Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 04

 

 

 

 

 

 

 

 

Д.Отгонбаатарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

          Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий  шүүгч Т.Даваасүрэн, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд,

                                     Прокурор    Д.Ганцэцэг

                                     Өмгөөлөгч   Б.Хандмаа

                                     Хохирогч О.Пүрэвдорж

                                     Ялтан Д.Отгонбаатар

                                     Нарийн бичгийн дарга Г.Дорждулам нарыг оролцуулан,

       Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж, шүүгч М.Мандахбаяр, Д.Цэцэгээ нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 106 дугаар шийтгэх тогтоолд ялтны өмгөөлөгч Б.Хандмаагийн гаргасан давж заалдах гомдлоор, Д.Отгонбаатарт холбогдох эрүүгийн 201615000246 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Уянга суманд 1990 оны 08 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, ээжийн хамт хамт Өвөрхангай аймгийн Уянга сумын “Шуранга” 4 дүгээр баг “Нарийн” гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар гэм буруутайд тооцогдож, мөн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэгдэж байсан,  Амаг овогт Даваацэрэнгийн Отгонбаатар /Регистрийн дугаар ЙО90082316/

         Ялтан Д.Отгонбаатар нь ялтай байх хугацаандаа, согтууран бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж /хутгыг/ зэвсгийн чанартай зүйл хэрэглэн 2016 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 20 цагийн орчим Өвөрхангай аймгийн Уянга сумын “Шуранга” 4 дүгээр багийн нутаг “Нарийн” гэх газар хохирогч О.Пүрэвдоржийг үл ялих зүйлээр шалтаглан зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулж догшин авирлаж танхайрсан,

улмаар танхайрах явцдаа О.Пүрэвдоржийн гэрийн бүрээс туурга, хошлонг хутгаар сийчин гэмтээж 303000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Прокурорын газраас түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.  

             Анхан шатны шүүх, Даваацэрэнгийн Отгонбаатарыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж гэмтээсэн, бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, хүч хэрэглэн, догшин авирлаж, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэн танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Д.Отгонбаатарыг Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хөнгөн ялыг хүндэд багтаан, Д.Отгонбаатарын биечлэн эдлэх ялыг 3 жил 5 сарын хугацаагаар тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан мөн зүйлийн 52.5-д зааснаар Д.Отгонбаатарт оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр, Д.Отгонбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 600000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй болохыг тус тус дурдан, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхэг, гэрийн ременэн хошлонгийн тасархай 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устган, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар Д.Отгонбаатарын эзэмшлийн "Nokia" маркийн гар утсыг битүүмжилсэн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, Д.Отгонбаатарт урд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих журмыг дурдан шийдвэрлэжээ.  

           Ялтны өмгөөлөгч Б.Хандмаагийн гаргасан давж заалдах гомдолд:

        Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-д заасан “Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн заалтад нийцээгүй гэж үзэн хэргийг хянуулахаар дор дурдсан үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

         Нэг. Ялтан Д.Отгонбаатарын үйлдсэн гэмт хэрэг хувийн сэдэлттэй байхад үл ялих зүйлээр шалтаглаж танхайрах сэдэлттэй үйлдсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар зүйлчилж ял оногдуулсанд гомдолтой байна.

1. Улсын Дээд Шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 41 тоот тогтоолын 2.1-д зааснаар танхайрах гэмт хэрэг нь ямар ч шалтгаангүй, эсхүл ялимгүй зүйлээр шалтаглан үйлдэгдсэн байдаг бол хүний амь бие эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг нь тодорхой сэдэлттэй, тухайлбал хувийн таарамжгүй харьцаа, эр эмийн хардлага, хохирогчийн зүй бус ажиллагаа зэргээс үүдэн өөр хоорондоо маргалдсан, зодолдсон, доромжилсон, бие махбодид нь гэмтэл учруулсан нь олон нийтийг илтэд хундэтгэн үзээгүй, буюу нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчөөгүй байвал хүний амь бие, эрүүл мэнд, эрх, эрх чөлөө, алдар хүнд, нэр төрийн эсрэг гэмт хэргээр зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан.

