд талын тавиур дээр байсан идээ хийсэн мөнгөн аяга зэрэг зүйлс, авдарны хойно байсан цоожтой байсан сейфийг звдээд дотор нь байсан бүх мөнгөн аяга, хаш чулуун цоочмол сийлбэрэн тээгтэй мөнгөн аяганы уут, түүн дотор нь жижиг хаш мөнгөн аяга, мөнгөн хэт хутга зэрэг байхгүй болсон. Хүүхдийн өрөөнд байсан бүх зүйлийг онгичсон байсан. Өмнө талд нь байдаг манай нөхрийн морины эд зүйл байдаг том өрөөнд байсан зүйлүүдийг хаана нь юу байсныг мэдэгдэхгүйгээр онгичсон байсан. Манай нөхөр морь уядаг хүн. Тэгээд морь нь айрагдаж түрүүлээд авсан шагналын дээжийг нь дугтуйнд хийгээд хадгалдаг байсан. Манай нөхөр мөнгөн аяга, хөөрөг цуглуулдаг юм. Би тэр талаар нь нээх их сонирхоод байдаггүй байсан. Манай гэрээс яг хэдэн ширхэг мөнгөн аяга хулгайд алдсаныг нь мэдэхгүй байна. Хараад бол танина. Хөөргөө хараад танина. Хэдэн ширхэг хөөрөг байсныг нь сайн санахгүй байна. Миний бодож байгаагаар арваад хөөрөг байсан байх. Хөөрөгнүүд нь бүгдээрээ даалинтай байсан. Яг хэдэн төгрөг хулгайд алдсаныг мэдэхгүй байна. Түрийвчинд ер нь шинэ мөнгөнүүд байсан. Манай нөхөр одоо ямар ч юм ярих боломжгүй ухаантай, ухаангүй хоёрын дунд байгаа болохоор түүнээс асуух боломжгүй байгаа. Манай хотхонд харуул хамгаалалт байхгүй. Анх үүдэнд манаач байдаг байсан, тэр манаач нь одоо суухгүй болоод нэлээд хугацаа өнгөрч байна. Манай байрны цонхонд ямар нэгэн хамгаалалтын төмөр байгаагүй, цонхыг нь хулгайч гаднаас хөшөөд нээсэн байсан. Суурийг нь хагалж хэмхэлсэн байсан. Хос 9 ширхэг мөнгөн аягийг 2018 оны 8 дугаар сард Улаанбаатар хотод явж байгаад 48 сая төгрөгөөр худалдаж авч байсан. Миний ягаан өнгийн үнэт эдлэлийн сав дотор байсан шүрэн ээмэг бөгжний хослол байгаа тэр нь 5 сая 600 мянган төгрөгөөр одоогоос нэг жилийн өмнө Улаанбаатар хотод байдаг хүүхдийн 100-ын өмнө байдаг шүрэн эдлэлийн дэлгүүрээс худалдаж авч байсан. Би 7, 8 жилийн өмнө Дубайд явж байгаад туркийн монетон ээмэг, хүзүү гарын зүүлт нь цул юман дээр ганц нэг алхан хээтэй хосыг 8 сая гаран төгрөгөөр худалдаж авч байсан. Мөн тэр саван дотор нилээд их монетон ээмэг бөгжний хослол байгаа. Би бүх зүйлээ хараад бүгдийг нь танина. Хөөрөгнүүд нь нэлээд их үнэтэй хөөрөг байх ёстой. Хөөргийг үнэлж чадахгүй байна. Том ногоон хаш хөөрөгний шүрэн толгойг 25 сая төгрөгөөр Улаанбаатар хотоос авсан. Дараа нь жижиг хаш хөөрөгний шүрэн толгойг авч байсан. Нөхөр бид хоёрын барьдаг ногоон хаш хөөрөг нэлээд үнэтэй. Ер нь манай нөхөр ярихдаа хөөрөгний үнэ нь толгойдоо байдаг гэж хэлдэг байсан. Манайхаас хулгайд алдсан хөөрөгнүүд бүгдээрээ л шүрэн толгойтой байсан. Унтлагын өрөөнд байсан сейфийг нэг хүн өргөх боломж байхгүй гэж бодож байна. Тэр сейфийг ямарч байсан авдартай өрөөнд оруулсан байсан. Авдарны хажууд байсан сейфийг хажуу тийш нь болгож унагаад хөшиж эвдэлж нээсэн байсан. Сейфний хажуу талын хавтасыг нь мурийлгасан байсан. Яаж эвдэхээрээ тэгж эвдэлснийг нь мэдэхгүй байна. Эдгээр зүйлээс манай гэрээс хулгайд алдсан авдарт байсан 9 ширхэг хос мөнгөн аяга, тавиур дээр байсан нэг ширхэг мөнгөн аяга, бусад хоёр сейфэнд байсан 28 ширхэг том жижиг нийлсэн мөнгөн аяга, унтлагын өрөөнд байсан сейфэнд байсан жижиг дайлантай, ногоон өнгийн жижиг хөөрөг, шаргал өнгийн даалинтай цагаан өнгийн хөөрөгнөөс бусад хөөрөг, авдарны хойд талын сейфэнд байсан мөнгөн хэт хутга, унтлагын өрөөнд байсан ягаан өнгийн миний үнэт эдлэл байсан сав, түүн дотор байсан миний монетон ээмэг, бөгж зүүсгэл, цагнууд, унтлагын өрөөнд байсан сейфэнд байсан дугтуйтай мөнгө зэрэг зүйл мөн байна. Бусад байгаа зүйл нь манай эд зүйл биш байна. Гомдолтой байна. Эдгээр хулгайч нар манай гэрээс эд зүйл хулгайлж авснаас болж надад Улаанбаатар хотоос ирэх ажилгүй байхад би Улаанбаатар хотоос ланд 200 маркийн машинаар ирэхэд 300.000 орчим мянган төгрөгийн бензин зарцуулсан. Зардал гарсан энэ баримтыг гаргаж өгнө, мөн манай гэрт байсан хоёр сейфийг дахиж ашигах боломжгүйгээр еэвдэлсэн, мөн вакум цонхны хүрээг хагалж эвдэлсэн байсан. Эдгээр зүйлсийн үнийг мөн буруутай этгээдээр төлүүлмээр байна. Өөр хэлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх 102-103 дугаар хуудас/

Хохирогч Д.Л  мөрдөн байцаалтын шатан өгсөн мэдүүлэгтээ: “Би 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатор хот руу ажилтай явсан. Гэрт ямар нэг хүн үлдээгүй байсан юм. Тэгээд хотод эхнэр хүүхдүүдтэйгээ байж байтал 2018 оны 12 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө над руу цагдаагийн газраас хүн залгаад манай гэрийн хаяг байршлыг асуугаад танайд хулгайч орсон юм шиг байна гэж мэдэгдсэн. Тэгээд би тэр шөнөө хотоос шууд наашаа гарсан. Тэгээд намайг ирсэн хойно манай гэрт цагдаа нар орж үзлэг хийсэн. Тэгэхэд манай байшингийн том өрөөний урд цонхыг гаднаас нь түлхэж орсон байсан. Тэгээд би тухайн үед гэрийнхээ эд зүйлээ бүртгээд телевизорын тавиур бүхий стенкний урд талын хаалганд Чингисийн дүрстэй даалинтай дунд гарын хажуу бөөрөн дээрээ арслангийн дүрстэй цагаан өнгийн толгойтой мөнгөн халбагатай, алтан нуухтай, цагаан шүрэн хөөрөг байхгүй болсон байсныг үйгүйлээд хэлсэн. Тэгтэл алдагдсан эд зүйлүүдийг харсан чинь манай хүүхдийн ногоон болон улбар шар өнгийн даалинтай ногоон өнгийн мана чулуун хөөрөг, улаан толгойтой, төмөр нуухтай, гуулин халбагатай жижиг хөөрөг болон хажуу бөөрөн дээрээ х/ч Д.Л д Гэрээт ЗЦТ-ийн хамт олноос 2011.12.25 гэсэн бичиглэлтэй шинэ цагийн жижиг мөнгө аяга бас алдагдсан болохыг хараад танилаа. Тухайн үед би ганц хөөрөг алдагдсан байна гэж бодож байсан юм. Тэр хулгайч нар бас манай хажуу айл руу орчихсон байсан. Манайд уг айлын эзэн нь харж хандаж байгаарай гээд түлхүүрээ үлдээчихсэн байсан юм. Тэднийх Улаанбаатар хот руу нүүчихсэн эзгүй байдаг юм. Гэхдээ гэрээс нь бас мөнгөн аяга алдагдсан байсан Хөөргөө даалинтай нь 4 жилийн өмнө хүнээс 1.100.000 төгрөгөөр худалдан авч байсан. Харин мөнгөн аягыг нь хамт ажиллаж байсан хүмүүс бэлэглэж байсан юм. Тэгэхээр аяганы үнийг нь мэдэхгүй байна. Жижиг хүүхдийн хөөргийг нь Упаанбаатар хотод зах дээрээс 2 жилийн өмнө 60.000 төгрөгөөр худалдаж авч байсан юм. Манайх энд ирээд 1 жил гаран болж байгаа. Өмнө нь ямар нэг хулгай орж байгаагүй.” гэх мэдүүлэг /хх 109-110 дугаар хуудас/

