| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2019/0255/э |
| Дугаар | 0298 |
| Огноо | 2019-02-21 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ц.Гантулгабат |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 0298
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж
нарийн бичгийн дарга: А.Номин-Эрдэнэ
улсын яллагч: Ц.Гантулгабат
шүүгдэгчийн өмгөөлөгч: Х.Даваасүрэн
шүүгдэгч: Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт Боржигон овогт Д Г холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806091680187 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Боржигон овогт Д Г,19 оны дугаар сарын -ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мал зүйч мэргэжилтэй, Номин их дэлгүүрт бараа өрөгч ажилтай, ам бүл 2, ээжийн хамт С аймгийн М сумын дугаар баг Б гудамжны тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД: МЗ97032419,
Холбогдсон хэргийн талаар:
Д.Г нь 2018 оны 11 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг Аррle зочид буудлын дугаартай өрөөнд нэвтэрч үйлчлүүлэгч -н иргэн С Р Мн цүнхнээс соёмбо архи нэг ширхэг, 500 ам доллар буюу 1.283.585 төгрөг /ханш 2,567,17/ хулгайлж нийт төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй хэрэгт мэдүүлгээ үнэн зөв өгсөн гэжээ.
Шүүгдэгч Д.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2018 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-ны хооронд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах зочид буудалд байрласан. Тухайн үед миний ажиллаж байсан Хос түрүү ХХК-ийн ажилчид тэнд орсон юм. Хэдэн давхарын хэдэн тоот өрөөнд орсоноо санахгүй байна би тухайн үед хамт явсан хүмүүсээ хайж явж байгаад нэг өрөөг онгорхой байхаар нь ортол дотор нь хүн байхгүй байсан. Өрөөний буланд ширээн дээр спорт цүнх байхаар нь цүнхийг ухахад дотор нь 2 шил архи байсан бөгөөд би хайрцагтай 1 шил архийг аваад гарсан. Тэгээд уг архийг аваад өрөөндөө хамт байсан Х, Н, Ц, Х найз гээд танихгүй залуу бид 5 уг архинаас нэг нэг удаа уусан. Тэгээд би буцаж нөгөө архи авсан өрөөндөө ороод цүнхийг ухтал нэг түрүүвч байсан. Тэр дотор америк доллар байхаар нь аваад үлдсэн нэг архи байсныг мөн аваад гарсан. Тэгээд явж байгаад хамт ажилладаг Б ахтай таартал Б ах юун архи хаанаас авсан юм гэхээр нь авсан талаараа хэлэхэд буцаагаад оруулж тавь гэсэн. Тэгэхээр нь би архийг оруулж тавьсан. Тэндээс бид нар яваад өөр нэг бааранд орсон. Тэгээд би буруу юм хийчихлээ гэж бодоод нөгөө буудал руугаа яваад авсан доллараа оруулж өгий гэж бодоод явж байснаа надад уг доллар байвал болохгүй байх гэж бодоод замдаа хаячихсан. Би тухайн үед хэдэн доллар байсныг мэдээгүй. Цагдаагаас айгаад аваагүй гэж хэлсэн гэжээ. /хх-ийн 22/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 6-9/
Орчуулагч хэлмэрчээр томилох тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 10-11/
Хохирогч М.С Р мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 11.00 цагийн орчимд нислэг хойшлогдсон учраас Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо зочид буудалд өмнө нь ирэхдээ буудаллаж байсан болохоор дахин нэг хонохоор өрөө захиалсан байсан. Тэгээд 18.00 цагийн орчимд гадагшаа гарахаар болоод өрөөгөө цоожлохоор доош буугаад үүдний ажилтнаас түлхүүр авахаар асуухад өгөөгүй гэсэн. Тэгэхээр нь би за цоожлох байх гэж бодоод гараад явчихсан юм. Тэгээд шөнө 02.00 цагийн орчимд өрөөндөө ирэхэд бидний байрласан 13 дугаартай өрөөний хаалга нь хагас нээлттэй байсан тэгээд өрөөнд ортол манай найз болон миний цүнхнүүд онгорхой байсан. Тэгээд түрүүвчээ үзтэл дотор нь байсан 500 доллар, Соёмбо архи байхгүй болсон байсан учир би цагдаад мэдэгдсэн. Уг нь тэнд нэг камер байсан боловч ажиллуулдаг хүн нь байхгүй байсан. Би үүдний эмэгтэйгээс түлхүүр авах гэхэд зүгээр зүгээр би цоожлоно гэсэн болохоор өрөөгөө орхиод явсан юм гэжээ. /хх-н 12-16/