Хавтаст хэргийн материалаас харахад хохирогч Пүрэвдорж, ялтан Отгонбаатар нар нь 23 жил хамт өвөлжсөн өвөлжөөний газар болон саравчаа дундаа хамтран өмчилдөг хөршүүд байсан нь харагддаг.

Хавтаст хэргийн материалд авагдсан гэрч Н.Пүрэвсүрэнгийн мэдүүлэг... “Нарийн гэх газар 1 дор нутагладаг Даваасамбуу /ялтан Отгонбаатарын ах/ гэгчээс энэ өвөлжөөг Пүрэвдорж гуай зарна гээд явсан, энэ өвөлжөө нь чухам хэний нэр дээр гэрчилгээ нь байдаг өвөлжөө юм бэ гэж асуухад Даваасамбуу нь миний нэр дээр байдаг манай өвөлжөө байгаа юм. Харин хаваржаа нь Пүрэвдорж гуайнх юм гэж хэлж байсан юм”. /хх-52 тал/ гэсэн мэдүүлэг байдаг. Эндээс харахад Отгонбаатар, Даваасамбуу нар нь энэ өвөлжөө бүхлээрээ өөрсдийнх нь өмч болох ёстой гэсэн бодолтой байсан нь харагдаж байна. Хаваржааг нь хохирогч Пүрэвдорж гуай зарсан талаараа ярьдаг.

Мөн хавтаст хэргийн материалд авагдсан гэрч Бямбадолжингийн мэдүүлэгт: “Амжих уу пизда минь ээ, та нар өвөлжөөгөө зарж идчихээд одоо манайхыг зарж идэх гэлээ гээд байсан”. /хх-28б тал/ гэсэн мэдүүлгээр Отгонбаатар нь хохирогч Пүрэвдорж гуайтай өвөлжөөнөөс болж хувийн таарамжгүй харилцаа үүсгэсэн гэдэг нь нотлогддог.

Пүрэвдорж гуай өвөлжөөгөө зарах талаар хүмүүст ярьсан нь гэдэг нь хохирогч Пүрэвдорж гуайн өөрийн нь мэдүүлэг... “Манайх өвөлжөөгөө зарна, та нар авахгүй юу” /хх-ийн 41б тал мэдүүлэг/, гэрч Цэрэнлхагвын мэдүүлэг ... “хавар мал төллөж байх үеэр байхаа өвөлжөөгөө зарах гэсэн юм чи авах уу л гэж байсан” /хх-ийн 51б тал/, “гэрч Пүрэвсүрэнгийн мэдүүлэг... “Пүрэвдорж гуай саравч хашаа зарна авах хүн байвал мэдэж байгаарай гэж захьсан”, гэрч Даваацэрэнгийн мэдүүлэг ...”тухайн үед манай хүү гэртээ ирчихээд Пүрэвдоржийг манай саравчийг бид нарт хэлэлгүй зарна гэсэн гээд орилоод байсан”. /хх-ийн 60б тал/ зэрэг мэдүүлгүүдээр нотлогддог.

Улсын Дээд Шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 41 тоот тогтоолын 2.2-т “Танхайрах үйлдэл нь урьдчилан төлөвлөөгүй, гэнэт үүссэн шинжтэй, эмх замбараагүй байдаг бол хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг нь ихэвчлэн тооцож төлөвлөсөн, тодорхой үр дүнд хүрэхийг эрмэлзэж, үйлдлээ өөрөө хянаж, хүссэн үр дүндээ хүрээд үйлдлээ зогсоодог зэрэг онцлогтойг хэргийг зүйлчлэхдээ анхаарвал зохино” гэж тайлбарласан.