Хохирогч Ц.Т  мөрдөн байцаалтын шатан өгсөн мэдүүлэгтээ: “Манай эхнэр Улаанбаатар хотод ажиллаж байгаа учир гэр бүлийн шаардлагаар бид нар түр Улаанбаатар хотод амьдарч байгаа юм. Тэгээд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг Баянбулаг хорооллын 34-2 тоотод байх гэртээ хаяа очиж эргэж тойрчихоод явдаг юм. Тэгээд манай байшинтай залгаа байх 34-01 тоотод оршин суудаг. Лхагвасурэнгийнд хааяа түлхүүрээ орхиод явчихдаг юм. Тухайн хулгайч орох үед бид нар түлхүүрээ Лхагвасүрэнгийнд орхиогүй аваад явчихсан байсан юм. Тэгээд Лхагвасүрэн нь 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр над руу залгаад танайд хулгайч орсон байна гэхээр нь би өөрөө очих боломжгүй байсан учраас түлхүүрээ явуулсан. Тэгээд гэрт цагдаа нарыг үзлэг хийхэд нь би Лхагвасүрэнтэй утсаар ярьж эд зүйлээ бүртгэсэн. Тэгэхэд гал тогооны тавиур дээр тавиатай байсан эхнэр бид хоёрт бэлэглэж байсан дунд гарын мөнгөн аяга 5, жижиг мөнгөн аяга 2 байхгүй болсон байсан. Мөн шүүгээнд байсан Корн гэх нэртэй архи SКҮҮ гэсэн бичигтэй 2 шил архи алга болсон байсан. 3 ширхэг дунд гарын мөнгөн аяга нь ямар нэг бичиглэл байхгүй ёроолдоо хээтэй үйлдвэрийн аяга байсан. Нөгөө хэд нь болохоор бөөрөн дээрээ бичиглэлтэй байсан. Өөрөөр хэлбэл 1 дунд гарын аяга нь Хилийн 0131-р ангиас дурсгасан бичигтэй. 2 дахь дунд гарын аяга нь Бор Лхамжавын гэр бүлээс дурсгасан бичиглэлтэй. Тэгээд 1 дэх жижиг аяга 1-р сургуулийн 90 жилийн ойн дурсгалын аяга байсан. 2 дахь жижиг мөнгөн аяга нь Мягмарбаатарын гэр бүлээс гэсэн бичиглэлтэй байсан. Нийт 7 аяга байна. Архи нь SКҮҮ гэсэн бичигтэй, болон КОРN гэсэн бичигтэй 2 архи байсан. Саяны миний хэлсэн аяганууд болон 2 шил архи нь бүгд бүрэн манайх мөн байна. Хулгайлсан этгээдүүд нь баригдсан гэсэн зохих арга хэмжээг нь авах байх. Эд зүйлүүдээ бүгдийг нь бүрэн бүтэн хүлээж авлаа. Өөр санал хүсэлт байхгүй байна. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх 114-115 дугаар хуудас/

Хохирогч Ө.Э  мөрдөн байцаалтын шатан өгсөн мэдүүлэгтээ: “Би саяхнаас Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Их-Уулын 17-01 тоотод дэлгүүр нээгээд ажиллуулж байгаа юм. Тэгээд уг дэлгүүрийнхээ арын өрөөнд амьдраад Баруун сайханы 09-15 тоотод байх гэртээ очихгүй, хаяа нэг эргэж тойрчихоод яваад байсан юм. Эргэж тойрохдоо сүүлийн үед гэртээ оролгүй хашааны гаднаас үүдний пингийн цоожийг ямар байгааг нь харчихаад буцаад явчихаад байсан юм. Тэгээд 2018 оны 12 дугаар сарын 27 билүү 28-ны өдөр Баруун сайханы 09-15 тоотод очоод мөн л хашааны гаднаас залхуураад харсан чинь гэрийн үүдний пингийн хаалганы цоож эвгүй харагдахаар нь яваад орсон чинь цоожийг нь зүгээр зүүгээд орхичихсон байсан. Тэгээд пинг онгойлгосон чинь гэрийн хаалганы цоожийг цүүтэй нь нааш нь татчихсан байсан. Тэгээд дотогш ороход гэрийн баруун талд байх авдарны таг онгорхой доторх бүх зүйлийг нь гадагш нь гаргаад бутраачихсан байсан. Тэгээд би хэзээ ч хулгай орсон юм мэдэхгүй учраас дээр нь нээх их зүйл алдаагүй юм шиг байхаар нь би тухайн үед цагдаад мэдэгдээгүй юм. Тэгээд саяхан фэйс үзээд байж байтал хулгайн хэрэг гарсан, илрүүлсэн гэх зүйл бичигдсэн байсныг хараад тэгээд ер нь асууж сураглая гэж бодоод хүрээд ирсэн юм. Манай гэрийн баруун талд байх авдар дотроос цагаан саарал баадантай морины хэрэгслүүд болох ардаа уурганы хуй болон шойтог, цэнхэр хадаг уясан хусууран дээрээ 12 жилийн дүрс бүхий сийлбэртэй морины хусуур 1 ширхэг, ардаа шар өнгийн цацагтай хар сураар хийсэн хар өнгийн савхиар бүрсэн морины хондлойд уядаг хударга 1 ширхэг, жижиг модон хусуур 1 ширхэг, лууны толгойн дүрс бүхий сийлбэртэй 9 нүхтэй цацал 1 ширхэг, уурганы мяндсан хуй 1 ширхэг алга болсон байсан. Мөн хажууд нь байсан цагаан ууттай 1-2 кг орчим чихэр, 1 ширхэг чихрийн набор, мөнгөн тоногтой шар өнгийн эрэгтэй хүний бүс 1 ширхэг зэрэг зүйлүүд алга болсон байсан. Гэрийн хажуу байшинд хүн байхгүй, эд зүйлгүй байшин байгаа. Манай эгч ах хоёрын байшин байгаа юм. Тэр хоёр эзгүй Гурвантэс суманд олон овоотын цэргийн ангид ажилладаг юм. Мөнгөн аяганы мөнгөнүүд манайх байж магадгүй юм. Учир нь манай талийгаач ах маань мөнгөөр юм хийдэг байсан юм. Тиймэрхүү эд зүйлүүд байх нь байдаг л байсан юм. Гэхдээ яг мөн гээд авчихаж бас чадахгүй байгаа юм. Уг нь ах байсан бол мөн эсэхийг шууд таних байсан юм. Хулгайд алдагдсан зүйлүүдээ бүрэн хүлээгээд авчихлаа. Одоо өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Алдагдсан зүйлүүдийг би үнэлж мэдэхгүй байна. Үнэлгээний компаниар үнэлүүлж байгаа гэсэн. Өвөөгөөс минь өвлөгдөж ирсэн зүйлүүд байгаа юм. Гэрийн хаалганы цоожны эвдрэл гэмтэл гээд байх зүйл нь гайгүй байсан болохоор би тэрийг нэхэмжлэхгүй. Үнэлгээ гаргуулмааргүй байна” гэх мэдүүлэг /хх 119-120, 122 дугаар хуудас/

Гэрч Н.И  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Манайхаас алдсан зүйлийн талаар би өөрөө ерөнхийдөө мэднэ. Манайхаас хулгайд алдсан хөөрөгнүүдийн талаар эхлээд яръя. Бага гарын гартаамтай халтар манан алтан нуухтай, рубин толгойтой хөөрөг, хуучин цагийн хув, даваа толгойтой оюу нуухтай хөөрөг 5 орчим сая төгрөгийн ханштай, сийлбэртэй алтан нуухтай шүрэн толгойтой бага гарын ногоон хаш хөөрөг 10 сая төгрөг орчим, их гарын халтар манан, шүрэн толгойтой оюу хавчуургатай алтан нуухтай зааны ясан халбагатай 25 сая төгрөг, дээд хэсэг нь 33 мм-ийн диаметртэй, сийлбэртэй их гарын ногоон хаш, алтан нуухтай зааны яасан халбагатай хөөрөг 25 сая төгрөг, шүрэн толгойтой алтан нуухтай сийлбэртэй хулганы дүрстэй цагаан шүрэн хөөрөг 3 сая төгрөг, даваа толгойтой, алтан нуухтай, зааны ясан халбагатай цагаан хаш хөөрөг 5 сая төгрөг, дээд хэсэг нь 18 мм-ын диаметртэй хуучин цагийн шүрэн толгойтой алтан нуухтай зааны ясан халбагатай халтар манатай гартааман хөөрөг 8 орчим сая төгрөгийн үнэтэй, хуучин цагийн шүрэн толгойтой алтан нуухтай алтан халбагатай, мөртэй халтар манан хөөрөг 15 орчим сая төгрөгийн үнэтэй, аяганы уутны хаш шахуурга 1,500,000 орчим, зүү ороосон жижиг хавтага 250.000 төгрөг, битүү зүү ороосон том хөөрөгний даалин 3 сая орчим төгрөг, торгон дээр битүү зүү ороосон хөөрөгний даалин 3 сая орчим төгрөг, ноолууран хавтага даалин бусад даалинг үнэлэх шаардлага байхгүй. Дээд ам нь 11.5 см-ын диаметртэй нэг ширхэг 13 см-ын диаметртэй 5 ширхэг нийт 6 ширхэг, Дарь ганга хийцийн цутгамал мөнгөн аяга, шинэ цагийн тагштай Ноён сэврэй хийцийн гар урлалын ам нь 17.5 см диаметртэй мөнгөн аяга 1 ширхэг, 15 см-ын диаметртэй мөнгөн аяга нэг ширхэг 14.5 см-ын диаметртэй мөнгөн аяга гурван ширхэг, 12 см-ын диаметртэй хуучны мөнгөн аяга хоёр ширхэг, 11.5 см-ын диаметртэй мөнгөн аяга нэг ширхэг, 9 см-ын диаметртэй мөнгөн аяга гурван ширхэг, 7.5 см-ын диаметртэй мөнгөн аяга гурван ширхэг эдгээр ноён сэврэй хийцийн мөнгөн аяга бүгд хуучин цагийн тагштай, шинэ цагийн том жижиг нийлсэн 9 хос ноён сэврэй хийцийн гар урлалын мөнгөн аяга тагш нь шинэ цагийн тагштай, хуучны хөөмөл, амны диаметр 17 см-ын мөнгөн аяга нэг ширхэг, Мөнгөн завъяа хийцийн 17 см-ын диаметртэй хөөмөл мөнгөн аяга нэг ширхэг, шинэ цагийн хөөмөл 16 см-ын диаметртэй мөнгөн аяаг нэг ширхэг, шинэ цагийн хөөмөл 13,5 см-ын диаметртэй мөнгөн аяга нэг ширхэг, шинэ цагийг хөөмөл, 13.2 см-ын мөнгөн аяга нэг ширхэг, шинэ цагийн хөөмөл амсар нь 7.5 см-ын диаметртэй мөнгөн аяга хоёр ширхэг, ногоон хаш ширээсэн хээтэй 11 см-ын диаметртэй мөнгөн аяга нэг ширхэг, ширээсэн хээтэй 6.5 см-ын диаметртэй мөнгөн аяга нэг ширхэг нийт 38 ширхэг мөнгөн аяга манайхаас хулгайд алдсан. Мөнгөн бүстэй хуучин цагийн 33 см урттай хэт хутга нэг ширхэг мөн хулгайд алдсан. Цагаан хаш хээтэй, мөн цагаан хаш шахуургатай аяганы уут нэг ширхэг байсан нь байхгүй байсан. Эдгээр зүйлс нь манай гэрийн сейф, авдарт байсан. Гэхдээ ээж аав хоёр хаана хийсэн байсныг нь мэднэ, ээж бид нар хотоос ирж юмаа бүртгэхэд эдгээр зүйлс байхгүй байсан. Харин ээжийн гоёл чимэглэл, мөнгөний талаар би сайн мэдэхгүй. Аав минь Улаанбаатар хотод ухаангүй эмнэлэгт хэвтэж байгаа болохоор би эдгээр зүйлийг нь мэддэг болохоор мэдүүлэг өгч байна.” гэх мэдүүлэг /хх 132 дугаар хуудас/