Гэрч П.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өглөө ээлж хүлээж авахад 5 дугаар давхарын 13 тоотод орсон хүмүүс сунгалт хийсэн гээд байж байсан. Түүнээс хойш би дахин уг өрөө рүү ороогүй. 2018 оны 11 дүгээр сарын 12-ны орой 18.00 цаг өнгөрч байхад уг өрөөнд байсан 3 хүн гадагшаа гарна гэж гарч ирсэн. Нэг орос хүн нь өрөөгөө түгжүүлий гэхээр нь би өөрсдөө түгжих ёстой гэж хэлсэн. Тэгээд би түлхүүрийг нь өгөх гэтэл манай нөгөө ээлжний ажилтан Туул өрөө хүлээлцэх гээд уг түлхүүрийг аваад явчихсан байсан. Тэгээд нөгөө орос хүнтэй ойлголцож чадахгүй байж байтал уурлаад гараад явчихсан. Би өрөөг нь түгжих ёстой байсан юм байна гэж бодоод Т хэлэх байсан боловч мартсан байсан. Уг өрөөний хүмүүс 2018 оны 11 дүгээр сарын 13-ны шөнө 01.50 цагийн орчимд орж ирээд 30 орчим минутын дараа бууж ирээд манай өрөөнд хулгай орсон байна гэсэн. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгөөд хяналтын камерыг ажиллуулдаг ажилтан О камерыг шүүхэд буудлын 7 дугаар давхарын 18 тоотод байсан хүмүүсээс нэг залуу өрөө өрөөний хаалга татаад яваад байгаа бичлэг байсан. Тэгээд уг хүнийг гарах гэж байхад нь бариад цагдаад өгсөн гэжээ. /хх-н 17-18/
Гэрч Д.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Тухайн бичлэгийг 5 дугаар давхарын 13 тоотод байсан хүмүүсийг гарсанаас хойш буцаж ирэх хүртэл тасралтгүй шүүсэн. 2018 оны 11 дүгээр сарын 13-ны 01.32 цагийн орчимд улаан хүрэн өнгийн куртиктэй, дотор талаар нь цагаан саарал өнгийн малгайтай ноосон цамцтай, цагаан саарал өнгийн биеийн тамирын өмдтэй, цэнхэр өнгийн пүүзтэй 22-25 орчим насны гартаа Гоёын шүүс барьчихсан эрэгтэй хүн уг өрөөрүү ороод 01.33 цагт зүүн талынхаа энгэрт буюу куртикэн дотроо юм хийчихсэн гарч ирээд буцаад 01.41 цагт дахин ороод 01.42 цагт дахин өвөртөө юм хийж гарч ирээд буцаад 01.50 цагт орж 2 секунт болж гарч ирэхдээ гартаа архи барьчихсан гарч ирээд буцаад 01.50 цагт дахин ороод гартаа юм барилгүй гарч ирсэн бичлэг байсан. Манай буудлын 7 дугаар давхарын 18 тоот өрөөнд байсан хүмүүсийн нэг байсан гэжээ. /хх-н 19-20/
Гэрч С.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би Б.Г төрсөн эх нь байгаа юм. Д.Г 19 оны 3 дугаар сарын 24-ны өдөр аймгийн сумын нэгдсэн эмнэлэгт төрсөн. Бага насаа цэцэрлэг сургуульд сурч өнгөрөөсөн. 2015 онд хотод Политехинкийн коллежийг мал аж ахуйн чиглэлээр төгссөн. 2015 онд цэргийн албанд татагдаад 2016 онд халагдсан. Цэргээс ирээд ажил олдохгүй янз бүрийн юм хийгээд яваад байсан. Би 2018 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө гэртээ хөдөө байсан болохоор хэргийн талаар мэдэх юм алга байна. Тухайн өдрүүдэд хүү маань байгууллагынхаа алтан намрыг тэмдэглэнэ гээд суудлаар хот явсан гэжээ. / хх-н 24-25/
М.С дансны хуулга /хх-н 26/30/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 55/
Дамно хөрөнгийн үнэлгээний тайланд: нэг шил Соёмбо архийг 41.500 төгрөгөөр үнэлжээ /хх-н 53-54/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 56/
Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа /хх-н 57/
Д.Г иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 33/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 32/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 34/
Д.Г хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоол /хх-н 50-51/,
Д.Г Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 44/, прокурорын тогтоол /хх-н 45-46/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 47-48/ зэрэг болно.
