Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 55

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтлөн,

улсын яллагч Б.Баярхүү,

шүүгдэгч Д.А-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогт Д-гийн А-т холбогдох 000000000000000  дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1983 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Бурхантын 17 дугаар гудамж, 329 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б- овогт Д-гийн А

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.А-нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 16 цагийн орчим Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 19 задгай тоотод иргэн М.Г-ыг зодож биед нь баруун талын 5 дугаар хавирганы далд хугарал, зүүн хөмсөгт зулгаралт, зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд баруун 1, баруун 1,2 дугаар шүдний сулрал, доод уруулын салстад язрал, уруулд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Д.А-аас: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй...” гэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Хохирогч М.Г-ын: “...2018 оны 08 дугаар сарын 27-ны өдар гэрээсээ гараад явж байгаад гудамжны үзүүр дээр А-тай таарахад манай найзын машины ремин тасарчихсан солиод өгөөч гэхээр нь за тэгье гээд гэртээ хариад хүлээж байтал Д.А-машин янзлуулах найзтайгаа ирсэн бөгөөд машины реминийг янзалж дуусахад машинаа янзлуулсан залуу надад 10,000 төгрөг өгөхөөр нь 1 шил 0.5 литрийн “Хараа” архи аваад ууж сууж байгаад Д.А-намайг барилдъя гээд барилдсан. Тэгээд би барилдаж байгаад болъё гэж хэлэхэд чи яасан их больдог юм гээд намайг зодчихоод хоёр найзынхаа хамтаар явсан. Маргалдах шалтгаан байгаагүй. Хоорондоо барилдаж байгаад намайг зодчихоод явсанд гайхаж байна. Миний үүдэн дээд шүд хөдөлсөн, зүүн чих хөхөрсөн, баруун талын хавирга хугарсан байсан. Дүгнэлт дээр тусгагдсан гэмтлүүдийг А- миний нүүр хэсэг рүү гараараа цохиж, хөлөөрөө нэг өшиглөж, цээж рүү хөлөөрөө 1 удаа өшиглөж учруулсан. Би түүний машины антенийг нь бол аваад өөрийнхөө машин дээр тавьж үзсэн юм. Тэгсэн чинь Д.А-чи миний машины антенийг авчихлаа гэж уурлаад байсан. Тэгсэнээ барилдъя гээд барилдсан. Бид хоёр 2 удаа барилдсан, хоёуланд нь би унасан. Барилдаж дуусаад намайг босоход миний нүүрэн тус газар гараараа 2-3 удаа цохиод газар унахад хөлөөрөө нэг удаа толгой руу өшиглөсөн. Тэгээд антенаа буцааж авчихаад яваад өгсөн. Би Д.А-ыг цохиж зодсон, хэл амаар доромжилсон асуудал  байхгүй. Д.А-худал мэдүүлэг өгсөн байна. Манай хөрш айлын ах тухайн үед болсон зүйлийг харж байсан. Гэхдээ одоо нүүгээд явсан, холбоо барих утасны дугаарыг мэдэхгүй, хаашаа нүүсэн талаар нь бас мэдэхгүй байна...Одоо надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй, би эмчилгээний зардал гэж 100.000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20,22 дугаар хуудас/,

Гэрч Т.О-ийн: “...Болсон хэргийн талаар би хараагүй болохоор сайн мэдэхгүй байна, сүүлд нь А-аас өөрөөс нь сонссон. Манай нөхөр гэр бүлдээ халамжтай, хааяа архи уудаг ч агсам согтуу тавиад байдаггүй. Би нөхрийгөө хүн зодсонд гайхаж байна, согтуудаа л тийм зүйл хийсэн байх. Хүнтэй маргалдаад тэгээд зодолдсон гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/

   

Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн №10671 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28 дугаар хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд

Шүүгдэгч Д.А-нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Тэр өдөр таньдаг ах болох Ариунболд надаас “ремин сольдог хүн байна уу” миний машины ремин нь тасарчихлаа” гэж байсан юм. Тэгээд би Д.Ариунболдод “засах хүн олчихлоо” гэхэд машинаа унаад ирсэн. Тэгээд би машинаа унаад Д.Ариунболд бас машинаа унаад Баяраа гээд залуутай хамт ирсэн. Тэгээд бид гурав уулзаад М.Г-ын гэрт нь очоод Ариунболдын машиныг янзлуулсан. Тэр үед би өөрийн унаж очсон машиныг М.Г-ын гэрийн үүдэнд байршуулаад орхисон байсан. Тэгээд М.Г- янзалж дуусахад Баяраа түүнд 10.000 төгрөг өгсөн. Ганбаатар уг мөнгийг Баяраад буцааж өгөөд архинд явуулсан. Баяраа архи авчираад бид нар бөөнөөрөө хувааж ууж байхад М.Г- гэнэт босоод миний машины хаалган дээр суурилуулсан байсан антенийг салгаж аваад өөрийнхөө машинд суурилуулчихсан. Тэгэхээр нь миний уур хүрээд би М.Г-ыг барьж аваад барилдсан. Нийт 2 удаа барилдаж би дандаа давсан. Тэгэхэд М.Г- босож ирэхдээ уурлаад намайг пизда гэхээр нь би түүний нүүрэн тус газар нь гараараа 2-3 удаа цохисон. М.Г- газар унаад нүүрээ дараад хэвтэхээр  нь би хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгээд антенаа салгаж аваад шууд явсан...тухайн үед барилдаж байхад нүүр болон бусад хэсгээрээ шүргэлцсэн. Тэрийгээ цохисон гэж худлаа хэлсэн юм. Анх мэдүүлэг өгөхдөө айгаад тэгээд хэлчихсэн юм. Надаас өөр цохиж зодсон хүн байхгүй, түүнд учирсан гэмтлийг би учруулсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа  /хх-ийн 32 дугаар хуудас/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36 дугаар хуудас/,

-Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 33 дугаар хуудас/,

-Боловсролын талаарх мэдээлэл /хх-ийн 35 дугаар хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

       Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж Д.А-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч Д.А-нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 16 цагийн орчим Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 19 задгай тоотод иргэн М.Г-ыг зодож биед нь баруун талын 5 дугаар хавирганы далд хугарал, зүүн хөмсөгт зулгаралт, зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд баруун 1, баруун 1,2 дугаар шүдний сулрал, доод уруулын салстад язрал, уруулд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/, хохирогч М.Г-ын мэдүүлэг /хх-ийн 19-20, 22 дугаар хуудас/, гэрч Т.О-ийн мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/

           Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн №10671 дугаартай

  1. М.Г-ын биед баруун талын 5 дугаар хавирганы далд хугарал, зүүн хөмсөгт зулгаралт, зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд баруун 1, баруун 1,2 дугаар шүдний сулрал, доод уруулын салстад язрал, уруулд цус хуралт  гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр  үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги  алдалтанд нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Хохирогч М.Г-ын биед баруун талын 5 дугаар хавирганы далд хугарал, зүүн хөмсөгт зулгаралт, зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд баруун 1, баруун 1,2 дугаар шүдний сулрал, доод уруулын салстад язрал, уруулд цус хуралт бүхий хөнгөн хохиролыг шүүгдэгч Д.А-нь учруулсан байна.

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.А-ыг хохирогч М.Г-ын биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч Д.А-нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

Гэмт хэргийн хохирол, хор уршиг, бусад байдал:

Шүүгдэгч Д.А-аас эмчилгээний зардалд хохирогч М.Г-т 100.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан бөгөөд хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний баримт бичиггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Д.Ариубаяр нь цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус дурьдах нь зүйтэй.      

     

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  

1. Б- овогт Д-гийн А-ыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.А-ыг 600 / зургаан зуу / нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 / зургаан зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.А-ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

             4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Д.А-т мэдэгдсүгэй.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Д.А-нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Д.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             П.ТУЯАТ