Гэрч М.Д  мөрдөн байцаалтын шатан өгсөн мэдүүлэгтээ: “С.О  нь манай эхнэр О-ийн төрсөн ах. Одоогоор С.О  манайд амьдарч байгаа юм. Би мэдүүлэг өгнө. 04-42 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэл “Инвэскор Банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр эхнэр С.О ийг хамтран эзэмшигчээр оролцуулан авсан тээврийн хэрэгсэл байгаа юм. Ер нь энэ тээврийн хэрэгслийг зээл төлж дуусгаад миний нэр дээр шилжиж ирнэ. 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 11 цагийн үед С.О  надаас би найзыгаа тосоод ирье гэж машин гуйсан. Тэгэхээр нь би хамт явах уу гэхэд тэр яах юм бэ гэж хэлсэн. Тэгээд явсан. Түүнээс хойш утсаа аваагүй, сүүлд нь Өмнөговийн цагдаагаас Баярбат гэдэг хүн утсыг нь аваад түүнийг цагдаа дээр байгаа гэж хэлсэн. Би А.Г   гэдэг хүнийг танихгүй. С.О  зүрхний шигдээс, титэм судасны бөглөрөл гэсэн оноштой гэсэн. С.О д би тээврийн хэрэгслээ өгөхөд хөнжил гудас, хоёр хос гутал, судааны улаан модон луу ороосон хээтэй 75 см орчим урттай мод, хашааны шон ухах гээд авсан байсан лоом, шар өнгийн иштэй жижиг сүх зэрэг зүйлс байсан. Надад үзүүлж байгаа эдгээр зүйлээс шар өнгийн иштэй сүх, хүрэн луу ороож хээлсэн 75 см урттай хүрэн өнгийн модыг заагаад энэ миний зүйл байна бусад нь минийх биш.” гэх мэдүүлэг /хх 135 дугаар хуудас/

Гэрч Б.Б  мөрдөн байцаалтын шатан өгсөн мэдүүлэгтээ: “С.О , А.Г  нарыг 2-ууланг нь танина. Энэ хоёртой хамт би 2007-2010 оны хооронд Булган аймгийн Онцгой дэглэмтэй хорих ангид цуг байсан юм. Тэр утгаараа танина. Бусдаар ах дүү хамаатан садангийн холбоо байхгүй. Хамгийн сүүлд 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр С.О  над руу утсаар ярьсан. Өмнөговь аймагт ирчихсэн байна. Нэг цэгийн үйлчилгээний урд зогсож байна уулзъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би явж очиж уулзсан. С.О  нь улаан өнгийн машинтай байж байсан. Машиндаа С.О  ганцаараа байж байсан. Тэгээд би машинд орж суугаад уулзсан. Тэгсэн чинь С.О  уурхай дээр хөрсөнд 2 самосволь явуулчихъя таньж мэдэх хүн байна уу гэсэн. Тэгэхээр нь би за сураглая гэж хэлсэн. Тэгээд нутагт ирсэн юм чинь гээд хоолонд орох уу гэж асуусан чинь хоолонд орчихсон гэж хэлээд хоолонд ороогүй. Тэгээд бид хоёр яг ямар ямар утастай байх талаараа яриад утсаа өгөлцөж авалцаад тэгээд би тэндээс явсан. С.О  тэндээ машинтайгаа үлдсэн. Харин А.Г той бол би хамгийн сүүлд 2010 оноос хойш уулзаагүй. Би Булганы шоронгоос дэглэм буугаад явсан. А.Г  тэндээ үлдсэн. Би С.О гаас яаж яваа юм гэсэн чинь Цогтцэций явлаа энд нэг цэгийн үйлчилгээний газарт бичиг баримт янзлуулаад явж байна. Тэгээд Цогтцэций гарлаа гэж байсан. Би хулгай дээрэм, танхайн хэргээр ял шийтгэл эдлэж байсан. Эрүүгийн хуулийн 145.3, 147.3, 181.3-д зааснаар 2003 оны 11 дүгээр сард 15 жил 6 сарын ял авч байсан юм. Би бүр хэнтэй яваа талаар асуухад уурхайн талын хүнтэй л явж байна гэж хэлсэн. Ямар нэг нэр ус хэлээгүй. С.О  тухайн өдөр ярихдаа чиний утсыг Сумьяагийн З-оос авлаа гэж хэлж байсан. Тэр хүн нь бас л 20 гаран жил шоронд явчихсан Говь-Алтай аймгийн хүн байгаа юм.” гэх мэдүүлэг /хх138-139 дүгээр хуудас/

Гэрч С.О  мөрдөн байцаалтын шатан өгсөн мэдүүлэгтээ: “С.О  ах 2018 оны 12 дугаар сарын 24-ний үед байх би яг өдрийг нь сайн санахгүй байна. Ах нь ойрхон хүн тосчихоод ирье гэж хэлээд манай 04-42 УНО улсын дугаартай машиныг аваад явсан. Яг хаашаа явах гэж байгаа талаараа хэлээгүй. Ингэж хол явах байсан бол бие муутай ахыгаа хол явуулахгүй байсан. Тэгээд маргааш нь болчихоор нь утас руу нь залгаад байсан чинь огт утсаа авахгүй байсан. Тэгээд 2018 оны 12 дугаар сарын 26-ны өглөө над руу Өмнөговь аймгийн цагдаагийн газраас ярьж байна гээд Баярбат гэж байцаагч ярьсан. Тэгээд өнөөдрөөс эхлэн цагдан хоригдож байгаа шүү гэж хэлсэн. Тэгээд би маргааш нь билүү оройдоо билүү наашаа гарсан юм. Тэгээд ирээд уулзсан чинь хулгайн хэрэгт холбогдсон байгаа гэж байсан. Миний ганц гайхаад байгаа зүйл болохоор ахыг энэ Өмнөговь аймагт мэдэхгүй газартаа ирээд ийм хэрэгт холбогдоод байгаад гайхаад байна. Цаана нь зааж зөвлөсөн хүн байгаа байх гэж бодож байгаа. Өвчин зовлонг нь далимдуулаад аргагүй байдлыг нь ашиглаад ийм зүйл хийлгэсэн байх гэж бодож байгаа. Манай ах зүрхний шигдээс болон сахарын хүнд өвчтэй хүн байгаа юм. Саяхан сэхээнд орж эмчлэгдэж байгаад хэрэгт холбогдохоос 20-иод хоногийн өмнө гарсан байсан юм. Тэгээд эмнэлэгээс гарахад нь эмч нар надад хэлсэн. Ямар ч байсан амь насыг нь харьцангуй тогтворжуулж өглөө. Эмийн эмчилгээнд шилжүүлээд дүүргийн эмнэлэгийн хяналтанд орсон байгаа. Би эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн стор өвчний онштой бичиг баримтуудыг гаргаж өгье. Ах С.О  нь Төв аймгийн Зуунмод хотод 1975 оны 05 сарын 13-ний өдөр төрсөн. Эхээс бид хоёр л байдаг юм. Тэгээд аавтай бид гурав гурвуулахнаа амьдарч байгаад манай аав 2000 онд нас барсан юм. Тэгээд тэрнээс хойш бид хоёр л байсан. Манай ах бас аягүй олон жил хоригдож байсан хүн байгаа юм. Сая 2017 оны 06 дугаар сард суллагдсан байсан юм. Ахын эхнэр нь олон жилээр хоригдож байх үед хүнтэй суугаад явчихсан юм. Яг одоо гэр бүлд нь эхнэр хүүхэд бүртгэл байхгүй. Залуу байхдаа сууж байсан эхнэрээс нь нэг охин гарсан. Тэр охинтойгоо холбоотой байдаг юм. Тамхинд сүүлд орсон. Харин архи бол огт хэрэглэдэггүй хүн байгаа юм. Ааш зангийн хувьд их тогтуун хүн байгаа юм. Ийм газраар олон жил явсан мөртлөө нэг ч шивээс байдаггүй юм. Уг нь дунд сургуульд байхдаа сурлага их сайтай хүн байсан юм. Ах дүү нар гэж цөөхөн хүн байдаг боловч бид 2 их хөндий байдаг юм.” гэх мэдүүлэг /хх 140-141 дүгээр хуудас/

“Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн №ТХҮ/419-005 дугаартай үнэлгээгээр “Тайлангаар үнэлэгдэж буй хөрөнгийн 2018 оны 12 сарын байдлаар зах зээлийн үнэ цэнэ нийт 119.288.500 /нэг зуун арван есөн сая хоёр зуун наян найман мянга таван зуу/ төгрөгөөр тогтоов” гэжээ. /хх 148-150 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 382 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1. Шинжилгээнд ирүүлсэн Баянбулагийн 34-1 тоотоос бэхжүүлсэн 7 ширхэг тунгалаг наалтуузанд байх №1,4 дугаарын 2 ширхэг гарын мөр, Ц.Ц , Д.Л , С.О , А.Г  нарын гарын хээний дардас харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. №2,3,5,6,7 дугаарын 5 ширхэг гарын мөр харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй. 2. Баянбулагийн 1-1 тоотоос бэхжүүлсэн 8 ширхэг тунгалаг наалтуузанд байх №2,3,5,7 дугаарын 4 ширхэг, №5-дугаарын 2 ширхэг гарын мөр харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. №1,4,8 дугаарын тунгалаг наалтуузанд байх гарын мөрүүд харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй. 3. Шинжилгээнд ирүүлсэн Баянбулагийн 1-1 тоотоос бэхжүүлсэн №6 дугаарын 1 ширхэг гарын мөр Ц.Ц ын зүүн гарын дунд хурууны дардастай, №7 дугаарын 1 ширхэг гарын мөр Ц.Ц ын баруун гарын эрхий хурууны дардастай тохирч байна. 4. Шинжилгээнд тэнцсэн бусад дугаарын гарын мөрүүд болон Ц.Ц , Д.Л , С.О , А.Г  нарын гарын хээний дардас санд байх эзэнгүй хэргийн гарын мөрүүд, санд бүртгэлтэй хүмүүсийн гарын хээний дардастай тохирохгүй байна. 5. Шинжилгээнд тэнцсэн А.Г ын гарын хээний дардас санд МN000510021902, МN0000ШШГ02626, МN000810007905, МN0000САН12518, 2507795 дугаараар 5 удаа, С.О гийн гарын хээний дардсыг 2555410, 110005, МN0000САН03051, МN0000ШШГ02944, 11056, 9153 дугаараар 6 удаа бүртгэгдсэн байна.” гэх дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх 153-154, 155-171 дүгээр хуудас/

 “Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №ӨМА-10 дугаартай үнэлгээгээр “Улаанбаатар СБД 02 Сөүл Твин таур 1-402 тоот байршилтай “Инвест кор ББСБ” ХХК-ий эзэмшлийн 04-42 УНО улсын дугаартай 2009 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн 2018 оны 07 дугаар сарын 30-нд Монгол улсад орж ирсэн TOYOTA COROLLA-RUMION маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, норм норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 15.000.000 /арван таван сая/ төгрөгийн үнэтэй  байгаа болохыг тодорхойлов.” гэжээ. Гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 42-43, 44 дүгээр хуудас/

 “Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн №ӨМА-275 дугаартай үнэлгээгээр “Тайлангаар үнэлэгдэж буй хөрөнгийн 2018 оны 12 сарын 25-ны байдлаар  нийт 334.940 /гурван зуун гучин дөрвөн мянга есөн зуун дөч/ төгрөгөөр тогтоов” гэжээ. /хх 181 дүгээр хуудас/

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 11-ний 01 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1. Шинжилгээнд ирүүлсэн гэрэл зургийн үзүүлэтийн, зураг№33-т харуулсан хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн гутлын мөр нь ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн гэрэл зургийн, үзүүлэлтийн зураг №7,34,35-д харуулсан хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн гутлын мөрүүд нь харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй байна. 2. Харьцуулах шинжилгээнд ирүүлсэн яллагдагч С.О гаас хураан авсан гэх бор өнгийн хагас түрүүтэй 1 хос гутлын баруун өмсгөлийн улны хээ нь, хэргийн газраас бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтийн зураг№33-т харуулсан гутлын мөртэй харилцан тохирч байна. 3. Харьцуулах шинжилгээнд ирүүлсэн яллагдагч С.О гаас хураан авсан гэх бор өнгийн хагас түрүйтэй 1 хос гутлын баруун өмсгөлийн улны хээний хээ нь, хэргийн газраас бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтийн зураг№33-т харуулсан гутлын мөртэй /хээний ерөнхий дүрслэл, хэмжээ, өсгийний гадна зах ирмэг, өсгийн ар болон дотор талын захын хэсэгт байх сэтрэлт, элэгдэлт/-зэрэг нь хоорондоо ерөнхий болон хувийн онцлог шинжээрээ харилцан тохирч байна.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх184-185, 187-191 дүгээр хуудас/

“Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №ӨМА-277 дугаартай үнэлгээгээр “Буландаа зүү ороосон хээтэй хөх өнгийн даалин 1 ширхэг 50.000 төгрөг, Ногоон хээтэй хөх өнгийн төргон даалин 1 ширхэг 20.000 төгрөг, Ногоон шаргал өнгийн дээрээ Чингисийн зурагтай GRAND KHAAN гэх бичвэртэй торгон даалин 2 ширхэг 100.000 төгрөг, Ягаан өнгийн хээтэй хөх торгон даалин 1 ширхэг 20.000 төгрөг, жижиг ногоон болон улбар шар өнгийн хээтэй даалин 1 ширхэг 20.000 төгрөг, вакум цонхны буюу 59*126 см хэмжээтэй салхивчны түгжээг засварлах 2 ширхэг 5.000 төгрөг, шоколадтай чихэр 1,5 кг 15.000 төгрөг, хадаг 1 ширхэг 500 төгрөг, шойтог /мяндсан үстэй/ 1 ширхэг 2.500 төгрөг, Америкийн 1 доллар 1 ширхэг 2.300 төгрөг, нийт 235.300 төгрөг” гэжээ /2хх 70 дугаар хуудас/

Хохиогч Ц.Ц ын хохирол төлбөрийн нэхэмжлэл /2хх 121-122 дугаар хуудас/

М.Д ын автомашин худалдан авах зориулалттай зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь /хх 228-231 дүгээр хуудас/

Хохирлын тооцоо /2хх 77-82 дугаар хуудас/

Хохирол төлбөр төлсөн баримт /2хх 83, 127-128 дугаар хуудас/ зэргийг, 

            Эрүүгийн 1828000000180 дугаартай хэргээс шүүгдэгч нарын хувийн байдлыг нотолсон дараах нотлох баримтуудыг:

Шүүгдэгч С.О , А.Г   нарын цахим мэдээлэл, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 209, 235-236 дугаар хуудас/

Шүүгдэгч С.О , А.Г   нарын арилжааний банкуудын тодорхойлолт /хх 244-250, 2хх 1, 2хх 35-36 дугаар хуудас/

Шүүгдэгч С.О гийн эмнэлэгийн баримтууд /2хх 3-9 дүгээр хуудас/

Шүүгдэгч С.О , А.Г   нарын ял шалгах хуудас /2хх 14-15 дугаар хуудас/

Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 1997 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 188 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол /2хх 18-20 дугаар хуудас/

Чингэлтэй дүүргийн 2003 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 197 дугаартай шийтгэх тогтоол /2хх 21-23 дугаар хуудас/

Сонгинохайрхан дүүргийн 2006 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 35А дугаартай шийтгэх тогтоол /2хх 24-27 дугаар хуудас/

Баянгол дүүргийн 1999 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 340 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол /2хх 28-30 дугаар хуудас/

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 2007 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 215 дугаартай шийтгэх тогтоол /2хх 31-34 дүгээр хуудас/

Шүүгдэгч А.Г  ын эмнэлэгийн яаралтай тусламжийн хуудас /2хх 50-54 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 Шүүгдэгч Сундуйхүү овогтой С.О , Алтангэрэл овогтой А.Г  нар нь бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг ................ тоотод оршин суух Д.Л гийн байшинд нэвтэрч хөөрөг, мөнгөн аяга зэрэг эд зүйл хулгайлж 6.032.500 төгрөгийн хохирол, ......................... тоотод оршин суух Ц.Ц ын байшинд нэвтэрч хөөрөг, мөнгөн аяга, үнэт эдлэл, бэлэн мөнгө зэрэг эд зүйл хулгайлж 114.748.300 төгрөгийн хохирол, .................................. тоотод оршин суух Ц.Т ын байшинд нэвтэрч мөнгөн аяга, архи зэрэг эд зүйл хулгайлж 1.450.500 төгрөгийн хохирол, 1 дүгээр баг Баруунсайханы 09-15 тоотод оршин суух Ө.Э гийн Монгол гэрт нэвтэрч морины хусуур, модон цацал, мөнгөн тоногтой суран бүс зэрэг эд зүйл хулгайлж 278.500 төгрөгийн хохирол, бусдад нийт 122.127.300 төгрөгийн хохирол учруулан их хэмжээний эд хөрөнгө хулгайлсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч С.О , А.Г   нар нь шууд санаатай шунахай сэдэлтээр бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, тээврийн хэрэгсэл ашиглан их хэмжээний эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