Гэтэл хэргийн материалд авагдсан хохирогч Пүрэвдорж гуайн мэдүүлэгт … “Тэр үед Нарийны аманд айлд ороод ална хядна гээд яваад байсан гэсэн. /хх-ийн 26 тал/ гэсэн мэдүүлгээр Отгонбаатарт энэ гэмт хэргийг үйлдэх сэдэлт аль хэдий нь бий болсон байсан гэдэг нь харагдаж байна.

2.Тэгвэл хохирогч Пүрэвдорж гуай дундын өмчлөлийн өвөлжөөгөө зарах болсон талаар хүмүүст ярьсан нь үл ялих, ялимгүй зүйл мөн үү гэсэн асуулт гарч байна.

Уг өвөлжөөний гэрчилгээ нь Даваасамбуугийн нэр дээр бүртгэлтэй байдаг ч гэсэн Отгонбаатар, түүний ээж Даваацэрэн, дүү Даваасамбуу 3 нь нэг өрхөд харъяалагддаг тул Даваасамбуугийнхаа нэр дээр өвөлжөөний өмчлөх эрхийг бүртгүүлсэн байдаг. Багийн засаг даргын ам бүл 3 гэсэн тодорхойлолт байдаг /хх-ийн 98, 99 тал/,

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т “Дундаа хэсгээр өмчлөгч бүр ногдох хэсгээ бусдын өмчлөлд шилжүүлэх буюу өөр байдлаар захиран зарцуулах эрхтэй бөгөөд ийнхүү захиран зарцуулах хэсгээр өмчлөгч бусад өмчлөгчдөд мэдэгдэх үүрэгтэй”, 108.4-т “Дундаа хамтран өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ бусад бүх этгээдийн зөвшөөрөлтэйгээр тэдгээрийн хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлын үүднээс бусдад шилжүүлэх буюу өөр хэлбэрээр захиран зарцуулж болно” гэж заасан.

           Эндээс харахад хохирогч Пүрэвдорж гуай Отгонбаатар түүний ээж, ах зэрэг
эдгээр хүмүүст дундын өмчлөлийн зүйлийн өөрт ногдох хэсгийг бусдад зарах
талаар мэдэгдэх, зөвшөөрөл авах иргэний хуульд заасан үүргээ биелүүлээгүй
байна.                                                                                                                 ,

Энэ нь хохирогч Пүрэвдорж гуайн мэдүүлэг ... “Би манайхтай ойролцоо өвөлждөг айлуудад манайх өвөлжөөгөө зарна та нар авахгүй юу гэж хэлж байсан. Гэхдээ өвөлжөөгөө зарах болбол Отгонбаатарынхтай ярьж байгаад энэ айлд эзэмшдэг хэсгээ өгсөн шүү гэж хэлнэ гэж бодож байсан”. хх-ийн 38, 41, 42 тал гэсэн мэдүүлгээр нотлогдож байна.

Хохирогч Пүрэвдорж гуайн хэргийн материалын хамгийн сүүлд авагдсан өөрийн гараар бичсэн хүсэлт дээр Отгонбаатарын эмээ бидний дотны хүн байсан, Отгонбаатарыг хөлд орж байхаас нь хамт өвөлжиж 23 жил өнгөрсөн талаар бичсэн байдаг. Тэгвэл 20 гаран жил хамт өвөлжсөн ийм дотно хөршүүд байсан юм бол өвөлжөөний өөрт ногдох хэсгийг зарах талаар Отгонбаатар болон ээж, ахад нь энэ талаар яагаад хэлээгүй вэ? Өвөлжөөний өөрт ногдох хэсгийг хэлэхгүй зарчихвал бидэнд гомдож юм байх гэж яагаад бодож болоогүй юм. 2016 оны хавар өвөлжөөгөө зарах асуудлын талаар Пүрэвдорж гуай эхэлж Отгонбаатарт хэлсэн бол 2016 оны 07 дугаар сард ийм гэмт хэрэг үйлдэхгүй ч байсан юм билүү. Ямартаа ч энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь өвөлжөө зарах асуудалтай салшгүй холбоотой.

2016 оны 07 дугаар сарын 12-ны өдөр гэмт хэрэг үйлдэгдсэн газар 4-5 байхад яагаад заавал Пүрэвдорж гуайнх руу очих болсон бэ гэдгийг бодож үзэх хэрэгтэй.

Танхайрах гэмт хэрэг нь нийгмийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн ангилалд багтдаг. Тэгэхээр танхай этгээд гэдэг бол ямар ч шалтгаангүй эсвэл үл ялих зүйлээр шалтаглаж хэнийг ч хамаагүй, зодож цохиод, эвдэж сүйтгээд нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчөөд хүмүүсийг тайван амьдруулдаггүй тийм л хүнийг хэлнэ. Тэгвэл ялтан Отгонбаатар нь энэ танхай этгээд гэх нэр томъёонд хамаарах уу?

Хоёр. Шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолын тодорхойлох нь хэсэгт “Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хандмаа нь шүүгдэгч Д.Отгонбаатарыг … танхайрсан гэмт хэрэг үйлдээгүй, өвөлжөөг нь зарна гэснээс болж хувийн таарамжгүй харьцаа бий болсон. Хохирогч О.Пүрэвдоржтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж хохирогчийн бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар зүйлчилж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан” гэж миний шүүх хуралдааны шүүмжийн шатанд өмгөөллийн үгэнд хэлсэн хүсэлтийг дутуу бичсэн байна. Би шүүх хуралдааны шүүмжийн шатанд Отгонбаатарыг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1, 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар зүйлчилж өгнө үү гэж хэлсэн.

Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолыг хянан үзэж Д.Отгонбаатарын зэвсгийн чанартай зүйл ашиглан танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэх зүйлчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1, 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар зүйлчиж өгнө үү... гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Ганцэцэг гаргасан дүгнэлтэндээ:

Д.Отгонбаатарт  холбогдох хэргийг зөв зүйлчилсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул уг шийтгэх тогтоолыг хэвээр үлдээн, ялтан Д.Отгонбаатарын өмгөөлөгч Б.Хандмаагийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгуулах саналтай байна...гэв.

ХЯНАВАЛ:

          2016 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 20 цагийн орчим Өвөрхангай аймгийн Уянга сумын “Шуранга” 4 дүгээр багийн нутаг “Нарийн” гэх газар Д.Отгонбаатар нь ялтай байхдаа, согтууран бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн, хохирогч О.Пүрэвдоржийг хамтран эзэмшдэг өвөлжөөгөө хэлэлгүй бусдад зарах гэснээс шалтаглан зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулж догшин авирлаж танхайрсан, улмаар танхайрах явцдаа О.Пүрэвдоржийн гэрийн бүрээс туурга, хошлонг хутгаар сийчин гэмтээж 303000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан

        Хохирогч О.Пүрэвдоржийн “... Манай гэр Уянга сумын 4 дүгээр багийн Нарийн гэх газар байдаг юм. Харин Отгонбаатарынх манай хажууханд байдаг юм. Манай эхнэр хот руу эмчилгээ хийлгэх гээд явсан байсан болохоор би гэртээ ганцаараа байж байсан чинь 2016 оны 07 дугаар сарын 12-ны өдөр намайг гэртээ байж байхад Д.Отгонбаатар согтуу гэртээ ирж байгаа харагдсан. Тэгээд гэртээ согтуу орилоод байхаар нь манайд ороод ирэх байх гээд би гэрийнхээ хаалгыг түгжсэн юм. Гэтэл манай гэрийн хаалганы цоожийг нь суга татаад ороод ирсэн. Тэгээд гэрт орж ирээд надад агсам тавиад зодох гээд байхаар нь гарнаас нь барьж аваад гэрээсээ дагуулаад гарсан. Тэгээд би гэрийнхээ гадаа Отгонбаатарын хоёр гараас барьчихаад зогсож байхад миний толгой руу мөргөөд, бие рүү өшиглөөд дийлдэхгүй байхаар нь хажуу айлынхаа хүмүүсийг дуудсан. Миний нүүр рүү нулимаад агсан тавиад зодсон. Яагаад тийм зүйл болсон талаар мэдэхгүй, би бол Отгонбаатартай маргасан зүйл огт байхгүй. Зүгээр байхад агсам тавиад, зодсон. Тийм болохоор их гомдолтой байна. Тэгээд хажуу айлын хүн намайг дуудсан чинь гарч ирээд бид хоёрыг салгасан. Тэгэхээр нь би гэртээ ороод ахиад хаалгаа түгжсэн. Хажуу айлын хүн Отгонбаатарыг гадаа аваад хоцорсон. Гэтэл жаахан байж байгаад дахиад манай гадаа Отгонбаатар ирээд манай гэрийн хаалгыг онгойлгох гээд өшиглөөд байсан чинь манай хажуу талын хүн Отгонбаатарыг цааш нь аваад явсан. Гэтэл жаахан байж байгаад удалгүй хутга бариад буцаж ирээд, надад хаалга онгойлго уулзчихаад явъя гэхээр нь айгаад онгойлгоогүй, тэгсэн чинь гэрийн гаднаас хана өшиглөөд хутгаараа манай гэрийг нэвт, нэвт дүрээд байсан. Бас бүслүүр огтлоод байхаар нь би хүүхдүүд рүүгээ утсаар залгаад хэлсэн. Тэгээд манай хүүхдүүд цагдаад хэлчихээд хотоос машинаар гарсан байсан. Отгонбаатар манайд 20 цаг 30 минутын орчимоос 3 цаг шахуу агсам тавьсан. Тэгээд цагдаа ирээд Отгонбаатарыг аваад явсан. Манай гэрийг зөндөө олон нэвт дүрсэн байсан. Би маш их гомдолтой байна. Хэрэв хаалга онгойлгосон бол намайг алах байсан байх. Тухайн үед Отгонбаатар миний нүүр рүү мөргөөд хамар гэмтээж, тархи хөдөлгөсөн. Өөр бол гэмтэл аваагүй, харин гэрийн бүслүүр хутгаар таслаад гаднаас нь олон удаа нэвт, нэвт дүрсэн. Тэр өвөлжөөн дээр Отгонбаатарынхтай манайх 23 жил хамт өвөлжиж байна. Тэр өвөлжөө Отгонбаатарын эмээгийнх нь манайхтай хамт хүнээс худалдаж авч байсан. Өвөлжөөний тал мөнгийг манайх өгөөд, тал нь Отгонбаатарын эмээ мөнгийг нь өгөөд худалдаж авч байсан. Тэр үед газрын гэрчилгээ гэж байхгүй байсан болохоор сүүлд нь газрын гэрчилгээ авахдаа нэг хүний нэр дээр өгнө гэж газрын албанаас хэлэхээр хамт байнга өвөлждөг болохоор Отгонбаатарын ахынх нь нэр дээр бичиг баримтыг нь авсан байсан. Тэгээд манай хүүхдүүд бүгдээрээ хот руу явсан болохоор тухайн өвөлжөөний өөрийн эзэмшлийн хэсгийг хүнд зарчихаад хотруу орно гэж бодож байсан. Би манайхтай ойролцоо өвөлждөг айлуудад манайх өвөлжөөгөө зарна та нар авахгүй юу гэж хэлж байсан. Гэхдээ өвөлжөөгөө зарах болвол Отгонбаатарынхтай ярьж байгаад энэ айлд эзэмшдэг хэсгээ өгсөн шүү гэж хэлнэ гэж бодож байсан. Отгонбаатар тухайн ярианаас болж намайг зодож агсам тавьсан талаар мэдэхгүй. Учир зүггүй согтуу ирээд хаалга эвдчих гээд байсан. Отгонбаатартай урд нь маргалдаж байгаагүй. Отгонбаатар миний хохирлыг бүрэн барагдуулсан болохоор нэхэмжлэх зүйл байхгүй. Харин утсаар яриад уучлаарай гэхгүй байгаад жаахан гомдолтой байна...” гэсэн /хх-ийн 38, 41, 42 х/,

