Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2019/ШЦТ/12

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Э хөтлүүлж

Улсын яллагч: Э.Б

Шүүгдэгч: М.А нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн М Ад холбогдох 1812... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1972 оны 03 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Архангай аймгийн Өгийнуур сумын Дойт багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд өмнө 1988 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймгийн шүүхийн 06 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 112.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, 1988 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Сэлэнгэ аймгийн шүүхийн 36 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, 1991 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 69 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 112.2, 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 4 жил 4 сар 6 хоногийн хугацаагаар хорих ялаар, 1997 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймгийн шүүхийн 61 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.1, 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, 2001 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 185 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2, 124 дүгээр зүйлийн 124.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 6 жилийн хугацаагаар хорих ялаар, 2005 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Хөвсгөл аймгийн сум дундын шүүхийн 144 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2, 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жил 7 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялаар, 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн  147 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 261 дүгээр зүйлийн 261.2, 230 дугаар зүйлийн 230.2, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 15 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх журмын дагуу 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ялаас чөлөөлөгдөж, суллагдсан, Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 100 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Б овгийн М А /РД:/  

                   Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч М.А нь 2018 оны 07 дугаар сарын 15-ны орой Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй багийн Орхон хорооллын гудамжинд иргэн М.Сыг үл ялих зүйлээр шалтаглан дурангийн модон хайрцагаар зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүх хуралдааны үед:

Шүүгдэгч М.Аы өгсөн:... би 2-3 удаа шанаа хэсэгт нь цохисон, мөн дурангийн гэрээр толгой дундуур нь цохиход толгойноос нь цус гарсан...энэ миний буруу, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг  

Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч М.Сын өгсөн:...Намайг 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Өгийнуур сумын Зэгстэй багийн төвд гудамж хороолол болох Өгийнуур сумын шинэ баригдсан хүн эмнэлгийн ард намайг мотоцикльтой Өгийнуур сумын харъяат Монхортой хамт явж байхад Өгийнуур сумын Дойт багт оршин суух А приус 11 маркийн мөнгөлөг саарал өнгийн автомашинтай уг машиныг нь Өгийнуур сумын харъяат Д жолоодож явсан. Д намайг машин дотроосоо дуудсан. А дээр очиход намайг машинд суу гэж хэлсэн. Тэгээд би машин суусан, машины арын суудалд намайг суухад А машины урд суудалд суусан байсан. Суудлаа хойшоо налуулж татаад ална чамайг гээд миний толгой руу 2-3 удаа хүчтэй цохисон. Надтай хамт явсан Монхорыг пиво аягал гэж хэлсэн. М пиво аягалж Ад өгсөн. Миний найз Мн аягалж өгсөн пивийг А ууж дуусаад надад хандан танайхаас болж би шоронд явсан гэж хэлээд миний толгой руу 4-5 удаа гараараа хүчтэй цохиод танайх хэзээ малтай байсан юм бэ, танай аав Мягмар хулгай хийж малтай болоо биз дээ ээж Ганчимэг чинь янхан шүү дээ гэж чанга дуугаар хэлээд намайг А архи авч өг гэсэн. Би Ад надад мөнгө байхгүй гэсэн чинь чиний унаж яваа мотоциклийг чинь архинд тавина гэж хэлээд Аы приус 11 маркийн автомашиныг жолоодож явсан Дийг мотоциклийн түлхүүр аваадах гэж хэлэхэд Д жолоодож явсан машиныхаа цонхоор миний мотоциклийн түлхүүрийг хянах самбараас суглаж аваад Ад өгсөн. Миний мотоциклийн түлхүүрээр А миний биеийн зүүн мөр, толгой руу олон удаа мотоциклийн төмөр үзүүрээр хүчтэй цохисон. Удалгүй миний мотоциклийг архинд тавина гэж хэлээд машинтай хөдөлсөн. Тэгээд Өгийнуур сумын төвд байдаг Хүнсний дэлгүүр ажиллуулдаг Аийн гэрийн гадаа очсон. А намайг машинаас буугаад ир хоёулаа энэ айлд орье гээд намайг дагуулаад уг айлд орсон. Тухайн үед А гэртээ байсан. А нэг шил 0.5 гр Улаанбаатар архи задалж өгсөн. Энэ үед Аийн дэргэд пизда минь үүнийг аягал гэж хэлээд миний толгой руу дахин 4-5 удаа гараараа хүчтэй цохисон. Миний хувьд Ааас айгаад уг архийг аягалж Ад өгөхөд уухгүй гэсэн. Ад архи аягалж өгөхөд А уусан. А дахин нэг рунк архи уугаад үлдсэн архийг Аийн гэрт Аийн гэрт намайг дарамталж намайг үлдсэн архийг уу гэж заналхийлсэн. Би айгаад Улаанбаатар архинаас 8 удаа жижиг рункээр би өөртөө хийж уусан.  Уг Улаанбаатар архинаас шилний ёроолд хоёроос гурван рунк багцаа архи үлдсэн. А бид хоёр Аийн гэрээс гарч Аы машинд суугаад хөдлөөд сумын төвийн Орхон хороололд очиж  зогсоод та нар намайг нэг мөсөн 15 жил яллаад явуулахгүй яасан юм бэ, та нар намайг барахгүй лаларууд минь гээд дахин миний толгой руу гараараа хүчтэй цохисон. Мөн А татаж байсан тамхины цогоороо миний баруун нүдний зовхины дарж унтраасан. Гудамжинд М, Н хоёрыг мотоцикльтой явж байхад нь дуудаад Н хар модон гэртэй дурангийн гэр биедээ зүүсэн явсаныг А Ноос булааж аваад А намайг өөрийнхөө урд сөгд гэж хэлсэн. Би айгаад Аы урд сөгдсөн.  Тэгтэл Ноос авсан модон дурангийн хайрцагаар миний толгой хэсэг рүү хүчтэй цохисон. Энэ үед миний толгой зулай хэсэгтээ хагарч цус гарсан. Тэгээд А та хэд зайлцгаа гэж чанга дуугаар хэлсэн. Миний найз М, Мө, Н бид нар хурдан зугтаасан. Аы машиныг жолоодож явсан Д Атай хамт үлдсэн. А ах бидний хооронд ямар үл ойлголцох зүйл байхгүй. Д ах Ад хандан болиоч гэж хэлсэн чинь чи дуугаа бай гээд чанга дуугаар хэлээд байсан. Одоо миний толгой маш их өвдөж байна. Толгойн зулай хэсэгт хэд хэдэн газар зүсэгдэж шалбарсан шарх байгаа хацрын зүүн тал зулгарч шалбарсан шарх үүссэн учирсан гэмтэл хохирлыг А санаатай учруулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуу/ 