Гэрч Г.С   мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2018 оны 12 дугаар сарын 25-ны орой би гэртээ байж байгаад 20 цаг 30 минутын үед би гэрээс гарч тамхи татах гээд гарсан. Гадаа гараад тамхи татаад зогсож байхад манай баруун урд талын байрны айлын цонх онгойх чимээ гарсан. Би цонх онгойсон зүгт харахад юу ч харагдахгүй байсан. Би тэгээд энэ айл гэртээ агаар оруулж байгаа юм байх даа гэж бодчихоод тамхиа татаад зогсож байхад 2 минутын дараагаар нөгөө айлын цонхоор нэг хүн гараад ирсэн. Тэр хүн байшингийн гадаа цонхны дор зогсож байхад цаанаас нэг хүн нэлээд том оврын юм гаргаж ирээд цонхон дээр тавихад гадаа зогсож байсан хүн нь дамжуулж авсан. Тэр үед цаана байшинд байсан хүн нь араас нь цонхоор гарч ирсэн. Тэгээд тэр хоёр хүн хоорондоо чи машинаа аваад ир би энд байж байя гээд шивнэж ярихыг нь сонссон. Тэгээд манай халз урд талын байшингийн урд талаар тэр хоёр хүн нөгөө хар зүйлээ дамжлаад яваад далд орохоор нь би гүйж гэрлүүгээ ороод өөрийн гар утсаараа 102 руу залгаж болсон явдлын талаар дуудлага өгсөн.  Тэгсэн жижүүрийн офицер өмнөөс та наад хүмүүсээ араас нь мөрдөөд хаана байгааг нь харж байгаач бид нар одоо гарлаа гэж хэлсэн. Тэрний дагуу би гэрээс гараад машинаа асаагаад Баянбулаг хорооллыг нэг бүтэн тойрсон боловч нөгөө хоёр хүн харагдаагүй. Тэгээд Баянбулаг хорооллын баруун урд талд би машинтайгаа зогсож байхад Баянбулаг хорооллын баруун урд талд байх цэцэрлэгийн баруун талаас жижиг улаан хүрэн өнгийн машин зогсож байгаад хөдлөөд засмал замаар яваад Баянбулаг хороолол руу орсон. Би тэр машиныг дагаад Баянбулаг хороолол руу ороход тэр машин зүүн эргээд Баянбулаг хорооллын дундуур байх замаар зүүн эргээд тойрч яваад эргээд гарч ирээд Баянбулаг хорооллын баруун талын байр луу ордог төв хаалганы зүүн хойд талд зогсож байгаад нөгөө цонхоор авч гарсан эд зүйлээ машиндаа хийгээд хөдөлсөн юм. Би тэр үед дахин цагдаа руу залгаад нөгөө хүмүүс чинь улаан хүрэн өнгийн жижиг машинтай Баянбулаг хороололоос гараад төв рүү та нарын өмнөөс чиглээд явж байна шүү гэж хэлэхэд та наад машины номерыг харах боломж байна уу гэж хэлэхээр нь би нөгөө машины араас нэлээд дөхөж очоод номерыг нь харахад 04-42 уно улсын дугаартай улаан хүрэн өнгийн суудлын автомашин байсан. Тэр үед цагдаагийн машин өмнөөс гараад ирсэн. Тэгсэн тэр машинтай хүмүүс цагдаагийн машин хараад уулзвараар баруун гар тийш эргээд гэр хороолол руу ороод явсан. Тэр үед би цагдаатай утсаар яриад утсаа таслаагүй байсан учраас наад гэр хороолол руу эргэж байгаа улаан хүрэн өнгийн машин мөн шүү гэж хэлсэн. Тэр машин гэр хороолол руу ороод буцаж эргээд засмал зам руу ороод анх хөдөлсөн цэцэрлэгийн баруун талын засмал замаар төв рүү чиглэн явсан. Тэр үед цагдаагийн машин араас нь дагаад явсан. Би бас бараадаад дагаад явж байсан. Тэгээд тэр машиныг төв рүү оруулаад Хан-Уул зочид буудлын өмнө машиныг цагдаагийнхан зогсоогоод барьж аваад явахаар нь би гэрлүүгээ яваад амарсан юм. Манайх Баянбулаг хороололд нүүж ирээд 6 сар болж байна. Тийм учраас ямар айл байдгийг нь мэдэхгүй. Би хөдөө ажилладаг, ажлаасаа ирээд гэртээ хонож байна. Тэр айлыг эзгүй гэдгийг мэдээгүй. Тэр байшингийн цонхоор 2 хүн гарч ирсэн. Тэр хоёр хүн байсан газарт тод гэрэл тусаагүй боловч урд байх тод гэрлийн нөлөөллөөр тэр хоёр хүн бол надад тод харагдаж байсан. Намайг тэр хоёр хүн анзаараагүй. Намайг сайн анзаарч харсан бол би харагдахаар байсан. Тэр хоёр хүн намайг анзаарахгүй байсан. Тухайн үйл явдал маш хурдан болсон учраас би тэр хүмүүсийн царай, хувцсыг бол хараагүй. Тэгээд ч тэгтэл нь тод хараад байгаагүй. Ерөнхий хоёр эрэгтэй хүн байна гэдэг нь л тодорхой байсан юм.” гэх мэдүүлэг /хх 130-131 дүгээр хуудас/

Гэрч Я.Н  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Би 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Цагдаагийн газрын ерөнхий жижүүрийн үүрэг гүйцэтгэж байхад 20 цаг 40 минутад дуудлага хүлээн авах 7053102 тоот утсанд 91914942 дугаараас нэрээ хэлээгүй иргэн мэдээлэхдээ Баянбулаг хороололд манай хөршийн эзгүй байшинд цонхоор нь хүн орох шиг боллоо гэх дуудлагыг өгсөн. Уг дуудлагыг хүлээн аваад жолооч цагдаа Д.Б , цагдаа М.Т  нарын хамт 75-55 өмө тээврийн хэрэгслээр явсан. Даланзадгад сумын Засаг даргын тамгын газрын хойд засмалаар явж байхад дуудлага өгсөн хүн өөдөөс чинь 04-42 уно улсын дугаартай улаан өнгийн суудлын машин байна гэсэн. Тэгээд явж байхад нэг машин засмал замаас баруун гар тийшээ салж явсан. Тэгснээ эргэж засмал зам руу ороод ертөнцийн зүгээр зүүн тийш явсан. Тэгээд 5 дугаар сургуулийн зүүн талын замаар яваад сургуулийн урдуур баруун тийш явсан. Тэгээд бид 3 машинтайгаа араас нь дагаж яваад Хан-Уул зочид буудлын урд талын зогсоол дээр жолооч машинаараа хажуугаар нь гүйцэж хашиж уг тээврийн хэрэгслийг зогсоосон. Тэгээд бид 3 зэрэг машинаасаа буугаад уг машинд байсан 2 хүнийг машинаас нь буулгаж бичиг баримтыг нь шалгасан. Тэгээд уг хоёр этгээдийг цагдаагийн машинд суулгаж 04-42 уно тээврийн хэрэгслийг Цагдаагийн ахлагч М.Т  унаад цагдаагийн газрын гадаа ирсэн. Жолооч болон жолоочийн хажуу суудал дээр нэг нийт 2 хүн байсан. Хальт харахад машины арын суудал дээр даавуунд боодолтой юм байсан. Ажил дээр ирээд үзэхэд олон тооны том жижиг мөнгөн аяга болон үнэт эдлэл байсан.” гэх мэдүүлэг /хх 124 дүгээр хуудас/

Гэрч М.Т  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Би өнөөдөр буюу 2018 оны 12 дугаар сарын 25-ны орой Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын томилгоонд эргүүлийн үүрэг гүйцэтгэхээр болоод орой 20 цагаас эргүүлдээ гарах гээд Цагдаагийн газарт ирэхэд жижүүрийн офицер цагдаагийн дэслэгч Я.Н  Баянбулаг хороололд айлын гэрт хулгай ороод байна гэсэн дуудлага ирээд байна. Хамт дуудлаганд явчихаад ирье гээд  Я.Н , жолооч цагдаагийн ахлах ахлагч Д.Б  нарын хамт Баянбулаг хороолол руу хамт явж байхад жижиүүрийн офицер Я.Н  утсаар дуудлага өгсөн хүнтэй холбогдоод тухайн хулгай хийж байсан гэх хүмүүс нь шинэ Даланзадгадын засмал зам дээр 04-42 УНО улсын дугаартай улаан өнгөтэй тээврийн хэрэгсэлтэй явж байгаа гэх мэдээллийг аваад шинэ Даланзадгадын засмал зам руу ороод явж байтал 04-42 УНО улсын дугаартай улаан өнгөтэй тээврийн хэрэгсэл урдаас ирж байсан. Тухай тээврийн хэрэгсэл засмал замаас гараад хойш эргээд явсан. Хойноос нь дагаж яваад Хан-Уул зочид буудлын хажуу талд тухайн тээврийн хэрэгслийг албаны тээврийн хэрэгслээр хашиж зогсоогоод бид 3 машинаасаа буугаад очсон. Тухайн тээврийн хэрэгсэлд 2 хүн байсан. Дэслэгч Я.Н  тухайн 2 хүний бичиг баримтыг шалгаад албаны машиндаа суулгаад 04-42 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг би жолоодоод Цагдаагийн газар ирээд дэслэгч Я.Н д хүлээлгэн өгсөн. Тухайн 2 хүний биед нэгжлэг хийсэн зүйл байхгүй. 04-42 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийн ар талын багажийг шалгахад даавуунд боодолтой эд зүйл байсан. Тухайн үед яг юу байсныг сайн мэдээгүй.” гэх мэдүүлэг /хх 126-127 дугаар хуудас/

Гэрч Д.Б  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Би өнөөдөр жижүүрийн шуурхай албанд дуудлагын жолоочоор үүрэг гүйцэтгэж байсан юм. Орой 20 цаг 40 минутын үед ерөнхий жижүүр Цагдаагийн дэслэгч Я.Н  хулгайн дуудлага гарлаа дуудлаганд явъя гээд Цагдаагийн газраас эргүүлийн цагдаа цагдаагийн ахлах ахлагч М.Т , ерөнхий жижүүр Я.Н  нарын хамт гурвуулаа Баянбулаг хороолол руу дуудлаганд явсан. Дуудлаганд явж байх замд ерөнхий жижиүүр утсаараа яриад 04-42 УНО улсын дугаартай улаан өнгийн машинтай хүмүүс Баянбулаг хороололд айлын цонхоор орж хулгай хийгээд машинтайгаа хөдөлчихлөө. Өмнөөс чинь явж байгаа шүү гэж харсан хүн нь хэллээ гэж хэлсэн. Тэгээд бид нар замдаа явж байхад Даланзадгад сумын Засаг даргын тамгын газрын хойд талын засмал зам дээр тээврийн хэрэгсэлтэй зөрөлдөөд уг машиныг араас нь дагаж яваад Хан-Уул зочид буудлын өмнө урдуур нь орж зогсоосон. Бид нар машинаасаа бууж уг тээврийн хэрэгслийг шалгахад машины хойд талын суудал дээр даавуунд боодолтой эд зүйл харагдаж байсан. Тэгээд тухайн 2 этгээдийг албаны машинд суулгаад М.Т  уг тээврийн хэрэгслийг унаж яван ажил дээр аваачин ээлжийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн. Хан-Уул зочид буудлын урд уг тээврийн хэрэгслийг саатуулахад 2 эрэгтэй хүн байсан. /хх 128-129 дүгээр хуудас/

Яллагдагч С.О  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Өмнөговь аймаг орж ганц нэг хүнтэй уулзаж нүүрс болон бусад газраар ажил төрөл байна уу гэж бодож байгаад 2018 оны 12 дугаар сар 24-ний өглөө Өмнөговь аймаг явахаар шийдээд төрсөн дүү С.О ийн машиныг гуйгаад шоронд байхдаа таньдаг байсан сүүлд надтай хамт алтны уурхайд хамт ажиллаж байсан А.Г  руу залгаад би Өмнөговь аймаг явах гэж байна хань болоод яваад өгөөч гэхэд хамт явъя гэсэн. Тэгээд би Габолдыг гэрээс нь очиж аваад 13 цагийн үед Өмнөговь аймаг руу гарсан юм. 14 цагийн үед Төв аймгийн уулзвар дээр байх клонкоос машиндаа бензин хийгээд хөдөлсөн юм. Би сахарын эм, даралтны эм, зүрхний эм зэргийг уудаг юм. Энэ эмнүүдийг уухаар нойр их хүрдэг юм. Тийм учраас замдаа нэг зогсож 2 цаг орчим унтаад Дундговь аймагт орой 22 цагийн үед ирсэн байх. Дундговь аймагт ирээд хоол идчихээд машиндаа бензин аваад Өмнөговь аймаг руу гарсан юм. Замдаа нэг хэсэг унтаад өглөө 05 цагийн үед Өмнөговь аймгийн төвд орж ирсэн. Өмнөговь аймагт ирээд замаар явж байхад нэг цэгийн үйлчилгээ гэсэн хаягтай байшингийн зогсоол дээр ирээд машиндаа унтсан юм. Өдөр 11 цаг өнгөрч байхад сэрээд машинаараа яваад захын тийшээ очиж нэг хоолны газар орж хоол идчихээд буцаад нэг цэгийн үйлчилгээний төвийн гадаа очиж зогсож байгаад Булган аймгийн Онцгой дэглэмтэй хорих ангид хамт байсан танил Б.Б   гэдэг залууг дуудаж уулзсан. Баатар ирж уулзаад 10 орчим минут болоод яваад өгсөн. Би Баатартай уулзах үедээ хамт явсан А.Г ыг машинаас гаргаад хол байж бай гээд явуулсан юм.Тэгээд Баатарыг явахад нь дуудсан юм. Тэгээд бид хоёр нэг цэгийн үйлчилгээний гаднаас хөдлөөд нэг давхар олон байшинтай хорооллын өмнө талын замаар яваад буцаж тойроод захын хажууд ирээд машиндаа суугаад орой болохыг хүлээсэн юм. Тэгээд 18 цаг өнгөрөөд харанхуй болох үед бид хоёр яваад нөгөө хорооллын тэнд байх цэцэрлэгийн хажууд машинаа тавиад би ганцаараа буугаад нөгөө хороолол руу ороод алхаж байгаад миний бодлоор /миний толгой эргэсэн учраас зүг сайн мэдэхгүй байна/ зүүн талын захад байсан харанхуй байшингийн урд талын вакум цонхийг нь түлхээд орсон. Байшинд ороод асаагуурын гэрлээр гэрэлтүүлээд эд зүйл хайж явж байгаад сервантанд байсан 3-4 мөнгөн аяга, 1 ширхэг мөнгөн бүс зэргийг аваад буцаад орсон цонхоороо гарсан. Тэгээд машин дээрээ ирээд мөнгөн аяга, мөнгөн бүсээ машиндаа хийчихээд машинд сууж байсан. А.Г ыг дагуулаад олон байшинтай хороолол руу орсон. Хороололд ороод гол хэсэгт нь байсан зүүн тийшээ харсан 1 давхар байшингийн баруун тийш харсан цонхны вакумыг түлхээд би эхэлж орсон. Араас А.Г  орсон. Асаагуурын гэрлээр гэрт байгаа эд зүйлүүдийг харж яваад жижиг өрөөнд байсан хуучны модон авдрыг онгойлгож үзэхэд нилээд олон мөнгөн аяга байсан. Түүнийг орны давуунд боож авсан. Дараа нь хажууд нь байсан 2 жижиг сейфийг отвёртк, бахь, лапатка зэргээр хөшиж онгойлгож мөнгөн аяганууд болон дайлантай нилээд хэдэн хөөрөг, хэт хутга, цаасан ууттай мөнгө, түрүүвчтэй мөнгө зэргийг авсан. Дараа нь унтлагын өрөөнд орж эмэгтэй хүний гар ягаан цүнхтэй зүйлийг авсан. Тэгээд тэр гэрээс авсан зүйлүүдийг тэр айлаас авсан дэвсгэрийн даавуунд боогоод орж ирсэн цонхоороо буцаж гараад гэрээс авсан дэвсгэрийн даавуунд боосон зүйлээ байшингийн сүүдэрт тавьж орхиод машин дээрээ ирээд машинаа асааж унаад буцаж хороолол руу ороод дэвсгэрийн даавуунд боосон зүйлээ авч машиндаа хийгээд машиндаа суугаад хорооллоос гараад явж байхад цагдаагийн машин шахаад ороод ирсэн. Тэгээд цагдаа нар бууж ирээд бариад авсан юм. Би Өмнөговь аймагт ирж байгаагүй. А.Г  мөн ирж байгаагүй гэж ярьж байсан. Шоронд хамт байсан Б.Б  , Ш.Б  буюу Ишээ, Н.З  нарыг танина. Өөр таних хүн байхгүй. Би шоронд хамт байсан Б.Б  , Ш.Б  буюу Ишээ, Н.З  нартай уулзаж ажил төрөл байна уу нүүрсний ажил олдох болов уу гэсэн бодолтой ирсэн юм. А.Г ын хувьд бол би дагуулж ирсэн юм. Тэр байшингуудыг хараад харуул хамгаалалтгүй мөн камер харагдахгүй байсан учраас хулгай хийж болох юм байна гэсэн бодол төрсөн юм. Анхнаасаа бол хулгай хийх зорилго байгаагүй. Захдуу газар байхыг нь анзаарсан юм. Хулгай хийх санааг би гаргасан юм. 2 айлын цонхоор нэвтэрч хулгай хийсэн. А.Г  сүүлийн айл руу надтай хамт орсон юм. Эхний айлаас мөнгөн бүс мөнгөн аяга, дараагийн айлаас том том мөнгөн аяганууд, даалинтай нэлээд хэдэн хөөрөг тоолоогүй учраас мэдэхгүй байна. Дугтуйтай мөнгө мөн тоолоогүй учраас мэдэхгүй байна. Түрийвтэй мөнгө мөн тоолоогүй ягаан цүнхтэй эд зүйл онгойлгож хараагүй учраас мэдэхгүй байна, хэт хутга зэргийг авсан. Тухайн эд зүйлүүдийг содон шинж тэмдгийг анзаараагүй. Би ганцхан Б.Б   гэдэг хүнтэй уулзсан өөр хүнтэй уулзаагүй. А.Г  хэн нэгэнтэй уулзаагүй. Бид хоёр хоёулаа хулгайн хэргээр ял эдэлж байсан юм. Би 2017 оны 06 дугаар сард шоронгоос суллагдсан юм. Миний жолоодож явсан манай дүүгийн машинд байсан эд зүйлүүд машин дотор хуучин байсан юм. Би баяраар хэрэглэнэ гээд чихэр, архи, набор зэргийг авсан байсан юм. Цацал, хусуур, хазаарын толгой зэрэг нь миний эд зүйл байгаа юм. Хар цүнхтэй зүйл А.Г  бид хоёрын эд зүйл байгаа юм. Ташуурын мод манай хүргэнийх гэсэн машин дотор л байсан юм.” “17-18 цагийн хооронд л байх модон хашаатай айл байсан. Хашаан дотор гэр байшин хоёр байсан. Тэгээд уг гэр нь үүдэндээ цэнхэр өнгийн пинтэй гэр байсан. Хашааны явган хүний хаалгаар нь яваад орсон. А.Г  машиндаа байж байсан. Машинаа би зам дээр орхичихсон байсан юм. Тэгээд би гэр лүү нь орохдоо пингийн цоожийг нь зүгээр татчихсан чинь онгойчихсон. Тэгээд дотогш ортол гэрийн хаалга нь мөн цоожтой байсан. Тэгээд цоожийг нь цүүтэй нь нааш нь татаад онгойлгосон. Цоож түлхүүр нь бол бүр мултарч унаагүй орхисон. Тэгээд гэрийн хойд хэсэгт байсан авдарнаас нь цагаан саарал баадантай зүйл авсан. Дотор нь яг юу байсан талаар хараагүй. Тэгээд бас ууттай хэдэн чихэр байсныг авсан. Тэгээд авч гараад зам дээр орхисон машин дээрээ очсон. А.Г  нээх анзаарагүй байх. Би ийшээ хүнтэй уулзаад ирье гэж хэлээд явсан байсан юм. Тэгээд тэндээс хөдлөөд бүрэнхий болох үед тэр хаусан байшингуудтай хороололд очсон. Тэгээд гаднаас нь харж байгаад цонхнууд нь гэрэлгүй байсан нэг байшингийн урд талын цонхыг нь түлхээд тэгээд дотогш орсон. Тэгэхэд тэр айлын хөшиг нь хаалттай байсан. Хөшгийг нь сөхөх үед тэнд нь гацуур мод байсан бололтой газарт унасан. Тэгээд тэр айлд ороод би аяга хөөрөг авсан байх. Тэгээд өөр нээх зүйл аваагүй. Тэгээд уг айлаас мөн цонхоор нь буцаж гараад яг хажуугийн залгаатай айлынх нь цонхоор мөн орсон. Тэндээс бас аяга л авсан байх. Одоо сайн санахгүй байна. Тэндээс гараад эхлээд машин дээрээ очсон. Машинд А.Г  сууж байсан. Тэгээд айлаас авсан зүйлүүдээ машиндаа тавьчихаад тэгээд дахиад алхаад сүүлийн айлд орсон. Тэгээд би сүүлийн айл руу А.Г ыг дагуулаад авсан. Тэгсэн чинь А.Г  хулгай хийх гэж байгааг ойлгосон юм байлгүй би ийм юманд чинь оролцохгүй гээд яваад өгсөн. Тэгээд би мөн л хойд талын цонхыг түлхээд онгойхгүй болохоор нь жижиг лапатикаар хөшөөд дотогш орсон. Тэгээд тэр айлаас мөнгөн аяганууд хөөрөгнүүд эмэгтэй хүний гоёлын эдлэлүүд, бэлэн мөнгө зэргийг авсан. Ер нь ихэнх зүйлийг авдар болон сейфнээс авсан. Харин эмэгтэй хүний гоёлын эдлэлүүдийг өөр газраас авсан. Тэгээд авсан зүйлүүдийг нь даавуунд боогоод цонхоор буцаад гарсан. Ингээд би ерөнхийдөө 4 айлд л орсон. Өөр айлд ороогүй. Тэндээс гарч яваад ер нь баригдсан. Хулгайлж авсан бүх зүйлүүд бүгд хураагдсан. Ямар нэг байдлаар ашигласан эд зүйлүүд байхгүй. Намайг 4 айлд орж хулгай хийж байхад А.Г  машинд л байж байсан. Та өмнөх сэжигтэний мэдүүлэгтээ ...би эхэлж орсон араас А.Г  орсон... гэж мэдүүлсэн байна. Гэтэл та одоо болохоор А.Г  буцаад явсан гээд байх юм. Энэ ямар учиртай юм бэ? гэхэд А.Г ыг би ханьтай Өмнөговь орчихоод ирье гэж гуйгаад дагуулаад ирсэн. Тэгээд намайг эхний 3 айлаар ороход А.Г  дандаа машинд сууж үлдэж байсан. Харин хамгийн сүүлийн айл руу орохдоо би А.Г ыг дагуулж яваад хүн харж байгаач гэсэн чинь үгүй би ингэх гэж байгаа бол оролцохгүй гэж хэлээд буцаад машин руугаа явсан. Тэгээд би ганцаараа цонхоор орсон. А.Г  цонхоор ороогүй. Намайг хулгайн эд зүйлээ аваад гарахад А.Г  ирээгүй. Би хулгайлсан эд зүйлээ цонхоор гаргаад тэгээд баруун талын байрны хойд талд тавиад тэгээд би машин руугаа явсан. Тэгээд машин дээрээ ирээд эд зүйлээ орхисон газартаа машинтайгаа очоод юмаа аваад гарсан. Мөнгөн аяганы хуулчихсан мөнгө байсан тэрийг хаанаас авсан юм бэ? гэхэд тэрийг би гэртэй айлаас авсан баадантай зүйл дотор байсан болов уу гэж бодож байна. Гэхдээ би баадантай зүйлийг бол задлаж хараагүй. Бусад айлаас бол аваагүй байх гэж бодож байна.” гэх мэдүүлэг /хх 211-212, 221-222 дугаар хуудас/

Яллагдагч А.Г   мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2018 оны 12 дугаар сар 24-ний өглөө гэртээ байж байхад Архангайн Орхоны хөндийд алтны газарт хамт ажиллаж байсан танил С.О  залгаад юу хийж байна гэртээ байна уу гэсэн. Би гэртээ байна гэхэд хөгшөөн Өмнөговь яваад ирэх ажил байна хамт яваад ирэх үү гэсэн. Тэгэхээр нь тэгве гэсэн чинь С.О  би хүрээд очъё гэсэн. Тэгээд манай гэрт С.О  13 цагийн үед С.О  дөрвөлжин улаан өнгийн суудлын машинтай хүрээд ирсэн. Бид хоёр таван шард байх манай гэрээс шууд Өмнөговь аймаг руу явсан юм. Бид хоёр засмал замаар яваад 19-20 цагийн үед Дундговь аймагт ирсэн юм. Дундговь аймагт очоод автобус зогсож хоол иддэг газар зогсоод бид хоёр хоол захиалж идчихээд клонк орж бензин аваад Өмнөговь аймаг руу гарсан юм. Бид хоёр замдаа явж байгаад 22 цаг өнгөрөөгөөд замаас гараад машиндаа унтсан. Намайг унтаж байхад Магнай босоод чи унтаж бай, би явж байя гэсэн. Тэгээд нэг сэрэхэд Өмнөговь аймагт ирчихлээ гээд С.О  миний унтаж байсан арын суудалд орж ирээд унтсан юм. Бид хоёр унтаж байгаад 12 цагийн үед босоод харахад нэг цэгийн үйлчилгээ, хөгжил худалдааны төв гэсэн хаягтай байшингийн зогсоол дээр байж байсан. Тэгээд тэндээсээ яваад зах шиг газар очиж хоол идсэн тэгчихээд С.О  машинаа жолоодож яваад нэг давхар олон байшинтай нэг хотхоны дундуур ороод яваад байсан. Тэгж байгаад буцаж гараад захын хажууд очиж зогсоод утсаараа фэйс ороод мөн тоглоод байсан. Миний утсанд дата байхгүй учраас С.О гийн утсаар тоглохыг харж байгаад унтаад өгсөн. Тэгээд сэрсэн чинь харанхуй болчихсон байсан. С.О  явлаа шүү гэж хэлсэн. Тэгээд өдөр очсон хотхоны урд талын замаар яваад ногоон өнгийн цэцэрлэгийн гадаа очиж зогсоод чи сууж бай гэж хэлээд өөрөө машинаас буухаар нь чи хаачих гэж байгаа юм бэ гэхэд хүнтэй уулзана гэж хэлээд явсан. Цаг гаруй бараг хоёр цаг болсоны дараа эргээд ирсэн. Тэгээд машиндаа суугаад машинаа жолоодоод нөгөө хотхон руу машинтайгаа орсон. Тэр хотхоны хаалгаар ороод нэг их яваагүй зогсоод намайг сууж байгаарай би одоохон гэж хэлээд машинаас буугаад явсан. С.О  харанхуй руу орж яваад удаагүй нэг боодолтой зүйл өргөж ирээд арын суудалд тавьсан. Тэгэхээр нь хулгай хийсэн гэдгийг нь гадарлаад чи юу хийчив дээ гэхэд зүгээрээ зүгээр одоо шууд гарна гэсэн. Тэгээд хот руу яаж гардаг билээ гэж надаас асуухаар нь би яаж мэдэх вэ намайг унтаж байхад чи ороод ирсэн байсан ш дээ гэж хэлсэн. Тэгээд нэг замаар явж байхад гэнэт цагдаагийн машин манай машиныг шахаад зогсоогоод цагдаа нар бууж ирээд бид хоёрыг шалгасан. Машинаас боодолтой мөнгөн аяга үнэт эдлэл гарч ирсэн юм. Тэгээд Цагдаагийн газарт ирсэн юм. Бид хоёр 2008 онд онцгойн шоронд хамт байсан дараа нь 2012 онд Мааньтын шоронд хамт байсан. С.О  ахлах тогооч байсан би туслах тогооч байсан юм. 2017 онд намайг дуудаад бид хоёр хамт алтны газарт ажллаж байсан юм. Бид хоёрт ах дүү садангийи холбоо байхгүй.  Би Өмнөговь аймагт ирж байгаагүй. С.О  ч ирж байгаагүй гэж ярьж байсан. Надад л ямар ч байсан таньдаг хүн байхгүй. С.О д таньдаг хүн байгаа эсэхийг мэдэхгүй байна. С.О  л Өмнөговь аймагт хүнтэй уулзана гээд намайг хань болоод яваад өгөөч гэж гуйсан юм. Би хүнтэй уулзаагүй. Сая орой тэр хотхон руу ганцаараа явахдаа хүнтэй уулзсан эсэхийг мэдэхгүй байна. 12 цаг хүртэл унтаад дараа нь хоол идчихээд нэг давхар олон байшинтай хотхоны хажуугаар нэг яваад дараа нь нэг захын хажууд очоод өдөржин зогссон юм. Ойр зуурын ганц нэг юм ярьж байсан С.О  утсаа ухаад байсан би хөгжим сонсоод зүүрмэглээд, унтаж байгаад орой болгосон юм. Баянбулаг гэсэн байх хаалгаар ороход хаяг нь байсан тэр хотхон руу С.О  ороод нэг цаг гаруй болоод эргэж гарч ирээд машинаа унаад хотхон руу орж зогсоод машинаас буугаад харанхуй руу ороод нэг боодолтой юм тэврээд гараад ирсэн юм тэр эд зүйл нь үнэт эдлэл байсныг цагдаа ирээд шалгасаны дараа мэдсэн юм. Би тухайн үед С.О г хулгай хийсэн гэж гадарласан боловч үнэт эдлэл байна гэж бодоогүй. Тэр үнэт эдлэлийг хаанаас авсныг нь би мэдэхгүй. Бид хоёр хоёулаа хулгайн хэргээр ял эдэлж байсан юм. Би 2016 оны 03 дугаар сарын 01-ны өдөр шоронгоос суллагдсан юм. С.О гийн дүүгийн машин гэж С.О  хэлж байсан.” “ Таны биеэс хураан авсан 20.000 төгрөг 1 ширхэг, 10.000 төгрөг 1 ширхэг, 5.000 төгрөг 4 ширхэг, 1.000 төгрөг 3 ширхэг, 500 төгрөг 22 ширхэг, 1 доллар 1 ширхэг зэрэг мөнгө ямар учиртай мөнгө вэ гэхэд би анх Цагдаагийн газар цагдаад баригдаж очоод Цагдаагийн газрын гадаа байхад машинаас хулгайн эд зүйлийг Цагдаагийн газар руу зөөсөн юм. Тэгэхэд эрээн торон дотор байсан дугтуйтай мөнгөн дотор задгай доллар байхаар аваад базаад хармайндаа хийсэн юм. Дараа нь машинд байсан хөнжил гудсыг янзалж байхдаа бөөрний даруулгандаа хавчуулсан юм. Дараа нь цагдаа хураан авахад 1 ширхэг доллар бусад нь монгол мөнгө байсан. Тухайн үед мөнгө авахдаа ямар нэгэн зорилго байгаагүй, мөнгө харагдахаар нь л авчихсан юм. Тухйан үед 1,2 цагдаа байсан. Тэр цагдаа нар харанхуй байсан учраас хараагүй байх.” гэх мэдүүлэг /хх 133-134, 2хх 75-76 дугаар хуудас/

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тусгай мэдлэг шаардлагатай шинжээчийн гаргасан дүгнэлт зэрэг нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан, хассан зөрчил тогтоогдоогүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч С.О , А.Г   нарын гэм бурууг шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч С.О , шүүгдэгч А.Г   нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-д зааснаар   яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

“Бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэдэг нь бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн, үнэ төлбөргүй, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдлийг хэлэх бөгөөд гэмт хэргийг хоёр түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэнийг  бүлэглэн гүйцэтгэх гэнэ гэж,  “Хүн байнга амьдрах орон байр” гэдгийг “хүн байнга амьдрах зориулалттай төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц зэргийг” ойлгоно гэж, “Гэмт хэрэг  үйлдэхдээ машин механизм ашиглаж үйлдсэн” гэдэгт хүн, ачаа тээвэрлэхэд зориулагдсан бүх төрлийн автомашин, мотоцикль, трактор, өөрөө явагч машин механизмыг бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх түүнчлэн зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашигласан үйлдлийг тус тус ойлгох бөгөөд шүүгдэгч нарын үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүний дээрхи шинжийг бүрэн агуулсан байна.