Гэрч Б.Түвшинжаргалын “... Манайхтай Отгонбаатарынх, Болдбаатарынх, Цэрэнлхагва гэж айлууд хамт зусаж байгаа юм. Тэгээд манай хүүхдүүд хотод байдаг болохоор нөхөр бид 2 хөдөө мал дээр хоёулхнаа байдаг. Би тухайн үед болох 2016 оны 07 дугаар сарын 12-ны өдөр хотод хүүхдүүдтэйгээ хамт байсан болохоор манай нөхөр гэртээ ганцаараа малаа харж байсан юм. 2016 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 21 цагийн орчим намайг хүүгийндээ байж байхад манай нөхөр утсаар яриад Отгонбаатар агсам тавиад байна гэсэн. Тэгэхээр нь манай хүүхэд аймгийн цагдаагийн утас олоод дуудлага өгсөн. Гэтэл нөхөр маань ахиж утсаар залгаад одоо бүр гэрийн гаднаас хутгаар дүрээд эхэллээ, согтуу агсан тавиад алах гээд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүүхдүүддээ хэлсэн чинь манай хүүхдүүд хотоос гарсан. ...хажууд нь байгаагүй учраас өөр юу болсон талаар мэдэхгүй, гомдолтой байна, учирсан хохирлоо гаргуулж авмаар байна. Хутга барьсанд нь маш их гомдож байна...” гэсэн  /хх-ийн 49-50 х/,

         Гэрч Н.Пүрэвсүрэнгийн  “... Пүрэвдорж гуай надтай Уянга сумын төвд захиргааны конторын гадаа байх 2016 оны хавар 04 дүгээр сарын үед байсан санагдана, тааралдаад Уянга сумын 4 дүгээр багийн нутаг Нарийн гэх газар байршилтай өвөлжөөний саравч хашааг зарна авах хүн байвал мэдэж байгаарай гэж захисан юм. Чухам хэдэн төгрөгөөр зарах тухай талаар надад тодорхой юм яриагүй тэгээд би Пүрэвдорж гуайг Нарийнд байрлах өвөлжөөний саравч зарна гэсэн болохоор сонгуулийн ажлаар "Нарийн" гэх газар явж байгаад хамт нэг дор тэр зарна гэсэн өвөлжөөн дээр нутагладаг Даваасамбуу гэгчээс энэ өвөлжөөг Пүрэвдорж гуай зарна гээд явсан энэ өвөлжөө нь чухам хэний нэр дээр гэрчилгээ нь байдаг өвөлжөө юм бэ гэж асуухад Даваасамбуу нь миний нэр дээр байдаг манай өвөлжөө байгаа юм. Харин хаваржаа нь Пүрэвдорж гуайнх юм гэж хэлж байсан юм. ... би Отгонбаатарын хамаатан ах Даваасамбуугийнд ороод л энэ талаар ярьж байсан юм. Отгонбаатарын хамаатны ах Даваасамбуугийн эзэмшлийн өвөлжөө юм билээ. Гэрчилгээ нь ч Даваасамбуугийн нэр дээр байдаг ...” гэсэн /хх-ийн 52 х /

        Гэрч Б.Болормаагийн “...Тэр өдөр намайг аавынд байж байхад Отгонбаатар нилээн халамцуу аавынд орж ирсэн юм. Тэгээд Отгонбаатар аавынхаас гараад явсаны

дараа удалгүй Пүрэвдорж ахын гэрийн гадаа оччихсон маргаад байгаа болтой
Пүрэвдорж ахтай барилцаад авсан байсан. Тэгэхээр нь ээж очиж салгаад гэр рүү нь
авч явах гэж байгаа болтой байхад нь би очоод Отгонбаатарыг ээжтэй хамт гэрт нь
хүргэж өгсөн. Тэгээд гэртээ ирээд байж байтал Отгонбаатар дахиад Пүрэвдорж
ахын гэрийн гадаа ирчихсэн хаалгыг нь нүдээд чи миний газрыг зарлаа гээд байгаа
бололтой байсан. Би Отгонбаатарыг жаахан байж байгаад явах байх гэж бодсон чинь Пүрэвдорж ахын гэрийн хаалгыг нүдээд ерөөсөө явахгүй байсан. Тэгэхээр нь би ганцаараа очоод Отгонбаатарт боль гэж хэлээд гэрлүү нь аваад явах гэтэл халамцуу болохоор дийлэхгүй байсан. Тэгээд гэр нь жаахан зайтай байсан болохоор ойроор нь Цэрэнлхагва ахынд оруулчихсан юм. Тэднийд хүн байхгүй байсан унтаг гэж бодсон юм. Отгонбаатарыг Цэрэнлхагва ахынд оруулаад хаалгыг нь гаднаас уяад орхисон. Тэгээд аавынд орж ирээд унтах гээд байж байтал. Отгонбаатар Цэрэнлхагва ахынхаас гараад ирчихсэн Пүрэвдорж ахын гэрийн гадаа оччихсон орилоод гэрийг нь нүдээд байсан. Цагдаа дуудсан байсан болохоор шөнө унтах гэж байхад цагдаа нар ирээд Отгонбаатарыг аваад явсан. Ээжийн ярьснаар Отгонбаатар Пүрэвдорж ахыг мөргөсөн гэсэн. Би бол цохиж зодсон талаар хараагүй. Өвөлжөөний газрыг зарах гэсэн юм болов уу би сайн мэдэхгүй. Отгонбаатар согтуугаараа орилоод байсан. Тэрнээсээ болсон байх өөр зүйл мэдэхгүй. Пүрэвдорж ахын биед гэмтэл учирсан эсэхийг мэдэхгүй гэрийн бүрээсийг нь юу ч үгүй урчихсан, хошлонг нь тасалчихсан байна лээ. Өөр мэдэхгүй. Цэрэнлхагва ахын хутгыг барьсан юм шиг байна билээ...” гэсэн  /хх-ийн 54-56 х/,

         Гэрч Б.Даваасамбуугийн “...Манай өвөлжөөн дээр өвөлжиж байгаа Пүрэвдорж нь надтай ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй. Нэг нутгийн болохоор бие биеэ сайн таниж мэдэх хүмүүс юм. Уг өвөлжөөг Пүрэвдоржийн манай хоёр талаар хувааж авч худалдаж авсан юм. Өөрөөр хэлбэл уг өвөлжөөний тал нь

манайх, баруун талын тал нь Пүрэвдоржийнх юм. Би өвөлжөөний өөрийн
эзэмших хэсэгтээ эзэмших гэрчилгээг өөрийн нэр дээр авсан юм. Пүрэвдорж нь уг
өвөлжөөний өөрийн эзэмших тал хэсэгтээ эзэмших гэрчилгээг өөрийн нэр дээр
авсан эсэхийг мэдэхгүй. Иймд Пүрэвдорж нь уг өвөлжөөний өөрийн эзэмших хэсгээ
зарж худалдах эрхтэй юм. Би өвөлжөөний өөрийн эзэмших хэсгээ бусдад зарж
худалдана гэж огт бусдад хэлж байгаагүй. Харин Пүрэвдорж нь өөрийн эзэмших
хэсгээ энэ оны хавар бусдад зарна гэж ярьсан байсан юм. Т.Пүрэвдорж нь аймгийн
төвд том гэрээр амьдардаг ба хааяа жижиг гэрээрээ хөдөө мал дээрээ гарч ирдэг
айл юм. Ер нь Пүрэвдоржийнх сүүлийн хэдэн жил уг өвөлжөөн дээр өвөлжөөгүй ба
мал нь аймгийн зүүн талд Онгийн гол хавьд байдаг гэсэн”... /хх-ийн 57х/,

Гэрч П.Цэрэнбалжирын  “... би Улаанбаатар хотод эхнэр хүүхдүүдтэйгээ амьдардаг юм. 2016 оны 07 дугаар 12-ны үед манай ээж Улаанбаатар хотод ажилтай байсан болохоор аав маань ганцаараа гэртээ хөдөө малаа, гэрээ харж байсан юм. Гэтэл 2016 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 22 цагийн орчимд байх аав маань утсаар ээж, ах бид нар луу залгаад айлынхаа залуу болох Отгонбаатарыг согтуу орж ирээд зодож нүдлээ, мөн хаалга цоожилсон чинь гэрийн гаднаас хутгаар нэвт, нэвт дүрээд алах гээд байна гэж хэлэхээр нь ах бид нар ээжийг хотод орхиод шууд гарсан. Гарахаасаа өмнө цагдаад хэлчихээд гарсан. Тэгээд ах бид нарыг хотоос хөдөө гэртээ ирсэн чинь манай аавын маань гэрийг хутгаар маш олон удаа нэвт дүрж, бүслүүрийг тасалсан, хаалга, ханыг нь эвдээд зогсохгүй 60 настай аавын маань нүд, хамрыг гэмтээж зодсон байсан...” гэсэн /хх-ийн 62х/ мэдүүлгүүд болон гэрч Д.Амарзаяа /хх-ийн 61х/, П.Дашдэмбэрэл /хх-ийн 63х/,  П.Дашдондов /хх-ийн 65х/, Б.Даваадорж /хх-ийн 111х/, Б.Даваадагва /хх-ийн 112х/, Д.Өлзий-Орших /хх-ийн 113х/ нарын мэдүүлгүүд,

 “...1.О.Пүрэвдоржийн биед хамар ясны далд хугарал, баруун хацарт цус хуралт, хамарт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдож байна.

2. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 5. Тогтоолд дурьдснаар хэрэг болсон гэх цаг хугацааны гэмтлийг тогтооно...” гэсэн Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 229 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 68х/, Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-23х/, эд мөрийн баримтаар хураан авсан үзүүр хэсгээрээ хугарсан хутга, гэрийн ременэн хошлонгийн тасархай зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож байна.

 

Д.Отгонбаатарыг Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн  хуулийн  тусгай  ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар гэм буруутайд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул түүнийг ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн гэж хүндрүүлэн үзэх хууль зүйн үндэслэлгүй гэж тус тус дүгнэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий гарсан байна.

Иймд анхан шатны шүүх Д.Отгонбаатарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар ял оногдуулсан нь үндэслэлтэй байх тул ялтны өмгөөлөгч Б.Хандмаагийн Д.Отгонбаатарын үйлдсэн хэргийн зүйлчлэлийг 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар хөнгөрүүлөн зүйлчлүүлэхийг хүссэн давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Харин Д.Отгонбаатарын догшин авирлан танхайрсан үйлдэл, танхайрах явцдаа О.Пүрэвдоржийн гэрийн бүрээс туурга, хошлонг хутгаар сийчин гэмтээж 303000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл зэрэг нь түүний хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн танхайрсан үйлдэлдээ хамаарагдан зүйлчлэгдэх тул прокурорын газраас Д.Отгонбаатарт Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэнийг хэрэгсэхгүй болгон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлд оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4, 321 дүгээр зүйлийн 321.1.3-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016  оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 106 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

1 дэх заалт болгон “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2-т зааснаар Даваацэрэнгийн Отгонбаатарт Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг хэрэгсэхгүй болгосугай” гэж нэмэн,

1 дэх заалтыг 1.1 заалт болгон уг заалтаас “бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж гэмтээсэн,” “тус тус” гэснийг,

2 дахь заалтаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар” гэснийг,

3 дахь заалтыг бүхэлд нь тус тус хасч шийтгэх тогтоолын бусад хэсгийн хэвээр үлдээн, өмгөөлөгч Б.Хандмаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

           2. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                                          ШҮҮГЧИД                              Т.ДАВААСҮРЭН                 

                                                                                          М.МӨНХДАВАА