 

Гэрч Л.Аийн өгсөн:...тухайн өдөр манай гэрт Сыг А дагуулж орж ирсэн. Хэдэн цагт ирснийг нь би санахгүй байна. А надад хандан цагаан сараас хойш танайхаар орж ирсэнгүй гэхээр нь би гэрийн хойморт байдаг Бурхан дээр нэг шил 0.5 граммын Улаанбаатар архи байсан учраас түүнийгээ Ад задлаад өгсөн. А Сыг уг архийг аягал гэж хэлсэн.  Энэ үед би гэрээсээ түр гарсан учир нь миний бие 2013 онд архинаас гарах код эмчилгээнд Улаанбаатар хотод орсон архи үнэрлэж чаддаггүй юм. Тэгээд гэрээс түр гарсан. Сыг А зодож цохисон асуудлыг би хараагүй, хэн нь хэдэн рунк архи уусныг хүртэл хараагүй. Сын надад  архи аягалж өгсөн гэж мэдүүлсэн үнэн. Миний дэргэд А, Сыг дарамталсан асуудал байхгүй. Надад Сын биед толгойд гэмтэл учирч цус гарсан зүйл харагдаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуу/ 

 

Гэрч Д.Дийн өгсөн:...2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 17 цагийн үед Өгийнуур сумын төвийн урдхан Атай таарсан. А намайг Өгийнуур сумын төв орье миний машиныг бариад өг гэж гуйсан. Би Аы приус 11 маркийн мөнгөлөг саарал өнгийн автомашиныг жолоодож Өгийнуур сумын төвийн хуучин хүн эмнэлгийн зүүн талд явж байхад С, Монхоороо хоёр мотоцикльтой сундлаад хамт явж байсан. А бид хоёртой уг хоёр хүн зөрөх үед А, Сыг дуудсан. Удалгүй  А бид хоёрыг замын хажуухан талд зогсож байтал С найз Монхооройтой хамт мотоцикльтой ирсэн. А С, М хоёрыг мотоциклиосоо буугаад ир гэж хэлэхэд Аы приус машин дотор орж ирээд арын суудал дээр суусан. А урд талын жолоочийн эсрэг талын суудалд сууж байснаа Сыг ална гэж хэлээд хацар руу хоёр удаа алгадаж цохисон. Машин дотор байсан 2.5 литрийн Боргио пивийг М аягалж Ад өгсөн. Удалгүй А надад хандан Сын унаж ирсэн мотоциклийн түлхүүрийг аваадах гэж хэлсэн. Би жолоодож явсан автомашины цонхны шилийг онгойлгон Ад Сын мотоциклийн түлхүүрийг авч өгсөн. А намайг хөдөл гэхээр нь би машиныг нь жолоодоод хөдөлсөн. Сумын төвөөр явж байгаад А намайг Аийн гадаа оч гэсэн би Аийн гадаа очсон. Тэгэхэд Аийн гэр рүү А, С нар хамт орсон.  Гучаад минут орчим болоод А, С нар хамт Аийн гэрээс гарч ирсэн. Энэ үед С гартаа Улаанбаатар гэсэн шошготой ёроолдоо жаахан архи үлдсэн архийг гартаа барьж гарч ирээд энэ архины талийг би уучилаа гэж хэлээд А хамтаар машинд суусан. А машинд орж ирээд намайг хөдөл гээд би машиныг нь жолоодон хөдлөөд баруун урагшаа гудмаар яваад Орхон хорооллын машин зам дээр зогссон. Тэр үед Н, М гудамжинд мотоцикльтой явж байсан. А уг хоёр хүнийг машин дотроосоо дуудсан  чинь Н, Мө нар ирсэн. Нийн биедээ авч явсан дурангийн модон хайрцагийг А булааж аваад Сын толгой руу нэг удаа хүчтэй цохисон. Тэр үед Ад хандан би боль гэж хэлсэн. А тэгтэл зайлцгаа гэж хэлтэл Монхоороо, М, Н нар зугтаагаад яваад өгсөн. С өөрийн мотоцикль руугаа явсан....гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 хуу/

 

Гэрч Б.Дн өгсөн:...С, Аы урд хоёр өвдгөн дээрээ газар суусан байсныг Д ах бид хоёр машин дотроос харсан. Сын нүүрэн дээр А татаж байсан тамхиа унтраасанг харсан. Өөр зүйл би хараагүй. Атай Стай байцаалт мэдүүлэг миний эсрэг өгсөн гээд уурлаад Сын бие эрх чөлөөнд халдаад байсан. Сын толгойноос цус гарч байсан. Нийн авч явсан дурангийн хайрцагаар Ад цохиулаад цус гарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 хуу/

 

Гэрч М.Н өгсөн:..миний дурангийн хайрцагийг А өгч бай даа гэхээр нь би Ад дурангийн хайрцагаа өгсөн. Тэгтэл надаас авсан дурангийн хайрцагаар Сын дал руу оосроос нь бариад савж цохиж байгаа юм шиг харагдсан. Тухайн үед А зайлцгаа гээд чанга дуугаар хэлсэн. Тэгээд М бид хоёр мотоциклио унаад хөдөлсөн, хөдлөхдөө А миний дурангийн хайрцагийг газар хаясан байхаар нь аваад цаашаа явсан. Тухайн үед авч явсан дурангийн хайрцаг ширээр хийсэн, хоёр хажуу талын модон нислэг хавтангаар хийсэн хоосон дурангийн хайрцаг байсан. Уг хайрцаганд дуран байгаагүй. Аы урд С хоёр өвдгөн дээрээ суусан байсан. Энэ үед А миний дурангийн хайрцагаар Сын далан тус газар цохиж байгаа харагдсан. Дурангийн хайрцаг одоо манай гэрт байгаа. Уг дурангийн хайрцагаар А, Сыг цохисоны дараа дурангийн хайрцагийн хоёр талын модон нислэг хавтангаар хийсэн хэсэг бутраад салсан байсан. Салсан хэсгийг хаясан засал авахааргүй эвдэрсэн байсан. Сын толгойноос цус гарч байсан. Ад цохиулаад цус гарсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 хуу/ 

 

М.А яллагдагчаар өгсөн: ... Би уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр би Д гэх хүнтэй таараад хамт явж байтал С нэг танихгүй залуугийн хамтаар явж байсан. Тэгэхээр нь би дуудаж ирүүлээд гараараа толгой шанаа руу нь 2-3 удаа цохиод Стай хамт явсан Н гэх залуугийн зүүж явсан ширхэн хайрцагтай дурангийн хайрцагийн авч байгаад Сын толгой руу 1 удаа цохиж зодсон. Тэгээд би яваад өгсөн. Өөр асуудал болоогүй. Урьд өмнө нь бидний хооронд үл ойлголцох асуудал байсан учраас тэр үед таараад тэгээд зодчихсон юм. Сыг гараараа 2-3 удаа нүүр шанаа орчимд нь цохисон. Тэгээд дурангийн хайрцагаар бас нэг л удаа толгойн орой хэсэгт нь цохисон. Өөр байдлаар бол цохиж зодоогүй. Тухайн үед Н, Д нар байсан. Би тухайн үед бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. С ч гэсэн архи уусан байсан. Уг гэмтлийг би зодож учруулсан. Уг гэмтэл миний буруутай үйлдлээс болж учирсан. Бид хоёрын хооронд өр авлага, өш хонзонгийн асуудал байхгүй....гэх мэдүүлэг /хх-ийн 40-42 хуу/  

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 334 дугаартай дүгнэлт:

1. М.Сын биед толгойн орой хэсэгт няцарсан шарх, баруун зовхины дотор булан, зүүн хацар, зүүн бугалганы дотор дээд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох шүргэх, нидрэгдэх үйлчлэлээр үүснэ. 

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар толгойн орой хэсгийн няцарсан шарх гэмтэл нь биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун зовхины дотор булан, зүүн хацар, зүүн бугалганы дотор дээд хэсгийн зулгаралт нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.   

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 26-27 хуу/

 

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 5, 6 хуу/

М.Сын амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 28-31 хуу/

М.Аы иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 45 хуу/

Архангай аймгийн Өгийнуур сумын Дойт багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 46 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 48 хуу/  

Архангай аймгийн Цагдаагийн газрын тодорхойлолт /хх-ийн 49 хуу/

Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 50-109 хуу/

Хавтаст хэргийн материалыг  оролцогчдод танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 113-114 хуу/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч М.Ад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч М.А нь 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй багийн Орхон хорооллын гудамжинд хохирогч М.Сын нүүрэн тус газар нь цохих, тамхины галаар нүүрэнд нь түлэх, өмнөө сөгтгөж суулгаад толгой руу дурангийн хайрцагаар цохих зэргээр зодож, түүний биед толгойн орой хэсэгт няцарсан шарх, баруун зовхины дотор булан, зүүн хацар, зүүн бугалганы дотор дээд хэсэгт зулгаралт бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.  

Шүүгдэгч М.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг  өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч М.С, гэрч Л.А, Д.Д, Б.Д, М.Н нарын мэдүүлэг, шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 334 дугаар дүгнэлт зэрэг  нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд  шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.  

Шүүгдэгч М.А нь хохирогч М.Сыг зодсон үйлдлийн улмаас хохирогчийн биед үүссэн гэмтлүүдээс толгойн орой хэсгийн няцарсан шарх гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах талаар  Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 334 дугаар дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.      

Аймгийн Прокурорын газраас М.А үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.    

Иймд шүүгдэгч М.А Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч М.Ад эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, хохирогчийг тамхины галаар нүүрэнд нь түлэх, өмнөө сөгдүүлж байгаад зодсон зэрэг нь тохуурхан доромжилсон гэж үзэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотойгоор ямар нэгэн нэхэмжлэл гаргаагүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч М.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн өнгийн ширэн материалтай, төмөр түгжээтэй дурангийн гэрийг өмчлөгч М.Нид буцаан олгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

                                             

                                                       ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Б овгийн М А хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч М.А 1200 /нэг мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч М.А нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

4. Шүүгдэгч М.А нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

5. Шүүгдэгч М.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн өнгийн ширэн материалтай, төмөр түгжээтэй дурангийн гэрийг өмчлөгч М.Н буцаан олгосугай. 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

 

7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолыг биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Э.ОДХҮҮ