                      Иймд Шүүгдэгч Сундуйхүү овогтой С.О , Алтангэрэл овогтой А.Г  нар нь шууд санаатай, шунахай сэдэлтээр бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг Баянбулаг хорооллын 34-1 тоотод оршин суух Д.Л гийн байшинд нэвтэрч хөөрөг, мөнгөн аяга зэрэг эд зүйл хулгайлж 6.032.500 төгрөгийн хохирол, .............................. оршин суух Ц.Ц ын байшинд нэвтэрч хөөрөг, мөнгөн аяга, үнэт эдлэл, бэлэн мөнгө зэрэг эд зүйл хулгайлж 114.748.300 төгрөгийн хохирол.................... тоотод оршин суух Ц.Т ын байшинд нэвтэрч мөнгөн аяга, архи зэрэг эд зүйл хулгайлж 1.450.500 төгрөгийн хохирол, 1 дүгээр баг Баруунсайханы 09-15 тоотод оршин суух Ө.Э гийн Монгол гэрт нэвтэрч морины хусуур, модон цацал, мөнгөн тоногтой суран бүс зэрэг их хэмжээний эд зүйл хулгайлж 278.500 төгрөгийн хохирол, бусдад нийт 122.127.300 төгрөгийн хохирол учруулан их хэмжээний эд хөрөнгө хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

                              Шүүгдэгч А.Г   шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ...” С.О тай хулгайн гэмт хэрэг үйлдэх талаар харилцан ярилцаж тохироогүй, найзыгаа гэмт хэрэг үйлдэж байхад нь хэргийг таслан зогсоогоогүй, зөвхөн өөрийн амийг бодсондоо гэмшиж байна” гэснийг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.Учир нь:

                  Гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно. Шүүгдэгч С.О , А.Г   нарын үйлдлийг гэрч Г.С   мэдүүлэхдээ...” 2 минутын дараагаар нөгөө айлын цонхоор нэг хүн гараад ирсэн. Тэр хүн байшингийн гадаа цонхны дор зогсож байхад цаанаас нэг хүн нэлээд том оврын юм гаргаж ирээд цонхон дээр тавихад гадаа зогсож байсан хүн нь дамжуулж авсан. Тэр үед цаана байшинд байсан хүн нь араас нь цонхоор гарч ирсэн. Тэгээд тэр хоёр хүн хоорондоо чи машинаа аваад ир би энд байж байя гээд шивнэж ярихыг нь сонссон” гэж /хх-130-131ху/ мэдүүлдэг ба гэрчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх үүргийг танилцуулж Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийг сануулж мэдүүлэг авсан байх тул үнэн зөвд тооцох үндэслэлтэй.

                  Шүүгдэгч А.Г   хохирогч Ө.Э гийн гэрээс хулгай хийхийг би мэдээгүй, явж ирэхдээ ууттай зүйл авчирч байсан гэж мэдүүлдэг ч шүүгдэгч С.О , А.Г   нар нь хуульд зааснаар өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүргийг хүлээхгүй субьект юм.

                  Иймд  хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн гэрч Г.С  , Я.Н , М.Т , Д.Б  нарын мэдүүлэг хэргийн газрын газрын үзлэг, шинжээчийн дүгнэлт болон сэжигтнийг баривчласан тухай тэмдэглэлд сэжигтэн А.Г  ын биед үзлэг хийсэн үзлэгээр хэргийн газраас алдагдсан эд зүйл гарч ирсэн болохыг тэмдэглэлсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэл хангалттай нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх дүгнэлээ.

                  Шүүгдэгч С.О  өөрийгөө өмгөөлж гаргасан дүгнэлтдээ...” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялхын доод хэмжээний хоёрны нэгээр хорих ял оногдуулж өгнө” гэснийг,

                  Шүүгдэгч А.Г   өөрийгөө өмгөөлж гаргасан дүгнэлтдээ...”хорих ялыг тэнсэж өгнө үү” гэснийг шүүх тус тус хүлээн авах боломжгүй гэж дүгнэлээ. Учир нь:

                  Эрүүгийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ” гэсэн тул тэнсэх, шүүгдэгч С.О , шүүгдэгч  А.Г   нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг, тэдгээрийн хувийн байдал нь хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх  үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч С.О , шүүгдэгч А.Г   нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан учруулсан хохирлыг төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Шүүгдэгч С.О , А.Г   нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын эрүүл мэндийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-д зааснаар шүүгдэгч С.О , шүүгдэгч А.Г   нарт 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч С.О  2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлагдсан, 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01 дугаартай Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шүүх хуралдаан болох хугацаанд 31 хоног, шүүгдэгч А.Г   нь 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр  шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлагдсан, 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 02 дугаартай Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, мөн шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 04 дүгээр Шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн, 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч анхан шатны шүүх хуралдаан хүртэл нийт цагдан хоригдсон хугацаа 21 хоног байх тул Эрүүгийн хуулийн ерөхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон нийт хугацааг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхдээ 04-42 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашигласан байх бөгөөд эзэмшигчийн зөвшөөрөлгүй гэмт үйлдэлдээ ашигласан болох нь тогтоогдож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн автомашиныг эзэмшигч М.Д од хүлээлгэн өгсөн байх тул автомашины зах зээлийн үнэлгээ тогтоосон “Ашид билгүүн” хөрөнгө үнэлгээний компанийн үнэлгээгээр тогтоогдсон 15.000.000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч нараас гаргуулах нь зүйтэй.

               Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 90 см урттай лоом төмөр 1 ширхэг, 9 см урттай лапатка төмөр 1 ширхэг, дроцов төмөр 1 ширхэг, бээлий 1 хос, сүх 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өмнөговь аймаг дахь шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлэхээр, мөнгөн аяганы хуулсан мөнгийг хохирогч Ө.Э д буцааж олгуулахаар, хагас түрийтэй шар өнгийн эрэгтэй хүний гутал 1 хосыг шүүгдэгч С.О , хар өнгийн түрийтэй эрэгтэй хүний гутал 1 хосыг шүүгдэгч А.Г  од буцаан олгож шийдвэрлэлээ.

Хохирогч Д.Л , Ц.Ц , Ц.Т , Ө.Э  нарт хохирол биет байдлаар төлөгдсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Ц д 2 ширхэг төмөр сейфний үнэ, вакуум цонхны засварын үнэ, үнэлгээний хөлс 150000 төгрөг, шатахууны зардал  нэхэмжилсэн 930.000 төгрөгийн 805.000 төгрөгийг хангаж, 125.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч С.О  500.000 төгрөг, шүүгдэгч А.Г   305000 төгрөг төлсөн болохыг, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Номч овгийн С.О , шүүгдэгч Харнууд овгийн А.Г  нарыг бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, тээврийн хэрэгсэл ашиглан их хэмжээний эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-д зааснаар шүүгдэгч С.О , шүүгдэгч А.Г   нарыг  2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.О , шүүгдэгч А.Г   нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн  1, 2-д зааснаар шүүгдэгч С.О гийн цагдан хоригдсон 31 хоногийг, шүүгдэгч А.Г  ын цагдан хоригдсон 21 хоногийг эдлэх ялд нь тус тус оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч иргэний нэхэмжлэгч Ц.Ц ын нэхэмжилсэн 930.000 төгрөгийн 805.000 төгрөгийг хангаж, нотлох баримтгүй 125.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Хохирогч Д.Л , Ц.Ц , Ц.Т , Ө.Э  нарт хохирол биет байдлаар төлөгдсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Ц д шүүгдэгч А.Г   305.000 төгрөг, шүүгдэгч С.О  500.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О гаас 7.500.000 төгрөг, шүүгдэгч А.Г  оос 7.500.000 төгрөг тус тус гаргуулж улсын орлогод оруулсугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 90 см урттай лоом төмөр 1 ширхэг, 9 см урттай лапатка төмөр 1 ширхэг, дроцов төмөр 1 ширхэг, бээлий 1 хос, сүх 1 ширхэгийг тус тус устгуулахаар Өмнөговь аймаг дахь шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлэхээр, мөнгөн аяганы хуулсан мөнгийг хохирогч Ө.Э д буцааж олгуулахаар, хагас түрийтэй шар өнгийн эрэгтэй хүний гутал 1 хосыг шүүгдэгч С.О д, хар өнгийн түрийтэй эрэгтэй хүний гутал 1 хосыг шүүгдэгч А.Г  од буцаан олгосугай.

9. Хэрэгт хавсаргаж ирүүлсэн хэргийн газрын үзлэг бэхжүүлсэн дуу-дүрсний бичлэг бүхий Ди ви ди 1 ширхэгийг хэргийн хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

10. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

11. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.О , А.Г   нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

12. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.ТӨМӨРХҮҮ