Д.Г нь 2018 оны 11 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг зочид буудлын дугаартай өрөөнд нэвтэрч үйлчлүүлэгч-н иргэн С Р Мн цүнхнээс соёмбо архи нэг ширхэг, 500 ам доллар буюу 1.283.585 төгрөг /ханш 2,567,17/ хулгайлж нийт 1.325.085 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ... Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... 18.00 цагийн орчимд гадагшаа гарахаар болоод өрөөгөө цоожлохоор доош буугаад үүдний ажилтнаас түлхүүр авахаар асуухад өгөөгүй гэсэн. Тэгэхээр нь би за цоожлох байх гэж бодоод гараад явчихсан юм. Тэгээд шөнө 02.00 цагийн орчимд өрөөндөө ирэхэд бидний байрласан 13 дугаартай өрөөний хаалга нь хагас нээлттэй байсан тэгээд өрөөнд ортол манай найз болон миний цүнхнүүд онгорхой байсан. Тэгээд түрүүвчээ үзтэл дотор нь байсан 500 доллар, Соёмбо архи байхгүй болсон байсан учир би цагдаад мэдэгдсэн гэсэн мэдүүлэг /хх-н 12-16/, Гэрч П.Нн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн.... би түлхүүрийг нь өгөх гэтэл манай нөгөө ээлжний ажилтан Туул өрөө хүлээлцэх гээд уг түлхүүрийг аваад явчихсан байсан. Тэгээд нөгөө орос хүнтэй ойлголцож чадахгүй байж байтал уурлаад гараад явчихсан. Би өрөөг нь түгжих ёстой байсан юм байна гэж бодоод Туулд хэлэх байсан боловч мартсан байсан. Уг өрөөний хүмүүс 2018 оны 11 дүгээр сарын 13-ны шөнө 01.50 цагийн орчимд орж ирээд 30 орчим минутын дараа бууж ирээд манай өрөөнд хулгай орсон байна гэсэн мэдүүлэг /хх-н 17-18/, гэрч Д.Он мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...01.32 цагийн орчимд улаан хүрэн өнгийн куртиктэй, дотор талаар нь цагаан саарал өнгийн малгайтай ноосон цамцтай, цагаан саарал өнгийн биеийн тамирын өмдтэй, цэнхэр өнгийн пүүзтэй 22-25 орчим насны гартаа Гоёын шүүс барьчихсан эрэгтэй хүн уг өрөөрүү ороод 01.33 цагт зүүн талынхаа энгэрт буюу куртикэн дотроо юм хийчихсэн гарч ирээд буцаад 01.41 цагт дахин ороод 01.42 цагт дахин өвөртөө юм хийж гарч ирээд буцаад 01.50 цагт орж 2 секунт болж гарч ирэхдээ гартаа архи барьчихсан гарч ирээд буцаад 01.50 цагт дахин ороод гартаа юм барилгүй гарч ирсэн бичлэг байсан. Манай буудлын 7 дугаар давхарын 18 тоот өрөөнд байсан хүмүүсийн нэг байсан гэсэн мэдүүлэг /хх-н 19-20/, Шүүгдэгч Д.Г мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... би тухайн үед хамт явсан хүмүүсээ хайж явж байгаад нэг өрөөг онгорхой байхаар нь ортол дотор нь хүн байхгүй байсан. Өрөөний буланд ширээн дээр спорт цүнх байхаар нь цүнхийг ухахад дотор нь 2 шил архи байсан бөгөөд би хайрцагтай 1 шил архийг аваад гарсан. Тэгээд уг архийг аваад өрөөндөө хамт байсан Хр, Нй, Ц, Хын найз гээд танихгүй залуу бид 5 уг архинаас нэг нэг удаа уусан. Тэгээд би буцаж нөгөө архи авсан өрөөндөө ороод цүнхийг ухтал нэг түрүүвч байсан. Тэр дотор америк доллар байхаар нь аваад үлдсэн нэг архи байсныг мөн аваад гарсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 22/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Д.Г холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул Д.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Д.Г 1.325.085 төгрөгийг гаргуулж н иргэн М Сй Рд олгохоор шийдвэрлэв.
Энэ хэргийн улмаас Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй болно.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Боржигон овогт Д Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Д.Г2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар Д.Г оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Д.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.Г 1.325.085 төгрөгийг гаргуулж Оросын Холбооны улсын иргэн М С Р олгосугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ,тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Гд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН